Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Жаст"-ын Ш.Батхүүд төлөх татвар төлөгчдийн 51.5 тэрбум төгрөг

 
 "Жаст"-ын Ш.Батхүүд төлөх татвар төлөгчдийн 51.5 тэрбум төгрөг

Улсынхаа ганц саалийн үнээ "Эрдэнэт үйлдвэр’’-ээр баталгаа гаргуулаад Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 109 сая доллар зээлчихсэн "Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой дуулиан ганц үүгээр ч зогсохгүй нь бололтой. Харамсалтай нь иргэн Ш.Батхүүгийн зээлсэн мөнгөөс өдгөө 95.2 сая (Баталгаа гаргасан 50.9 сая болон хүү, зардлын төлбөр 44.3 доллар) долларыг улсын үйлдвэр "Эрдэнэт” төлөх нөхцөл байдал үүсээд байгаа нь эхнийх бөгөөд сүүлчийнх ч биш болоод байна.

Олон улсын арбитрын шүүхээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн төлбөрт унаад байгаа бол Ш.Батхүүгийн зээлсэн байж болзошгүй 51.5 тэрбум төгрөгийг мөн л Төрийн банк төлөх шийдвэрийг Монголын шүүх гаргаад байгаа юм. Иргэн Эдуард Сүрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013 оны сүүлчээр гомдол гаргаснаар Ш.Батхүүгийн зээлсэн гэх 51.5 тэрбум төгрөгийн хэрэг тухайн үедээ нийтэд ил болж байв. Энэ хэргийг тодруулахын өмнө иргэн Эдуард Сүрэн гэж хэн болох талаар товчхон танилцуулъя. Тэрбээр 1984 онд төрсөн, "Алтжин”-гийн захирал гэдгээр уншигчид сайн таних Г.Алтангийн ууган хүү.

"Жаст"-ын Ш.Батхүүд 51.5 тэрбум төгрөг зээлдүүлж байхдаа 26 настай байсан тэрбээр өргөдөл гаргаж шүүхээр маргахдаа өөрийгөө "ажилгүй" хэмээн тодотгож шүүхийн хураамжаас чөлөөлүүлж байсан.


Өдгөө бол "Эдуард” ХХК-ийн захирал. Харин Эдуард Сүрэнгийн ээж Г.Алтан болон "Жаст’’-ын Ш.Батхүү хоёр бол бизнесийн эртний түншүүд бөгөөд Канадын "Вардрон Инженеринг”-ийн тооцооллоор 25 тонны алттай гэгддэг Олон- Овоотын ордыг хамтран эзэмшдэг байлаа. Бөмбөгөр худалдааны төв нь шатаж бизнес нь уналтад орсон үед хүртэл Г.Алтангаас нүүр бууруулаагүй цөөхөн хамтрагчийнх нь нэг Ш.Батхүү байсан гэдэг.


Галд өртөж бүх л бизнес нь уналтад ороод байхад нь Г.Алтангаас "Алтжин” шатахуун түгээх станцуудыг нь 14 сая доллараар худалдаж авч байсан гээд Ш.Батхүү хийгээд Г.Алтангийн бизнесийн түншлэлийн түүх уг нь их арвин. "Хадгаламж” банкин дээр хүртэл хамтрагчид гэгддэг байсан тэднийг одоо ч хүмүүс салгаж хардаггүй нь үнэн билээ. Ийм хамтрагчид нэгнээсээ мөнгө зээлж, түүнд зээлсэн талын эзэмшлийн банк баталгаа гаргаж, дараа нь дампуурч, банкны хөрөнгө нь Төрийн банк руу шилжиж, тэр үед хүү нь шүүхэд хандсаныг хуйвалдсан гэж хардаг хүмүүс байдаг нь ч нууц биш болсон.

Эдуард Сүрэнгийн өргөдөлд "2010 онд зээлийн гэрээ болон нэмэлт гэрээ байгуулж гурван удаагийн үйлдлээр 32.8 сая долларыг "Жаст групп'-т зээлдүүлсэн. Хадгаламж банк миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгснөөр "Жаст групп’’-гэй зээлийн гэрээ байгуулсан. Иймээс "Жаст групп”-ээс үндсэн зээлийн дүн 32.8 сая (51.5 тэрбум төгрөг) долларыг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахаар гаргасан банкны баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн” гэсэн байсныг тэр үед хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ дагуу шүүх хурал болж Төрийн банкийг хариуцагчаар татан 51.5 тэрбум төгрөгийг гаргуулж Эдуард Сүрэнд олгохоор шийдвэр гаргаж байлаа. Энэ бол 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр болсон явдал.

Бүүр тодруулбал, Хадгаламж банкийг татан буулгаад актив, пассив хөрөнгийг нь "Төрийн банк” ХХК-д шилжүүлснээс хойш ердөө гурван сарын дараа болсон хэрэг юм. 100 хувь хувийн өмчит байсан банкаар баталгаа гаргуулж гурван жилийн турш чимээгүй байснаа дампуурсан банкны хөрөнгийг төрд авмагц 51.5 тэрбумын зээлийн гэрээ босож ирсэн нь санамсаргүй давхцал биш байсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхөөргүй санагддаг. Гэхдээ таван жилийн өмнө дүүргийн шүүхээс ийм шийдвэр гарсан ч энэ хэрэг бүрэн эцэслэгдээгүй өдгөө ч шүүх дээр маргаантай байгаа.

Учир нь энэ хэрэгт хэд хэдэн эргэлзээтэй зүйл байдаг юм.


Эхнийх нь "Хадгаламж” банк баталгаа гаргах эрхтэй юү гэсэн асуулт. Эдуард Сүрэнгийн өргөдлөөс үзвэл "Жаст групп”-ийн Ш.Батхүүгийн зээлсэн мөнгөнд "Хадгаламж” банк 2010 онд баталгаа гаргаж өгсөн болж таарч байгаа юм. Гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах тусгай зөвшөөрлийг арилжааны банкууд Монголбанкаас авдаг. Гэтэл Эдуард Сүрэн Ш.Батхүүд 51.5 тэрбум төгрөг зээлдүүлж байх үед буюу 2010 онд "Хадгаламж” банк ийм тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд 2012 оны аравдугаар сард л баталгаа гаргах зөвшөөрлийг Монголбанкаас авч байжээ.


Тэгэхээр хэрвээ ийм зээлийн харилцаа үүссэн байсан бол тэр нь иргэн Эдуард Сүрэн, "Жаст групп" хоёрын дунд байна уу гэхээс баталгаа гаргах эрхгүй "Хадгаламж” банканд огт хамаагүй, дампуурснаас нь хойш хөрөнгийг нь шилжүүлж авсан Төрийн банканд бүр ч хамааралгүй болох нь илэрхий харагдаж байгаа юм. Зориуд тодруулж хэлэхэд "Хадгаламж” банкны 100 хувийн хувьцааг "Эм Ди Секьюритис” ХХК, энэ компанийн хувьцааг "Mercantile house Asia” ХХК 100 хувь, "Mercantile house Asia” ХХК-ийн хувьцааг 100 хувь "Жаст групп” эзэмшдэг байжээ.

"Хадгаламж” банкны ТУЗ-ийн дарга нь мөн л "Жаст групп"-ийн Ш.Батхүү байв. Нэг өгүүлбэрээр хэлэхэд Эдуард Сүрэнгээс 51.5 тэрбум төгрөгийг "Жаст групп”-ийн Ш.Батхүү өөрөө зээлж, төлнө гэдгээ өөрөө батлан даажээ л гэсэн үг юм.


Хоёрдугаарт, банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд болон Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын хооронд байгуулсан Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Эдуард Сүрэнгээс авсан Ш.Батхүүгийн зээлд "Хадгаламж” банк баталгаа гаргасан тухай баримт материал огт тусгагдаагүй байсан гэдэг. Үүнийг өнгөрсөн онд Чингэлтэй дүүргийн шүүхээс тогтоосон тухай энэ хэргийн талаар дуугардаг цөөхөн хуульчид хэвлэлээр мэдээлээд буй. Энгийнээр тайлбарлавал банкны эрх хүлээн авагч хийгээд гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй юунд ч Төрийн банк үүрэг хүлээхгүй гэсэн үг л дээ.


Гуравдугаарт, шүүхэд хандахдаа гаргаж өгсөн Эдуард Сүрэнгийн бүрдүүлсэн зарим материалуудыг хуурамчаар үйлдсэн байж магадгүй гэж хариуцагчаар татагдсан Төрийн банкныхан үзээд мөн л хуулийн байгууллагад хандсан байдаг.

Тухайн үеийн Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Г.Бадамцэцэг, О.Хүрэлбаатар, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг байцаасан протокол уг нь Авлигатай тэмцэх газар байж л байгаа. Мөрдөн байцаалтын нууц гээд гаргадаггүй л болохоос зарим нэг нь энэ бичиг баримтуудыг нөхөж хуурамчаар үйлдсэн гэдгээ улайчихсан л гэдэг юм билээ. Хэрвээ энэ үнэн бол зээлдүүлсэн тал хийгээд зээлдэгчид Төрийн банкаас мөнгө нэхэмжлэн шүүхэд хандахдаа нэг эрх ашигтай байжээ гэдэг нь маргаангүй болж буй юм.


Дөрөвдүгээрт, Эдуард Сүрэнгийн дансанд ийм их мөнгө байсан уу. Байсан бол зээлсэн гэж буй Ш.Батхүүгийн данс руу орсон уу. 51.5 тэрбум төгрөгийг шуудайлаад зөөхгүй нь ойлгомжтой.Үүнийг шилжүүлсэн банкны гүйлгээ байдаг уу.

"Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулж, эцэст нь өрөө төлүүлэхээр болж буй "Стандарт” банкин дээр ашигласан технологийг Ш.Батхүү ингэж Төрийн банкин дээр туршчихсан юм шүү дээ. Шүүхийнхэн энэ дөрвийг л үнэний талд дэнслэхэд татвар төлөгчид дахин 51.5 тэрбумыг "Жаст”-ын Ш.Батхүү хийгээд түүний бизнесийн хамтрагчид төлөхөөргүй болж байгаа.


Жич: Дээр дурдсанчлан Эрдэнэтийг барьцаанд тавьж их хэмжээний хохирол учруулсан Ш.Батхүүгийн үйлдэл эхнийх биш, Төрийн банкны төлбөрт унагасан 51.5 тэрбум ч эцсийнх биш ажээ. Түүний холбогдсон "Векселийн” хэмээх бас нэгэн хэрэг шүүхийн шатанд буй. "Эрдэнэт үйлдвэр”, Төрийн банк, Улаанбаатар төмөр замын векселийн хэргийн талаар манай сонин дараагийн дугааруудаараа үргэлжлүүлэн хүргэх болно.


С.ОНОНТУУЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


"Жаст"-ын Ш.Батхүүд төлөх татвар төлөгчдийн 51.5 тэрбум төгрөг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани