Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сайн, бас муу мэдээ дагуулсан сэргээгдэх эрчим хүч

Сайн, бас муу мэдээ дагуулсан сэргээгдэх эрчим хүч

 

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Үүнийгээ хөрөнгө оруулалт болгон хувиргахын тулд хатуу чанд үнэ тариф тогтоосон  Сэргээгдэх эрчим хүчний тухай  хуультай, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогодоо сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, 2020 он гэхэд эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ заалттай улс. Гэвч иргэдийн ихэнх нь дээрх хуулиудыг төдийлөн мэддэггүй. Бас өөрсдөө сэргээгдэх эрчим хүч хэрэглэж байгаагаа ч анзаардаггүй юм байна.

Улсын хэмжээнд  эрчим хүчний  нийт суурилагдсан хүч чадал 1239.5 МВт. Үүний  дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлбэр хүчин чадал 146.6 МВт буюу 12 хувийг эзэлж байна. Бүр тодруулбал, "Клин энержи” ХХК-ийн Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станц, Дархан-Уул аймгийн "Солар повер интернэйшнл” ХХК-ийн 10 МВт-ын болон Сонгинохайрхан дүүргийн "Эверидэй ферм” ХХК-ийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 50 МВт-ын салхин цахилгаан станцууд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэгдсэн сүлжээгээр дамжуулан нар болон салхиар үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр цаашид ч улам нэмэгдэх сайхан мэдээ байна. Учир нь 2007 оноос хойш Монгол Улсын нар салхины их нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим үйлдвэрлэхээр 30 гаруй компани тусгай зөвшөөрөл авчээ. Өнөөдөр тэдний гар дээр 1000 гаруй МВт эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүх хэрэгцээг бүрэн хангах хэмжээний сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл байна гэсэн үг. Дэлхийн олон улс оронд эрчим хүчний үнэ тариф буурчээ. Энэ үнэ техник технологийнхоо үнэтэй нягт холбоотой.  Сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн үнэ огцом  буурснаас шалтгаалан үнэ нь ч буурч байна. Харин Монгол Улсын хувьд хуулиар тогтоосон үнэ тарифтай, нарны эрчим хүчний а

сар их нөөцтэй учраас хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, энэ онд гэхэд 3-4 тусгай зөвшөөрөл эзэмшигчид шинэ эх үүсвэр барихаар ажилдаа оржээ. Гэвч үүнийг дагаад Сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор хөгжүүлэх шаардлага урган гарч ирсэн. Сэргээгдэх эрчим хүч эрчим хүч их хэмжээгээр нэгдсэн системд орж ирснээр горим ажиллагаа, эрчим хүчний найдвартай аюулгүй байдал алдагдана. Дээрээс нь хэрэглэгчдийн төлөх төлбөр эрс нэмэгдэнэ. Бүх юмны суурь үнэ болсон эрчим хүчний үнэ тариф нэмэгдвэл хэрэглэгчдэд ч хохиролтой гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Тиймээс бид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр цаашид нэмэгдвэл үнэ тариф өсөх эсэх, найдвартай ажиллагаанд нөлөөлөх үү, үгүй юу гэдгийг тодруулахаар мэргэжлийн хүмүүстэй уулзаж мэдээлэл авсан юм. Бидний эхний уулзсан хүн бол Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ. Бид Б.Болор-Эрдэнэ даргатай  "Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф гэж юу вэ? Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдвэл энэ төлбөр нэмэгдэх эсэх талаар ярилцлаа.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР НЭМЭГДВЭЛ ХУУЛИЙН ДАГУУ ДЭМЖИХ ТАРИФТ Ч ӨӨРЧЛӨЛТ ОРНО

-Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хуулийг 2007 онд баталсан. Энэхүү хуульд нар болон салхи, усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний үнийг валютаар тооцох тухай заалтууд бий. Мөн Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод "Сэргээгдэх эрчим хүчийг 2020 он гэхэд нийт суури-лагдсан хүчин чадлын 20 хувьд, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” зорилтуу-дыг тусгасан. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчийг төрөөс бодлогоор дэмжиж, хөгжүүлэх хуультай орон. Энэ хуулийн 11.2 дахь заалтад "энэ хуулийн 11.1-д заасан /сэргээгдэх эрчим хүчний/ үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно” гэж заасан. Хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийн төлөх сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифын хэмжээг хянаж тогтоодог.

-Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг бүх хэрэглэгчдээс авдаг  уу?  Хэдэн төгрөг авдаг юм бэ?

-Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны хэмжээнд дүйцүүлэн энэ төлбөрийг тооцож авдаг.  Сэргээгдэх эрчим хүчний  дэмжих тариф нь нэг кВт.ц тутамд 11 төгрөг 88 мөнгө байдаг. 

-Энэ тарифыг анх хэзээнээс авч эхэлсэн юм бэ?

-УИХ-аас 2015 оны зургадургаар сарын 19-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн дагуу "Дэмжих тарифын тогтолцоо” буюу байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчийг дэмжсэн ногоон тарифын хэлбэрийг нэвтрүүлсэн.

-Сэргээгдэх эрчим хүчний төлбөрт авсан мөнгийг юунд зарцуулдаг вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифын хүрээнд цугларч буй төлбөрийг сэргээгдэх эрчим хүчний станцуудаас худалдаж авсан цахилгааны төлбөр хэлбэрээр үйлдвэрлэгчдэд олгодог.

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр ашиглалтад орвол энэ дэмжих тариф нэмэгдэх үү?

-Хуулийн дагуу нэмэх шаардлагатай болно. Гэхдээ ямар хүчин чадалтай, ямар эх үүсвэр ашиглалтад орсноос хамаарч дэмжих тарифын үнийг тогтооно.

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзсаныхаа дараа бид "Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.Бөхболдтой уулзлаа.

Л.БӨХБОЛД: НАР САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР ОЛНООРОО АШИГЛАЛТАД ОРВОЛ ГОРИМ ТОХИРУУЛАХАД УЛАМ Л ХҮНДРЭЛ ҮҮСНЭ


-Диспетчерийн үндэсний төв эрчим хүчний тогтвортой үйл ажиллагааны горимыг хангахын тулд ямар тохируулга хийдэг вэ?

-Диспетчерийн үндэсний төв нь өдөр тутмын хэрэглээнийхээ төлөвлөлтийг урьд өдөр нь гаргаж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэх хэмжээг тогтоодог. Улмаар ОХУ-аас  импортоор авах эрчим хүчний захиалгаа өгдөг. Өнөөдрийн байдлаар хоногийн хамгийн их ачаалал 850 МВт, хамгийн бага ачаалал нь 560 МВт орчим байгаа. Үүнээс 300 орчим МВт-ын зөрүү гарч байна. Ийм хэмжээний эрчим хүчний үйлдвэрлэлийг ихэсгэж, багасгах  тохируулга хийж байна гэж ойлгож болно. Манай улсын хамгийн том цахилгаан станц болох ТЭЦ IV болон ОХУ-аас авч байгаа импортын цахилгаан эрчим хүчээр гол тохируулгыг хийж байна. Уг нь дулааны цахилгаан станц тохируулгын эх үүсвэр биш. Эдийн засгийн үр ашиг муутай, тухайн станцын үндсэн тоноглол элэгдэх, насжилтанд муугаар нөлөөлдөг. Мөн дулааны цахилгаан станц өөрөө маневерлах хурд муутай байдаг. Тиймээс импортын эрчим хүчээр тохируулгыг хийж, араас нь  хөөх маягаар ТЭЦ IV дээрээ горимын тохируулгыг хийж байна.

-Монгол Улс нар болон салхинаас нийт цахилгааны хэрэглээнийхээ 10 гаруй хувийг үйлдвэрлэж байна.  Сэргээгдэх эрчим хүч нийт системийн горим, тогтвортой ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Нар салхины эх үүсвэрүү-дийн эрчим хүч үйлдвэрлэл нь байгаль цаг уураас хамаараад тогтворгүй байдаг. Тиймээс  тодорхой хэмжээний зохицуулалтын хүндрэл үүсгэж байгаа. Урьд нь зөвхөн хэрэглээний өөрчлөлтөөс шалтгаалан зохицуулалт хийдэг байсан бол одоо сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа чадлын хэлбэлзлээс  шалтгаалсан горимын тохируулга хийж байгаа нь манай эрчим хүчний системийн хувьд шинэ зүйл. Өмнөхөөсөө илүү их тооцоо судалгаа, ур чадвар, хариуцлага, технологийн шинэчлэлийг шаарддаг болсон. Ер нь сэргээгдэх эрчим хүчний горимын тохируулгыг усан цахилгаан станц, усан цэнэгт станц, хийн станцаар  хийх нь хамгийн оновчтой гэж үздэг. Эдгээр эх үүсвэрийг бий болгох нь манай  улсын эрчим хүчний системийн аюулгүй найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм. Нар салхины эрчим хүчний эх үүсвэр олноороо ашиглалтад орвол горим тохируулахад улам л хүндрэл үүснэ. Би түрүүнд дулааны цахилгаан станц маневерлах хурд муутай тул импортын эрчим хүчээр тохируулга хийдэг тухай дурьдсан. Дээр нь манай системд ажиллаж буй хамгийн том станц дээр нэг  үндсэн тоноглол зогслоо гэхэд хэрэглэгчдийн эрчим хүчиг таслахгүйгээр зохицуулалт хийгээд явах аюулгүйн нөөцтэй байх ёстой.  Одоогийн байдлаар ТЭЦ IV болон   импортын цахилгаан эрчим хүчээр  240 орчим МВт чадлыг  тохируулаад явах техникийн бололцоо бий. Үүнээс илүү чадлын нар, салхины эх үүсвэрүүд системд холбогдвол хэрэглэгчдээ тасалж тохируулга хийх нөхцөл байдал үүснэ. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж байна гээд хэрэглэгчдээ таслах хязгаарлах нөхцөл байдал үүсгэж болохгүй. Иймээс учраас л зохистой  харьцаагаар хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

-Тэгвэл цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг яаж хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-Манай улс нар салхины асар их нөөцтэй. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарал тавьж байгаа энэ үед манай улс ч үүнээс хоцрох ёсгүй. Манай улсын эрчим хүчний хөгжлийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч байна гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү өнөөдрийн цаг зуурын хүндрэлийг даван туулахын тулд мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, нөөцлүүр, зай хураагууртай хослон ашиглах боломжийг судлан зохистой харьцаагаар хөгжүүлэх, экспортын чиглэлээр хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.  Улс орнууд эрчим хүчний системийнхээ аюулгүй нөөц, тогтвортой үйл ажиллагааны байдлыг харгалзан тухайн системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хэдий хэмжээгээр оруулах вэ гэдгийг тогтоосон байдаг.  Энэ нь тухайн улсын эрчим хүчний системийн нийт чадал,тохируулга хийх эх үүсвэрийн хүчин чадлаас хамаараад өөр өөр байдаг хэмээн  ярьж  байна.

Ямартай ч сэргээгдэх эрчим хүч сайн, бас муу мэдээ дагуулж байна. Тиймээс цаашид яах ёстой вэ, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульдаа ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ гэдгийг эрдэмтэн судлаачдаас тодруулахаар Монгол Улсын зөвлөх инженер  П.Товуудоржийн байр суурийг сонслоо. 

П.ТОВУУДОРЖ: ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ


-Цөөн хэрэглэгчтэй, сэргээгдэх эрчим хүчний асар их  баялагтай Монгол Улс  яаж сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх вэ?

-Өнөө-дөр манай системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг тогтвортой хөгжүү-лэхэд үүсч байгаа хоёр төрлийн хүндрэл байгаа юм. Нэгдүгээрт үнэ тариф, хоёрдугаарт техникийн горимын хүндрэл. Үүнийг шийдэхийн тулд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болгох, хуулиар хатуу тогтоосон үнэ тарифын хязгаарыг өөрчилж уян хатан болгох, мөн технологийн дэвшилтэт шийдлийг ашиглаж эрчим хүчний хуримтлуурын системийг ашиглаж эхлэх шаардлага үүсч байна. "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-н 4.2-т 2023 он хүртэлх 1-р үе шатны хүрэх үр дүн хэсэгт их чадлын цэнэг хураагуурын систем хэрэгжсэн байхаар зааж өгсөн. Энэ заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөө талаар сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортод гаргах арга замыг хайх, дэд бүтэц, шугам сүлжээг байгуулах шаардлагатай.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах боломж бий юү. Хамгийн гол нь өөрчлөлт оруулсан нөхцөлд яг ямар өөрчлөлт оруулах боломжтой вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлье гэж байгаа бол эрх зүйн орчныг зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглалтад орох тусам хэрэглэгчийн нуруун дээр ирэх төлбөрийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үнийг уян хатан болгож, өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг "Нарны цахилгаан станцыг барихад үнээр өрсөлдүүлэх зарчмаар тендер зарлаж, хямд үнийг тогтоодог механизмыг хэрэгжүүлснээр нарны станцаас үйлдвэрлэх цахилгааны үнэ буурна гэж мэдээлсэн байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульдаа өөрчлөлт оруулж, үнэ тарифыг тогтоохдоо тухайн төслийн байршил, үйлдвэрлэх цахилгааны хэмжээ, олон улсын хөнгөлөлтийн механизмд хамрагдсан эсэхийг харгалзан үздэг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах үйл ажиллагааг хямд үнээр нь сонгон шалгаруулдаг, дуудлага худалдаа буюу өрсөлдөөнт зах зээлийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм хэмээн ярьсан.

ХУУЛЬЧИЛСАН ҮНИЙГ ХУМИХ ЦАГ БОЛЖЭЭ

Цэвэр эрчим хүч, нөхөн сэргээгдэж байдаг байгалийн баялаг бол яах аргагүй сэргээгдэх эрчим хүч. Гэвч сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд  хууль, эрх зүйн зохицуулалт, төрийн бодлого  хэрэгтэй болсныг мэргэжилтнүүдийн яриа баталж байна. Өнөөдөр манайд нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцид үйлдвэрлэсэн нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний  үнэ дунджаар 160 төгрөг, салхиных  212 төгрөг, нарны цахилгаан станцынх 430 орчим төгрөг байна. Асар өндөр зөрүүтэй үнэ. Энэ зөрүү иргэдийн цахилгааны төлбөр дээр дэмжих тариф болж нэмэгддэг. Дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байхад харин Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орох бүрт илүү төлбөр төлөх болж байна. Өндөр үнээс гадна өндөр эрсдэл үүсч болзошгүй нөхдөл байдалд хүрээд байна. "Сэргээгдэх эрчим хүчний нөөц нь байгалиас хараат учраас тогтворгүй байдаг. Шөнө нарны цахилгаан станцууд, салхигүй нөхцөлд салхин станцууд эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй. Үүний хэрээр хэрэглэгчдийн цахилгаан тасалдаж, эрчим хүчний системийн горим алдагдах  эрсдэлтэй” гэдгийг  мэргэжилтнүүдийн сануулж байна.Тиймээс Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэн харж, бодлогоор хөгжүүлэх цаг иржээ.

Б.Цоожчулуунцэцэг


Сайн, бас муу мэдээ дагуулсан сэргээгдэх эрчим хүч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани