Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үенчийн Цагаан түнгэ “Хар түнгэ” болох ирмэг дээр

Үенчийн Цагаан түнгэ “Хар түнгэ” болох ирмэг дээр

 

Уул уурхайн хариуц­лага­гүй үйл ажиллагаа, олборлолтоос болж өмнө, зүүн, баруун хязгаарт Монголын минь газар нутаг сүйдэж орвонгоороо эргэж байна. "Нүүрс ухсан газар хоёр нүдийг нь ухсан хохимой толгой шиг болж, алт ухсан газар алаг хэвлийг нь хүйлээд хаясан үнээ мэт болдог” гэж Ардын уран зохиолч Т.Галсан гуай яасан үнэн хэлээ вэ.

Сэтгүүлч бид уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газар нутагт очих бүрт ийм л дүр төрх харагддаг. Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нүүрс тээвэрлэлтийн автомашины урт дараалал хоёр км-т үргэлжилж дээр дооргүй  бөөн асуудал болж байсныг "Зууны мэдээ” сонин "Цагаан хадны бужигнаан”, Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд хятадууд эзэн сууж, 33 уурхай газрын хэвлийг нь  зоосны нүхээр тамгалсан мэт өрөмдөж сүйрүүлснийг  "Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт”,  "Ховдын Хөшөөт Цагаан түнгийг хоёр дахь Цагаан хад болгохоор сонгожээ” зэрэг цуврал нийтлэлүүдээрээ хүргэ­сээр байгаа билээ.

Энэ удаа алс баруун хязгаарт орших Ховд аймгийн Үенч сумын  Цагаан түнгэ багт Хөшөөтийн уурхайд эзэн суусан Хятадын "Мо Эн Ко” компани экспортод гаргах нүүрсний хэмжээг ихэсгэх, хяналтаа сайж­руулах зорилгоор Гаалийн хяналтын бүс байгуулсан нь иргэд, малчдын эсэр­гүүцэлтэй тулгараад буй. ТВ9 телевиз, "Зууны мэдээ” сонин нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

 

ЦАГААН ТҮНГЭД МӨН Л НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН АВТОМАШИНЫ УРТ ДАРААЛАЛ ҮҮСЧЭЭ

Ховд аймаг Үенч сум
Цагаан түнгэ Гаалийн хяналтын бүсэд нүүрс тээвэрлэлтийн автомашины урт дараалал үүсчээ . 2018.05.13

"ТВ9” телевиз, "Зууны мэдээ” сонины  сурвалжлах баг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч суманд ажилласан юм. Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэр дэх Хөшөөтийн уурхайн Гаалийн хяналтын талбай үйл ажиллагаагаа эхлээд арав хүрэхгүй сар болж байна. Гэвч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, нүүрсний тортог салхины аясаар 10 км-т тархаж газар нутаг, хүн, малгүй  хөө тортогт дарагдаж эхэлжээ. Түүнчлэн Гаалийн хяналтын талбайн нэг хаалганы гадна нүүрс ачсан хүнд даацын автмашин нүүрсээ буулгахаар, нөгөө хаалган дээр нь буулгасан нүүрсийг ачих гэж дугаарласан автомашинуудын цуваа үргэлжилсэн байв. Мөн Гаалийн хяналтын талбай дотор ачилт буулгалт хийх үед нүүрсний тоосжилт, тортог Гаалийн хяналтын хашаанаас давж боссон байв. Уг нь тус компани нүүрсний тоосжилтыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан технологийн дагуу хяналтын хашааны өндрөөс дээш давуулахгүйгээр бороожуулж, мананжуулна гэсэн хэдий ч ганцхан машин ажиллаж байгаа нь стандарт зөрчиж байв. Өмнийн хязгаар дахь  Цагаан хадных шиг нүүрс тээвэрлэлтийн урт цуваа алс баруун хязгаарт бий болжээ. Энд бүртгэлтэй 38 компанийн 200-300 орчим автомашин тээвэрлэлт хийж байгаа юм байна. Өмнө нь Хөшөөтөөс шууд Ярантын боомтоор нүүрсээ гаргахад долоо хоногтоо 2-3 эргэлт хийж, ямар ч дараалалгүйгээр хил гардаг байсан. Харин Цагаан түнгийн Гааль дээр пүүлдэг болсноос хойш дараалал үүсч нэг удаагийн тээвэрлэлт хийхэд 2-3 хоног дугаарлаж долоо хоногт нэг юм уу, хоёр удаагийн эргэлт хийж байна.  Өмнө нь нэг тээвэрлэлтээс хоёр сая төгрөг авдаг байсан бол одоо нэг сая төгрөг авбал их юм болж байна гэж жолооч нар ярьсан юм. Одоогоор хилийн зөвшөөрөлтэй машинууд нь нүүрсээ буулгачихаад нөгөө талын хаалганд дахин ачихаар дугаарладаг бол зөвшөөрөлгүй машинууд нь Хөшөөтийн уурхай руу дахин нүүрсээ ачихаар буцдаг.Цаашид тээвэрлэлтийн машины тоо нэмэгдэж 500-800 хүрэхээр байгаа. Энэ тохиолдолд дугаарлалт нэмэгдэх байх. Ингэж ачиж, буулгаж хоёр ажил болгож буй нь хэн нэгний ашиг сонирхол бий гэсэн юм. Биднийг сурвалжлага хийх үед Гаалийн бүс үйл ажилагаагаа зогсоосон байв. Гаалийн хяналтын бүсийн Захиргаа руу орох зөвшөөрөл хүссэн боловч дарга нар байхгүй гээд оруулсангүй. Учир байдлаа хэлсний дараа Захиргааны ахлах ажилтан Ш.Мягмарсүрэн, тус хяналтын бүсийн нүүрсний талбайн орлогч менежер Т.Болдбаатар нартай уулзсан юм. Сая ажиллаж байснаа яагаад үйл ажиллагаагаа зогсоосон юм бэ гэж асуухад  "Бид мэдээлэл өгөх эрхгүй. Салхитай үед ажилладаггүй, тиймээс зогсоосон” гэв. Мананжуулагч нь стандартын шаардлага хангахгүй байгаа талаар тодруулахад одоогоор нэг машин ажиллаж байна. Цаашид суурин манан­жуулагч машин суури­луулна гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Ачилт, буулгахыг зогсоосонд жолооч нар бухимдаж байлаа. Тэд өглөө салхи шуургатай, ажиллаж байснаа бичлэг, сурвалжлага хийгээд эхлэхээр зогсоож байгаа юм гэлээ. Тэдний яриагаар бол өнөөдөр нэгэнт зогссон бол хоёр хоног ажиллахгүй гэж байв. Дугаарласан цувааны арав дээр байсан жолооч "Би тав дахь өдөр ирж  дугаарласан. Өнөөдөр бүтэн сайн өдөр. Маргааш ажиллахгүй гэхээр дөрөв хоног болох нь” гэж байв. Жолооч нар хил руу шууд ачилт хийхийг шаардсаар үлдсэн. Бид маргааш нь буюу нэг дэх өдөр /05.14/ Үенч суманд ажиллаж байхад тус Гааль ажиллаагүй хэвээр л байлаа. Сумын төвөөс уг Гаалийн бүс харагддаг юм билээ. Ажиллаж байвал андашгүй тоосжилт, тортог нь сумын төвөөс харагддаг гэж иргэд ярьж байлаа.

 

ЦАГААН ТҮНГИЙН ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН  ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ХУУЛЬ БУС

 

Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан нь сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолд заасан аж ахуйн нэгжид  газар эзэмшүүлэх газрын нэршлийг өөрчилж аймгийн ИТХ-д оруулж батлуулсан. Аймгийн Засаг даргын захирамж мөн өөрчилсөн нэршлээр гарсан. Үүнээс болж "Мо Эн Ко” компанийн Цагаантүнгэ  багийн нутаг дэвсгэрт байгуулсан "Гаалийн хяналтын бүс” асуудал дагуулж байна. Тогтоолын үгийг өөрчилснөөс болж малчид малаа бэлчээрлүүлэх газар нутаггүй болж голын ай сав дотор уул уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн, урт нэртэй хууль зөрчсөн, Хөшөөтөөс нүүрс тээвэрлэж буй хүнд даацын автомашины тоос тэнгэр баганадаж үзэгдэх орчин хязгаарлагджээ. Мөн гаалийн хяналтын бүсэд  нүүрс буулгаж, ачсанаас болж нүүрсний тортог  байгаль орчин бохирдуулсан зэрэг олон сөрөг нөлөөлөл үүсч малчид бухимдаж байгаа юм. Учир нь 2017 оны зун сумаараа зусландаа гарсан эзгүй хойгуур сумын засаг дарга Э.Уртнасан долдугаар сарын 25-нд  Цагаан түнгэ багийн ИНХ-ыг хурлын дарга Л.Пүрэвжавтай хуйвалдан нэр бүхий 11 хүнтэйгээр түүний өрөөнд хуралдсан аж. Тус хуралдаанд "Мо Эн Ко” компанийн гаалийн хяналтын талбайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг иргэдээр дэмжүүлэх асуудлыг хэлэлцэж баталжээ. Багийн ИНХ-аас санал авсан учраас энэ асуудал сум, аймгийн ИТХ-аар төвөггүй дэмжигдсэн байдаг. Гэтэл тус баг 300 -400 орчим малчинтай. ИНХ-ын ирц 10 хүн тутмаас 3-4 хүн оролцож байж  хүчин төгөлдөр гэж үздэг. Тэгвэл энэ хурал хууль бус, тогтоол нь хуурамч  гэдгийг багийн иргэд болоод,тус багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсүх ярьсан юм. Тиймээс сум, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол ч хууль бус, аймгийн Засаг даргын захирамж ч хууль бус гэдгийг олон хүн ярьж байсан. Ядаж хуурамч захирамж гаргахдаа  Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 27 дугаар тогтоолд дурдсан Цагаан түнгэ багийн Улаан үзүүрийн хүнд даацын авто замын дагуу морин уралдааны замаас урагш гэж заасан тэр газар нь өгсөн бол Үенч голоос 17 км хол болох байв. Түүнчлэн сумын хадлангийн талбайн газраас зайдуу, адуу, малын гүйдэл усалгааны зам дайруулахгүй байх боломжтай байсан гэлээ. Гэтэл хуурамч тогтоолын нэршлийг Хөрс ШТС-ын дэргэд гэж өөрчилж  өгсөнөөс болж Үенч голд 1.3 км-т оройтсон нь ийнхүү малчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ тухай мэдээллийг ТВ9 телевизийн 19:30 цагийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Үргэлжлэл бий.

Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 33 уурхай ажиллаж мал, амьтан бүү хэл хїн амьдрах аргагүй болжээ.
2018.05.13

Өмнөговь аймаг Гашуун сухайт
Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь Цагаан хадны Гаалийн хяналтын бүс байгаль орчныг сүйтгэсээр байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР


Үенчийн Цагаан түнгэ “Хар түнгэ” болох ирмэг дээр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани