Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оройтсон ч гэсэн оносон шийдвэр гаргасан нь олз

Оройтсон ч гэсэн оносон шийдвэр  гаргасан нь олз

 

Хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймагт очив. Аймгийн наадам өндөрлөж байхтай таарчээ. Наадам зохион байгуулах комиссын даргатай задгай талбай дээр таарч тав гурван үг сольж, наадмын сонин сайхныг нь асуув.

-Морь хурдан уу?

-Хурдан хурдан. Энэ жилийн наадамд Увсын морьд илүү хурдан байна.

-Хаанахын хэн гэдэг бөх түрүүлэв?

-Увсын бөх түрүүллээ.

-Увс аймгаас морьд ирж уралдаж, бөхчүүд ирж барилдсан юм уу?

-Үгүй ээ. Манай аймагт баруун аймгаас тэр дундаа Увсаас олноороо шилжин ирж байгаа. Тэгээд л нэр усыг сайн мэдэхгүй болохоор Увс гэж нутгаар нь нэрлэж ярьж байна гэв.

Үнэхээр энэ аймагт гэхэд шилжин ирэгсэд уугуул суугуул оршин  суугчдаас тооны хувьд давчихаад байгаа тухай тэр үеэр чих дэлсэж байсан санагдана.  Аймгийн төвөөс наахна Сэлэнгэчүүдийн ирсэн явснаа угтаж, үддэг жижигхэн талбай бий. Тэнд нутгийн уугуул нэгэнтэй таарч хөөрөлдөхөд "Манай Сэлэнгийнхэн интернационалч ард түмэн.  Гадна дотноос ирж байгаа хүмүүсийг гадуурхаж зожиглоод байдаггүй. Гэхдээ нэг асуудал байна. Сэлэнгэ хэзээнээс газар тариалангийн бүс нутаг байсан. Монголчуудыг будаа гурилтай байлгах нь  бидний үүрэг гэж ойлгож  хичээж ирсэн  зүтгэж ард түмэн. Хүн яах вэ. Ирж л байг. Газар нь байна. Гагцхүү баруун аймгуудаас малчид олноороо ирж байгаа болохоор малын тоо толгой хэтэрхий олширч байна. Сэлэнгийн мал хэзээ ч сая байтугай 500 мянгаас дээш давж  байгаагүй. Гэтэл мал олширохоор нөгөө тариа будаагаа тариалах газаргүй болох гээд байна” хэмээн ярьж байсныг энэ өдрүүдэд эргэн санах   хэрэгтэй болов.

Ийм нэгэн тоо баримт байна. 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ аймаг 3 дахин, Төв аймаг 2.7 дахин өсчээ. Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Хөрсний  чанарын тухай бол ярилтгүй болсныг мэргэжлийн байгууллагын  бас тогтожээ. Хөрс элэгдэлд орсон нь хөрсний үржил шим алдагдаж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар газар тариалангийн бүс нутгаа зарлалаа. Тун сайн хэрэг. Ингэж тодотгож өгөх нь хэзээнээс хүлээгдэж байсан асуудал.  Мал аж ахуйн бэлчээр нутаг, газар тариалангийн бүс нутаг гэдэг зааг ялгаа, зориулалт гээд огт тусдаа зүйл.  Чухамдаа энэ зааг ялгааг  тооцоогүйгээс газар тариалангийн бүс нутаг малын хөлд тахлагдаж, тариа ногоо тарих байтугай цөлжиж,  тарьсан жаахан будаа тариагаа хурааж хумихаасаа илүүтэй малын хөлд  гишгүүлж, дэлхийд өргөх болсон.  Үр тариа ч олигтой ургахаа больсон.

Тариалалтын үеэр малчид тариаланчдын хооронд мөнхийн хэл ам хэрүүл уруултай байж  талбайгаа малаас хамгаалах гэж үйл лайгаа эдэлж үгээ барах  болсон нь үнэн.  Малчид тарианы талбай руу малаа зориудаар оруулдаг гэж тариаланчид гомдоллодог нь талаар бус. Ингэхээр нүүдлийн мал аж ахуй газар тариалан хоёр хоорондоо таарч тохирох талаасаа учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл хамтдаа хаяа дэрлэн орших боломж үнэндээ үгүй.

Сэлэнгэ аймгийг социализмын үед газар тариалангийн голлох бүс хэмээн үзэж, малын тоо толгойг бодлогоор хагас саяас хэтрүүлэлгүй  барьж тогтоож байжээ. Гэхдээ газар тариалангийн бүс нутгийг түшиглэж туслах аж ахуй тухайлбал, гахай, тахиа өсгөж үржүүлэхийг дэмждэг уриалдаг байв. Аль ч талаас нь харсан энэ бол тун зөв бодлого байсан мэт.

Харамсалтай нь энэ бодлого нийгэм солигдохтой хамт алдагдаж,  газар тариалангийн бүс нутаг малд эзлэгдэж малаа гэх үү, будаа тариагаа гэх үү гэсэн хүндхэн сорилттой тулгараад байсан юм.

Харин Засгийн газрын хуралдааны шийдвэр одоо энэ зааг ялгааг салгаж өглөө.  Энэ хүрээнд   Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Булган, Архангай аймгийн 60 сумын 113 багийг Газар тариалангийн бүс нутгаар албан ёсоор тогтоож, зарлалаа. Мөн эдгээр бүсэд зөвхөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг зааж өглөө.

Гэхдээ асуудлын шийдэл ард биш урд байна. Тухайн бүс нутагт байран  суурин нутаглаж малын тоо толгойгоо өсгөсөн  малчдад  энэ  шийдвэр таалагдахгүй. Эсвэл нүүж нутаг сэлгэх, бэлчээрийн мал аж ахуйгаа  фермер хэлбэрт шилжүүлэх хоёр зам бий. Энэ шийдлийг нь гаргаж өгөх, ухуулан сэнхрүүлэхэд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд санаачлагатай, уян хатан хандахгүй бол бас нэг хэрүүл, жагсаал суултаар айлгасан хариу акц ирнэ. Түүнчлэн газар тариалангийн бүс нутгийн  хилийн зааг ялгааг нарийвчлэн тогтоож өгч, хаяг  пайзтай болгвол хэн хэндээ тодорхой, манайх танайх гэсэн эргэлзээг тайлахад тустай  биз ээ.  

Оройтсон ч гэсэн ийм шийдвэр  гаргасан нь олз.

М.Нэргүй

Оройтсон ч гэсэн оносон шийдвэр гаргасан нь олз
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани