Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой, Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж байна

Тавантолгой, Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж байнаС.УЯНГА

АТГ-аас өчигдөр сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар нар авлига албан тушаалын томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Д.СУГАРЫН ГАРЫН ҮСГИЙГ ШИНЖЭЭЧЭЭР СУДЛУУЛСАН

 

Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор цаашид ч  нэлээдгүй асуудал сөхөгдөх байх гэдгийг  АТГ-аас мэдэгдэв. Тод­руулбал, Эрдэнэт үйлд­вэр батлан даалт гар­гаж зээл авсан бо­лон "Жаст” групптэй хол­боотой асуудлыг шал­гаж, Ерөнхий сайд асан С.Баяраас бай­цаалт авсан. Үүнтэй холбоотойгоор  өндөр албан тушаалтнуудыг нарийвч­лан шалгаж бай­гаа. Мөн Ш.Батхүүгийн бизнесийн ха­маа­рал бүхий өмч хө­рөнгө, иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж байгаа. "Жаст” болон Алтжин компани нарын хооронд   Г.Алтанг өмнө нь дуудаж байцаалт авсан. Шаардлагатай бол дахин дуудаж, мэдүүлэг авна.

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэ­цийн гишүүн Д.Сугараас байцаалт авч, гарын үсгийг хуу­рамч эсэхийг шалгаж, шин­жээчээр судлуулсан. Шаардлагатай бол нэмж  тайлбар байцаалт авна. ТЭЦ-4 компанийн захи­рал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтны хувьд бус­даас авлига авсан байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэж,  шалгаж байгаа аж.

Шадар сайдаар ажиллаж байсан Таван­толгойн орд газрыг ашиглахтай хол­боотой асуудал дээр төслийн Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа  гэрээний төслийг боловсруулахад албан тушаалаа урвуу­лан ашигласан эсэх талаар Элчин сайд М.Энхсайханд нийслэлийн прокурорын газ­раас эрүүгийн хэ­рэг үүсгэсэн байна. Гэр­чийг мэдүүлэг авахаар дууд­саны дагуу өнөөдөр (III/26) АТГ-т мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн Монголбанкны ерөн­хийлөгчөөр ажил­­лаж байсан Н.Золжаргал болон Төмөр замтай холбогдох хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.

 

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРААС ГЭРЧЭЭР ТАЙЛБАР МЭДҮҮЛЭГ АВСАН

 

АТГ-аас Увс аймгийн нутагт "Хотгор шанагын” уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцаа худалдсан эсэх асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа юм байна. Энэ асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр тайлбар мэдүүлэг авсан гэлээ.

Мөн Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Идэрцог "Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-т Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар шалгуулах хүсэлт гаргасан байдаг. АТГ шалгаад хуулийн дагуу мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж тодорхой хэмжээнд үзлэг хийхийг прокуророор батлуулж бичиг баримтыг хураан авч ажиллагаа явуулаад 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийс­лэлийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар шил­жүүлсэн байдаг. Про­курорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан байсныг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэл нээж прокурорт шилжүүллээ. Таван­толгой Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шал­гаж байна. Тухайн үеийн албан тушаалт­нуудын оролцоог няг­талж  байна” гэв.  Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлыг цагдаагийн бай­гуул­лагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа бөгөөд  түүнээс  байцаалт авсан байна. Шинжээч томилж хэргийн дүг­нэлт гарсны дагуу про­курорын байгууллага яллагдагчаар татах санал ирүүлж, тогтоолыг та­нил­цуулахаар 18 удаа хандаад байгаа. Д.Гантулга гишүүн өөрөө хурал, томилттой гэх шалтгаанаар тогтоолтой танилцахгүй байгаа учраас өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүмүүст хандаад байгаа юм байна.

2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд  хийсэн шалгалтын хүрээнд тухайн үеийн Засгийн газрын зарим сайд нарт хэрэг үүсгээд байгаа юм. Тэгвэл гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт эрх баригч намаас холбогдон шалгагдаж байгаа хүмүүс бий гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.

 

МӨРДӨН ШАЛГАХ ХЭРГИЙН АЧААЛАЛ ТАВ ДАХИН ӨСЧЭЭ

 

Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн шалгалтаар гурван албан ту­шаалтай зөрчилтэй. Мөн нийтийн албанд то­ми­логдохоор нэр дэвшсэн 733 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянасны дотор ЦЕГ, НДЕГ, ЭМЯ хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлжээ.

Хэвлэлийн хурлын үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон өндөр албан ту­шаалтныг шалгах явцад дарамт шахалт ирдэг талаарх асуултад Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү  хариулсан юм. Тэрээр "Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дэргэ­дэх Олон нийтийн зөвлөл хэрэг бүртгэл мөрдөн байцаалтаас бусад үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар зөвлөмж өгсөн асуу­дал алга. Харин эсрэ­гээрээ шүүхээр эцэслэн шийд­вэр­лэгдээгүй байгаа эрүүгийн хэр­гүүдийг яриад байгаа нь зохимжгүй. Магадгүй зарим тохиолдолд ярьж байгаа зүйлүүд нь хууль зөрчсөн үйлдэл болохыг үгүйсгэхгүй. Нэр нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл боловч улс төрийн намын тодорхой албан тушаал хашиж байгаа хүмүүс байгаа. Аль нэг хувь хүн хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. АТГ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй бо­ловч сүүлийн үед зарим нэг эрх бүхий албан тушаалтнуудаас хэв­лэл мэдээллийн байгуул­лагаар дамжуулан нөлөө­лөх оролдлого гарч байна. Гэхдээ АТГ хуулийн дагуу хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно” гэдгийг хэллээ. Харин АТГ-т ирж буй өргөдөл гомдол мэдээлэл шалгагдаж байгаа хэргүүдийг сүүлийн гурван жилийг харь­цуулахад  сүүлийн жилд мөрдөн шалгах хэргийн ачаалал тав дахин өссөн. 2017 онд 114 хэрэг шалгагдаж байсан бол энэ жил 300 гаруй болсон. АТГ орон нутагт салбаргүй, боловсон хүчин дутмаг байгаа. Мөрдөн байцаагчдын ачаа­лал нэмэгдсэнээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалттай холбоотой зарим хүндрэлүүд гарч байгаа аж.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Тавантолгой, Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани