Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

У.ХҮРЭЛСҮХ: ТАВАНТОЛГОЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ОЙРЫН ХУГАЦААНД УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАНА

У.ХҮРЭЛСҮХ: ТАВАНТОЛГОЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ОЙРЫН ХУГАЦААНД УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАНА

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, "Эрдэнэс Тавантолгой” ХХК, "Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргав.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа уржигдар өндөрлүүлж, үргэлжлүүлэн Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн түүхий эдийн экспортын гол боомт болох Ганцмод-Гашуунсухайтын үйл ажиллагаатай танилцсан. Харин өчигдөр Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагуудтай уулзаж үүрэг даалгавар өгсөн юм.

Эзэмшлийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчид байдаг орон нутгийн "Тавантолгой” ХК Таван толгой орд газрын 276 га талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 192.7 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрөгч онд улсын төсөвт 165 тэрбум төгрөг төвлөрүүлж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өмнөговь аймгийн төсвийн 70 хувь, Цогтцэций сумын төсвийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг тус компани 1000 гаруй ажилчинтай, 95 хувь нь тус орон нутгийнх байдаг хэмээн "Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж танилцуулж байв. Тавантолгойн бүлэг ордод 52 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус компани ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг цорын ганц компани бөгөөд 1 тонн нүүрсийг олборлох өртгөөс даруй хоёр дахин хямд үнээр иргэдэд борлуулдаг аж.

 
 

 

"Энержи ресурс" нүүрс тээвэрлэх боомтыг нэмэгдүүлэх санал тавив

 

Монголын уул уурхайн корпорацийн "Энержи Ресурс” ХХК Тавантолгойн ордын Ухаа худаг, Баруун нарангийн уурхайд олборлолт хийж байгаа. Үйлдвэрлэлийн нийт нөөц 509 сая тонн, борлуулах нөөц нь 286 тонн нүүрс бөгөөд Өмнөговь аймаг дахь нүүрс баяжуулах цорын ганц үйлдвэрийг 2011 онд нээж, үе шаттай өргөтгөсөөр жилд нийт 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай болсон. Өнөөдрийг хүртэл нийт 40 орчим сая тонн нүүрс баяжуулсан бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш зөвхөн баяжуулсан нүүрс экспортод гаргаж байгаа. Мөн Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барьж, ашиглалтад оруулсан тус компани дэд бүтцээ хангалттай хэмжээнд шийдвэрлэж чадсан ганц компани юм. ӨМӨЗО-ны Бугат зэрэг хотыг хамруулсан "А” бүсэд тус компанийн боловсруулсан нүүрс хамгийн өрсөлдөх чадвартайд тооцогддог ба энэ бүсийн зах зээлд зөвхөн Монголын компаниуд өрсөлддөг гэдгийг"Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлж байв. "Зах зээлийн үнэ сайн үед тээвэрлэлтээ даагаад хүрч очиж, Австралийн нүүрстэй өрсөлдөх чадвартай. Хятад Улс төмөр, гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нь Монголын компаниудад томоохон боломж авч ирж байгаа” хэмээж байв. Гэхдээ экспортын зөвхөн ганц гарцтай байх нь зөв эсэхийг бодолцох хэрэгтэй гээд боомтын эргэлт удааширснаар нийлүүлэлтийн өртөг нэмэгдэж, 60 орчим ам.доллараар худалдаалж байгааг хэлэв. 2017 онд борлуулалтын орлогыг өмнөх оноос 4 дахин нэмэгдүүлж, 476 сая ам.долларын борлуулалт хийсэн, үйл ажиллагааны ашиг 124 сая ам.долларт хүрсэн, 4.4 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон, үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг л ашигладаг гэсэн статистик мэдээллүүдийг Г.Батцэнгэл захирал өгч байв. Хэрэв Гашуунсухайт боомтын гацалт арилж, татан авалт сайжирвал үйл ажиллагаагаа 2 дахин өсгөх бололцоотой, хилийн цаана ч худалдан авагчид бэлэн байгаа гэлээ.

 
 

 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ
 
Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны тайланг тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг танилцуулсан юм. Компанийн үйл ажиллагаа идэвхтэй, эдийн засгийн үр өгөөжтэй явж ирсний дүнд 80.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, өнөөдөр дотоодод болон гадаадад ямар ч өр төлбөргүй болсон талаар онцолж байв. Ингэснээр нөөцийн үнэлгээг баталгаажуулах, стратегийн томоохон төсөл рүү орох уурхайг хөгжүүлэх нэгдүгээр шатны гараанд гарч иржээ. Хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум ам.долларыг урьдчилсан байдлаар олон улсын зах зээлд ч, төслийн хүрээнд ч босгох бүрэн боломжтой болж бэхэжсэн бөгөөд 2017 онд хийсэн ажлын дүнд ордын үнэлгээг 8 тэрбум ам.долларт хүргэх боломжтой аж.

2017 онд олборлолтыг 33 хувь, борлуулалтыг 13 хувиар өсгөж, 8.5 сая тонн нүүрсээс 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого орж, улсын төсөвт 243 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 438.4 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Нөөцөө 60 орчим сая тонн нүүрсээр өсгөж, Хятадын зах зээлд өрсөлдөх боломжтой болсон, 2017 онд 8.5 сая тонн нүүрс экспортолсон зэрэг статистик мэдээллүүдийг танилцуулж байв.

Хөгжлийн нэгдүгээр үе шатандаа орохын тулд барилга байгууламж, парк шинэчлэл, бусад төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, олон улсын дэвшилтэт технологи конверийг нэвтрүүлэхээр болсон бөгөөд Нүүрс баяжуулах зайлшгүй шаардлагын үүднээс Баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх, "Энержи Ресурс” болон хилийн чанад дахь үйлдвэрүүдтэй баяжмал үйлдвэрлэхэд хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. Нүүрс баяжуулах үйлдвэрийг 330 сая ам.доллараар байгуулах ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар батлуулсан бөгөөд 2018-2020 онд 1-5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтайүйлдвэр ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн стратеги төлөвлөгөөтэй шууд холбогддог Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, автозамын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч буй аж. Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэг тэрбум ам.доллар босгох, 1.5 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэхэд "Эрдэнэс Тавантолгой” ХХК хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийлж байв.

"Эрдэнэс Тавантолгой” дөрвөн лицензийн хүрээнд 5 тэрбум ам.доллараарүнэлэгдэж байгаа. Тиймээс IPO гаргахад нэг тэрбум ам.доллар босгох бүрэн боломжтой. Хоёр долоо хоногийн өмнө 2511000 иргэний 1072 хувьцааг "Эрдэнэс Тавантолгой” өөрийн баланс дээрээ бүртгэж авчээ. Үүнтэй холбогдуулж 4 дүгээр сарын 27-нд нийт хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, компанийн дүрмийг өөрчилж, шинэчлэхээр товлосон байна.

Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй олборлогч компаниуд ийн мэдээллээ танилцуулсны дараа Ерөнхий сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүндүйлдвэрийн сайд нар холбогдох шийдвэрийг гаргаж, үүрэг даалгавар өглөө.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нүүрсний тээврийн хил нэвтрэх "С” зөвшөөрлийг эмх замбараагүй олгодог байдлыг зогсоож, тухайн олборлогч компани худалдан авагч талтайгаа шууд хэлэлцээр хийсний дүнд олгож байх шийдвэрийг гаргасан юм. Тэрбээр "Уурхайн аман дээрээс ачилт хийхээ зогсоож тээвэрлэлтийн асуудлаа өөрсдөө хариуц. Жолооч нарын асуудлыг гэрээлэгч компаниуд хариуц. Хоёрдугаарт төмөр замын 1.5 тэрбум долларын санхүүжилтийг энэ Засгийн газар гаргаж чадахгүй. Тиймээс нүүрс олборлогч компаниуд өөрсдөө асуудлаа санаачлах хэрэгтэй. Энэ тал дээр Эрдэнэс Монгол компани санаачилгатай ажиллах ёстой. IPO хийж хөрөнгө оруулалт татах, төмөр замаа барих тодорхой саналуудаа гаргаад яваарай. Мөн "Энержи Ресурс”-ын тавьсан Цагаан дэл, Ханги мандал гэсэн хоёр боомт нэмэх асуудалд Засгийн газар дэмжиж ажиллаж маршрутыг нь баталжөгье. Түүнчлэн дахиад нэг хүнд даацын авто замын асуудал яригдаж байгаа. Энэ концесс нь дүгнэх шатандаа яваа” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой” компанийг нэгдсэн зохион байгуулалтад орж, тээвэр ложистикээ өөрсдөө хийж гүйцэтгэх, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх, Гашуун сухайтын авто зам төслийг "Эрдэнэс Тавантолгой”-н доор нэгтгэж, шууд удирдлагаар хангах үүргийг өгөв. Мөн тэрбээр, Таван толгойн үйл ажиллагааг эрчимжүүлж, өргөжүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд түүхий эдийн нүүрс өссөн байгааг ашиглаж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит үйлдвэрийн газар болоход Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана гэв. Мөн урт, уртын урт, богины тээвэрлэлтийг хэрхэн үргэлжлүүлэх талаар Зам тээврийн хөгжлийн сайдтай зөвлөлдөж шийдвэр гаргахаар боллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөхөд яалт ч үгүй төмөр замаа яаравчлан барьж байгуулах шаардлагатайг тодотгож байв. Зээл авах, тусламж гуйхаас илүү экспортын орлогыг нэмэх талаар Засгийн газар анхаарч, энэ хүрээнд Гашуунсухайт боомтын хөгжлийг сайжруулахаар 148 сая юань буюу 24 орчим сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээг байгуулсан. Боомтыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх ажлыг 2019 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Экспортоор гарч байгаа бүхий л түүхий эдийг бүртгэдэг, татвараа авдаг байхад анхаарна гэлээ.

 

НҮҮРС ХУЛГАЙГААР ГАРГАСАН АСУУДЛЫГ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ ШАЛГАХ ҮҮРЭГ ӨГӨВ

Ингээд төгсгөлд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс олборлогч компанийн удирдлагуудад өгсөн үүрэг даалгавартаа олборлогч компаниуд гэрээлж буй тээврийн компанийн жолооч нарын нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг хариуцаж ажиллахыг даалгав.

Мөн тэрбээр, "Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ-д хийсэн айлчлалаар манайхны хэлдгээр төрийн гурван өндөрлөгтэй нь уулзаж ярилцлаа. Тавантолгойн хамтын ажиллагааг бүх талаар дэмжихэд бэлэн байна, монголчууд та нар дотооддоо асуудлаа шийдчих л гэж байна. Тиймээс нэгдүгээрт хил боомтын асуудлаа шийдвэрлэж, сайжруулна. Хоёрдугаарт Тавантолгойн ашиглалтыг сайжруулах асуудлаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргахаар УИХ-дөргөн барина. Төмөр зам, автозамын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана. Үзээд хараад явах биш шийдвэр гаргах цаг болсон. Холбогдох сайд нар саналаа ирүүлэх хэрэгтэй. Тавантолгойн ордод гурван компани л үйл ажиллагаа явуулж байна. Та нар учраа олж, эвтэй, уялдаа холбоотой ажиллаж байж гадаад зах зээлд тоглолт хийнэ.

Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан талаар мэдээлэл өгч байсантай холбогдуулж, энэ асуудлыг шалгахыг Сангийн сайдад даалгав. Мөн цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл гээд "Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” гэсэн юм.

 

Дараа нь Ерөнхий сайд "Энержи Ресурс” ХХК-ийн барьсан баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар Тавантолгойгоос хөдөллөө. Томилолт өнөөдөр Дундговь аймагт үргэлжилнэ.

У.ХҮРЭЛСҮХ: ТАВАНТОЛГОЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ОЙРЫН ХУГАЦААНД УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани