Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАРЫН ОЙРЫН ХҮН “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ШАХААНЫ БИЗНЕС ХИЙДЭГ

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАРЫН ОЙРЫН ХҮН “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ШАХААНЫ БИЗНЕС ХИЙДЭГ

 

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрт УИХ-ын гишүүд болоод тэдний ойрын хамаатан садан, найз нөхөд шахааны бизнес хийдэг гэсэн мэдээлэл гарсаар удаж байна.

Нэг хэсэг Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг тойрсон хамаатнууд нь дээрх үйлдвэрт шахааны бизнес хийж, их хэмжээний мөнгө идэж уусан гэж яригдаж байгаад тэгсхийгээд чимээгүй болсон юм.

Одоо тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай холбоотой нэгэн эр "Эрдэнэт” үйлдвэрийг  "түйвээж” байгаа бололтой.
Тодруулбал, түүний зөвлөх асан, "Эрдэнэт” үйлдвэрийн 100%-ийн эзэмшилтэй, охин компани болох  "РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Энхбат юм.
 
Түүний тарьсан балагийг түмэн олон мартаагүй байх. Тэртээ 2012 онд Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн дарга байхдаа 230 гаруй  тонн нөөцийн махыг муутгаж, хотын иргэдийг махны хомсдолд оруулж, тухайн үеийн Сангийн яам, Хотын захиргаа, Мэргэжлийн хяналтынханыг багагүй сандаргаж байсан удаатай.

Дээрх асуудлаас болоод П.Энхбат нь ажлаасаа чөлөөлөгдөөд зогсохгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, улсад их хэмжээний хохирол учруулсан зэрэг асуудлаар Авилгатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан бөгөөд тухайн хэрэг тэгэсхийгээд намжсан.

Хэргийн тухайд дэлгэрүүлбэл, 2008 оноос тус үйлдвэрийн даргаар П.Энхбат  томилогджээ. Түүнийг тухайн үед хотын дарга байсан Ц.Батбаярын баруун гарын хүн гэж яригддаг байсныг сайн санаж байна.

Ц.Батбаярыг хотын дарга байх үед П.Энхбат Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Харин ингэж ажиллаж байгаад албан тушаал ахиж Багахангайн махны үйлд­вэрийн эзнээр суусан. Түүнийг дарга болсны дараахан мэргэжлийн байгууллагуудаас үйлдвэрт нь шалгалт хийхэд их хэмжээний мах хөгцөрсөн байгааг олж тогтоожээ.
 
Махны үнэд дарлуулж малчдыг царайчилж суусан тэр энэ үед мах боловсруулах үйлдвэрээ ажиллуулж Нийслэлийн иргэддээ зах зээлийн үнээс арай хямд борлуулаагүй. Гэтэл тэр их махыг нохой ч тоож шиншлэхээргүй болгочихоод үйлдвэрийн дансыг юу ч үгүй хоосолчихсон сууж байсан гэдэг.

Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу тус мах боловсруулах үйлдвэр нь Нийс­лэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулан 15 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэх, 30 тонн махыг нөөцлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч тухайн үед нөөцөлсөн махны ихэнх нь стандартын шаардлага хангахгүй болсон нь шалгалтаар тогтоогдсон.
 
Мөн нөөцөнд авахаар худалдан авсан махыг сольсон байж магадгүй учраас 232,6 тонн мах чанарын шаардлага хангахгүй учир аргагүй эрхэнд устгалд оруулсан.  Харин стандартын шаардлага бүрэн хангасан мах нөөцлөх системтэй энэ үйлдвэрт нөөцийн махны 33,5 тонн нь хөгцөрсөн нь 1.3 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн болж таарсан билээ.

Түүнчлэн П.Энх­бат нь 2011 онд Улаанбаатар банкны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас жилийн 7,0 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр 800 сая төгрөгийг махны үйлд­вэрийн нэр дээр авсан байдаг.

Гэтэл 2012 оны арванхоёрдугаар сард зээлээ төлж чадахгүй луу унжсан зүйл олон бий.

Иинхүү улсын ажлыг үрэн таран хийж, мөнгө төгрөгөөр зугаацаж завшдаг этгээд П.Энхбатын өмнөх хэрэг төвөг нь шийдэгдэж дуусаагүй байхад тэрбээр өнгөрсөн 2017 оны наймдугаар сард "Эрдэнэт” үйлдвэрийн охин компани "РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар томилогджээ. Эх сурвалжийн хэлснээр, түүнийг гишүүн Х.Нямбаатар энэ албан тушаалд "тухлуулсан” сурагтай.

Тэрбээр томилогдсон даруйдаа хууль зөрчин, мэргэжлийн ажилчдыг хоморголон халж, баруун солгойгүй "Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг үрэн таран хийжээ.

Хэд хэдэн баримт бичихэд, тэрбээр техникийн зах дээр 10 гаран сая төгрөгөөр зарагддаг Бонго маркийн машиныг 50 орчим сая (авсан Бонго нь 466 мянган км явсан, 6 дугуй нь элэгдсэн, техникийн хувьд доголдолтой байсныг нотлох техник хүлээж авах актыг хавсаргав),



Алибаба сайт дээр $860-$1450 ханштай буюу монгол мөнгөөр 4 сая төгрөгийн үнэтэй байдаг бетон өнгөлөгчийг 40 орчим сая төгрөгөөр худалдан авсан, 80 гаран сая төгрөгний худалдан авалт хийхдээ тендер зарлаагүй зэрэг түүний олон хуудуутай үйлдэлд нь эгдүүцсэн "РСЦ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд эгдүүцэж, П.Энхбатыг өнгөрсөн онд ажлаас нь чөлөөлж, мөн л хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Гэвч 2018 оны долдугаар сард Х.Нямбаатар гишүүн, П.Энхбат нар дээгүүр, доогуур хөөцөлдөж байгаад ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн тогтоолыг нь эсэргүүцсэн шүүхийн шийдвэр гаргуулан, "РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар дахин томилогдсон байна.

Мөн, Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргийг нь ч "царцаагаад” амжсан бололтой.

Бүх нотлох баримт нь бэлэн, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын зүгээс өгсөн өргөдлийн дагуу хавтаст хэрэг нээчихээд, бараг жил тойрч байхад П.Энхбатын хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байна гэдгээс харвал Авилгатай тэмцэх газрынхан өөрсдөө авилга авсан байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байна.

Ямартаа ч эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэрээр улсын мөнгийг үрэн таран хийж, дур зоргоороо "зугаацаж” байгаа том толгойт П.Энхбатад холбогдох хэрэг явдал хаашаа эргэхийг цаг хугацаа харуулах биз ээ.










О.Сайхан
Оллоо.mn 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАРЫН ОЙРЫН ХҮН “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ШАХААНЫ БИЗНЕС ХИЙДЭГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани