Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХЯТАДААР ДӨТЛӨХ ҮҮ, ОРОСООР ТОЙРОХ УУ

ХЯТАДААР ДӨТЛӨХ ҮҮ, ОРОСООР ТОЙРОХ УУ

 

Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргаж, үнэд хүргэх гурван ч хувилбарыг зураглаж үзээд, хэрэгжиж амжаагүй байтал дөрөв дэх нь мэндэлжээ. Уг нь Тавантолгойн ордоос хамгийн ойр далайд гарах гарц бол БНХАУ-ын Тьянжин, Хуанхуа боомтууд гэж үзэж ирсэн. Эдгээр дээр ОХУ-ын зүүн эргийн Восточный өнгөрсөн онд нэмэгдэж, одоо ОХУ-ын баруун эрэгт орших Тамань боомтод нүүрсээ хүргэх зураглал гарсан бололтой.

Хуанхуа болон Тьянжин

Эхлээд хамгийн дөтөөр нь Тавантолгойн ордоос 1600 км-ээр алслагдах Хуанхуа боомт хийгээд Тьянжиныг авч үзье. Одоогийн нөхцөлд БНХАУ-ын дээрх хоёр боомтоос хамгийн боломжтой хувилбар бол Тьянжин. Тус боомт Тавантолгойн ордоос 1675 км-ийн зайтай. Өнгөрсөн оноос Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс Тьянжин хүртэл туршилтаар нүүрс тээвэрлэж эхэлсэн. Олон-Овоо өртөөнөөс хөдөлсөн галт тэрэг 4-5 хоногийн дараа Тьяньжин боомтод хүрч байгаа. Тэгвэл Тавантолгойн ордоос Сайншанд хүрэх 450 км төмөр зам ашиглалтад орж байж нүүрсээ Тьяньжин боомтод хүргэж чадна. Энэ чиглэлийн төмөр замыг төслийг 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгасан ч хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн. Харин Хуанхуа  боомтод хүрэхийн тулд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг ашиглалтад оруулах шаардлагатай. Ингэснээр БНХАУ-аас манайд үзүүлэх тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болно. БНХАУ-ын дарга  2014 онд манай улсад айлчлах үеэр хоёр улсын хооронд зам тээврийн салбарын дөрвөн баримт бичгийг үзэглэсэн.

Тухайлбал, “Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх” тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр  багтсан юм. Хэлэлцээрийн хүрээнд  Монгол Улсын ашиглах нэр бүхий далайн боомтын тоог нэмэгдүүлэн Хойд Хятадын болон Зүүн Хойд Хятадын  бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жинжоу, Ингкоу, Цин  Хуангдао, Хуанхуа, Тьянжин зэрэг нийт долоон боомтоор дамжих эрхийг нээсэн.  Харин Гашуунсухайт-Шивээхүрэн тэргүүтэй дөрвөн төмөр замын боомтоор манай улсаас экспортолж буй бараа бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэхүйц ачааг Хятадын нутгаар дамжуулан гуравдагч орон руу 40 хувийн хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэх боломж бүрдсэн.

Восточный ба Тамань

Тавантолгойгоос ОХУ-ын зүүн эргийн Восточный боомт 5279 км-ээр алслагддаг. Восточный нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерын хоолойд оршдог ОХУ-ын төрөлжсөн далайн боомт бөгөөд Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт багтсан  “Далайн эрэг-1” чиглэл эцсийн цэг юм. Энэ чиглэлийн дагуу Чойбалсан, Сүмбэр, Рашаан, Манжуур, Цицихар, Харбин, Муданьзян, Суйфэньхө,  Владивостокийг дайрах төмөр зам байгуулахаар яригдаж эхэлсэн. Харин Тавантолгойн ордоос Чойбалсан хүртлэх төмөр замын төслийг 2010 онд УИХ-аас баталсан ч нэг км тавигдаагүй байгаа. Өнгөрсөн онд  Өнгөрсөн оны Дорнын эдийн засгийн чуулганы үеэр  Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын зүүн эргийн “Восточный” боомтоор дамжуулан зах зээлд гаргах талаар яригдаж байлаа. Тухайн үед ОХУ-ын талаас “Монгол Улсад тус боомтоос газар өгье. Жижиг хэмжээний боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Харин Тамань боомтын тухайд шинэ сэдэв.

Хэдхэн сарын өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүнд даацын машины цуваа хөлөглөн   Крымийг холбосон 19 км урт гүүрийг туулан гарахад Тамань боомт дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм. Тус боомт  Тавантолгой ордоос бараг 8000 км-ээр алслагдаж байна. Хойд хөршийн “Отэко” компани Тавантолгойн ордод тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж манай нүүрсийг Тамань боомтоор  цаашаа гуравдагч зах зээл рүү гаргах хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.  Энэ хүрээнд Тавантолгойн ордоос жилд 25 сая тонн нүүрс Тамань боомтоор гаргахаар төлөвлөсөн байна.  ОХУ-ын зүгээс Транссибирийн төмөр замын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор транзит тээврийн тодорхой хэдэн чиглэлийг анхаарч байгаа аж. Улмаар Хар тэнгисийн эрэг дэх Тамань боомтыг  жилд 91.4 сая тонн  ачаа эргэлтийн хүчин чадалтай болгох   бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.

Тавантолгойн нүүрсийг Тамань  боомтод хүргэхийн тулд гурван улсын эдийн засгийн коридорын хойд чиглэл буюу Курангино, Кызыл, Цагаантолгой, Арц суурь, Овоот, Эрдэнэт, Салхитын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс дотооддоо хийх ёстой. Энэ коридорын төмөр замаас хамгийн урагштай байгаа нь Эрдэнэтээс Овоот чиглэл юм. Коксжих нүүрсний Овоотын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Aspire Mining” компани энэ чиглэлийн 547 километр төмөр замыг тавихаар ажиллаж эхэлсэн. Эрдэнэтээс Овоот хүрэх төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зорчигч тээвэрлэх, Хятад,Оросыг холбосон транзит тээвэр хийх боломжтой болох ач холбогдолтой аж. Ийнхүү гурван улсын төмөр замын коридор нэгдсэнээр манай улс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт  66.4 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Энэхүү хөнгөлөлттэй тарифыг 25 жил тогтвортой байлгахаар хоёр улсын Засгийн газар хооронд энэ онд байгуулсан хэлэлцээрт тусгасан юм. 

Ийнхүү хоёр хөршийн зүгээс үүдээ нээсэн ч манай улс дотооддоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төмөр замын төслүүд гацаанд ороод байгаа нь гуравдагч зах зээлийг хаах шалтгаан. Тухайлбал, уул уурхайн түүхий эд голчлон тээвэрлэх Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл гацаанд ороод дөрвөн жил болсон.  Тавантолгойн төмөр замын хүчин чадал нь 30 сая тонн, нарийн царигтай, шаардлагатай хөрөнгө оруулалт 1.1 тэрбум доллар. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор одоогийн тээврээс зардал 50 хувиар буурч, нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Улмаар жилд 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр хамгийн дөт гэгддэг Тьянжин, Хуанхуа боомтуудад хүргэх боломж бүрдэх юм. Дэлхийн хэмжээнд манайхтай адил далайд гарцгүй хөгжиж буй 32 орон байдаг.

Энэ орнууд далайгаас дунджаар 1,370 км орчим алслагддаг байна. Энэ хэрээр далайд гарцтай орноос манай орны адил нийгэм, эдийн засгийн хөгжлөөр хоцорч ирснийг олон судалгааны дүн харуулдаг. Учир нь далайд гарцгүй орнууд нэг чингэлэг импортлоход зарцуулах хугацаа дунджаар 47 өдөр, экспортлоход 42 өдөр зарцуулаг талаар Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн тайланд дурдсан байдаг. Харин далайд гарцтай орны хувьд 15-20 өдөр зарцуулдаг аж.  Далайгаас хамгийн хол орших орнууд нь Казахстан 3,750 км, Кыргызстан 3,600 км. Харин далайн эрэгт хамгийн ойр орших далайд гарцгүй хөгжиж буй орон нь Молдав (170 км), Свазиланд (193 км) юм. Тиймээс Европ руу нэг чингэлэг бараа хүргэхэд хамгийн багадаа 34 хоног явдаг гэнэ. Гэтэл Азийн далайд гарцтай орон Европ руу ачаагаа хүргэхэд 14 хоног зарцуулдаг аж.  

 

 

http://www.undesniishuudan.mn/content/read/160441.htm

ХЯТАДААР ДӨТЛӨХ ҮҮ, ОРОСООР ТОЙРОХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани