Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгчийн Владивостокт ярьж яваа Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ

 

Владивостокийн "Дорнын эдийн засаг-2018” форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын хоёр дахь  өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзах үеэрээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаа юм. Мөн энэ төсөлтэй холбоотой санал, эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардуулжээ. Тэгэхээр энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч анхаарч байгаа нь харагдана.

Харин Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ гэдгийг тодотгож харъя.

Нэгэнтээ үүнийг "Монголчуудыг долларын дарангуйллаас гаргах Азийн супер сүлжээ” хэмээн тодотгож байсан удаатай. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох "Азийн супер сүлжээ”  гэдэг нь Хятад, Өмнөд Солонгос, Орос, Япон улс зэргийг эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбох төсөл юм. Санаачлагч нь Японы "Софт” банкны үүсгэн байгуулагч Масоёоши Сон. Энэ төсөл хэрэгжвэл дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулж улс орнуудад түгээнэ гэсэн үг.

Монгол орны нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кВт цаг бөгөөд энэ нь БНХАУ-ын жилийн хэрэглээтэй дүйх хэмжээ юм.

Энэ хүрээнд Монгол Улсын хувьд байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ Азийн бусад орон руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулж нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл гол нийлүүлэгчдийн нэг байх гэсэн амбицтай байгаа юм.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, "Манай улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Азийн супер сүлжээ”  төслийг олон улстай хамтарч хэрэгжүүлэхээр зорьж байна. Уг төсөл амжилттай хэрэгжвэл манай улс эрчим хүчний нөөцөө зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой” гэж онцолж байв.  

Хэрэв Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулбал гол худалдан авагч нь Япон улс байх юм. 2016 онд Японы Софт банк, Өмнөд Солонгосын Кепко, Хятадын Стэйп Грид, Оросын Россети компанийн төлөөлөгчид Зүүн хойд Азид цахилгаан дамжуулах шугам барих ТЭЗҮ-ийг хийх санамж бичиг байгуулсан нь ажил хэрэг урагштай байгааг илэрхийлнэ.

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг энергийг хэлдэг.

Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэх бололцоотой ажээ. Одоогоор манай улсын эрчим хүчний жилийн хэрэглээ 1 гегаватт/цаг орчим.

Харин нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15.000 террават/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.  Тухайлбал, Монгол орны нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8  их наяд кВт цаг бөгөөд энэ нь БНХАУ-ын жилийн хэрэглээтэй дүйх хэмжээ юм. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават юм билээ.

Энэ бол гайхалтай боломж. Тэгэхээр ирээдүйд Монголын эрчим хүчний үйлдвэрлэл борлуулалт эдийн засгийн маш үр дүнтэй тулгуур болж, ногоон мөнгөний урсгалыг жинхэнэ утгаараа дотогш нь татна гэсэн үг.

Хэт өөдрөгөөр төсөөлөлгүй нар, салхиныхаа эрчим хүчний гуравны нэгийг л ашиглаж чадвал бид Хятад, Солонгос, Японы нийт цахилгааны хэрэглээний 25 хувийг хангаж чадна гэсэн тооцоо  байдаг аж.

Одоогоор Монголд хэд хэдэн салхин станц  баригдаад буй. Тодруулбал  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт "Салхит” цахилгаан станц, мөн Өмнөговийн Цэций, Дорноговийн салхин парк гэхчлэн  томоохон бүтээн байгуулалтууд хийгдээд байгаа. Эдгээрийн нийт хүчин чадал нь 150 мВт. Үүнээс гадна Дарханы 10 мВтын нарны цахилгаан станц баригдаад буй.   

Бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэгч байх том боломжийг атгаж байгаа орон гэвэл ОХУ. Тус улс усны эрчим хүчээ ашиглаж эрчим хүч үйлдвэрлэн Азийн супер сүлжээнд нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд БНХАУ-тай хамтран хэд хэдэн томоохон цахилгаан станц байгуулахаар зорьж байгаа юм.

"Азийн супер сүлжээ”-ний тухайд нэг хоёр жилийн хугацаанд биш арав хорин жилийн туршид барьж байгуулах мега төсөл юм. Сүүлийн үед Хятад, Япон, Солонгос, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээнүүдийг хооронд нь, Монголын сүлжээтэй яаж нэгтгэх талаар нарийн судалгаа хийж байгаа аж. Гэдээ Азийн супер сүлжээ нь эдийн засгийн хувьд ашигтай ч хамгийн гол нь тогтвортой байдлыг шаарддаг аж.

Ерөнхийлөгчийн "Дорнын эдийн засгийн форум-2018”-д  ярьж яваа Азийн супер сүлжээний  тухай товч өгүүлэхэд ийм буюу.

 

М.Нэргүй

Zaluu.com


Ерөнхийлөгчийн Владивостокт ярьж яваа Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани