Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Э.Номинчулуун: Уул уурхайн хөгжилд эрдэмтдийн оролцоо чухал

Э.Номинчулуун: Уул уурхайн хөгжилд эрдэмтдийн оролцоо чухал

 

"Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг "Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор "Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг урилаа.

 

БАЙГАЛИЙН БАЯЛАГ БА ЭДИЙН ЗАСАГ

Аливаа улс орны эдийн засагт байгалийн баялаг нь чухал үүрэгтэй. Тэр дундаа Монгол Улсын эдийн засагт уул уурхайн түүхий эд, байгалийн баялаг томоохон байр суурийг эзэлдэг гэж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд монголчууд газрын баялаг ялангуяа, коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргаж буй нь нэлээд үр дүнтэй ажил болсон. Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой” компанийн төсөл хөтөлбөр, ТЭЗҮ-ийг боловсруулан дэлхийн зах зээл рүү борлуулах, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаа гаргах ажлыг хийж байна. Мөн түүнчлэн тухайн төслийнхөө үр шимийг хувьцаа хэлбэрээр ард түмэндээ хүртээхээр ажиллаж байгаа нь сайшаалтай.

 

Энэ нь эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх болно. Уул уурхайн салбар улсын эдийн засагт голлох байр суурийг эзэлж байна. Тухайлбал, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг "ТОП-100” аж ахуйн нэгжийн тэргүүлэх байр суурийг ашигт малтмал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд эзэлж байгаагаас харж болох юм.

 

ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ОРОЛЦОО

Ашигт малтмалыг үр ашигтай зарцуулах, улс орны хөгжил, эдийн засагт оруулах хувь нэмэр, өгөөжийг нь өндөр төвшинд хүргэхийн тулд салбарын эрдэмтэн, судлаачдын оролцоо чухал. Өмнө нь нүүрсний газар, институт гэж байсан. Харин одоо эрдэм шинжилгээний хүрээлэн болон салбарын мэргэжлийн байгууллагыг нэгтгэн судалгаа болон бодлогын бичиг баримтад тулгуурласан шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ нь зөвхөн уул уурхайн салбарт хамааралтай зүйл биш. Бусад салбарт ч хамаатай. Ийнхүү эрдэмтэн судлаачидтай хамтарснаар улс орны хөгжлийн суурь бодлого, эдийн засгийн чадавхийг сайжруулахад тэдний оюуны бүтээлд түшиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг гаргаж олон улсын зах зээлд нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй байх болов уу. Ер нь улсыг хөгжүүлэхэд олон талын ургальч үзлээс гадна талуудын оролцоотой бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тодруулбал, онол, практик хосолсон загварыг ажиллуулах ёстой. Жишээлбэл, нүүрсний салбарт ямар асуудал тулгарч буйг дан ганц төрийн бодлогоор зохицуулах боломжгүй. Төрийн зүгээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч болно. Харин хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарц гаргалгааг олж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлогын дэмжлэг авах учиртай. Хамгийн ойрын жишээ гэвэл түүхий нүүрсээ экспортлохдоо их, бага үнээр гаргасан гэж шүүмжлэгддэг. Хэрэв бид илүү орлого олъё гэвэл боловсруулсан нүүрсийг экспортод гаргаж болно шүү дээ. Үүний тулд техник технологи, шинэ санаачлага шаардагдана. Хувийн хэвшил техникийн асуудлаа шийдвэрлэлээ гэхэд эрдэмтэн судлаачид эцсийн бүтээгдэхүүн хийх шинэ санааг дэвшүүлдэг байх учиртай.

 

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ

Судалгааны институтийг байгуулан түүндээ түшиглэн ямар чиглэлийн үйлдвэрлэл явуулах, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Химийн институтийг түшиглэн үйлдвэрлэл явуулах их нөөц бололцоо бий. Жишээлбэл, нүүрснээс нефть болон хулдаас гаргаж авах боломжтой. Тэгэхээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр тухайн салбар хөгжихийн зэрэгцээ эдийн засагт ч дорвитой өсөлт гарч ирнэ. Манай улс байгалийн баялгаа түшиглэн хөгжихийн тулд гарч байгаа түүхий эдээ өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Үүнд дээр дурдсан эрдэмтэн, судлаачдын оролцоо нөлөөлж байгаа хэрэг. Мэдээж хөрөнгө оруулалт зайлшгүй шаардагдана. Хэрэв эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьвол нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын асуудал тулгарна. Үүнийг шийдвэрлэх олон арга зам бий. Сүүлийн жилүүдэд улсын эдийн засаг хүнд байгаа учраас уул уурхайгаас олсон орлого улсын төсвийн бүрдүүлэлтэд зарцуулагдаж байгаа. "Эрдэнэт”, Оюутолгой, "Эрдэнэс тавантолгой” компани төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдгийг хүн бүр мэднэ. Тэгэхээр энэ үйлдвэрүүд гүн боловсруулах үйлдвэрлэл байгуулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үздэг.

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХ

Улсын эдийн засгийг чадавхижуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд судалгааг сайн хийх нь чухал. Үүний дараагаар аль салбарт, ямар төсөл хэрэгжүүлбэл илүү өгөөжтэй вэ гэдгээ тодорхойлон эрэмбэлэх нь зүйтэй. Мэдээж төслийг хэрэгжүүлэхийн тулд техник технологи, хөрөнгө оруулалтын асуудал тулгарна. Үүнтэй зэрэгцэн боловсон хүчний асуудал ч гарч ирнэ. Тэгэхээр аль ч салбарт дутагдаж буй мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талд төрийн бодлогоор зохицуулалт хийж, дэмжих нь зүйтэй. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чадвартай мэргэжилтэн чухал байдаг. Мэргэжлийн ажилтныг бэлтгэхийн тулд онол заахаас гадна дадлага туршлага хуримтлуулахад анхаарах ёстой. 2.5-4 жил сураад төгссөн оюутан ажлын байран дээр гарсны дараа чадавхижих шаардлагатай болдог. Магадгүй гадны орны туршлагаас хуваалцах ч хэрэг гарна. Тэр ч бүү хэл техник технологийг эзэмших дадлага суулгахын тулд тухайн оронд нь очиж үйлдвэрлэлийн дадлага хийх зайлшгүй шаардлага бий. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд төр боловсролын салбартаа анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж хардаг. Хэрэв бид үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг зорьж байгаа бол энэ чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэх учиртай. Үүний тулд 5-10 жилийн хугацаа зарцуулах болов уу.

 

УУЛ УУРХАЙ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Багануур компанийн тухайд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй. Нээлттэй хувьцаат компани. Хэдийгээр хувьцаа эзэмшигчидтэй ч цөөхөн удаа ногдол ашиг тараасан байдаг юм. Энэ нь ашигтай ажиллаж чадахгүй байгаатай холбоотой. Гэхдээ сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр ашигтай ажилласан боловч ногдол ашиг хуваарилж чадахгүй байна. Учир нь манай компаниас гарч буй бүтээгдэхүүний үнийг төрөөс хатуу барьж байгаа нь нөлөөлж буй хэрэг. Тухайлбал, нэг тонн нүүрсийг 39 мянган төгрөгөөр олборлож байгаа боловч 31.500 төгрөгөөр борлуулах учиртай. Бид нийт гаргаж байгаа нүүрснийхээ 95 хувийг эрчим хүчний салбарт нийлүүлдэг. Тэгэхээр ашигтай ажиллах нь битгий хэл бүр алдагдалд орох хэмжээнд байгаа юм. Энэ тохиолдолд бид хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах боломжгүй болдог. Үүнээс гадна манай үйлдвэр техник технологийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Үүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Тухайлбал, нэг эксковаторыг 12.5 жил ашиглан шинэ тоног төхөөрөмж авч ашиглах учиртай атал багадаа 20 жил ашигладаг. Энэ хугацаанд эксковатороо ажиллуулахын тулд сэлбэгт их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Энэ нь зардлыг өсгөж байгаа учраас нүүрсний борлуулалтын өөрийн өртөг нэмэгдэж байгаа юм. Түүнээс гадна бид зардлаа хэмнэх бүхий л арга хэмжээг авч байна. Өнгөрсөн онд гэхэд эксковаторын шанага үйлдвэрлэн ашиглалтад оруулсан. Ингэснээр 100 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан. Дотоод нөөц бололцоогоо ашиглан тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг зорьж эд анги сэргээх төсөл боловсруулсан. Энэ мэтчилэн дорвитой ажлуудыг хийж гүйцэтгэн үйлдвэрээ өргөжүүлэх, хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.

 

"БАГАНУУР” КОМПАНИЙН ИРЭЭДҮЙ БА УЛСЫН ХӨГЖИЛ

Багануурын нүүрсний уурхайд ирээдүй бий. Манай үйлдвэрт мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин бий. Цаашид хөгжүүлээд явах суурь баазтай. Тэгэхээр техникийн шинэчлэл хийхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Түүнчлэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, утааг бууруулахын тулд сайжруулсан түлш хэрэглэх шаардлагатай гэсэн төрийн бодлого гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн онд шахмал түлшний үйлдвэрийн төслийг "Монничикон трейд” компанитай хамтарч хийсэн. ТЭЗҮ-ийг нь Эрчим хүчний яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр оруулж батлуулсан. Одоогоор хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Төслийн хүрээнд гадны дэвшилтэт технологийг ашиглан Америк, Австралийн технологиор хаягдалгүй түлш үйлдвэрлэхээр зорьж байна. Ингэснээр нэгдүгээрт, хийн түлш гарна. Хоёрдугаарт, нефтийн өмнөх бүтээгдэхүүн гарна. Гуравдугаарт, шахмал түлш гарах юм. Төсөл хэрэгжсэнээр 190 мянган тонн түүхий нүүрсийг боловсруулан 100 мянган тонн шахмал түлш, 11 мянган тонн нефтийн өмнөх бүтээгдэхүүн гарна. 10 гаруй мянган тонн хийн түлш гарах юм. Энэ нь хийн түлшээр явдаг авто машинд хэрэглэж болох бөгөөд стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн байх юм. Энэ төсөл нийт 22 тэрбум төгрөгийн өртөгөөр босох юм байна. Үйлдвэр ашиглалтад орсноор хөрөнгө оруулалтын зардлаа 3.3 жилд нөхөх боломжтой. Эцсийн дүндээ "Багануур” компанийн хөгжил Монгол Улсын хөгжилд тодорхой байр суурь эзлэн хувь нэмрээ оруулж ирсэн. Тиймээс манай үйлдвэрийн ирээдүй гэрэлтэй байх нь улсын эдийн засаг болон олон мянган ажилтны ирээдүйн амьдралын баталгаа байх учиртай. Үүний тулд үйлдвэрийг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болгохын тулд тодорхой алхмуудыг хийх шаардлагатай гэж үздэг.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

 


Э.Номинчулуун: Уул уурхайн хөгжилд эрдэмтдийн оролцоо чухал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани