Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ченжүүдэд идүүлэн байж алтаа тушаасаар байх уу

 

Ченжүүдэд идүүлэн байж алтаа тушаасаар байх ууБичил уурхайчин Батаа, Долгор нар зунжин олборлосон алтаа тушаахаар болжээ. Өдөр шөнөгүй зүтгэж, шар махтайгаа хатан байж олсон хэдэн цэн алтаа аль болох ахиу үнээр борлуулахыг хичээнэ. Гэвч үнэ хүргээд заръя гэхээр нутагт нь ирсэн ченжээс өөр хаана хандахаа үл мэднэ. Өнөөгийн алтны зах зээлийн үнэ ханшийн үнэ зөв мэдээлэл хүрдэггүйгээс болж тэдэн шиг асуудалд орох олборлогчид олон.

Тэдний хувьд олборлосон багахан алтаа бариад Улаанбаатарт ирж, Монголбанкинд ирж тушааж болно гэдгийг бараг мэдэхгүй. Харин ч цаг зав гарздаж, зардал мөнгө нь нэмэгдэхээс гадна аюулгүй байдалд нь ямар нэгэн асуудал үүсвэл яах билээ гэж бодоцгооно. Тиймээс Батаа, Долгор нар тухайн нутагт алт худалдан авдаг ченжүүдэд маш бага ханшаар тушаахыг илүүд үзжээ.

Ингээд Монголбанкинд 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар алтыг 97,7 мянган төгрөгөөр худалдан авч байгааг  мэдэхгүйгээсээ болж орон нутгийн ченжүүдэд грамм дээрээ идүүлэн барин 60-65 мянган төгрөгөөр л үнэлүүллээ. Энэ нь олборлосон алтаа ердөө л 60 гаруйхан хувьтай үнэлүүлж байгаа гэсэн үг юм. Батаа, Долгор нар шиг олборлогчдын гар дээрээс алтаа хямд үнээр авсан ченжүүд Улаанбаатар дахь алтны ченжүүдэд үнэ хүргэж, ханшийн зөрүүгээр нь ашиг олно. Харин хотын ченжүүд нь Үнэт металлын сорьцын хяналтын газарт алтаа сорьцлуулаад л Монголбанкинд тушаачихна.

Монголбанкинд алтаа тушаахад олон давуу талтай. Улс орныхоо гадаад валютын нөөцийг нэмэгдүүлснээр, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж буй юм. Монголбанк энэ жил 22 тонн алт худалдан авах зорилт тавьсан. Энэхүү төлөвлөсөн алтаа худалдан авбал валютын нөөц 700 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой. Жил бүр алт худалдан авалтаар дамжуулан валютын нөөц 700 сая ам.доллараар нэмэгдэнэ гэдэг нь эргээд эдийн засагт тийм хэмжээний дэм болно. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтворжиж, иргэдийн худалдан авах чадвар сайжирна. Дээр нь гадаад худалдаа өсч байгаа. Гадаад худалдааг санхүүжүүлж байгаа гол эх үүсвэр нь валютын нөөц гэгддэг.

Мөн ченжүүдийн олон гар дамжихгүйгээр олон улсын зах зээл дээрх ханшаар алтаа худалдвал тухайн хүний гар дээр очих мөнгө ч нэмэгдэнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2.5 хувийг төлснөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад нэмэр болно. Үүнээс гадна явдал чирэгдэл бага, мөнгө шууд орж ирдэг гээд давуу тал их билээ.

Алт бол аль ч цаг үед, аль ч улсад хамгийн эрэлттэй, үнэ цэнээ алддаггүй металл бөгөөд үнийн хэлбэлзэл нь дэлхийн эдийн засагт хамааралтай байж чаддаг ашигт малтмал юм. Тиймээс ч аливаа улс орнуудын төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг. Алтны нөөц нэмэгдсэнээр гадаад валютын нөөц нэмэгдэж, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байхад асар их нөлөөтэй.

Монголбанкны ч гадаад валютын албан нөөцдөө эзлэх алтны хувь хэмжээгээ нэмэгдүүлэх зорилготой ажиллаж ирсэн бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдээс хуульд заасны дагуу алт худалдан авах үйл ажиллагааг явуулж байна. 

Ийнхүү төв банкинд алт тушаалт нэмэгдэж буй сайн үзүүлэлт гарсан ч иргэд, аж ахуйн нэгж алтаа ингэж борлуулдгийг мэдэхгүй, чирэгдэл ихтэй гэж үздэгээс болж ченжүүдэд өгсөөр байна.

Гэхдээ иргэд заавал Улаанбаатар орж, алтаа сорьцлуулах ч шаардлагагүй болсон. Дархан, Баянхонгор аймагт алтны сорьцын лаборатори байгуулах гэж байгаа нь ойр орчмынх нь аймаг, сумдад алт олборлож байгаа иргэд заавал Улаанбаатарт ирж сорьцлуулахгүйгээр, ойролцоо сорьцын лаборатори руугаа явж, тэр хэрээр  иргэн, аж ахуйн нэгжийн зардал буурч, түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна.

Байгууллага

  • 1. Лицензийн хуулбар (нэг удаа)
  • 2. ААНБ-ын гэрчилгээний хуулбар (нэг удаа)
  • 3. ААНБ-ын танилцуулга (нэг удаа)
  • 4. Сорьцын бичиг

Иргэн

  • 1. Иргэний үнэмлэх
  • 2. Сорьцын бичиг

Монголбанк нь алтны үнээс АМНАТ 2.5%, цагаан мөнгөний үнээс АМНАТ 5% тус тус суутган өөр ямар нэгэн татвар, хураамж авалгүйгээр тухайн өдөрт нь таны дансанд төлбөрөө шилжүүлэх болно.

Төрц алт худалдах харилцагчдын бүрдүүлэх материал:

  • 1. Төрц алтыг худалдах тухай харилцагчийн гаргасан өргөдөл,
  • 2. Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн,
  • 3. Байгалийн тогтоц буюу төрц хэлбэрээр олдсон алт 400 граммаас дээш жинтэй байх, эсвэл жин харгалзахгүй онцгой сонин хэлбэр дүрстэй байх,
  • 4. Уг төрц алтны гарал үүслийн мэдээллийг тодорхойлох нотлох баримт, материалтай байх
 
Erennews.mn
 
Ченжүүдэд идүүлэн байж алтаа тушаасаар байх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
Өнөөдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани