Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нөхөн сэргээлтэд нутгийн иргэдийг татъя

Нөхөн сэргээлтэд нутгийн иргэдийг татъя

 

Уул уурхайн салбарт ард иргэд "сүжиггүй” байдгийн нэг гол шалтгаан байгаль орчны нөхөн сэргээлт юм. Одоо мөрдөгдөж байгаа хууль журмаар нөхөн сэргээлтийг уул уурхайн компанийнхан өөрсдөө хийх үүрэгтэй. Гэвч энэ хууль журам тэр бүр биеллээ олж, хайгуул олборлолт хийж байгаа талбай бүрт нөхөн сэргээлт хийгдэхгүй байгааг орон нутгийнхнаас эхлээд иргэний нийгмийн байгууллагууд халаглан ярих боллоо. Ингэж хардах хангалттай үндэслэл энэ байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан мэдээгээр 2012 онд байгаль орчны нөхөн сэргээлт улсын хэмжээгээр 22.4 хувь л байжээ. Энэ бол хариуцах эзэнтэй газруудын судалгаа. Нэг үгээр компаниудын лицензтэй талбай. 2011 онд гэхэд ашигт малтмалын хайгуул, олборлолтод 20401.3 гектор талбай өртсөнөөс 4630.3 га талбайд техникийн, 4587.6 га-д биологийн нөхөн сэргээлт хийгдсэн тойм судалгаа салбарын яаманд байдаг юм байна.

Үүнээс гадна эзэнгүй сэглэгдэж орхисон талбай гэж бий. Нинжа нарын хөлд үрэгдсэн талбай гэсэн үг. Ийм талбай улсын хэмжээнд ямар байгааг 2009-2010 онд шалгаж үзжээ. Улмаар Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Төв, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ зэрэг 15 аймгийн 56 сумын 3984.46 га эвдрэлд орсныг тогтоосон байна.  Үүнээс харахад одоо ч нөхөн сэргээлт ямар нөхцөл байдалтай байгааг ойлгож болохоор байна.

Өнөөдөр нинжагүй аймаг, сум бараг үгүй болжээ. Говь-Алтайд алт гарсан бол алс холын зүүн аймгийнхан дорхноо мэдчихдэг, жийп хөлөглөөд хэдхэн цагийн дотор давхиад оччихдог болж. Тэд бас үнэтэй жийп хайгчтай, том биетэй хамгаалагчидтай.  Хэдхэн хоногт алтыг нь ухаад нэг л өглөө яваад өгчихдөг. Тэднээс үлдсэн нь ухсан олон нүх. Ийм аргаар байгаль орчныг доройтуулсаар байгаа явуулын нинжа нар аймаг, сум бүрийн засаг захиргааны толгойны өвчин болж гүйцсэн гэж байгаа. Нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаагаас байгаль орчин доройтож, ухсан нүхэнд мал амьтан үхэж үрэгдэх энгийн үзэгдэл болж, хүүхэд багачууд эндсэн гашуун түүх бий.

Мэргэжлийн хүмүүсийн тогтоосноор нэг га тутамд нөхөн сэргээлт хийх зардал дунджаар зургаан сая төгрөг байдаг аж. Улсаас жилд дунджаар тэрбум гаруй төгрөгийг энэ зардалд төсөвлөдөг. Гэхдээ тухайн жилийн төсвийн байдлаас шалтаалж нөхөн сэргээлтийн зардал харилцан адилгүй гэнэ. 2013 онд гэхэд 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөж байжээ. Угаас уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтэд зарцуулагдах хөрөнгийг тусгай санд төвлөрүүлдэг юм байна. 2012 онд 250 компани тусгай санд дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлснийг албаныхан ярьжээ.

Улсын эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хараат байгаа энэ үед гадны хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй, таатай нөхцлийг бий болгоё гэсэн төр засгийнхныг буруутгах аргагүй юм.

Уг нь нөхөн сэргээлт хийдэггүй компани, явуулын нинжа нарыг хязгаарлах боломж орон нутагт бүрэн бий. Бичил уурхайчид хэмээх өргөн бүрэлдэхүүнтэй баг Монголын өнцөг булан бүрт байна. Бичил уурхайчдыг нинжа гэж ойлгох нь өрөөсгөл. Манай улсад хувиараа ашигт малтмал олборлогч 60 000 гаруй хүн байдаг. Тэднээс 6000 гаруй нь нэгдсэн зохион байгуулалтад орж байгалийн баялгаас чадахаар хүртэж эргээд нөхөн сэргээлтээ хийдэг болжээ. Тэд бас улсад татвар, даатгал төлдөг. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулалтад орсон бичил уурхайчид 300 га талбайг нөхөн сэргээсэн. Харин нөгөө талд нь зөвхөн ашгийн төлөө байгаль орчин сүйтгээд явдаг явуулын нинжа олон байдаг тухай Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны зохицуулагч Р.Түмэндэмбэрэл ярьж байна.  Хэрэв бичил уурхайчдыг орон нутгаас дэмжээд өгчихвөл тухайн орон нутгийн ажилгүй иргэд орлоготой болж, байгаль орчноо нөхөн сэргээх давхар ач холбогдолтойг ч тэрээр ярив. Ийм маягаар орон нутгийн удирдлага, уул уурхайн компани, иргэд гурвалсан гэрээ хийгээд хамтраад ажилласан сайн туршлага ч байгаа гэнэ. Үүний тод жишээ Баянхонгор аймаг аж. Тус аймагт 500 гаруй бичил уурхайчин гурвалсан гэрээгээр ажилладаг юм байна. Өмнөговь аймаг гэхэд өнгөрсөн дөрвөн жилд нэг ч нинжагүй аймаг болох аймгийн ИТХ-ын тогтоол гарч байжээ. Гэвч ахиц гарах биш байгаль орчны доройтол улам нэмэгдсэн. Улсын тусгай хамгаалалттай Говь Гурван сайханд хүртэл нинжагийн гар хүрч хөрс шороо нь эвдэрч сүйджээ. Тиймээс энэ дөрвөн жилд бичил уурхайчдыг дэмжиж ажиллах журамд шилжээд байгаа. Бичил уурхайчдад тулгамдаж байгаа гол асуудал нь газар. Газар олгох олон хүсэлт гаргасан ч одоогийн байдлаар хоёр суманд газрын асуудал шийдэгдээд байгаа гэж тус аймгийн "Тэсийн хөгжилд бидний оролцоо” ТББ-ын тэргүүн С.Даваахүү ярилаа. Учир нь уул уурхайн компани, явуулын нинжагаас илүү байгаль орчин, газар нутагтаа тэнд амьдарч байгаа иргэд л сэтгэлтэй хандах нь ойлгомжтой. Нөхөн сэргээлтэд улсаас хуваарилсан хөрөнгөөс орон нутгийн бичил уурхайчдаар нөхөн сэргээлт хийлгэхэд болохгүй зүйл үгүй.

 
Б.ЭНХЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/
Нөхөн сэргээлтэд нутгийн иргэдийг татъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани