Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жижиг дунд бизнест санхүүгийн болон техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна

 
 Жижиг дунд бизнест санхүүгийн болон техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна

Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжиж буй Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр/2018.03.01/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд  боллоо. Удирдах зөвлөлийн хуралд Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцлоо. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Жижиг, дунд бизнесийг дэмжих санаачилгын хүрээнд Монгол Улсад 2001 оноос санхүүжилт олгох, техникийн туслалцаа үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байна. Тэр дундаа энэхүү Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж байгаа бөгөөд манай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 20 сая ам.доллар хүртэлх, 5 жилийн хугацаатай зээлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас шууд болон Хаан, Хас банкнуудаар дамжуулан олгож байгаа юм.

          

         Удирдах зөвлөлийн хурлаар хөтөлбөрийн 2017 оны тайлан, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Хурлын явцад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  "Ноолуур хөтөлбөр”, "Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой талаар Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр Эрсдэл хуваалцах санхүүгийн бүтээгдэхүүнийг 2 арилжааны банк, нэг банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаагаа мэдээлсэн.

Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, хэргийг түр хамаарагч Марко Ферри хэлэхдээ, "Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголын ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төсөл хөтөлбөрөө чиглүүлж байна. ЖДҮ-үүд санхүүжилт авах хүсэл эрмэлзлэлтэй байдаг ч банкны босгыг тавьж чаддаггүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн Монголын бүтээгдэхүүнүүдийг европын стандартад нийцүүлэх үүднээс Стандартчлал, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж, Стандартчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийг шинэчиллээ. Түүнчлэн Гадаад харилцааны яамтай хамтран экспортыг дэмжих чиглэлд төсөл хэрэгжүүлж байна”  гэлээ.  Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч  Ирина Кравчинко, "Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс олон төрлийн санхүүжилтийн хэлбэрийг санал болгодог. Бид өнгөрөгч онд Монголын 10 компанид шууд зээл олгосон. Мөн Хаан банк, Хас банк, Хас лизинг, Транскапитал ББСБ-тай хамтран ЖДҮ-дэд зориулсан зээлийн шугам нээгээд байна. Түүнчлэн эрсдэл хуваалцах санхүүгийн үйлчилгээний хүрээнд нэг зээлийн гэрээ үзэглэсэн” гэв.

          Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас  одоогийн байдлаар Монгол Улсад зөвлөх үйлчилгээний чиглэлээр 115 төсөл хэрэгжүүлээд байна. Үүнээс 104 жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд дотоодын зөвлөх, 11 компанид олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Тэдгээрийн 53 хувь нь жижиг, 24 хувь нь бичил, 23 хувь нь дунд аж ахуйн нэгжүүд байсан байна. Салбараар нь авч үзвэл хүнс, барилга, эрүүл мэнд, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр зуучлалын компаниуд зонхилж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулахдаа, үйл ажиллагаа явуулаад 2 ба түүнээс дээш жил болсон, жилийн борлуулалтын орлого нь 50 сая евро, компанийн актив 43 сая евро байх шаардлага тавьж байна. Ийнхүү зөвлөх үйлчилгээ үзүүлснээр эдгээр компанийн борлуулалт дунджаар 55,5 хувиар өсөж, 280 ажлын байр шинээр бий болжээ. Өнөөдөр болсон хурлын үеэр Жүр үр, Хаадын гэр зэрэг зөвлөх үйлчилгээ авсан компаниуд хэрэгжилт, үр дүнгийнхээ талаар танилцуулсан юм. Мөн эдгээр болон бусад компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ үзэсгэлэн гаргасан байлаа.

Хаадын гэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Батболд, "Манай компани дээр маркетингийн зөвлөх үйлчилгээний баг жил гаруй хугацаанд ажилласан. Үүний үр дүнд ажилчдын тоо 40-50 хувиар, жилийн борлуулалтын орлого 30-40 хувиар нэмэгдсэн. Мөн бүтээгдэхүүний загвар сайжирч, дотоодын зах зээлд илүү танигдсан. Одоо гадаад зах зээл гарахаар төлөвлөж байна хэмээн төслийн үр дүнгийн талаар ярилаа.

         Цаашид Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дотоодын компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх цар хүрээгээ өргөжүүлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль эрх зүйн орчныг шинэчилж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах төлөвлөгөөтэй байгаагаа Удирдах зөвлөлийн хурлын үеэр мэдээллээ.


Жижиг дунд бизнест санхүүгийн болон техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани