Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.СУМЪЯАБАЗАР: АШИГТ МАЛТМАЛЫН 3330 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БҮРТГЭЛТЭЙ БАЙНА

Д.СУМЪЯАБАЗАР: АШИГТ  МАЛТМАЛЫН 3330  ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БҮРТГЭЛТЭЙ БАЙНА

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит "Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг тавдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцсон юм.

Энэ үеэр 2018 оны дөрөвдүгээр сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэсний зэрэгцээ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

1.  УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны эхний 4 сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 (21.5%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 (21.0%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 (35.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 (14.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.3%-ийг эзэлж байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

-  Нүүрс  14.9 сая тн,

-  Зэсийн баяжмал   445.4 мян.тн,

-  Алт   2.9 тн,

-  Молибдений баяжмал   1.8 мян.тн,

-  Төмрийн хүдрийн баяжмал  1.0 сая тн

-  Хайлуур жоншны баяжмал 21.3 мян.тн,

-  Цайрын баяжмал  30.0 мян.тн,

-  Газрын тос   2.3 сая бар,

-  Катодын зэс  4.8 мян.тн

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 10.8 (2.5%) мян.тн, төмрийн хүдрийн баяжмал 133.2 (15.0%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 7.6 (55.5%) мян.тн, цайрын баяжмал 1.9 (6.8%) мян.тн-оор тус тус өссөн байна.

Харин нүүрс 1.5 (9.3%) сая тн, алт 24.8 (0.9%) кг, молибдены баяжмал 125.6 (6.6%) тн, газрын тос 175.2 (7.1%) мян.бар, катодын зэс 143.6 (2.9%) тн-оор тус тус буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний 4 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 807.8 (18.0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 652.6 (20.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 304.5 (28.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 2.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 309.0 (17.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны 4 сард 3.9 их наяд төгрөг буюу 73.4%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 3.4 их наяд төгрөг буюу 64.3%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

 2018 оны эхний 4 сарын улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-  Алт   11.5 тэрбум төгрөг,

-  Нүүрс 255.8 тэрбум төгрөг,

-  Цайр   37.7 тэрбум төгрөг,

-  Зэс   352.0 тэрбум төгрөг,

-  Төмөр8.3 тэрбум төгрөг,

-  Жонш 4.6 тэрбум төгрөг,

-  Бусад    25.0 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс:

-  Алт   4.6 тэрбум төгрөг буюу 1.7 (66.5%) дахин,

-  Нүүрс 139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,

-  Цайр   15.5 тэрбум төгрөг буюу 1.7 (70.1%) дахин,

-  Зэс   72.8 тэрбум төгрөг буюу 1.3 (26.1%)дахин,

-  Төмөр5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

-  Жонш 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт, импорт

2018 оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспорт

2018 оны эхний 4 сарын байдлаар экспортод 2,125.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар экспортод 1,947.7 сая ам.доллар буюу 91.6 хувийг эзэлж байна.

Импорт

Импортоор нийт 1,581.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2017 оны мөн үеэс 464.2 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн байна.

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2018 оны 5 дугаар сарын 14-ний  өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт  малтмалын 3330  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутагт эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1687

5,6%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1643

1.0 %

Нийт

3330

6,5%

Тусгай зөвшөөрлийн  4 дүгээр сарын хөдөлгөөний мэдээ

  • Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-3
  • Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-51
  • Хугацаа сунгасан-70
  • Барьцаанд бүртгүүлсэн-13
  • Цуцлагдсан ба дуусгавар болсон-16
  • Талбай буцаан өгсөн-10    \

 ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 05дугаар сарын 11-ний байдлаар 2.44 сая баррель (310 мянган тонн)тос олборложтөлөвлөгөө 30.16 %-тай явж байгаа бол  2.38 сая баррель (300 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 29.43%-тай байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 73.5 тэрбум төгрөг төвлөрүүлж 32.9%-ийн гүйцэтгэлтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүнийхангамжийн  чиглэлээр:

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 69,  Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан байна.

ЯАМНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

"Алт-2 үндэсний” хөтөлбөр:

"Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурдвал: 

•  2018 оны 04 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар Монгол банк 988.8 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 3290.6 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 257.6 кг-аар илүү байна. Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монгол банкны үнэ 102,096.97 төгрөг байна.

•  Алтны үйлдвэрлэлийн салбарын татварын орчныг тогтвортой болгох зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн АМГТГ-ын УУҮТХэлтэст ирүүлсэн сүүлийн 2-3 жилийн уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэл, алт тушаалтын  байдалд судалгааны ажлыг хийж байна. 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан "Invest Mongolia” арга хэмжээнд оролцож, Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжуудын талаар олон улсын хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийж, санал бодлоо солилцлоо.
  • Энэтхэг Улсын Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар Энэтхэг Улсын Гадаад хэргийн яам, нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй Энэтхэг Улсын "Инженерс Индиа Лимитед” компани, хөндлөнгийн шинжээчээр ажиллаж буй Итали Улсын "К Ти Технологи” компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар ТЭЗҮ-ийн судалгаагаар гарсан санхүүгийн урьдчилсан тооцоо, түүхий тос дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэрийн техникийн шийдэл зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
  • "Олон улсын зэсийн судалгааны групп” байгууллагын ээлжит хуралд УУХҮЯ, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, зэсийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагын төлөөлөгчид оролцож, 2018-2019 оны дэлхийн зэсийн зах зээлийн төлөв, цаашдын хандлагын талаар хэлэлцүүлэгт танилцуулга хийв.
  • "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 6 дугаар хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хэсгийн Монгол талыг УУХҮ-ийн сайд миний бие ахалдаг.
Д.СУМЪЯАБАЗАР: АШИГТ МАЛТМАЛЫН 3330 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БҮРТГЭЛТЭЙ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани