Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Өлзийдүүрэнг “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь

Г.Өлзийдүүрэнг “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь

 

Залилангийн гэмт хэрэг үйлдэгчдийн арга жил ирэх тусам нарийсч байгаа талаар хууль хяналтынхан онцлох болсон. Маш нарийн зохион байгуулалт, төлөвлөгөө, удаан хугацааны үйл ажиллагаа явуулж, бусдыг залилсан цөөнгүй хэргийг АТГ, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд хамтран ажиллаж, ажилд нь туслах замаар бусдын итгэлийг олж авч, компани, аж ахуйн нэгж, байгууллагынх нь бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч залилан хийсэн хэд хэдэн хэрэг шалгагдаж байгаа юм байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар гэмт хэрэгтнүүд ийм маягаар гэмт хэрэг үйлдэхдээ улс төрийн томоохон намуудын нэрийг хүртэл ашигласан тохиолдол цөөнгүй байгааг онцлон ярьж байв. Мөн бусдын компанийг амар хялбар аргаар залилан авч, дансанд нь байх  их хэмжээний мөнгийг  хувьдаа завших,  цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад олон жил  удирдах албан тушаал хашиж байсан нэр нөлөө бүхий хүмүүсээр өөрийгөө хамгаалуулж,  хуулийн хариуцлага хүлээхгүй үлдэхийг оролдож буй тохиолдол цөөнгүй байгаа аж. Үүний  нэг жишээ нь,  "Бишрэлт” группийн  охин компани гэдгээр олон нийт андахгүй мэддэг болсон "Эрдэнэ-Зам”  ХХК-ийг иргэн Г.Өлзийдүүрэн гэгч дээрх арга барилаар нэр дээр шилжүүлэн  авсан  хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж.

Япон Улсын буцалтгүй тусламжаар 1997 онд зам засвар, арчлалтын "Эрдэнэ-Зам”  ХХК байгуулагдсан түүхтэй.  Төрийн өмчит үйлдвэрийн газрын статусаар үйл ажиллагаа явуулж байсан тус компани 2012 оны нэгдүгээр сараас "Бишрэлт”группийн охин компани болсон байдаг. Өөрөөр хэлбэл, төрөөс тус компанийг хувьчилсан байдаг. Ингэснээр Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн техник технологийг үйл ажилгаандаа нэвтрүүлсэн үндэсний бүтээн байгуулагч компани болон улам өргөжиж чадсан  байна. Тус охин компани нь "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс болон орон нутгийн чанартай хайрган болон хатуу хучилттай замыг технологийн өндөр түвшинд, олон улсын стандартаар барьж, засварлах, аюул осолгүй байдлыг чанарын дээд түвшинд хангах, улс, эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна” гэсэн зорилгыг өмнөө тавин ажиллаж байгаа юм.

 

Г.Өлзийдүүрэнг

 

Г.Өлзийдүүрэнг

 


 

Түүнийг сонгосон шалтгаан

2013 онд "Бишрэлт холдинг” компанийн удирдлагууд өөрийн охин компани болох "Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар Г.Өлзийдүүрэнг томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Ингэснээр "Эрдэнэ зам” компанийн өдөр тутмын үйл ажиллагаа болон удирдлагын үүрэг, холбогдох бусад эрхийг Г.Өлзийдүүрэн авсан байна. Тэгвэл Г.Өлзийдүүрэн гэж хэн бэ, "Бишрэлт” группын удирдлагууд түүнд яагаад ийм хэмжээний итгэл хүлээлгэсэн бэ. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Өлзийдүүрэн нь  "Бишрэлт холдинг” компанийн удирдлагуудтай танилаар нь дамжуулан анх танилцаж байсан аж. Нэгэнт танилцсан учраас тэрбээр бараг өдөр бүр тэдэнтэй ямар нэг байдлаар уулзаж, ажлын шинэ санаачилга гарган, группийн ажилд бага багаар тус болох үйлдлүүдийг хийж эхэлсэн байна. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрөхөд тэрбээр группийн удирдлагуудын итгэлийг нэгэнт олсон байна. Улмаар "Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд томилогдох хүртлээ түүнд итгэсэн байна. Захирлаар томилогдоод өгсөн үүрэг даалгавар хийгээд өөрсдөөс шалтгаалах ажлуудыг хэсэг сайн гүйцэтгэж байсан ч төд удалгүй ажил нь саарч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас зарлагдсан замын  тендерт оролцох, холбогдох бичиг баримт бүрдүүлэх ажил нь төдийлэн бүтэлтэй байхаа больж эхэлсэн байна. Энэ тухайгаа тэрбээр ""Эрдэнэ зам” компани "Бишрэлт холдинг” компанийн охин  компани гэж явдаг.  Компанийн хувьцааг МАН-ын гишүүн эзэмшиж байгаа болохоор Ардчилсан нам засаг барьж байгаа нөхцөлд тендерт шалгарах боломжуудыг хааж байна. Үүнээс болоод энэ компани нэг ч тендерт ялахгүй байна.  Тиймээс "Эрдэнэ зам” компанийн хувьцаа эзэмшигчдийг  өөрчлөх хэрэгтэй” гэж байж. Энэ тухайгаа удаа дараа толгой компанийн удирдлагуудад  хэлж, санал тавих болсон  байна. Энэ талаар группийн удирдлагууд хэлэлцээд хувьцаа эзэмшигчдийг түүний хэлснээр өөрчлөөд тендерт орвол компанийн ажилд хэрэгтэй байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ. Эндээс л "Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэнд алдах гол ажил эхэлсэн байна. Ингээд "Бишрэлт холдинг” компанийн захирал өөрийн дүү Д.Энхжаргалын хувьцааг нь зуун хувь эзэмшиж байгаа  "Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн мэдэлд "Эрдэнэ зам” компанийн хувьцааг 100 хувь шилжүүлжээ. Гэхдээ эргээд компанийн хувьцааг 100 хувь эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр  эрх үүргийг шилжүүлэн өгсөн байна. 

Г.Өлзийдүүрэн 1981 онд Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын арван жилийн сургуулийг, 1986 онд ХААИС-ийг  Малын зоо техникч  мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад халагдсан байдаг аж. Түүний аав Г.Гомбосүрэн нь Сүхбаатар аймгийн үзэл суртлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэнэ. Түүнчлэн Г.Өлзийдүүрэн яамнаас гарснаас хойш төрийн байгууллагад ажиллаагүй бөгөөд хувиараа биллъярд гэх мэт зүйлс ажиллуулж байсан юм байна. 

Түүнд итгэсэн шалтгаан

Хувьцаа эзэмшигчдийг өөрчилсний дараахан Маршалын гүүрнээс Төмөр замын гарам  хүртэлх  зам засварын тендерийг авч, Г.Өлзийдүүрэн өөрийнхөө зөв байсныг холбогдох хүмүүст удаа дараа ярьж суусан байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэ зам” компанийн нэр өөр компани руу шилжсэний дараа жижиг ажлууд эхнээсээ орж ирж байгаа мэт ойлголтыг төрүүлжээ. Ажил нь урагштай явж байгааг харж суусан группийн удирдлагуудад Г.Өлзийдүүрэн нэг өдөр "Эрдэнэ зам” компанийг хувьцааны хамт миний нэр дээр 100 хувь  шилжүүлчих. Гайгүй том тендерт ялах боломжтой болчихоод  байна. "Бишрэлт холдинг”  болон   "Нью Даниста Роүд Энд констракшн” компани шаардсан үед компанийн хувьцааг 100 хувь, үл маргах журмаар буцааж өгнө” гэжээ. Ингээд  2016 оны  дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэнгээр бичгээр баталгаа гаргуулан авч, "Эрдэнэ зам” компанийн 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх  энгийн  хувьцааны хамт  Г.Өлзийдүүрэнд шилжүүлэн өгсөн байна. "Бишрэлт холдинг” компани ингэж л Г.Өлзийдүүрэн гэгчид 20 тэрбум гаруй төгрөгийн хувьцаатай компаниа бэлэглэлийн журмаар "Нью Даниста Роүд Энд констракшн” компаниар дамжуулан өгчээ. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд ажилласан Г.Өлзийдүүрэнд группийн удирдлагууд ийм хэмжээнд итгэсэн гэсэн үг. Үүнээс гадна компанийнхаа бүх хувьцааг эргэж авах нөхцөлтэйгөөр  шилжүүлсэн учраас ямар нэгэн хар төрөөгүй байна. Г.Өлзийдүүрэнгийн амьдрал гүйцэтгэх захирлын албан тушаалд очоод илтэд сайжирсан гэдгийг олон хүн ярьдаг аж. Гэвч тун удалгүй байдал буруугаар эргэж, Г.Өлзийдүүрэн группийнхнээс нүүр буруулж эхэлсэн байдаг. Бүр энэ компани минийх гэж  бусдад итгүүлэх үйлдлийг ч удаа дараа хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, маш удаан хугацааны туршид бусдын итгэлийг олж, бага багаар байж болох эрх мэдлийг өөртөө авсаар сүүлдээ бусдын компанид эзэн суусан залилангийн нэгэн төрлийн энэ гэмт хэргийг хуулийн байгууллага өдгөө шалгаж байгаа аж.

Х.Төгөлдөр

 


Г.Өлзийдүүрэнг “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани