Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стандарт банкны хэрэг аль хүртэл явах вэ

Стандарт банкны хэрэг аль хүртэл явах вэ

 

"Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж "Стандарт” банкнаас зээл авсан мэдээлэл нийгэмд ихээхэн анхаарал татаж байгаа. Зарим нь нэг нь үүнийг тойруулан улстөр хийж эхэлсэн. Ямартай ч зээл авсан, эргүүлж төлөх ёстой гэдэг нь  тодорхой болсон. Олон улсын Арбитрийн шүүх ч шийдвэрээ гаргачихаад байгаа.

Төрийн өмч, тодруулбал монголчуудын "Саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг хувийн компани барьцаалж, гадны банкнаас их хэмжээний зээл авсан  тэр үйл явц буюу процесс, үүнд эрх мэдэлтэй хэн хэн оролцов гэдэг нь анхаарал  татаж байгаа  юм.

Хэрэг явдлыг анхнаас нь нарийвчлан тодруулбал,  2007 онд зэсийн баяжмалыг тээвэрлэх үүрэгтэй  Улаанбаатар Төмөр зам ХХК нь санхүүгийн хүндрэлээс болж түлш шатахуунаа худалдаж авч чадахгүй нөхцөл байдалд орсон учир энэ асуудлыг шийдэх  зорилгоор  Жаст группийг гаднын банкнаас зээл авахад нь зөвшөөрөл олгоно уу гэсэн хүсэлт бүхий албан бичгийг Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлага Х.Наранхүү хувь эзэмшигч  Орос, Монгол хоёр талын эрх бүхий хүмүүст илгээжээ. /Албан бичгийн хуулбарыг харна уу зураг-1/

Албан бичигт Жаст групп нь  Эрдэнэт үйлдвэртэй  10 шахам жил хамтран ажиллаж байгаа, Стандарт банкнаас зээл авахаар төлөлвлөж  байгааг дурджээ. Энэ хүсэлтийн дагуу Улаанбаатар төмөр замын түлш шатахууны бэрхшээлийг шийдэхийн тулд дээрхи албан бичигт дэмжсэн цохолтыг  хийж өгчээ. Энэ зөвшөөрлөөр Жаст групп 20 сая ам.доллар зээлээд түүнийгээ хугацаанд нь эргүүлж төлсөн, зэсийн баяжмалын тээвэрлэлт ч хэвийн болсноор энэ зээлийн гэрээ дуусгавар болжээ.

Харин үүнээс хойш Жаст группийн ганцаарчилсан хувийн тоглолт нууцаар эхэлж,   амташсан хэрээ гэгчээр 2009 оноос эхлэн гурван ч удаа Стандарт банкнаас зээл авахдаа  хуурамч гарын үсэг, тамга тэмдэг ашиглажээ. Энэ бол Английн нэр хүнд бүхий шинжилгээний лабараторийн тогтоосон дүгнэлт. Ингэж дураар дургиж хуурамч бичиг бармт ашиглаж байсныг тухайн үед  хэргийн эзнээс өөр хэн ч мэдэх боломжгүй үйлдэл байв.

Одоо хэвлэл мэдээлэл, цахим орчинд  Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлыг хоёр өнцгөөс харж байна. Нэг  хэсэг нь энэ хэрэг явдалд Д.Сугар, Ч.Ганзориг нар буруутай гэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь будилааны жинхэнэ эзэн нь Ш.Батхүүг гэж байна.

Харин  ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын  хувьд өөрсдийгөө буруугүй, тийм зээлийн баталгаанд гарын үсэг зураагүй хэмээн мэдэгдэж байгаа.

ТӨХ-ны дарга асан Д.Сугар "Өдрийн сонин”-д  өгсөн ярилцлагадаа "Эрдэнэтийг барьцаалсан аливаа гэрээнд би гарын үсэг зураагүй. Хэрэв би буруутай нь тогтоогдвол, тэр гарын үсэг үнэхээр минийх мөн бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээсээ шууд татгалзаад хорих 461 дүгээр анги дээр өөрөө яваад очъё” хэмээн мэдэгдсэн байсан.

2014 онд Их Британийн "Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн гаргасан албан ёсны дүгнэлтэд Д.Сугарын жинхэнэ гарын үсгийг зээлийн гэрээний баталгаа дээрхи гарын үсэгтэй харьцуулан шинжлээд "Энэ нь хуурамч, жинхэнэ гарын үсгийг дууриалгах оролдлого мөн” гэжээ

Үүнээс бүр  урьд  буюу анх 2013 онд "Жаст групп”  Стандарт  банкнаас нийтдээ 109,9 сая ам.доллар зээлсэн асуудал ил болж, босч ирсний дараахан "хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” гэгдэж буй Ш.Батхүү  зээлийн баталгаанд  Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар дууриалган зурснаа хүлээн зөвшөөрч байв.   Тухайлбал, 2013 оны зургадугаар сард Эрдэнэт үлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд илгээсэн албан бичэгтээ "Стандарт банкинд гаргаж өгсөн Д.Сугар нарын гарын үсэгтэй гэх бүх баримт  бичгийг Жаст группийн зүгээс  үйлдэж явуулж байсан ба Эрдэнэт үйлдвэрийн тэр үеийн удирдлага энэ үйлдлийн талаар огт мэдэхгүй байсан болохыг  үүгээр тодорхойлов” гэжээ. /Зураг-4/

Гэвч үүнд нотолгоо хэрэгтэй,  нөгөөтэйгүүр  хардах эрх нь бас хэн хүнд бий. Харин одоо тэр гарын үсэг үнэхээр хуурамч болохыг тогтоосон баримт олдлоо.

Лондон дахь  Олон улсын Арбитрийн шүүх энэ асуудлыг шалгаж хэлэлцэх явцдаа Д.Сугарын гарын үсгийг мөн эсэхийг  мэргэжлийн шинжээчээр тогтоолгоохоор нэр хүндтэй шинжээч, лабораторит хандсан байдаг. Харин хариу нь хэрхэн гарсан талаархи бичиг баримтыг манай сайт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд олж авч ил болгож байна.

Тодруулбал, 2014 онд  Их Британийн "Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори  ХХК”-ны шинжээч  доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн  албан ёсны дүгнэлт  байна.  Энэ дүгнэлтэд дурдснаар  тус лабортари Д.Сугарын жинхэнэ гарын үсгийг зээлийн гэрээний баталгаа дээрхи гарын үсэгтэй харьцуулан шинжлээд "Энэ нь хуурамч, жинхэнэ гарын үсгийг дууриалгах оролдлого мөн” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийн англи эхийг орчуулгын хамт доорхи зургаас  дэлгэрүүлэн үзээрэй. /Зураг-5-7/

 Энэхүү шинжилгээний хариуд доктор Оудрей Жайлес "...Энэхүү Q19, Q30, Q36 гурван бичиг нь Ноён Сугарын жинхэнэ гарын үсэг зурсан бичиг баримт  биш болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдож байна" гээд учир шалтгаан үндэслэлүүдийг нь дурджээ.

Лондонгийн Олон улсын Арбитрийн шүүхийн захиалгаар тухайн гарын үсэг хуурамч эсэхийг шиинжилсэн шинжээчид ийм дүгнэлт гаргасан болохоор 2009 оноос хойш гурван удаагийн үйлдлээр Стандарт банкнаас авсан  зээлд  төрийг төлөөлж хэн нэгэн баталгаа гаргаж өгөөгүй нь тодорхой болж байна.  Хэрэв үүнийг энэ өнцгөөр ингэж харвал хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээ зөвшилцөл  бөгөөд асуудлын гол нь зээлдэгч Жаст группийн Ерөнхийлөгч  Ш.Батхүү залилан мэхлэх замаар дээрх  зээлийг  авсанд  эдүгээ ингэж буух эзэн буцах мөр нь бүдгэрч ээдрээ үүсгээд байгаа юм. Нөгөө талаасаа зээл олгохдоо гоомой хандаж хуурамч гарын үсэг тэмдэгтийг нягтлаагүй  Стандарт банкны хариуцлагын асуудал ч яригдах учиртай мэт.

Нэгэнт асуудал ийм тодорхой байхад Монголын төр засаг, хууль шүүхийн байгууллага нь буруутай эздээр нь зээлийг эргүүлэн төлүүлэх ёстой  бус уу.  Ингэх нь шударга ёсонд нийцэхээс гадна  Монгол улсын нэр хүндэд ч  хэрэгтэй.  Стандарт бакны хэргийг хэдий болтол мандуулж,  хэзээ хүрч байж шийдэх гэсэн  юм бол.

Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Наранхүүгийн хувь эзэмшигч талуудад илгээсэн албан бичиг
Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар дууриалгаж байснаа нотолсон 2013 онд Ш.Батхүүгийн гаргасан тодорхойлолт
2014 онд Их Британийн "Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт
2014 онд Их Британийн "Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт
2014 онд Их Британийн "Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлтийн орчуулга

 ЭХ СУРВАЛЖ: http://www.zaluu.com/read/1h8095fha

Стандарт банкны хэрэг аль хүртэл явах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани