Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТӨР ДИЙЛДЭГГҮЙ ХОТ ДОТОРХ УУРХАЙ

ТӨР ДИЙЛДЭГГҮЙ ХОТ ДОТОРХ УУРХАЙ

 

Хотын ойрхон Туулын усаар тэжээгдэн амь бөхтэй оршин тогтнож хайрга, дайрга олборлосоор байгаа карьерийн компаниудаа тогтоол гаргаад ч зогсоож чадахгүй байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүд, хотын дарга нарт хэлэх үг байна. Улаанбаатар хотын урдуур урсах Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга олборлох карьерийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон тогтоолыг 2016 онд Өргөдлийн байнгын хороо гаргаж байв. Хоёр жилийн өмнө гаргаж байсан Өргөдлийн байнгын хорооны тогтоолын биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, УИХ-ын гишүүдийн амлалт, Улаанбаатар хотын Засаг даргын захирамж газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжлахаар Туул голыг даган суурьшсан суурьшлын бүс Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Туул тосгонд ирсэн юм.

Хаврын салхи хавирга нэвт гэгчээр хавсарга салхи тасралтгүй шуурч карьерийн шороо, элс агаарт дэгдэн нүд нүүргүй шуурна. Карьерт идэгдсэн газрын талбайн хэмжээ хоёр жилийн өмнө ирж байснаас илүү ихээр томорсон харагдана. "Боржигны тал” хэмээх төрд дийлдэхээ байсан компани хоёр жилийн өмнө ухаад тавьсан хөрсөө эргүүлж нөхөн сэргээлтэд ашиглаж байгаа гэж тайлбарлаж буй ч шинэхэн ногоо цухуйсан шинэ хөрс хуулж байгаа юм шиг байлаа. Нэг машинтай байсан эднийх хоёр болж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Түүнчлэн гүний худаг байгуулан ус ашиглаж буй гэж байгаа ч тоолуургүй өөр нэг эх үүсвэр байгааг ч үгүйсгэхгүй. Шалгалт ирэхээр тоолууртай үзүүлэнгийн худгаа харуулчихаад, яваад өгөхөөр тоолуургүй худгаа хэрэглэдэг байх магадлалтай гэж эдний үйл ажиллагаанд иргэдээ төлөөлөн хяналт тавьдаг "Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ынхан ярьж байв.

XIII хороо, Туул голыг дагасан, тосгоныг тойруулж хэдэн айлын буйрын чинээ ухсан нүх, тогтоол ус, овоолсон шороо энд тэндгүй харагдана. Өглөө босоход л нэг компани талбай ахиулаад ухчихсан, хөрс хуулчихсан байдаг тухай иргэд хэлж байна. Хайрга олборлоход ус хамгийн их хэрэглэдэг. Тэр хэрээр бохирдол ус гардаг. Ямар ч нөхөн сэргээлтгүй, олон жилийн турш өдөр шөнөгүй амьсгал авах зай өгөхгүйгээр олборлосны гайгаар алдарт Бөхөгийн гол ширгэснийг ч малчид харуусан ярих. Цагтаа туулах гэж хүч хүрдэггүй байсан Бөхөгийн гол өнөөдөр мал услах хэмжээнд ч хүрэхээ байжээ. Цангасан мал хайрга угаагаад үлдсэн тогтоол уснаас уух гэж яваад усанд унаж үхдэг тохиолдол хэвийн үзэгдэл болсон гэж байна. Энэ хавар гэхэд 10 орчим үхэр ийм маягаар үхжээ. Үхэхээс нь өмнө татаж гаргаад тэжээлээ гэхэд асаргаанд байсаар мал болдоггүй тухай малчин Г.Отгонбаатар ярилаа.

Тэрээр XIII хорооны иргэн. Олон жилийн өмнө карьеруудын ухсан устай нүхэнд есөн настай бяцхан хүү нь унаж амиа алдсан харамсалтай явдал болсноос хойш иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө тууштай тэмцэгч болжээ. "Одоо манай энд үнэхээр мал бэлчих бэлчээргүй болж гүйцлээ. Бид овоо толгой дээрээ дуран бариад малаа хаана байна, хаана бэлчиж байна гэж хардаг байсан бол одоо овгор шороон дээр дуран бариад өнгийгөөд явдаг боллоо. Байгаль орчноо хамгаалах, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад энэ хүмүүсийн сэтгэл л дутаад байна. Эрх мэдэлтэй хүн бүхэн энд ирдэг. Арга хэмжээ авч байгаа нь нэг ч алга” гэж Г.Отгонбаатар ярьж байна.
 

Хан-Уул дүүргийн XIII хорооны ИТХ-ын дарга Б.Норовням: КАРЬЕРИЙГ ДИЙЛЭХЭЭ БАЙЛАА


Карьерийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд Туул голын ай сав газарт олборлолт явуулахыг хориглосон Өргөдлийн байнгын хорооны тогтоолын хэрэгжилт тэг байгааг харуулж байв. Үүнийг XIII хорооны ИТХ-ын дарга Б.Норовням батлан ярьсан юм. Тэрээр "Манай XIII хороо Туул тосгон Улаанбаатар хотынхныг төмс хүнсний ногоогоор хангах хөдөө аж ахуйн бүс нутаг. Аж ахуй фермер ихтэй. Сүүлийн жилүүдэд карьерийн буюу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох компаниуд маш ихээр бий болсон. Байгалийн доройтлыг ийм болтол нь компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Манайд асуудалтай хэд хэдэн компани байгаа. Бичиг баримт бүрдэлгүй, түүнийгээ үзүүлдэггүй, үйл ажиллагаа харъяалалтай, харъяалалгүй /Төв аймагт, Хан-Уул дүүрэгт үү гэдэг нь мэдэгдэхгүй. Цаасан дээр маш олон захирамж, шийдвэр байна. Нийслэлийн засаг даргын захирамж тушаалууд ч байна. 56 карьер цуцлагдсан гэсэн захирамжтай.

Харамсалтай нь газар дээрээ цуцлагдсан, нөхөн сэргээлт хийгдэж байгаа, хаагдсан газар нэг ч байхгүй. Бүгд ажилладаг. Өдрийн цагаар биш юм гэхэд шөнийн 23:00 цагаас эхэлж бүгд ажиллана. Нэг мэдэхэд хөрсөө хуулчихсан, шороогоо овоолчихсон, шигшчихсэн зөөж байдаг. Дүүргийн Засаг даргын захирамжийн биелэлт ч хангалтгүй. Ард иргэдэд маш их бухимдал үүсч байгаа. Манайх Төв аймгийн Алтанбулаг сумтай хил залгаа. Хилийн заагаас цааш бүгд лицензтэй. 100, 100 га-гаар олгочихсон байдаг. Компаниуд Алтанбулаг сумтай гэрээтэй, тэндээс зөвшөөрөгдсөн гэсэн ч тээвэрлэлт дайран өнгөрөх газар нутаг нь бүгд манайх. Карьер бол манайд мөнхийн асуудал. Бид зөндөө явдаг. Харамсалтай нь ажиллахад маш хэцүү. Дийлдэхээ байсан” гэж байна.

Гэтэл газар дээрээ Туул тосгоны иргэд л үүний эсрэг өдөр шөнөгүй тэмцэж байна. Тэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхэж "Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” төрийн бус байгууллагыг байгуулан карьерийг хориглосон шийдвэр, захирамж гаргасан эрх дархтнуудын ажлыг тэдний өмнөөс хийцгээж байна. Иргэдийн тэмцлийн үр дүнд 2013 онд хамгийн их тоосжилт бий болгодог тээврийн замын нэг км гаруйд хатуу хучилттай зам тавиулж чаджээ. Хэдийгээр багахан хэсэг ч байнгын тоосжилт дунд амьдардаг иргэдийн хувьд маш том амжилт. Гэвч 2013 оноос хойш Туул гол дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт улам эрчимжсээр иргэдийн амьдрах орчин, малын бэлчээр нутаг улам доройтжээ. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр Туул голын голдирол алдагдаж, хамгийн ихээр бохирдож байгааг Туул тосгоны хилийн зааг дээрээс хэн ч харсан нүдэнд ил байв.

Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр
ТӨР ДИЙЛДЭГГҮЙ ХОТ ДОТОРХ УУРХАЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани