Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аж үйлдвэржилтийн эрч суларчээ

 

Аж үйлдвэржилтийн эрч суларчээОдоогоос 3-4 жилийн өмнө, эх орны өнцөг булан бүрт шинэ үйлдвэрүүд шил шилээ даран үүдээ нээж, үйлдвэржилтийн галт тэрэг дуу хангинуулан урагшилж байсан нь саяхан. Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тэтгэгдсэн үйлдвэржилтийн хоёр дахь давалгаа ийн эрчээ авч байв. Гэвч эдийн засгийн толь, бизнесийн итгэлийн барометр болдог шинэ үйлдвэрүүдийн сураг чимээ сүүлийн жилүүдэд суларч, ховорхон сонсогдох болсон. Харин энэ оноос үүдээ нээж, өрхөө татаж буй үйлдвэрүүд нэмэгдээд байна.

Гэхдээ энэ нь үйлдвэржилт эрчимжиж байсан үетэй харьцуулахад цөөн байгаа гэж албаныхан хэлж байна. Тэгвэл цөөн хэдий ч хэзээ мөдгүй зах зээлд "мэндлэх” үйлдвэрүүдтэй танилцъя. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Анд энерги” компани LED гэрлийн шинэ үйлдвэрээ энэ сарын сүүлчээр өлгийдөн авахаар төлөвлөж байна. 2017 онд анхдагч зах зээлд IPO хийсэн тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 40-50 хувийг шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулахаа мэдэгдсэн. Тэгвэл өдгөө бүтээн байгуулалтын ажил нь шувтарч, хүчин чадлыг нь 10 дахин өсгөх шинэ үйлдвэрээ "Анд энерги” ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Үүнээс гадна өнгөрсөн сард шаваа тавьж, шангаа татсан "Говь”, "Гоёо” компанийн ноолуурын анхан шатны цогцолбор ирэх сарын сүүлчээр ашиглалтад орох товтой. Монгол улсын хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа, ноолуурын салбарт түлхэц болох энэ үйлдвэр 470 хүнийг ажлын байраар хангана. Засгийн газраас хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх "Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, таван жилийн хугацаанд 100 шинэ үйлдвэр байгуулахаар зураглажээ.

Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 60 төсөлд хөнгөлөлттэй санхүүжилт олгосны дийлэнх нь үйлдвэрлэлийн хүчин чадал болон эргэлтийн хөрөнгийн дэмжлэг байжээ. Ирэх онд төр, хувийн хэвшил болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 40 орчим үйлдвэрт дэмжлэг үзүүлэхээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тэрчлэн Монголын хөнгөн үйлдвэрийн салбарын нэрийн хуудас болсон ноолуурын салбарыг дэмжихээр төр засгаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тухайлбал, "Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд гэхэд салбарын яам арилжааны таван банк болон хөгжлийн банктай хамтран ноолуурын аж ахуйн нэгжүүдэд 195 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 

"Анд энерги”-ийн шинэ үйлдвэр энэ сарын сүүлчээр ашиглалтад орно

Хөнгөн үйлдвэрлэлийн дүр зураг ийм байна. Тэгвэл одоо хүнд үйлдвэрлэл рүү өнгийе. Энэ чиглэлийн үйлдвэрүүд нь ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацаа шаарддаг учраас үүдээ нээж буй нь харьцангуй цөөн. Гэхдээ нүүрс угаах хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаа эрчимжих гэж буй. Үүний нэг нь "Чинхуа-МАК-Нарийнсухайт" компанийн нэг сая тоннын хүчин чадалтай нүүрс угаах үйлдвэрийг нэрлэж болно. Тус үйлдвэр гүний ус ашиглахгүй. Үерийн усыг хуримтлуулан, нэг сая шоо метр орчим усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөжээ.

Мөн SouthGobi Sands компанийн хоёр сая тонн нүүрс угаах чадалтай үйлдвэрийн бүтээн байгуулалт дууссан. Тохируулгын ажлаа хийж буй бөгөөд нүүрсийг баяжуулснаар экспортын шаардлага хангадаггүй бүтээгдэхүүний чанарыг нэг ангилал дээшлүүлэх юм байна.

F ангиллын нүүрсийг B ангилалд хүргэх боломжтой гэдгийг SouthGobi Sands-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат хэлсэн юм. Түүнчлэн "Өсөх зоос” компани нүүрс баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Энэ сараас барилгын ажил нь эхэлнэ. Мөн Дархан-Сэлэнгийн бүс нутагт монголчуудыг ган хайлдаг үндэстэн болгох "Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор”-ын төсөл хэрэгжиж байгаа. Хоёр үе шаттай хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд энэ онд 500 мянган тонн шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн бэлтгэл ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж буй аж. Шинээр эдгээр үйлдвэр үүдээ нээх товтой байна. Тэгвэл өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн томоохон үйлдвэр ашиглалтад орсон.

Тухайлбал, Японы Мegatech корпораци Дорноговь аймгийн Сайхандулаан суманд цахиур олборлох, баяжуулах үйлдвэр байгууллаа. Дорноговийн Сайхандулаан суманд орших 400 жилийн нөөцтэй ордод түшиглэн байгуулсан энэ үйлдвэр сард 200-400 тонн цахиур баяжуулах хүчин чадалтай. Боловсруулсан бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх аж.

Үүнээс гадна Мандалговь хотод барилгын хуурай хольцийн үйлдвэр үүдээ нээжээ. 2000 оны эхэн үетэй харьцуулахад Монгол улсад үйлдвэржилт сэргэж эхэлсэн. Гэхдээ нийт үйлдвэрлэлийн 95 хувийг нам дор түвшний бүтээгдэхүүн эзэлдэг, түүхий эдээ зарсан мөнгөөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг монголчууд аж үйлдвэрээ илүү арчилж, аж үйлдвэрийг илүүтэй дэмжих шаардлага тулгарсаар байна.

Засгийн газрын мэдээ
Аж үйлдвэржилтийн эрч суларчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өнөөдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өнөөдөр, 14:53
Өнөөдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани