Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

В.Путин: Байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэх саналыг БНХАУ зөвшөөрнө гэж найдаж байна

В.Путин: Байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэх саналыг БНХАУ зөвшөөрнө гэж найдаж байна

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотноо өчигдөр болж өндөрлөлөө. Зохион байгуулагч орны төрийн тэргүүн Ши Жиньпин хурлыг даргалж, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекстан, Энэтхэг, Пакистан зэрэг орны удирдагчид оролцсон байна. Хөтөлбөрийн дагуу ШХАБ-ын гишүүн найман орны удирдагч хэлэлцээр хийсний дараа ажиглагч орнуудын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын албан тушаалтнуудтай өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулсан юм. Өмнө нь ажиглагч орны статустай байсан Энэтхэг, Пакистан улсын төлөөлөгч үндсэн гишүүний хувиар оролцсон. Энэ удаагийн уулзалтын дүнд талууд чухал салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээ, хэлэлцээрийг үзэглэсэн байна. ШХАБ-ын бүрэлдэхүүнд шинээр элссэн Энэтхэг, Пакистанаас гадна ОХУ, Казахстан, Киргиз, БНХАУ, Тажикистан, Узбекистан улс үндсэн гишүүн, Монгол, Иран, Афганистан болон Беларусь улс ажиглагчийн статустай оролцлоо. Мөн Шри-Ланк, Турк, Азербайжан, Армени, Камбож, Балба гэсэн түнш орны төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаан болжээ.

Чиндаогийн уулзалт ШХАБ-ын өргөтгөлийн дараа болж буй дээд хэмжээний анхны чуулга юм. Талууд ШХАБ-ын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, шинэ нөхцөл дэх олон салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцжээ. Гишүүн орны удирдагчид "Чиндаогийн тунхаг”-т гарын үсэг зурж нийтлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичгийг үзэглэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын дурдсанаар, талууд ШХАБ-ын үйл ажиллагааг сайжруулах цаашдын алхмуудыг хэлэлцэхийн сацуу аюулгүй байдал, терроризмтай тэмцэх, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг эн тэргүүний чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцжээ.

 

ШХАБ ЕВРОПЫН ХОЛБООГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛНЭ

Бүс нутгийн аюулгүй тогтвортой байдал, эдийн засгийн болон эрчим хүч, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ШХАБ-ыг 2001 онд байгуулжээ. ШХАБ-ын гишүүн орнууд Евразийн нийт газар нутгийн 61 хувийг эзэлдэг. Үндсэн найман гишүүн орны хүн ам 3.1 тэрбум, ажиглагч орнуудыг оролцуулаад 3.2 тэрбум буюу дэлхийн хүн амын тал хувийг эзэлж байгаа юм. Үндсэн гишүүн орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 оны байдлаар 15 их наяд ам.доллар байсан бөгөөд энэ нь дэлхийн нийт ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж байна. Энэ нь Европын холбооны дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ижил үзүүлэлт юм. Европт эдийн засаг, улс төрийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ онд эдийн засгийн үзүүлэлтээрээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Европын холбоог гүйцэж түрүүлэх төлөвтэй байна. Харин 2022 онд АНУ-ыг гүйцнэ гэж БНХАУ- ын дарга илтгэлдээ онцоллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 12 их наяд ам.долларт хүрээд байгаа БНХАУ ШХАБ-ын эдийн засгийн гол багана юм. Тус улс ШХАБ-ын дөрвөн гишүүний гол худалдааны түнш, гурван гишүүний хоёр дахь том худалдааны түнш болж байна. Байгууллагын гол гишүүд болох Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2.6 их наяд ам.доллар, ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 их наяд ам.доллараар хэмжигддэг. Тажикистан улс одоогоор нэгдлийнхээ хамгийн бага эдийн засагтай улс хэдий ч өсөлтийн хурдаараа тэргүүлж байна. Өнөөгийн судалгаагаар ШХАБ-ын нутагт дэлхийн газрын тосны нөөцийн 25, байгалийн хийн нөөцийн 50, нүүрсний нөөцийн 35 хувь, мөн ураны нөөцийн тал хувь байсан юм.

 

МОНГОЛ , ОХУ, ХЯТАД УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨСЧЭЭ

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван талт уулзалт хийжээ. Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буй нь олон шинэ боломжийг нэмэгдүүлж байгааг Ши Жиньпин онцоллоо. Гурван талт хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлсон "Дунд хугацааны замын зураглал” болон хамтын ажиллагааны тодорхой төслийг тогтсон "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг хэрэгжүүлэх асуудлаар талууд санал солилцжээ. Талууд төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний "АН-3” чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих төслийг хэрэгжүүлэх гэсэн нийтлэг ойлголтод хүрчээ. Уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч В.Путин "Гурван улсын худалдааны эргэлт өссөнд сэтгэл хангалуун байна. Монголын талаас удаа дараа тавьж буй ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг БНХАУ-ын тал хүлээн авч, нааштай хандана гэдэгт найдаж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс шат ахиулан оролцох бололцоог судалж, улс төрийн хүрээнийхэн олон нийтийнхээ санаа бодлыг сонсч, хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тус байгууллагын хүрээнд ч манай гурван улсын хамтарсан "Эдийн засгийн коридор” хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээжээ.

 

В.ПУТИНД НАЙРАМДАЛ ОДОН ОЛГОЖЭЭ

Ши Жиньпин дарга БНХАУ-ын анхны Найрамдлын одонг Оросын төрийн тэргүүн В.Путинд олгосон нь Хятадын төрөөс гадаадын иргэнд үзүүлсэн хамгийн том хүндэтгэл юм. Ши Жиньпин "Энэ бол Ерөнхийлөгч В.Путинд үзүүлж буй Хятадын ард түмний эрхэм дээд хүндэтгэл. В.Путин бол миний сэтгэлийг хамгийн сайн ойлгодог анд минь. Би Ерөнхийлөгч В.Путинтэй хамт сайн хөршийн найрсаг харилцаа, стратегийн хамтын ажиллагаагаа ахиулахад бэлэн байна. Энэ одон Хятад, Орос улсын найрамдалт харилцааны бэлгэдэл” хэмээн хэлжээ. В.Путин Хятадад 19 удаа айлчилсан нь тус улсад хамгийн олон удаа ирсэн гадаадын төрийн тэргүүн боллоо. 2013 оноос хойш Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч В.Путин нар 23 удаа уулзжээ. Хятад, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил хоёр улс Засгийн газраа шинээр эмхлэн байгуулсан билээ. Төрийн дээд одон гардуулах ёслолын дараа Ши Жиньпин, В.Путин нар хурдны галт тэргээр Тяньжинийг зорьжээ. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн эдийн засгийн болон стратегийн чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна. "РИА Новости” агентлагийн мэдээлснээр "Хоёр тал Москва-Казанийн чиглэлийн хурдны төмөр зам тэргүүтэй дэд бүтцийн бүтээн байгуулалт, барилга, байгалийн хийн хоолой зэрэг эрчим хүчний төсөл, цөмийн эрчим хүчний салбарын чухал төслүүд олны анхаарлыг татаж байна. Мөн цахим худалдааны салбарын хамтын ажиллагаа, сансар судлал, "Европ Азийн түншийн харилцаа” зэрэг хэрэгжүүлж буй төслөө үргэлжлүүлэхээр болжээ.

 

Х.Эрдэнэзаяа

В.Путин: Байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэх саналыг БНХАУ зөвшөөрнө гэж найдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани