Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн тавилан хэрхэн зурагдаж байгаа вэ

Тавантолгойн тавилан хэрхэн зурагдаж байгаа вэ

 

Тавантолгойн нүүрсний их орд бол зуун дамжин монголчуудыг тэжээх баялаг гэдэг утгаараа Эрдэнэттэй эн дүйцэх "саалийн үнээ”. Тус ордын нөөц 6.4 тэрбум тонн. Үүний 1.8 тэрбум тн нь коксжих нүүрс бөгөөд үлдсэн 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс юм.

Гэвч энэ уурхайн хөрөнгө оруулалт, аль эсвэл хамгийн боломжит хувилбараар үр өгөөжтэй ашиглах төсөл төлөвлөгөө  саяханыг хүртэл Монголын төрд байсангүй. Тавантолгойн уурхайгаас урд хил рүү чиглэсэн 270 орчим км төмөр замынхаа төслийг тойрон хэрэлдэхээс хэтэрсэнгүй.  Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ уурхайг ашиглах хувилбараа бэлэн болгож, өчигдөр бүлэгтээ танилцуулжээ.  Тухайн  төслийг  УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж байгаа ч харин энэ талаараа мэдээлэл хийсэнгүй.

Ямар нэг мега төслийг амилуулах нь алсдаа барцад ихтэй байдгийг одоо шоронд хоригдож байгаа Ерөнхий сайд асан хоёр нөхрийн жишээнээс харж болно. Тэдний хувьд буруутгагадаж байгаа нь Оюутолгойн гэрээтэй холбоотой гэдэг нь тодорхой байгаа.

Харин өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн төслийг хөдөлгөхдөө хожмын эрсдлийг тооцож байгаа байх. Төслийг  Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмж гаргуулж УИХ-аар хэлэлцэх юм байна.

Стратегийн ач холбогдолтой салбар ба хожмын болзошгүй эрсдэл

2012 оны сонгуулийн өмнөхөн "SouthGobi Resources” компани болоод Хятадын төрийн өмчит Чалкогийн хооронд далд хэлцэл явагдаж, өмнийн говийн ордуудыг хятадуудад дамлах гэж байсан асуудал илэрч чамгүй дуулиан дэгдэж байсан юм. Энэ асуудлаас болж манай хууль тогтоогчид сандралдаж, сонгуулийн өмнө амжиж Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг яаравчлан баталсан удаатай. Тухайн хуулиар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 49 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан  удаатай. Стратегийн ач холбодол бүхий салбар гэдэгт харилцаа холбоо, банк, санхүү болон уул уурхайн салбарыг багтаасан. Харамсалтай нь ганцхан жилийн дараа буюу 213 оны дөрөвдүгээр сард  Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.

Хуулийн өөрчлөлтөөр 100 сая гэсэн босгыг  үгүй болгосон. Бас төрийн өмчийн компани биш л юм бол 49 хувь зэрэг бүх асуудал нь Засгийн газраараа шийдэгдээд явах бололцоог нь нээж өгсөн.

Өөр нэг ойлгомжгүй зүйл нь Монгол Улсад стратегийн салбар гэж байх юм уу, үгүй юу, тэр салбараа яаж хамгаалах гээд байгаа  нь тодорхойгүй үлдсэн. Чухамдаа хуулийн яг энэ заалтаас шалтгаалан Ч.Сайханбилэг Оюутолгойн  далд уурхайн гэрээг УИХ-тай зөвшилцөлгүйгээр Дубайд байгуулчихсан нь одоо  толгойг нь ороож байгаа билээ.  Энэ жишгээр бол Тавантолгойн асуудлыг ч Засгийн газар УИХ-аас гадуур бие даагаад шийдчихэж болох мэт. Гэвч Тавантолгойг хөдөлгөх төслөө УИХ дахь намын бүлэгтээ урьдчилан танилцуулж, удахгүй УИХ-аар шийдвэр гаргуулах болж байна.

 "Эрдэнэс Тавантолгой”-г ашиглах АН-ын хувилбар

"Эрдэнэс Тавантолгой”-д монголчууд бүгдээрээ хувь эзэмшиж байгаа болохоор дундын баялаг.  Өөрөөр хэлбэл энэ компанийн 14 хувийг иргэд, зарим нэг аж ахуйн нэгж, үлдсэн 86 хувийг нь төр эзэмшиж байна.  

Тус ордыг ашиглах тал дээр өнөөгийн УИХ дахь намын бүлгүүд өөр өөр байр суурь илэрхийлж байгаа.  МАН бол тодорхой, Засгийн газрынхаа санал болгож буй хувилбарыг дэмжихээ илэрхийлсэн.

Харин АН-ын бүлэг уг компанийг нийтийн өмчлөлийн болгож, хувьцааг нь 100 хувь иргэдэд шилжүүлэх хуулийн төслийг боловсруулсан. Хэрэв тус компани 100 хувь нийтийн өмчлөлд шилжвэл үүнд тохирох хууль, эрх зүйн орчин одоогоор манайд байхгүй. Компанийн хувьцаа 100 хувь иргэдийн гар дээр очсоноор улсын төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэл нь буурахгүй, харин ч нээлттэй засаглалтай болсноор борлуулалт, менежмент нь улам  сайн болно гэж тооцож байгаа юм.

Засгийн газар ямар хувилбарыг санал болгов?

Монгол Улсын Засгийн газраас  бүлэгтээ танилцуулж  Тавантолгойг цогц байдлаар ашиглах төсөл одоохондоо нийтэд ил тод болоогүй байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээгээр төрийн мэдлийн хувьцааныхаа 30 хувьд IPO гаргаж, гадаадын хөрөнгийн биржээр арилжаална гэжээ. Энэ арилжаанаас 4,7 тэрбум ам.доллар босгох боломжтой гэсэн тооцоо байна. Ингэснээр  олон улсын хөрөнгийн бирж дээр гарах Монголын анхны төрийн өмчит компани болох юм. Хамгийн гол нь өрийн  дарамтгүй, өөрөөр хэлбэл зээлээр биш, бондоор биш их хэмжээний хөрөнгийг богино хугацаанд босгох боломжтой. Харин энэ мөнгөөрөө Гашуунсухайт  болон зүүн чиглэлийн төмөр зам, авто зам, Тавантолгойн цахилгаан станц,  нүүрс боловсруулах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэрээ барих  юм байна. Энэ төсөл хэрэгжснээр Тавантолгойн бүлэг ордоос одоо олборлож экспортолж байгаа 17 сая тонн нүүрсийг 110 сая тонн болгож нэмэгдүүлнэ гэсэн тооцоолол бий.  Хэрэв энэ бүхэн тооцсоноор явбал эдийн засаг  жинхэнэ утгаараа тэлэхээс гадна иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнэ нэмэгдэнэ.

 

П.Булган

Тавантолгойн тавилан хэрхэн зурагдаж байгаа вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани