Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

СҮХБААТАРЫН ЭРДЭНЭЦАГААН СУМ СҮЙРЛИЙН ИРМЭГТ

СҮХБААТАРЫН ЭРДЭНЭЦАГААН СУМ СҮЙРЛИЙН ИРМЭГТ

 

- Нэг сумын хэмжээнд уул уурхайн 33 лиценз өгч болдог юм уу?-
 

"Жанжны нутаг сүйрлийн ирмэгт” хэмээн энэ нутгийг хэрсэн уул уурхайн лицензүүдийн асуудлыг хөндөн бичиж байхад зарим хүн "Яасан билэггүй юм бичдэг хүүхэд вэ” хэмээж байв. Гэтэл хэд хоногийн өмнө "Сумын малчид, иргэд мал сүрэгтэйгээ хамт байх газаргүй боллоо” гэж нутгийн малчид манай редакц руу утас цохив.

Мэдээллийн мөрөөр томилолт өвөртлөн эх орны зүүн хил, Монголын тамгатай хутагтуудын нэг, Төрийн сайд агсан, тухайн үеийн шилдэг экологич байсан домогт Егүзэр хутагтын төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг зорьсон юм.

Сүхбаатар аймагт 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш өнөө хүртэл сонгуулийн маргаан үргэлжилж ирсэн. ИТХ нь 33 төлөөлөгчтэйгээс АН 17, МАН 16 суудал авсан ч Ч.Улаан гишүүн эрх мэдлээрээ, нөгөөтээгүүр намаараа далайлган Засаг даргаар өөрийн хүнийг хууль бусаар томилуулснаас үүдэн ИТХ нь хурлаа хийж чадахгүй, төсвөө ч батлахгүй өнөө хүрчээ. Энэ бүхний эцэст аймаг бүхэлдээ "Эзэнгүй айл” болсны гай Эрдэнэцагаан суманд нүүрлэсэн гэхэд хилсдэмгүй.

Сум нийтдээ 17.3 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай, зургаан мянга гаруй хүн амтай. Адууныхаа тоо толгойгоор улсад гуравдугаарт ордог, зүүн бүсийн хурдны өлгий. Аймагтаа газар нутаг, хүн амын тоогоор хамгийн томд тооцогддог ч гэлээ ганц сумын хэмжээнд уул уурхайн 33 лиценз олгочихоор хүн, мал нь хаана яаж амьдрах билээ. Энэ дотор ураны лиценз дөрөв байгаа нь "Кожеговь” компанийн мэдлийнх бөгөөд малчид "Манай нутгийг Дорноговийн Улаанбадрах сумынх шиг болгох вий” хэмээн айж байгаа гэнэ.

Газрын тосны хоёр лицензийн нэгийг "Петро Матад” компани авсан бол, нөгөө нь "МАКС” группийн захирал Д.Ганбаатарынх гэх боловч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, хоёр улсын хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэнд байгуулж буй газрын тосны үйлдвэр аж. Харин нүүрсний зөвшөөрөл бүхий уурхай долоо, жоншны зөвшөөрөлтэй хоёр, гянтболдын зөвшөөрөл бүхий гурав, молибдений зөвшөөрөлтэй хоёр, ховор металлын зөвшөөрөлтэй нэг компани байна. Бусад нь ямар нэртэй ашигт малтмалынх болохоо нууцалсан уу, ямартай ч бүртгэлд оруулсангүй. Эдгээр лицензийн 14 нь "А”, бусад нь хайгуулынх юм.

Нэмж хэлэхэд, лицензүүдийн цаадах эзэд тодорхой бус. Ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай гэх ч тус улсын хувийн хэвшлийнхэн голлодог юм байна. Ашигт малтмалын орд, газар нутгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг социализмын үед сумын орлогч даргаар ажиллаж, хариуцлагатай алба хашиж байсан хүн бусдад өгч, Хятадын компаниудад үйлчлээд байна гэх бухимдал, гомдол ч олон хүний амнаас гарч байлаа.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар нутгийн иргэд эртнээс тахиж, шүтэж ирсэн Баянцагаан хайрхны орчим Хятад эзэнтэй компани жонш гэх нэрээр ураны хайгуул хийж эхэлсэн гэнэ. Мөн хайгуул нэрээр газар нутгийг сэндийчин хууль бус олборлолт явуулж байж болзошгүйг ч хэлж байна. Өнгөрсөн жил тус компани гал алдсанаас дөрвөн хүн амиа алдсан, асуудал бүрхэг байдалд шийдэгдсэнийг зарим хүн ярив.

Эрдэнэцагаан сумын төвөөс хаашаа ч гарсан энд тэндгүй өрөм тавьснаас үзэхэд, хязгаар нутгийн хаа хүртэл ухаж төнхөн, цооног гаргасныг хариулж хянах эзэнгүй, тэдгээр нь хэд хүрчхээд буйг тоолж баршгүй юм. Сайжруулсан зам тавих, засах нэрээр булаг шандыг нь боож ширгээсэн нь жалгын нэг тааралдаж байна.

Тоосжилтын тухайд байх ёстой хэр хэмжээнээс хэтэрч байна гэдгийг энэ нутгийнхан хэдэн жилийн өмнөөс ярьсан хуучин сэдэв. Харин одоо тоосжилтын гай гамшиг малаа барахад хүргэж, аргаа барсан иргэд төвийн хэвлэлд хандсан нь энэ гэнэ.

Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн газрын тос зөөдөг том тэрэгнүүд, Хөөтийн нүүрсний уурхайн тээвэр Эрдэнэцагаан сумын I болон VII багийн нутгийг дамжин Бичигтийн боомтоор урд хөрш рүү гардаг. Зам дагуу нутаг нь малын бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржаа байдаг газар. Тэд замынхаа батлагдсан трасыг баримтлахгүй дуртай газраараа давхисаар газрын хөрсийг эвдэж, хөрөөний ир шиг болгожээ.

Сайжруулсан зам тавьсан нэртэй ч ачаагаа ачаад гарахдаа л түүгээр гарсан дүр эсгэж, дунд нь дуртай газраараа давхиж, хилийн боомт руу орохдоо эргээд нөгөөх зам дээрээ гардаг байна. Ингэж олон салаа зам үүсгэснээр малын бэлчээр тахлагдаж, хөрс нь улаан шороогоор эргэжээ. Өдөртөө 100 гаруй том тэрэг урд хөршийг зорин өнгөрдөг бөгөөд тоосонд нь тэр хавиар нутагладаг малчдын малын уушги гэмтэж үхэж хорогдох нь ихэсжээ. Дээр нь энэ нутгийн хөрс эмзэг бүтэцтэй.

2008 онд доктор Д.Даш нарын "Сүхбаатар аймгийн цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа”-нд ингэж дурдсан байдаг. Сүүлийн жилүүдэд тус сумын нутагт Хятадын компаниуд хадлан хадах зөвшөөрөл авч орж ирээд өвс ногоог үндсээр нь булгалан улаан хавцгай болгоод буцдаг болсныг манай сонин тухайн үед бичиж л байсан. Тэгвэл нэгэнт ийм болгосон газар дахиж өвс ногоо ургахгүй сул шороо шуурч байдаг болсныг нутгийн зах руу оров уу, үгүй юу гэж малчид ярьж байна. Тэр дотор эмийн ховор ургамал, хар тамхины хар,цагаан өвс, бонгыг хамж аваад хадлангийн цуваанд ачиж хилээр гараад явчихдаг гэнэ.

Нутаг ус нь ийнхүү сүйрлийн ирмэгт ирсэнд иргэд учраа олохгүй сандарч байгаа бол энэ сумын 20 гаруй өндөр настан сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Байгаль орчны байцаагч нартаа хэлээд зогсохгүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тэдний нэг Цэрэндорж хэлэхдээ Сумын Засаг даргадаа хандахаар Засгийн газар мэднэ гэдэг. Аргаа бараад тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаанд 19 хуудас материалыг өргөдөл, гомдлын хамт хүргүүлсэн. Гэтэл ганц хуудас бичгээр хариу ирүүлэхдээ "Орон нутгийнхаа удирдлагад ханд” гэсэн байна.

Ингээд бид дээр тэнгэр хол, доор газар хатуу гэгч болчхоод сууж байна гэсэн бол уул уурхайн улаан тоосонд амьдрах аргагүй болоод буй I, VII багийн иргэдийг төлөөлж сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ч.Адъяасүрэн "Энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, иргэдийнхээ талд асуудлыг шийдүүлэхийн төлөө явна. Уул уурхайд найр тавих аваас Ч.Улаан гишүүнийг эргүүлэн татах хүртэл тэмцэнэ” гэлээ.

Үргэлжлэл бий.

 Зууны мэдээ
Ч.Үл-Олдох
 

СҮХБААТАРЫН ЭРДЭНЭЦАГААН СУМ СҮЙРЛИЙН ИРМЭГТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани