Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хайгуул дутагдсан алтны салбар

Хайгуул дутагдсан алтны салбар

 

Алтны салбарынхан өчигдөр чууллаа. Гэхдээ салбарт ажилладаг төлөөлөл ховорхон байсныг зохион байгуулагчид онцолж байна. УУХҮЯ, Монголбанк болон “Вloomberg TV Mongolia” хамтран “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр алтны салбарт тулгамдсан асуудал, сорилт, шийдэл, өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар ярилцав.

 

АЛТЫГ НЬ АВААД АВДРЫГ НЬ…

 

Форумд оролцогчид алтны олборлолт өсч, Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэхийн хэрээр валютын ханшийн өсөлтийг сулруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад голлох нөлөө үзүүлнэ гэдгийг тодотгосон. Мэдээж сүүлийн жилүүдэд алт тушаалт нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн сард 2.1 тонн алт худалдан авчээ.

Ингэснээр оны эхнээс худалдан авсан алтны нийт дүн 14.3 тоннд хүрсэн аж. Төвбанк “Эх орныхоо Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд алтны худалдан авалтын хэмжээг жилийн эцэс гэхэд 22 тоннд хүргэх зорилт тавьж буйгаа энэ үеэр дуулгав. Алт тушаахад учир бий. Монголбанкинд тушаасан алтны 66.3 хувийг хувь хүн өгчээ. Энэ нь эргээд эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэл тулгарч байгааг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав сануулав. Тэрээр “Монголбанкинд алт тушаасан 261 иргэн бий. Тэдэнд хариуцлага үүрүүлэх тухай татварын газрынхан хэлж байгаа. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн жилүүдэд алт бүрийг авах бодлого баримталсан. Тэр үед татварын орчны эрх зүйн асуудал болон бусад асуудлыг мартъя гэж байснаа эргэж санах хэрэгтэй” гэсэн юм. Учир нь эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн тэдгээр хүмүүсийг шалгах асуудал гарч ирнэ. Яагаад гэвэл, татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Тэгэхээр бид өмнө нь алт тушааж байсан хүмүүст эрүүгийн болон захиргааны хариуцлага, мөнгөн торгууль ногдуулж эхэлбэл алт тушаалт эрс буурах эрсдэл бий. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуудлаа хэлэлцэн, тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэйг сануулж байлаа. Хэдийгээр Монголбанкинд алт тушаасан иргэд хуулийн дагуу ажилласан гэх боловч алтыг нь аваад авдрыг нь хаядаг Монгол араншинг мартах учиргүй аж. Тэгэхээр татварын хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх үед салбарынхан идэвхтэй ажиллаж өөрсдөдөө тулгамдсан асуудлаа нарийвчлан тусгуулахад анхаарлаа хандуулахыг уриалж байсан.

 

ХАЙГУУЛЫНХАН ЭЛДЭЖ ХӨӨХ ҮҮ, ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮҮ?

 

Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Тэр дундаа алтны салбарынхны оролцоо хамгийн чухал. 2014 оноос алтны олборлолт сэргэж эхэлсэн. Жил бүр 500-800 сая ам.долларын нөөц бүрдүүлж байна. Үндэсний томоохон хөрөнгө оруулагч компаниуд гарч байна гээд эерэг нөлөө, сайн тал бий. Харин эсрэг талд нь байгаль орчны асуудал алт олборлолтын салбарын сүүдэр байсаар ирснийг албаны төлөөлөл онцолж байв. Үүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм. Тодруулбал, уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жилд тэрбум давсан ам.долларын орлоготой болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буйгаа салбарын сайд илэрхийлсэн юм. Энэ хүрээнд шороон ордоос үндсэн орд давамгайлсан салбар болон шилжих ажлыг ойрын таван жилд хийхээр зорьж байгаа аж.  Шороон ордыг үндсэн болгох зорилго зайлшгүй шаардлагын улмаас гарч буй. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр “Алтны салбар-Өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьсан юм. Манай улс 2500 тонн алтны нөөцтэй хэмээн бүртгэгдсэн. Үүнээс 476.7 тонн үндсэн орд, харин 57.1 тонн нь шороонд орд. Шороон ордод тулгамдсан асуудал нь хайгуул. Шороон ордын нөөц шавхагдах нөхцөл үүсч буй учраас хайгуул хийх ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүний тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт чиглүүлэх хэрэгтэйг ч мөн алтны салбарынхан чухалчилж байв. Хэрэв алтны олборлолтоор жилд тэрбум давсан орлого бүрдүүлэхийг хүсч байгаа бол хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй болжээ. Хайгуулынхан олборлолтынхноо элдэж хөөх үү, гүйцэж түрүүлэх үү гэдэг асуудлыг шийдвэрлэх цаг ирснийг форумын оролцогчид тодотгосон юм.

“Алтны форум”-ын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмалт, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн Т.Баасанпүрэв, “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал С.Бадарч, БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваа, ҮТЕГ-ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхжавхлан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нарын байр суурийг сонирхлоо.

 

Д.Сумъяабазар: ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

-Алтны салбарын үйл ажиллагааг тогтвортой байдлаар тууштай дэмжинэ. Шороон ордын нөөц багасч байгаа нь үнэн. Тиймээс нэмэлт хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд сэдэвчилсэн болон тухайлсан хайгуул хийхээр төлөвлөж байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийг сэргээх ажлыг идэвхжүүлэх учиртай. Ер нь уул уурхайн салбарт хайгуулын ажил хийх нь нэн тэргүүний чухал асуудал. Бид зөвхөн алт гэлтгүй бусад ордыг илэрүүлэхийн тулд хайгуул хийх зайлшгүй шаардлагатай юм. Тэгэхээр геологийн хайгуулын ажил хийх боломжийг бүрдүүлэхийн тулд улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгийг суулгахыг зорьж байгаа. Алтны сал­барт ажиллаж буй аж ахуйн нэг­жүүдэд хууль, дүрэм, жур­маар далайлган хязгаарлалт хийхээс илүүтэй  хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал чухал. Учир нь валютын нөөц нэмэгдэх хөшүүрэг нь алтны нөөц. Тэгэхээр Төвбанкинд тушаах алтны хэмжээг бууруулахгүй байхын тулд тодорхой ажлыг хийх хэрэгтэй.

 

С.Бадарч: АЛАГЛАЧИЛСАН ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГГҮЙ

-Алтны салбарт алагчилсан шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Түүнчлэн хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олголтыг дэмжихгүй байх замаар нөхөрлөл хэмээх нинжа нарыг хууль бус ажил явуулахыг дэмжсэнээр байгаль орчныг сүйтгэх, нөхөн сэргээлт хийхгүй байх, татвар төлөхгүй, ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь далд эдийн засаг бий болгох сөрөг үр дагавар гарч байгааг анхааралдаа авах цаг болсон. Ер нь алтны салбарт ажиллаж байгаа компаниудын тухайд хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж ажилладаг. Энэ чиглэлээр аж ахуйн нэгжүүд шат дараатай ажлуудыг хийж байгаа. Ялангуяа Заамарын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны компаниуд байгаль сүйтгэдэг гэдэг нэрнээс салсныг хэлэхэд таатай байна. Магадгүй нөхөн сэргээлт хийдэггүй гэх асуудал хууль бусаар алт олборлох явдалтай холбоотой. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг саналыг холбооны зүгээс холбогдох газруудад нь хүргүүлсэн байгаа.

 

Г.Нямдаваа: ТОДОРХОЙ БОДЛОГО БАРИМТЛАХ ХЭРЭГТЭЙ

-Хэрэв байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээлтийг стандарт, горимын дагуу хийдэгсэн бол ард түмэн, иргэний нийгмийн байгууллага эсэргүүцэхгүй болов уу. Ер нь тогтвортой ажиллаж байгаа газрууд менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нөхөн сэргээлтээ хийдэг. Хаана завхрал үүсч байна вэ гэвэл хууль бусаар алт олборлогчид. Мөн нөхөрлөл хэлбэрээр ажилладаг газрууд. Хэдийгээр тэд тодорхой төвшинд нөхөн сэргээлт хийдэг гэх боловч газар нь дээр ажиллахад хангалттай биш байдаг юм. Тэгэхээр тодорхой төвшинд томоохон аж ахуйн нэгжид хамааруулсан бодлого баримтлах хэрэгтэй гэж үздэг. Монголбанкинд тушаасан алтны дийлэнхийг жижиг аж ахуйн нэгж, хувь тушааснаас харвал цаашид зохицуулалтыг хийхээд хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Энэ талаар ярилцаж шийдэл гаргах ёстой.

 

Т.Баасанпүрэв: УЯЛДАА ХОЛБООГҮЙГЭЭС АСУУДАЛ ҮҮСДЭГ

-Одоогоор алтны шороон ордын нөөц нь 2-3 жил ашиглах хэмжээнд хүрсэн. Тэгэхээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон болон өргөдлөөр олгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар гурван удаагийн сонгон шалгаруулалтаар 30 талбайд сонгон шалгаруулах ажлыг эхлүүллээ. Хамгийн гол нь шороон ордын илрэл бүхий талбайд орон нутгаас санал авдаг. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шинээр сонгон шалгаруулалт олгох хүсэлтийг тавьдаг. Гэвч аймгуудаас байгаль орчин болон орон нутгийн тусгай хэрэглээнд зориулсан газар гэдэг шалтгаанаар татгалзсан хариу өгдөг. Энэ нь төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, зохицуулалтгүйгээс үүсдэг асуудал гэж болно.

 

Б.Батбаяр: ЛИЗИНГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

-Өнгөрсөн онд Зас­гийн газар, Сангийн яам, УУХҮЯ-тай хамтран “Алт-2” хө­төл­бөрийг хэрэг­­жүүлж үзсэн. Ин­гэ­­хэд алтны салбарт үйл ажил­­лагаа эрхлэдэг ком­па­ниуд хугацаандаа ажлаа дуус­гадаггүй зэрэг асуудал гардаг юм билээ. Тэгэхээр дан ганц лицензэд үндэслэн зээл олгох нь учир дутагдал­тай. Алтны шороон ордны төсөл нь улир­лын чанартай ажилладаг учраас зээлийн эргэн төлөл­төд асуудал үүссэн. Тий­мээс компаниуд хуга­цаа­гаа сунгаад явж байгаа. Түүнчлэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдол гарч байсан. Хамгийн гол нь огино хугацаатай эх үүсвэр дээр урт хугацаатай хэрэгжих төслийг санхүүжүүлэх нь санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Мөн манай банкнаас зээлээс гадна лизинг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллах боломж бий.

 

Ц.Энхжавхлан: ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ

-Татвараас зайлсхий­сэн хүнд эрүүгийн хариуц­лага хүлээлгэх заалт хуульд байхгүй. Тэгэхээр алт тушаасан 261 иргэний тухайд татвараас зайлсхийсэн байлаа ч эрүүгийн хариуцлага тооцохгүй. Эдгээр алт тушаасан хүмүүсийн ард аж ахуйн нэгж болон тодорхой бүлэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг ялгаж тогтооход хүндрэл тулгарч байгааг хэлэх нь зүйтэй. Татварын алба Монголбанкнаас мэдээллээ авдаг. Ингэхдээ тухайн алт тушаагч иргэн АМНАТ 2.5 хувийн татвараа төлсөн эсэхийг нягтална. Хамгийн гол нь Татварын тухай хуульд татвар ногдуулна гэж заасан учраас хуулиа хэрэгжүүлнэ. Мэдээж дээрх иргэд эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалтад байгаа. Чухам ямар ажиллагаа явуулах вэ гэдэг шийдлээ Хяналт шалгалт болон Эрсдэлийн газар хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Хайгуул дутагдсан алтны салбар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани