Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 66.4%, чингэлэгт 52%-ийн хөнгөлөлт эдлэхээр боллоо

Монгол Улс ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 66.4%, чингэлэгт 52%-ийн хөнгөлөлт эдлэхээр боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.

ОХУ-тай 9 жил яриа хэлэлцээ хийж, ийнхүү Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар тохирсон хэлэлцээрийг байгуулж байна.

Тус хэлэлцээр нь Талууд дотоодын ажиллагааг гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болох юм.

ОХУ-ЫН НУТГААР ДАМЖИХ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТЭД 25 ЖИЛ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭЭР БОЛЛОО

Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан. Хэлэлцээрт дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгажээ.

  • хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;
  • төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
  • төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
  • хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
  • ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;
  • Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

ХЭЛЭЛЦЭЭРИЙН АЧ ХОЛБОГДОЛ

1. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ. 

/Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна./

 "Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлөөр хангагдаж буй хэрэг юм.

2. Дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшинг бусад чиглэл дэх тарифын түвшин эрс өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломжтой.

Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин огцом өөрчлөгдөхөд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм. 

НҮҮРС БОЛОН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭЛТЭД ОЛГОЖ БУЙ ОДООГИЙН ХӨНГӨЛӨЛТ:

Дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт ННТ-ын дагуу суурь тарифаас 32 хувиас багагүй хөнгөлөлт олгох үүрэгтэй бөгөөд "Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооноос тус ачаанд 2018 онд 58 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.

Хүснэгт №1. Төмөр замаар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлтэд үзүүлэх хөнгөлөлт

Хөнгөлөлтийн төрөл

Үржүүлэх коэффициент

Хөнгөлөлт

1

ННТ-ын 3 дугаар бүлэг "Тээврийн төлбөрийг хураах, тооцох аргачлал”-ын "Тээвэрлэлтийн онцгой нөхцөл” хэсгийн 23 дугаар заалт "Тээвэрлэгчийн эзэмшлийн бус вагоноор ачаа тээвэрлэхэд суурь тарифыг үржүүлэх коэффициент”

0.85

15%

2

Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын төмөр замуудын олон улсын харилцаанд ачаа тээвэрлэх тарифын бодлогын хавсралт 3, 1 дүгээр бүлэг "Тарифын хэлэлцээрийн гишүүн төмөр замуудаар дамжин гуравдагч орноос, гуравдагч орон руу ачаа тээвэрлэх” /ТУХНАТТБ/, 3 дугаар зүйл "Монгол Улс, БНАСАУ, БНСВУ-аас/руу дамжин өнгөрөх”,  3.1 дэх заалт "Монгол улсаас болон Монгол улс руу Оросын төмөр замуудаар дамжуулан тээвэрлэхэд 2 дугаар ангиллын ачааны тээвэрлэлтэд ННТ-ын суурь тарифыг жингийн нормоос хамааруулан үржүүлэх коэффициент "

0.80

20%

3

"Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №61 дүгээр хурлын протокол /2018.01.01 – 2018.12.31 хооронд хүчин төгөлдөр/-ын 1 дүгээр хавсралт, 9.3-т "Монгол Улсаас ОХУ-ын төмөр замуудаар дамжуулан тээвэрлэх нүүрсний тээвэрлэлтийн өөрийн эзэмшлийн болон түрээсийн вагоноор гүйцэтгэх, түүнчлэн эдгээр вагоныг хоосноор буцаахад ТУХНАТТБ-ын тарифыг үржүүлэх коэффициент”

0.42

58%

Хүснэгт №2. Төмөр замаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтэд үзүүлэх хөнгөлөлт 

Хөнгөлөлтийн төрөл

Хөнгөлөлтийн коэффициент

Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын төмөр замуудын олон улсын харилцаанд ачаа тээвэрлэх тарифын бодлого /2018 онд хүчин төгөлдөр үйлчилнэ./

1

Хавсралт 3, 1 дүгээр бүлэг "Тарифын хэлэлцээрийн гишүүн төмөр замуудаар дамжин гуравдагч орноос, гуравдагч орон руу ачаа тээвэрлэх”, 3 дугаар зүйл "Монгол Улс, БНАСАУ, БНСВУ-аас/руу дамжин өнгөрөх”,  3.2 дахь заалт "Чингэлгийг тээвэрлэлтэд ННТ-ын суурь тарифыг тээврийн зайнаас хамааруулан үржүүлэх коэффициент”

   - 1500 км ба түүнээс доош

1.00

   - 1501 – 2000 км

0.85

   - 2,001 – 3,000 км

0.70

   - 3,001 – 4,000 км

0.50

   - 4,001 – 5,000 км

0.30

   - 5,000 км–ээс дээш

0.25

"Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №61

3

2 дугаар хавсралт, хүснэгт №2-ийн 1.1 дэх хэсэгт болон "Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооны 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн №61 дүгээр хурлын протокол /Наушкиас Беларусь-Полшийн хилийн нэвтрэх цэгүүд хүртэл/ "тээвэрлэгчийн бус хувийн эзэмшлийн тусгай зориулалтын тавцант вагоноор их даацын ачаатай чингэлгийг 57-71 вагоноор бүрдүүлсэн чингэлгийн Оросын төмөр замуудаар дамжуулан галт тэргээр тээвэрлэх”

20 фут- 522 шв.фр,

 

40 фут-1044 шв.фр


Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5.-д "Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж заасан байдаг.

Далайд гарцгүй орны хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд "Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тэдгээрт тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцөлүүдийг тохирсон юм.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Монгол Улс ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 66.4%, чингэлэгт 52%-ийн хөнгөлөлт эдлэхээр боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани