Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туршилт нэрээр ураны олборлолт эхэлсэн үү

Туршилт нэрээр ураны олборлолт эхэлсэн үү

 

Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо ордын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компани туршилтын үйлдвэрлэлээ/олборлолт/ ирэх аравдугаар сард эхлүүлнэ гэж тус компанийн Ерөнхий захирал Тьерри Плзант мэдээлэв.

“Арева Майнс” компани нь 2018 оны нэгдүгээр сараас “Бадрах Энержи” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. “Зөөвч-Овоо” төслийн туршилтын үйлдвэрлэлийн барилгын ажил 2017 онд эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сар хүртэл туршилтын үйлдвэрлэлийг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлаа үргэлжлүүлж байна.

Туршилтын үйлдвэрлэл эхлүүлснээс хойш 20 сарын хугацаанд нийт 20 тонн цацраг идэвхит ашигт малтмал буюу ураны шар нунтаг үйлдвэрлэх бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадал бус туршилтын хугацаанд гаргах хэмжээ гэдгийг Тьерри Плзант онцолсон.

Туршилтын үйлдвэрлэл эхлэхээс өмнө байгаль орчны хяналтын мониторинг хийгдэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн явцад болон дууссаны дараа ч үргэлжлэн хийгдэх юм. “Бадрах Энержи” нь Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-ийн нарийвчилсан нэмэлт тодотголыг 2021 онд дуусгахаар төлөвлөжээ.  Туршилтын үйлдвэрлэл явагдсаны дараа төслийн эдийн засаг, техникийн үзүүлэлтийг нарийвчлан гаргах төдийгүй байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан судалгааг ч хийх тухай яригдаж байна.

Түүнчлэн ураны “шар нунтаг” үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар идэвхийлэн ажиллаж байна. Тус үйлдвэртэй танилцах ажлаар нэг бус удаа яваад ирснийг эх сурвалж хэлж байна. Үүнийгээ “туршилтын олборлолт” гэдгээр халхавчлан туршилт гэхээр хор нөлөөгүй мэтээр тайлбарлаж байгаа нь иргэдийг төөрөгдүүлсээр байна хэмээн иргэний нийгмийн байгууллагынхан онцолж байна.

Нөгөө талаар Цөмийн энерги ашиглах төрийн бодлого, хууль шинэчлэгдэж батлагдаагүй дөнгөж хэлэлцүүлгийн шатанд байгаа тохиолдолд үйлдвэр туршилтын олборлолт хийх нь аюул дагуулна гэдгийг судлаач тодотгов.
 

УРАН ОЛБОРЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ


2009 онд батлан гаргасан Цөмийн энергийн тухай хуульд орон нутгийн иргэдэд мэдээлэх, санал авах,оролцох заалтуудыг санаатай оруулаагүй учраас ураны тусгай зөвшөөрлүүд Монголын хамгийн сайхан байгальтай нутгуудад олгогдсон байдаг юм байна. Тухайлбал, Дарьгангын байгалийн цогцолборт газарт, Алдарт Зотолхаан ууланд, Данзанравжаагийн энергийн төвийн ойролцоо гэх мэтээр. Эдгээр үзэсгэлэнт нутагт ураныг хяналтгүй олборлосноос цацраг идэвхит хордолтын бүс болохгүй гэх баталгаа байхгүй гэдгийг ч сануулсаар.

Ураныг ашиглахдаа хяналтыг зэрэг төвшинд хийх ёстой. Тэгвэл манайх аль ч шатандаа ураны хайгуул, ашиглалтанд хяналт тавьж чадахгүй байгаа одоогийн нөхцөлд ураны туршилт хийнэ гэдэг аюул дагуулна гэдгийг энэ сарын 7-нд Цөмийн энергийн комиссын газарт болсон “Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг”-ийн үеэр оролцогч талууд байр сууриа илэрхийлж байв.

Уран ашиглахад байгаль орчин ба хүний эрүүл мэнд, ирээдүйн хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх цацрагийн аюул эрсдэлээс хамгаалах гэсэн хамгийн чухал стандартууд байдаг. Гэтэл манайд өнөөдөр ураны хайгуул хийж байгаа компаниуд ор нэр төдий “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэдгээр тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоног дотор батлуулах хуультай байдаг ч ихэнх нь жилийн дараа сунгуулахдаа хийсэн болдог. Уг төлөвлөгөөний заримд нь “цацраг” гэсэн үг өгүүлбэр байдаггүй. Хог хаягдал жорлон булах гэх мэт зүйл бичсэн нь харамсалтай санагддаг гэдгийг ч ярьж байв.

Бусад орнууд ураны байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн хүрээлэн, институтгэй. Дор хаяж 5-10 жил судалгаа явуулж байж үйлдвэрлэл, олборлолт хийх зөвшөөрөл олгодог байна. Гэтэл манайд байгаль орчин болоод хүн амд цацрагийн хор нөлөөлөл ямар байх талаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг ураны мэргэжлийн байгууллагагүй. Чадвар муутай үнэлгээний компаниуд үнэлгээ хийсэн байдлаар явж байгаа аж.

Өмнө нь ураны “шар нунтаг” олборлоход гарсан хаягдлын далан, хаягдал ус шаврыг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хашаалж орхисноос болж малын генд өөрчлөлт орсон гашуун сургамжыг сануулж байв. Тухайлбал, 2015 оны долдугаар сарын 26-нд тус сумын Баянбогд багийн малчин С.Сумъяагийн хурдан морь нь нүд нь сохорч, толгой нь хавдаж нас барсан. Зүүнбаян Сайншандын V багийн Д.Норолсүрэнгийнд 2014 дөрөвдүгээр сард гэдэс дотроо үстэй ботго гарсан. Мөн бүх эрхтэн нь ил гарсан ишиг гарсан гэх мэт баримтуудыг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлттэй нь энэ үеэр харуулсан юм.

Цацраг идэвхит хаягдлын далан нь говьд болдог хүчтэй шороон шуурга угалз, түйрэнгээр тархаж хил залгаа аймаг сумдын нутгийн бэлчээр усыг цацрагаар бохирдуулах аюултай. Цаашид хилийн ойролцоох бусад орнуудад ч тархаж магадгүй. Энэ эрсдлийг хэрхэн тооцсон талаар судалгаа явуулахад “Арева” компани хянадаг гэхээс өөр хариулт байдаггүй гэж ТББ-ынхан шүүмжилж байлаа. Жирййн уурхайдаа хяналт тавьж ашгаа авч чадахгүй байж, уранд бүр ч чадахгүй нь тодорхой. Тиймээс туршилт нэрээр ураны олборлолт явуулахыг санаархаж буй сайдын хүсэлтийг хойшлуулах хэрэгтэй гэж байв.

Одоогоор цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын ес, хайгуулын 22 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээрийн ихэнхийг Франц улсын “Арева” группын охин компани “Кожеговь” хайгуулын 13, шинээр байгуулагдсан “Бадрах майнз монголиа” ашиглалтын гурав, Канадын Денисон майнз группын охин компани “Гурвансайхан” ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл тус тус эзэмшиж байна. Ашиглалтын зөвшөөрөл авсан эдгээр компаниудын Монголын талын хувь эзэмшлийг төрийн өмчит Мон-Атом ХХК төлөөлдөг байна. Бусад хайгуулын тусгай зөвшөөрлийг Хятад, Канад, Япон, Их Британи, Франц, Америк, Чех улсын компаниуд хувь эзэмшлээр оролцдог. Дорнод-3, Дорноговь-10, Сүхбаатар-10 гэх мэт хамгийн олон ураны зөвшөөрөл эдгээр аймагт олгогдсон.

Монголын төр ард түмнийхээ санал,оролцоогүй, мэдээлэл өгөхгүй нууж, ураны “шар нунтаг” олборлох есөн зөвшөөрлийг Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт 20-30 жилийн хугацаатай 2015, 2016 олгосон байдаг аж.

Зууны мэдээ
Ц.Баяр

Туршилт нэрээр ураны олборлолт эхэлсэн үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани