Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүүхнүүд нөмөртэй хуульч бүсгүй

Хүүхнүүд нөмөртэй хуульч бүсгүй

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Зоригийн Жаргалмаа гэх цэх шулуун алхаатай, дулаан төрх, дотно яриатай, үс зүс нь үлгэрлэмээр үргэлж гоё явах энэ эмэгтэйг Орхон аймгийнхан олон жилийн өмнөөс мэдэх болсон. Эрхүүгийн их сургууль төгссөн залуухан хуульч бүсгүй тухайн үед насаараа эрх зүй уншсан мэргэжлийн хүрээний луухрууд хүртэл тэнцэхсэн гэж мөрөөддөг байсан өмгөөлөгчийн шалгалтыг өлхөн давж Эрдэнэтэд ирснээр олны хараанд өртөж эхэлсэн. Аймагтаа төдийгүй улсад нэртэй Ж.Шаравнямбуу, Д.Тэгшжаргал, Д.Оюунчимэг, Р.Нямцэрэн гэх өмгөөлөгчид түүнийг өөрийн эгнээндээ дуртайяа элсүүлсэн нь учиртай. Хэдхэн үгийн солионд л мэргэжлийн үнэр ханхийж, чамбай байдал нь мэдрэгдсэн гэдэг. Жилийн дараа гэхэд З.Жаргалмаа эрүүгийн, иргэний, хөдөлмөрийн маргааны олон хэргийг өөрийн талд шийдүүлж, хэдий залуу ч эрэлттэй өмгөөлөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэх болсон. Тэрээр үнэн, худалтай нүүр тулж зургаан жил өмгөөлөгчөөр ажиллахдаа эрүүгийн хэрэгт холбогдсон хоёр хүнийг цагаатган шүүхийн танхимаас халуун ам бүл рүү нь баярын нулимстай буцаасан нь хуульч мэргэжил эзэмшсэнийх нь гавьяа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хоёр гэмгүй иргэн хилсээр шийтгүүлэх гэж байхад нь залруулжээ. Энэ мэт ээдрээтэй олон хэргийн зангилааг тайлж, тэр хэрээр өөр өөрийн онцлогтой олон өмгөөлөгч, шүүгч, прокурортой халз үзэж явсан нэгэн. Зарим өмгөөлөгч өрөвдүүлэх, илүүрхэх, үйлчлүүлэгчдэдээ таалагдах гэж ихийг нуршдаг бол З.Жаргалмаа хууль зүйн оновчтой гаргалгааг товч тодорхой илэрхийлэхийг илүүд үздэг. Угтаа товч байх нь авьяас чадварын илэрхийлэл юм.  Өмгөөллийг мөнгөний төлөө үзүүлэхгүй гэх зарчим анхнаасаа барьж, аливаа хэргийг ултай судалж, шүүхээр нааштай шийдвэрлэгдэх боломжтой, санаанд багтсан хэрэг дээр л ажилладаг байв. Хэдийгээр өөрийнх нь төлөө санаа тавих өмгөөлөгчтэй байх нь сэтгэл өег ч, хүнд дэмий горьдлого төрүүлж, хохирсон дээр нь хохироож болохгүй гэх.

Хүүхнүүд нөмөртэй хуульч бүсгүй

 2000 оны эхээр Р.Нямцэрэн өмгөөлөгч түүнийг мэргэжилтнийх нь хувьд ихэд тоож Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны гэрээт хуульчийн ажлаа итгэн шилжүүлж, тэдний хэрэг дээр ажиллахыг санал болгожээ. З.Жаргалмаа хэдийгээр "Би иргэний эрх зүйн чиглэлээр мэргэших сонирхолтой” гэж цааргалсан ч мань хүн орос хэл дээрх сурах бичиг, бүр их сургуулийн өөрийн лекцээ хүртэл авчирч өгөөд сонгохоос аргагүйд тулгажээ. Гэсэн ч шинэ чиглэлийн гараан дээрээс хөдлөхдөө л тэр "өнгөлсөн”. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрээс хууль бусаар халагдсан Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга, Авто тээврийн байгууллагын дарга тэргүүтэй олон хүнийг ажилд нь буцаан тогтоож байв. Үүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэр удирдлагууддаа Хөдөлмөрийн хуулийн чиглэлээр хичээл заалгахаар түүнийг урьсан нь дэлхийд данстай их "айл”-ын босгыг элээн ажиллахын эхлэл байсан юм.

Одоо З.Жаргалмаа Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын тэргүүлэх хуульч. Та бидний сайн мэдэх хэрнээ бас тэнд хэн хэн ажилладаг, ажил үйлс нь хэрхэн өрнөж, алба хэрхэн өртөөлдгийг тэр бүр анзаардаггүй газар. Хуульч хэмээх хүндэтгэлтэй хэрнээ хүнд бэрх, бас ч хэл амтай, хэрүүл тэмцэлтэй албанд хүмүүс яаж зүтгэж, олны төлөө, компанийн эрх ашгийн төлөө оюунаа чилээн арга мухардтал зүтгэснийхээ хариуд хэрхэн баярлаж, гомдож явдгийг ойлгох нэгэн байхад ойшоохгүй хэсэг ч бий. Тэрээр энд ажилд орсон эхний өдрөөсөө л Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулдаг Хамтын гэрээний хуульчаар 2015 он хүртэл 10 гаруй жил ажилласан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хамтын гэрээ уул уурхайн салбартаа жишиг тогтоож буй нь түүний ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд ажилласан зүтгэлийн нэгэн илэрхийлэл. Мөн ажлаас  халах сахилгын шийтгэл ногдуулах тушаал бүрийг хянаж, хууль зүйд нийцүүлэх ажлыг даалгасан. Энэ ажлыг хариуцаж байх үед нь нэг ч тушаал хууль зүйн үндэслэлгүй хэмээн шүүхээр  буруушаагдаж байгаагүй нь  түүний ажлын бас нэг үнэлгээ. "Эрдэнэт” Монгол - Оросын хамтарсан үйлдвэр байх үед Хуулийн хэлтсийн бичиг баримтын боловсруулалт, тайлан, Зөвлөлийн шийдвэрийн биелэлт, зөвлөмж гээд орос хэл дээрх бүхнийг З.Жаргалмаа хариуцдаг байлаа. Мэдэхээсээ мэдэхгүйгээ хүртэл орчуулж тэмдэглэсээр нэг л өдөр "Монгол-Орос, Орос-Монгол хууль зүйн толь”  хэвлүүлэх хэмжээнд хүрчээ. Хэлэх, хийх нь үргэлж чанар дагуулдаг энэ бүсгүй Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн багц журмууд зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсэгт хуульчаар ажилласан нь одоо хэр мөрдөгдөж байна.  

Хүүхнүүд нөмөртэй хуульч бүсгүй

Тэргүүлэх хуульч З.Жаргалмаа өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоогоор овоглогдох болсон нь бүр 10 жилийн сурагч байхаас төлөвшсөн нийгмийн идэвхээс улбаатай байж мэдэх юм. Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтийн Бэрхийн 8 жил, Өндөрхаан хотын 10 жилийн сургууль  дамнан суралцаж Эрхүүгийн Их сургуулийн оюутан болсон тэрээр хаа явсан газраа сурлагаар "толгой цохиж”, ангийн болон бүлгийн даргын үүрэгт ажлаас мултралгүй явсаар төгсчээ. Хойно оюутан болж очоод удаагүй байхад нь Москвагаас арван жилийн сургуулийн ангийн, тоо бодохоос өөрийг мэддэггүй болов уу гэмээр томоотой хүүгээс үе үехэн захиа ирэх болсон нь насны сайхан хань Б.Ганбат нь байж. З.Жаргалмаа сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ мэдлэгтэй, мэргэжилтэй, нөхөртэй, хүүтэй, охинтой баян буусан. Түүгээр ч барахгүй хүсэл тэмүүлэл дүүрэн ирсэн. Түүнийгээ ч хэрэгжүүлсэн.

2005 онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Т.Лхамгарав агсан нэг өдөр түүнтэй уулзаад "Чамайг манай зөвлөлийн тэргүүлэгчээр сонгосон шүү. Чам шиг л хуульч манай ТББ-д хэрэгтэй...” гээд хүчилчихэж. Эхлээд ч эмэгтэйчүүдэд хууль зүйн сургалт явуулахаас хэтэрдэггүй байв. Сүүлдээ өнөөх хэнхэг зан нь хөдлөөд дунд нь ороод явчихсан гэдэг. 2010 онд Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсоноос хойш энэ ажил руу бүр эргэлт буцалтгүй оржээ. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо ажлаараа улсад айраг алдаагүй. Өнгөрсөн жил амжилтаа ахиулж тэргүүлсэн. Түүний эмэгтэйчүүдийн төлөө санаачилж, хэрэгжүүлсэн ажлыг энд бүгдийг дурдвал сонины бүтэн дугаар ч дэндүү багадана. Нилээд хэдэн жилийн өмнө би түүний  "Номин” телевизэд өгсөн ярилцлагыг үзсэн юм. Тэгэхэд "Манай эхчүүд цалингаа аваад хүүхдээ гэртээ хардаг болох үе ойрхон...” гэж ярихад нь үнэндээ инээд хүрч билээ. Харин одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад биелэлээ олсон. Өнөөдөр энэ үйлдвэрийн ажилчин хүүхнүүд сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж аваад хүүхдээ гурван нас хүртэл гэртээ асарч байна. Энэхүү тэтгэмжийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд түүний санаачилга, хөөцөлдлөгөө их байсныг хэн хүнгүй мэднэ. Энэ бол З.Жаргалмаа хуульчийн бүсгүйчүүдийн төлөө сэтгэл зовинож, оюунаа чилээсэн олон ажлын зөвхөн нэг нь. Хамгийн сүүлд тэр саяхан Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганыг Эрдэнэсийн хотдоо зохион байгуулахыг санаачлан  багийнхантайгаа амжилттай хэрэгжүүллээ. Эх орны өнцөг булан бүрээс 400 гаруй уурхайчин бүсгүйчүүд энд чуулж хөгжлийн гарцаа тодорхойлсон. Ийм л ид бүтээлч насаа эрч хүчтэй, завгүйхэн өнгөрүүлж буй, гунигаа нуун инээмсэглэн алхах З.Жаргалмаа хуульчийн тухай цухасхан өгүүлэхэд омогшил төрнө.

М.ОДГЭРЭЛ

Хүүхнүүд нөмөртэй хуульч бүсгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани