Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай энэ долоо хоногийн гол сэдэв болно

Уул уурхай энэ долоо хоногийн гол сэдэв болноДаваа. Өмнөд Африкийн Кейптаун хотод болж буй уул уурхайн бага хуралд 45 улс оролцож байна.

Тус салбарын нийлүүлэлтийн хязгаарлалт болон дэлхийн өсөлт 2010 оноос хойш хамгийн сайн мөчлөгтөө орлоо. Таваарын үнэ гурван жилийн дээд цэгтээ хүрч, дэлхийн томоохон олборлогчдын ашиг, орлого нэмэгдэж буй. Зимбабвейн шинэ Засгийн газар бага хурлын үеэр хөрөнгө оруулалт татах сонирхлоо танилцуулахаар төлөвлөжээ. Тус улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва "бизнест нээлттэй” гэдгээ харуулахыг эрмэлзэж байна. Уул уурхайнхан таваарын өсөлтийн мөчлөгийг ашиглахаар яарч буйн нэг жишээ нь пүрэв гараг хүртэл үргэлжлэх энэ бага хурал юм.

Мягмар. Страсбург хотноо Европын парламентын чуулган эхэлж, Баруун Балканы зургаан улсыг 2025 он гэхэд ЕХ-нд элсүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тус холбоо эгнээгээ өргөжүүлснээр цагаачлалыг хянах ба эмзэг бүс нутагт Оросын нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж байна. Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович Европын ирээдүйн талаар үг хэлэх ба ЕХ-г Баруун Балканы улсуудаар өргөтгөх стратегийн тухай Европын комиссын мэдэгдлийг сонсож, хэлэлцэх юм.

Мөн өдөр British Petroleum компани дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулна. АНУ- ын корпорацын татвар 35 21 хувь болж буурсан нь тус компанийн ирээдүйн орлогыг өсгөх боловч уг шинэчлэл дөрөвдүгээр улирлын үр дүнд сөрөг нөлөө үзүүлснийг мэдээлж байсан. Түүнчлэн General Motors-ын оны эцсийн тайлан сайн дүнтэй гарах төлөвтэй байна. Компанийн ерөнхий эдийн засагч Чак Стивенс өнгөрсөн сард хэлэхдээ, АНУ- ын авто үйлдвэрлэгчийн "нэгж хувьцааны ногдол ашиг дээд хэмжээ 6-6.5 ам.доллар хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх таамгаас дээгүүр үзүүлэлт” хэмээн онцолсон. Гэвч АНУ- ын зах зээл энэ онд тааруухан байгаа учир орлого огцом өсөхгүй гэж үзэж байна. 

Лхагва. Rio Tinto уул уурхайн компани жилийн тайлангаа танилцуулна. Таваарын үнэ дээшилсний дээр бүтээмжээ сайжруулж чадсан Англи, Австралийн компани нэгж хувьцаандаа 2.75 ам.доллар буюу дээд хэмжээний ногдол ашиг олгож, хувьцаа буцаан худалдан авах хөтөлбөрөө өргөжүүлнэ гэж шинжээчид таамагласан. 12 дугаар сар хүртэл жилийн хугацаанд Rio Tinto 8.58 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа зарлаж магадгүй байгаа нь 2015 оноос 5.1 тэрбумаар өссөн үзүүлэлт юм. Vuma фирмийн судалгаанаас харахад өнгөрсөн онд 41.5 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Түүнчлэн тус компанийн дэлхийн хоёр дахь том зэс олборлогч Grasberg- ын 40 хувийг худалдан авах төлөвлөгөө анхаарлын төвд байгаа. Rio Индонезийн Засгийн газраас хувийг нь худалдан авах талаар хэлэлцээ хийж байна.

Tesla-ийн захирал Элон Маск дөрөвдүгээр улирлын дүнгээ танилцуулахаар бэлтгэж байна. Тус компанийн Model S, Model X, Model 3 цахилгаан машинуудын борлуулалт сайжирсан тул орлого нь эрс өсөх таамаг бий. Гэвч Model 3- ыг нийтэд зориулан үйлдвэрлэх хүчин чармайлт үр дүнд хүрээгүй учир нэлээд алдагдал хүлээсэн. Хөрөнгө оруулагчид энэ гурван загвар эхний улирал болон түүнээс цааш хэрхэн борлогдохыг байгаа. Ноён Маск компанийнхаа үнэлгээг 650 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан юм.

Пүрэв. Английн төв банк бодлогын хүүгийн талаар шийдвэрээ зарлана. Цалингийн өсөлт ба дэлхийн болон түүхэн стандартаар идэвх сул байгаа тул тус банкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгээ 0.5 хувьд хэвээр үлдээх санал өгөх төлөвтэй. Reuters-ийн санал асуулгаас үзэхэд тавдугаар сард хүүгийн асуудлаар дахин шийдвэр гарах байх гэсэн хүлээлт үүсжээ. Түүнчлэн HSBC Global Research-ийн судалгаанд дурдсанаар паунд чангарч, нефтийн фючерсийн үнэ доошлох хандлагатай байгаа учир 2019 болон 2020 оны өсөлтийн төлөвийг 1.6-гаас хувиас 1.7 хувь болгож дээшлүүлсэн байна.

Twitter компани байгуулагдсанаасаа хойш ашгийн тайлангаа танилцуулж байгаагүй. Гэвч өртгөө танах хүчин чармайлтын үр дүнд дөрөвдүгээр улиралд олсон ашгаа анх удаа тайлагнах гэж байна.

Орлого багассан нь тодорхой боловч хэрэглэгчдийн суурь нэмэгдсэнийг хөрөнгө оруулагчид харгалзан үзэх байх. Үйл ажиллагааны захирал Энтони Ното нэгдүгээр сард ажлаа өгсөн боловч оронд нь хүн томилогдоогүй байна. Хэрэглэгчид онлайн нэвтрүүлэг рүү хандах нь нэмэгдсэн тул хөрөнгө оруулагчид болон шинжээчид тус компанийн төлөвлөгөөг нарийн ажиглаж байгаа юм.

Баасан. Өмнөд Солонгосын Пенчан хотод өвлийн XXIII олимп эхэлнэ. Энэ тоглолтын үеэр сэргээшийн асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 2014 оын Сочигийн олимпийн үеэр улсын дэмжлэгтэй допинг ашигласан гэж үзсэн тул Олон улсын олимпийн хороо ОХУ- ыг энэ удаагийн тоглолтоос албан ёсоор хассан. Гэвч Оросын 169 тамирчинд бие даан ОУОХ-ны далбаан дор оролцох урилга өгсөн билээ. Пёнчаны тоглолтод биатлон, бобслей, керлинг, хоккей, цана, тэшүүр, чарга зэрэг 15 төрлөөр 102 медалийн төлөө өрсөлдөнө. Нигерийн эмэгтэйчүүдийн баг бобслейнд тэмцээнд оролцох гэж буй нь Африкийн спортын түүхэнд анхных болох юм.

Өмнөд ба Хойд Солонгос улс эмэгтэйчүүдийн хоккейн нэгдсэн баг гаргахаар хэлэлцэж буй. Үүнээс гадна Оросын нэр бүхий тамирчдыг насан туршид нь хасах шийдвэрийг Швейцарын спортын шүүх саяхан цуцалсан байна.

Засгийн газрын мэдээ



Уул уурхай энэ долоо хоногийн гол сэдэв болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани