Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тосонгийн уурхай “баянбүрд” болох зам

Тосонгийн уурхай “баянбүрд” болох зам

 

Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдын нутаг Туул голын адагт байрлах Тосонгийн ордын нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт өнгөрсөн баасан гаригт боллоо. Зохион байгуулагчдын танилцуулгаас харахад 28 байгууллагын төлөөлөл очсон аж. Монполимет групп дотроо Байгаль орчин, нөхөн сэргээлтийн албыг 2005 онд байгуулсан аж. Тэд үйл ажиллагаа явуулж буй газрууддаа бүс нутгийн цаг агаар, экологийн судалгаан дээр тулгуурлан байгалийн төрхөнд нь оруулах зорилготойгоор ажилладаг байна. Энэ ажлынхаа хүрээнд жил бүр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллага, гар аргаар алт олборлогчид, эрдэмтэн, судлаачдыг хамруулсан нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг Тосон уурхайн нөхөн сэргээлтийн ажилд түшиглэн явуулж хэвшжээ. Ерөнхийдөө эвдэрсэн газар хэрхэн нөхөн сэргээлт хийж байгалийн унаган төрхөд ойртуулдаг, ургамал ногоо, ой шугуй, нуур цөөрөм байгуулж болдог туршлагаасаа хуваалцдаг хэрэг.

Монполимет компанийн хувьд нөхөн сэргээлтээрээ 2000-2018 онуудад БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, МҮХАҮТ зэрэг холбогдох байгууллагаас Монголын уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 20 гаруй удаа шалгарч байжээ. Тосонгийн ордод 931.67 га талбайд уулын ашиглалт явуулснаас техникийн нөхөн сэргээлтийг 80 хувь буюу 743 га талбайд, биологийн нөхөн сэргээлт ургамалжуулалтын ажлыг 69 хувьд буюу 519 га талбайд хийжээ. Тосон үйлдвэр нөхөн сэргээлтийн ажилд нийт 13 тэрбум төгрөг зарцуулснаас нөхөн сэргээлтийн ажил нэгж талбайд зарцуулсан өртгийг тооцвол нэг га талбайд 16 сая төгрөг зарцуулсан тооцоо байдаг аж. Зөвхөн 2012 онд гэхэд нэг тэрбум 514 сая төгрөг зөвхөн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан нь Монголын уул уурхайд энэ чиглэлд хийсэн хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Нэг үгээр уурхайн ашиглалт, техникийн нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлт нь хамтдаа явж иржээ.

Мөн бас нэгэн онцлогтой зүйл нь уурхайн үйл ажиллагаа явуулсан газартаа 17 мянган мкв талбай бүхий цэнгэг усаар байнга сэлгэгдэх Тосон нуурийг 2001 онд байгуулсан юм байна. Уг нуурийн эргэн тойронд улиас, хайлаас, орон нутгийн бургасыг тариалж зэгс, шагшуурга зэрэг усны ургамал даган ургажээ. Нуур нь гүний усны үе давхаргаар байнга сэлгэгдэх бөгөөд зэвэг, алгана, цурхай, хэлтэг, цулбуурт зэрэг олон зүйл загастай болжээ. 2001 оны Монгол Улсын гадаргын усны тооллогоор уг нуурийг Тосон нуур хэмээн бүртгэж авчээ. Төрөл бүрийн шувууд ирдэг, өндөглөдөг, үр төлөө өсгөн зусдаг жинхэнэ байгалийн нуур мэт болоод цөөнгүй жил өнгөрсөн аж. Нуур дагасан нөхөн сэргээлтийн талбай, үргэлжлэн тарьсан модон шугуй, төгөл үзэсгэлэнтэй харагдана. Тиймээс ч нөхөн сэргээлтийн баг хамт олон ирээдүйд энэ бүс нутагт аялал жуулчлал хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Үүн дээр уг газар үе дамжин уул уурхайн нөхөн сэргээлтийн үйлдвэрлэл, сургалтын бааз болох нь дамжиггүй.

Биологийн нөхөн сэргээлтийг дөрвөн чиглэлээр хийж байгаагийн эхнийх нь ойжуулалт. Ойжуулалтын нөхөн сэргээлтийн хүрээнд 235 га талбайд 80 мянга гаруй мод тарьжээ. 15 хүртэлх настай мод бүхий 5.5 км урттай дөрвөн хэсэг ойн төгөл бий болсон байв. Энэ ажлын хүрээнд 21 аймгаас төдийгүй Орос, Канадаас модны төрлүүдийг авчирч туршиж үзжээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж буйгаар орон нутгийн модод нь илүү үр дүнтэй байгаа аж. Мод үржүүлгийн газар нь хүлэмж болон ил бойжуулгын гэх хоёр хэсгээс бүрддэг байна. Ерөнхийдөө үрээр гүйлс, харгана, монос, нохойн хошуу, жигд, хайлаас зэргийг тарьсан бол мөчрөөр бургас, улиас, сухайг тарьж ургуулжээ. Мөн бэлчээрийн олон наст ургамлыг тарьсан байв. Ингэхдээ тухайн газарт нутагшин зохицох чадвартай согоовор, ботууль, царгас, зүлэг зэргээс гадна Сибирийн цагаан улиас мод, үхрийн нүд, нутгийн бургас, чацарганы мод тарьсан нь ургалт 90 хувьтай байгаа юм байна.

Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр "Газар дээр нь ирээд үзсэн хүний хувьд зэрэгцээ уул уурхайн компаниуд Тосонгийн нөхөн сэргээлтээс үлгэр жишээ аваасай гэж хүсч байна. Яг үнэндээ нөхөн сэргээчихсэн байхад хууль бус аргаар алт олборлож байгаа хүмүүс орж ирээд ухдаг явдал бий. Тиймээс нөхөн сэргээсэн талбайг цаашид ухуулахгүй байх журмуудыг гаргахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад холбогдох байгууллагууд ороод ажиллаж байна. Үүнийгээ журамлаж өгөхгүй бол болохгүй байна. Нөхөн сэргээсэн газрыг ухна гэдэг юу гэсэн үг вэ. Бидний тооцоолсноор нэг га эвдэрсэн газрыг нөхөн сэргээе гэвэл 25 сая төгрөг. Тэгэхээр улсын хэмжээнд 4256 га газрыг үржүүлэхээр 100 тэрбум төгрөг байж бид эвдэрсэн талбайг нөхөн сэргээх нь. Үнэхээр уул уурхайг эхлүүлээд дуусгана гэвэл хатуу журам руу орохгүй бол болохгүй” гэв. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар "Хариуцлагатай ил тод уурхайг хөгжүүлнэ гэж их ярьж байгаа. Ер нь хариуцлагагүй үйлдлүүд гаргаж уул уурхайн салбарын нэр хүндийг унагаж буй компаниуд бий. Хариуцлагатай болгохын тулд Монполимет шиг ажиллах механизмийг бий болгох хэрэгтэй байна. Нөхөн сэргээлтийг ном журмын дагуу хийдэг, дараа нь өөр аялал жуулчлалын ч юм уу байдлаар ашиглах боломжтой болгож байгаад анхаарал хандуулж буй нь маш их сайн ажил болж байна гэж үзэж байна” гэв. Хариуцлагатай уул уурхайг нутагшуулж чадаагүйгээс иргэдийн дунд уул уурхайд итгэл алдрах бүр үзэн ядах хэмжээнд тулчихаад байгаа. Тэгвэл Тосонгийн орд хэрэв уул уурхайг зохистой ашиглавал эргээд байгаль орчин, бүс нутгийн эдийн засагт ээлтэй байх хувилбарын жишээ болон дэвжсээр байгаа юм.

Тосонгийн уурхай “баянбүрд” болох зам
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани