Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тэгш бус гэрээний нөхцөлөөс болж ЭТТ ХК-ийн ажилчид хохирч байна"

"Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ҮЭХ-ноос тус компанитай холбоотой тэгш бус гэрээний алдагдал ба хуваарилалттай холбоотой мэдээлэл хийлээ.

Эв санааны нэгдэл ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ "Эрдэнэс Тавантолгой компанийн "ТТGVCO" ХХК-тай байгуулсан тэгш бус гэрээний алдагдал, удирдлагын урагшгүй үйл ажиллагааны талаар өнөөдөр ярина.

Эв Санааны Нэгдэл ҮЭ-ээс 2015 оноос эхлэн Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн "ТТGVCO"ХХК-тай байгуулсан тэгш бус алдагдалтай гэрээний талаар анхнаасаа эсэргүүцэж сануулсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд гарсан алдагдлын талаар нийгэмд баримт түшиглэн мэдээлэхийг үүргээ гэж үзэж байна.

2018 оны нэгдүгээр сарын 10-нд сошиалаар тавьсан мэдээний эх сурвалж 2017 оны дөрөвдүгээр сарын 21 нд ТВ-9 хэвлэлийн хүрээлэнд хийсэн мэдээллийг задлан харуулж дүгнэсэн дүгнэлт, нийгэмд хандсан анхааруулга билээ.

Гэхдээ манай компани 2017 онд төлөвлөсөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа амжилтай гүйцэтгэж урьдчилсан байдлаар нүүрсний экспорт 8.5 сая/тн, борлуулалтын орлого 1.2 их наяд, улсад төвлөрүүлсэн татварын хэмжээ 253 тэрбум , цэвэр ашиг 411 тэрбум төгрөг болсон. Ингэснээр өр төлбөргүй болсныг мэдээлэхэд сэтгэл бардам байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье.

Энэ бүхнийг манай компанийн хамт олны хүч чармайлтын үр дүн, уурхайн ажилчдын эх оронч сэтгэлгээний тэмцлийн шагнал гэж ойлгож байна" гэв.

Мөн тэрээр "Саяхан буцаагдсан хүн амын орлогын албан татвар нэмэгдүүлэх тухай шийдвэрийг ЗГ-аас цуцалсан нь сайн боловч шатлалтай байлгах талаас ухарсан бодлогын харалган шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Бодит байдал дээр Монголын ихэнх уул уурхайд ажиллаж байгаа хөдөлмөрчдийн цалин 1 сая төгрөг хүрэх ч үгүй ба 1,600,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байдаг нь манай компанийн гэрээт олборлогч "Хишиг Арвин Индустриал" ХХК-нд илт ажиглагддаг. Тус компанид манай ҮЭ-ийн гишүүд бас байдаг тул бид энэ асуудлыг шийдвэрлэх талаар ажиллаж ирлээ.

Тийм ч учраас бид энэ тухайгаа "ЭТТ" ХК-ийн удирдлагад төрийн өмчит компанийн тогтоосон стандарт сайн туршлага шаардлагуудыг нийгмийн хүртээл болгох үүргийг байнга сануулсаар ирсэн билээ.

Тэгш бус гэрээний зөрүүг Үндэсний мэргэшсэн оператор компаниудад ижил тэнцүү нөхцөлөөр өсгөн тогтоож, ажилчдынхаа нийгмийн болон хөдөлмөрийн хөлсний үнэлгээг дээшлүүлэх, ЭТТ ХК-ийн стандартчилагдсан сайн нөхцөлүүдийг шаардсан тендерийг зарлаж хөдөлмөр эрхлэгчдийн эдийн засаг, нийгмийн нөхцөлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл "Хишиг Арвин Индустриал", "Мера”, "Моннис” ХХК-ийн ажилчдын цалинг аажмаар өсгөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог одоогийн ойлголт, хууль тогтоол шийдвэрүүд болон Тендерийн тухай хуулийн хамгийн /хямд/ доод үнэ гэсэн шаардлага чөдөр тушаа болж компаниудын хөгжлийг сааруулж байна.

Өнөөдрийн мэдээллээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ний, "ТТGVCO" ХХК-тай байгуулсан тэгш бус алдагдалтай гэрээний талаарх зарим бодит баримтыг нийгэмд танилцуулж судлуулахыг хүссэн юм. Манай компанийн ажилчид бид энэ гэрээг 2015 оноос эхлэн алдагдалтай, Монголчуудыг төөрөгдүүлсэн, хууль бус, Монголын олон хуулийг зөрчсөн гэрээ байсныг сануулж байсан билээ.

Тэгш бус гэрээний талаар өнгөрсөн хугацаанд ажиглалт судалгаа хийж байхад анхнаасаа зохион байгуулалттайгаар хийж цаашид үргэлжлэх гэрээний эрх, үүрэг, хариуцлагаас үүсэх хамаарлуудыг урьдчилан шийдвэрлэж давуу байдал үүсгэсэн,эдийн засгийн гэмт бүлэглэлийн үйлдэлд улс төрийн өндөр албан тушаалтан, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон харамсалтай дүр зургууд одоо ч гэсэн хэвээр хадгалагдсаар байна. Иймд дээрх байдлыг засаж сайжруулах талаар манай компанийн өнөөдрийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд багахан арга хэмжээ авсан байдал хангалтгүй байна.

Төрийн өмчит, Монголын ард түмний хувьцаа эзэмшдэг ЭТТ ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүдийнхээ өмнөөс төлөөлөн ажилчдадаа эрүүл, аюулгүй байдал хангагдсан орчин нөхцөлд ажиллуулахын тулд энэ асуудалд оролцож байгаа юм. Бидэнд энх цагийн байдалд, олон арван жил үргэлжлэх уурхайн ашиглалтын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх үүрэг хариуцлага байгаа гэж ойлгож байна.

Тэгш бус гэрээний нөхцөлөөс болж ЭТТ ХК компанийн нийт ажилчид, хувьцаа эзэмшигчид төдийгүй Монгол Улсын 3 сая иргэн хохирч байна. Хэрэв Зүүн цанхид ажиллаж буй Хятад гаралтай Сингапур улсын иргэний хөрөнгө оруулалттай "ТТGVCO" ХХК-ийн 1мЗ уулын ажил хөдөлгөх үнийг 4.8-аас 3 доллар буюу 11,750 төгрөгөөс 7,350 төгрөг болгон бууруулаад, Баруун цанхийн уурхайд ажиллаж буй Монгол компанийн үнэлгээг 6,450 төгрөгөөс 7,350 төгрөг болгон нэмэгдүүлж 2 уурхайн үнэлгээг тэгш болгосноор жилд 115 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Мөн нэг иргэнд жилд 38,000 төгрөг ногдож байна.

"ТТGVCO" ХХК-тай байгуулсан гэрээг өнөөдөр хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь ЭТТ ХК-ийг эдийн засгийн алдагдал учруулах санааг агуулж зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн үйлдэл шинж байгаад мэргэжлийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлын үүднээс анхаарлаа хандуулаарай” гэлээ.

"Тэгш бус гэрээний нөхцөлөөс болж ЭТТ ХК-ийн ажилчид хохирч байна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани