Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нар протоколд гарын үсэг зурлаа

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нар протоколд гарын үсэг зурлаа

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын төрийн захиргааны  байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататган протоколд гарын үсэг зурлаа.

 

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС,  БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫНГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛ

Монгол, Орос,  Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Монгол  Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Оросын талаас ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын яамыг төлөөлж Ду Жианг нар тэргүүлэн оролцож, үг хэлэв.  

Талууд гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцож, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Цайны зам” санаачилга болон Аялал жуулчлалын сайд нарын Хоёрдугаар хуралдааны протоколын мөрөөр хэрэгжсэн ажлуудын талаар
  • Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын төрийн захиргааны  байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгав.  
  • 2017 онд зохион байгуулсан Монгол, Орос, Хятадын хамтарсан "Цайны зам”-ын олон улсын холбооны хурлын үеэр аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлах бизнес аялал зохион байгуулагдаж, гурван улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг сайшаав.
  • Хил орчмын хотуудын аялал жуулчлалын нэгдсэн түвшинг ахиулах, аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах механизм бүрдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хил дамнасан аялал жуулчлалын маршрут бий болгохыг дэмжив.
  • Гурван талт хамтын ажиллагаа цаашид бүхий л төрлийн аялал жуулчлалын солилцоог нэмэгдүүлж, гурван улсын найрсаг харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
  • Гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тэргүүлэх чиглэлийн төслүүд болон дараагийн шатны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар
  • Шууд нислэгийн давтамж нэмэгдсэнээр гурван улсын хил орчмын аялал жуулчлалын  үйлчилгээний цар хүрээ тэлж, үйлчилгээний  чанар сайжирч байгааг онцлон тэмдэглэв.
  • Орон нутаг хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, бүсчилсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээр гурван талд ажлын байр нэмэгдэн тухайн бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болох талаар анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв. 
  • Аялал жуулчлалын салбарын зах зээл, нөөц бололцоо, боломжийн талаарх холбогдох статистик мэдээлэллийг харилцан солилцох, тоо баримтыг харилцан солилцохыг  тохиролцов.
  • Цаашид Эдийн засгийн коридор хөтөлбөрийн аялал жуулчлалын салбарын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шат шатны төр болон хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэхээр санал нэгдэв.
  • Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд бүх талын, хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлооход аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр ихээхэн чухал болсоор байгаад талууд санал нэгдэв.

Талууд хамтын ажиллагааны дараах үндсэн чиглэлүүдийг тодорхойлов. Үүнд:

  • Томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах боломжийг эрэлхийлэх;
  • Орон нутгийн аялал жуулчлалын хүрээнд хөрөнгө оруулалт, зочид буудал, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, тодорхой зорилго бүхий соёлын, аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулахыг дэмжих;
  • "Цайны зам” олон улсын аялал жуулчлал брэнд бий болгох ажлыг үргэлжлүүлэх.
  • Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулах тов болон газрын талаар
  • Энэ удаагийн хуралдаан найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. Талууд Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааныг 2019 онд Хятад Улсад зохион байгуулахаар тохиролцов. Хуралдааны товыг талууд дипломат шугамаар  тохирно.
  • Хятад болон Оросын тал Монголын талд хандан найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол, Хятад, Оросын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг өндөр хэмжээнд зохион байгуулсанд баяр хүргэв. 

Уг Протоколд 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Протоколыг монгол, хятад, орос хэлээр тус бүр гурван хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй болно.

 

Эх сурвалж: БОАЖЯ


Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нар протоколд гарын үсэг зурлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани