Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид л түүхгүй, хилээрээ гаргахгүй байвал болох гээд байна


 

Бид л түүхгүй, хилээрээ гаргахгүй байвал болох гээд байна

 

Байгалийн өнгөт чулууны бизнес манайд дэлгэрээд багагүй хугацааг ардаа элээлээ. Усыг тэнцвэржүүлж байдаг өнгөт чулууны нөөц улсын хэмжээнд ховордож, улмаар байгалийн эко системд сөрөг үр дагавар бий болгож байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр зэрэг сумдын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар байгалийн өнгөт чулуу олборлож эхэлсэн байдаг.  Жишээ нь, Батноров суманд 5-6 га, Дархан суманд 10 га газарт өнгөт чулуу олборлогчдын гарт өртөж, сүйтгэгджээ. Чулуу түүж байгаа хүмүүст захиргааны хариуцлага тооцон торгуулийн арга хэмжээ авдаг ч тэд дахиад л ирдэг байна.

 

Энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нэгдүгээр сарын 16-нд бусдад зодуулж, нүүрэндээ хүнд гэмтэл авсан талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугисан. Тэрээр баруун нүдний ухархайн яс нь үргэлжилсэн 6 см цөмрөлттэй, үүнээс үүдэлтэй судас, шөрмөсүүд хавчуулагдсан, судсууд тасарсан, мөн нүдэндээ хүнд гэмтэл авсан тул 26-нд мэс ажиллаварт оржээ. Одоо түүний баруун нүдний хараа 25 хувьтай байгаа гэнэ.

Засаг дарга Г.Тайванжаргалын хэлж байгаагаар байгалийн өнгөт чулуу олборлогчид малчдын хонийг дураараа авч, айлын саравчинд майхнаа барьж хоол ундаа хийж идчихээд цогтой нурмаа үлдээснээс айлын саравч шатах гэх мэт дур зоргоороо авирласан, нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлүүд их гардаг байна. Түүнчлэн тус сумын төрийн дөрвөн албан хаагч халдлага, сүрдүүлэгт өртсөн аж. Энэ асуудал шүүхэд ч шилжсэн байна.

Иймд хариуцлагыг чангатган торгуулиас гадна зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох ажлыг эхлүүлж, дээрх үйлдлийг гаргаад зугтсан болон чулуу худалдан авдаг /ченж/ иргэдийг эрэн хайх, хаягийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Гэхдээ энэ хариуцлага ч бас зөөлдөж байна. Толгой илээд өнгөрөх төдий хариуцлагын дор тоо томшгүй их ашиг олно гэсэн иргэдийн цуваа тасрахгүй байх нь ч аргагүй юм. Энэ нь иргэд хоорондын, төр, иргэдийн дунд үл ойлголцол, эрүүл мэнд, амь насны хохирол учруулах хүртэл эрсдэл дагуулж байна.

Энэ төрлийн олборлогч нар 10 гаруй аймгийн нутагт байгаа бөгөөд сүүлийн үед баруун аймгуудад тархсан бололтой. Батноровт гэхэд 7 аймгийн 27 сумаас нийт 500 гаруй хүмүүс чулуу түүж байгаа гэх албан бус судалгаа байна.  Нэг л суманд энэ олон хүний хүч байгалийг сүйтгэж байгаа гэхээр нийт нутгийн газар нутагт техникээс дутахгүйгээр хэчнээн их хохирол учруулж байгааг шууд тооцоолох аргагүй юм. Үүнийг төрөөс дорвитой арга хэмжээ авч таслан зогсоохгүй бол газар болон түүний хэвлийг сүйтгэх, түүнчлэн газрын гүн рүү ухаж чулууг олборлож байгаа нь олон талын эрсдэлийг учруулж байна. Бидний гараар бидний нутгийг сүйтгүүлж, буцаагаад биднээс ашиг олох гэсэн харийнхны санааг ухамсарлах цаг хэзээ ирэх юм бол?

1980-аад оны сүүлч үе хүртэл миний санахын Дорноговь аймгийн Айраг, Их хэт, Даланжаргалан гэсэн гурван сумын нутаг бол байгаль ээжийн гайхам бүтээлийн өлгий, эгээ л эрдэнэсийн арал мэт байж. Энд хар хайрга үгүй, тэр аяараа өнгөт чулуугаар бүрхэгдсэн үзэсгэлэн төгс байгаль цогцлон байв. Гоёлын бүхий л төрлийн чулуу энд гишгэгдэн, нүд гялбуулан байдаг сан. Харамсалтай нь энэ богинохон хугацаанд тэр бүх чулууг хууль бусаар хил давуулж, хэдэн зуун мянга, сая тонноор нь гаргаж, хэн тэр их ашгийн төлөө газар нутгаа сүйрүүлсэн, сэтгэлээ худалдсан нь сонин.  Одоо тэр нутаг нэг ч өнгөт чулуугүй болсон. Харин чулууны эрэл бусад нутаг руу нүүдэллэн шилжсээр. Мотоциклтой байсан залуу чулуугаа зараад ирэхдээ приустэй, дараа нь ирэхдээ ланд унаад ирдэг гэлцэж, газар ухагч, чулуу түүгчдийн бүл нэмэх сэдлийг төрүүлнэ.

Тэр бүх чулуунууд үнэт эдлэл болж эргээд эх нутагтаа ирэхдээ эздийнхээ халаасыг тэмтрэх нь эмгэнэлтэй. Байгалийн эко системийг тэнцвэржүүлэгч энэ гайхалтай нандин эрдэнээ харь оронд ямар ч татваргүйгээр хууль бусаар гаргачихаад, эцэст нь бид өөрсдөө ус ч үгүй, малдаа бэлчээр ч үгүй, нүд баясгаж, сэтгэл тэнийх байгаль ч үгүй үлдэх дээрээ тулах нь. Төр нь тоодоггүй, хатуухан хариуцлага ч үгүй энэ ажиллагаанд Монгол хүний сэтгэл цэг тавьж чадна. Түүгчээс эхлээд ченжээр дамжиж харийнхны гарт ороод гадагш гарах энэ бүх процессын хамгийн эхний шатыг бид өөрсдийн гараар хийж, хамгийн бага хувийг нь бид өөрсдөдөө хуваарилж байна гэхээр хайран биш гэж үү? Бид л түүхгүй, хилээрээ гаргахгүй л бол энэ бүхэн эцэс болно. Байгаль эх хэзээ нэгэн цагт энэ бүхний хариуг өгнө.

Уухайлан цээжээ дэлдэж, үндсэрхэг гэж хий орилох бус нутаг усаа, онгон байгалиа хайрлаж, хамгаалах нь бидний чинхүү хүсэл зорилго байх учиртай. Эх нутагт минь заяасан энэ өнгөт чулуунууд алт, нүүрснээс ч дутахгүй хосгүй үнэт эрдэнэ юм.

Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг дээ та минь.

 

Бид л түүхгүй, хилээрээ гаргахгүй байвал болох гээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани