Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайг ухаалаг утаснаасаа удирддаг болжээ

 

Уул уурхайг ухаалаг утаснаасаа удирддаг болжээУул уурхайн талаарх бидний уламжлалт ойлголт халаагаа өгч, технологийн хувьсгал энэ салбарт хүч түрэн орж ирлээ. Өөрчлөлт, шинэчлэлт зай завсаргүй мөшгих эринд хиймэл оюун ухаан хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг дөтлөх болов. Аж үйлдвэрийн IV хувьсгал гэгч урьдын хэвшсэн тоглоомын дүрмийг өөрчилж байна. Энэ нь холын Австралид биеллээ олж, хэдэн мянган бээрийн цаадах уул уурхайг гар утсаараа удирдах хэмжээнд хөгжжээ. Ил уурхайг дэргэдээс нь юм шиг залж, чиглүүлэх системийн ачаар үйлдвэрлэлийн зардал буурч, ажлын бүтээмж ч дээшилж байна. Уг RTV системийг 21 уурхайдаа нэвтрүүлсэн Rio Tinto группийн Квинслэнд мужийн Брисбен хот дахь оффисоос "Оюутолгой”-г гар утаснаасаа харж, тэнд өрнөж буй өдөр тутмын ажилтай хүссэн цагтаа саадгүй танилцах аж. Тус группийн автоматжуулалтын багийн ерөнхий зөвлөх Крэйг Хампрэй өөрийн гар утаснаасаа торох зүйлгүй энэ бүхнийг нүдний өмнө авчирч байлаа. Дээрх системийг цаашид илүү боловсронгуй болгон хөгжүүлэх "даалгавартай” Rio Tinto группийн 30 ажилтан зүүн болон баруун Австрали, АНУ-д ажилладаг аж.

10 жилийн турш тасралтгүй хөгжүүлж буй энэхүү системийг "Оюутолгой”-д хоёр жилийн өмнөөс Rio Tinto ашиглаж эхэлжээ. Гар утасны дэлгэцэн дээрээс зургаан тивийг хамарсан уурхай болгоноо тольдох программыг гурван хэмжээст видео тоглоомын хийцээс санаа авч бүтээсэн гэдгийг Крэйг Хампрэй нуусангүй. Энэхүү программыг уул уурхайн компаниудаас зөвхөн Rio Tinto дотооддоо ашиглаж байна. Гэхдээ сонирхсон болгон бус группийн хэмжээнд 1200 хүн л үүнийг "эзэмших” эрхтэйг тэрбээр онцолсон юм. Төслийн талбар дээрх хүдрийн олборлолт, ачилт, тээвэрлэлт, шилжүүлэлтийн хугацаа, тухайн техникийн шатахууны байдал, уурхайн бүс доторх автомашинуудын хурд гэх мэтийг тус программын тусламжтайгаар мэдэх боломжтой. Одоогоор зөвхөн ил уурхайдаа энэхүү технологийг нэвтрүүлсэн бөгөөд цаашид гүний уурхайд ч ашиглах ижил технологийг зохион бүтээж байгаа аж. Өнгөрсөн найман жилийн дотор Rio Tinto групп Австрали дахь нэг төслийн технологид 1.5 тэрбум австрали доллар зарцуулсан гэж "BAEconomics”- ийн судалгаанд цохон тэмдэглэсэн байв.

Нэг төслийн технологийн хөрөнгө оруулалт тэрбумаар хэмжигдэнэ гэхээр нэжгээд төслийнх өндөр дүнтэй гарах нь дамжиггүй. Технологийн хүчийг ухаалаг ашиглах гэж компаниуд илүү ухаан зарцуулж байна. Үүний тод жишээ гэвэл дэлхийн 35 улсад 47 мянган ажилтантай үйл ажиллагаа явуулж буй Rio Tinto болж байгаа юм. Тус групп автоматжуулалтад онцгой анхаарч, Баруун Австрали дахь Пилбарагийн уурхайд хүнд даацын бүх автомашиныг Пертээс удирдан чиглүүлж, бүтээгдэхүүнээ жолоочгүй тээвэрлэдэг болжээ. 1500 км-ийн алсаас хүнд даацын машин, экскаватор гээд 90-ээд том техник болон галт тэргийг удирдаж байна гээд бод доо. 150 жилийн уул уурхайн түүхтэй Австралид ч энэ үйл явдал өөрөө шинэ үзэгдэл болж байгаа юм. "Ирээдүйн уурхай” төслийн хүрээнд Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайгаа Rio Tinto бүрэн автоматжуулсан аж. Цаашид ч автомажуулах ажил үргэлжилнэ гэж тус группийн Өсөлт, инновацийн группийн харилцаа, холбоо хариуцсан менежер, Моник Бенстед ярьсан юм. Гэхдээ автоматжуулалт эрчтэй явагдсан ч ажлын байр хумигдахгүй гэлээ. Учир нь, 90 гаруй жолооч дээрх төслийн хүрээнд ажилгүй болсон ч техникийн удирдлагын төвд 600 хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, автоматжуулалт шинэ ажлын байрыг нэмэгдүүлжээ.

Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал
Бидний уул уурхайг харах өнцөг, зураглах төсөөлөл хэдэн арван жилээр бус цаг, минутаар өөрчлөгдөхөөс аргагүй болж байгаа биз. Ирээдүйн уурхайг Баруун Австралид цогцлоож, аюулгүй ажиллагааг алхам тутам мөрдлөг болгож байна. Сонирхуулахад, Rio Tinto группийн хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдээс "Оюутолгой” аюулгүй ажиллагааг ягштал баримталж, энэ үзүүлэлтээрээ Rio Tinto-гийн гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналыг хүртсэн байна. Технологи хөгжих хэрээр уурхайн осол аваар багасч, аюулгүй ажиллагаа хариуцлагатай уул уурхайг хэмжих тэргүүн үзүүлэлт болж чаджээ. Технологи ийнхүү хөгжлийн хурдаа нэмэх тусам түүнийг эзэмшихийн тулд хүний хөгжил яригдахаас аргагүй. Энэ өөрчлөлтөд уурхайчид бэлэн үү гэсэн асуулт зөвхөн Австралид бус Канад, АНУ-д ч халуун сэдэв болж, хариулт нэхэх болсон.
Тэгвэл үүнд бэлэн байх үүднээс 8000 ажилтнаа Rio Tinto давтан сургаж, техникийн хүн болгохоор шийджээ. BHP Billiton болон Rio Tinto зэрэг уул уурхайн топ компани ирэх дөрвөн жилд 2.7 тэрбум ам.долларыг тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнээс хэмнэхийг зорьж байна. Тэд хиймэл оюун ухаанд суурилсан жолоочгүй авто хэрэгслийг түлхүү хэрэглэхээр тооцоолжээ. Тухайлбал, BHP Billiton компани ирэх дөрвөн жилд машин механизмын засвар үйлчилгээний зардлаа 32 хувиар бууруулж, 2.3 тэрбум ам.доллар болгоно хэмээн мэдэгдсэн. Шинэ технологи уул уурхайн компаниудад зардлаа бууруулах боломжийг бий болгож өгч байна. Тус компани өнгөрсөн оноос төмрийн хүдрийн Jimblebar орд дээрээ Caterpillar-ын 360 тонн хүртэл даацтай 793 F загварын алсын удирдлагатай 20 хүнд даацын ачааны автомашиныг ашиглаж эхэлсэн байна. Үүнийг энэ онд хоёр дахин нэмэгдүүлж, 50-д хүргэхээ зарласан төдийгүй алсын удирдлагатай хүнд даацын автомашины тусламжтайгаар 2017 онд уг уурхайн үйл ажиллагааны зардлыг 15 хувиар бууруулж чадсан хэмээн тус компани мэдээлэв.
• Технологийн хувьсгал уул уурхайн эрдэс бүрийг эдийн засгийн үр ашигтай түүхий эд болгон өөрчилж буй.
• Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал. Үүнийг хэдийн ойлгосон компаниуд өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө бэлэн байна.
• Бидний уул уурхайг харах өнцөг, зураглах төсөөлөл хэдэн арван жилээр бус цаг, минутаар өөрчлөгдөхөөс аргагүй боллоо.
Шинэ технологийн түрэмгийлэл нь эко олборлолт руу компаниудыг зүглүүлж, хал багатайгаар түүхий эд олборлох арга ухаанд сургаж байна. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс Rio Tinto АНУ-ын Alcoa компанитай хамтарч Канад дахь хөнгөн цагааны Elysis төслийг хэрэгжүүлэхээр болсноо энэ хавар зарлажээ. Энэхүү төсөлд Канад, Куба улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, Apple компани хамтарсан хөрөнгө оруулалт хийхээ дуулгасан аж. Байгальд огт нөлөөлөлгүйгээр хөнгөн цагааныг олборлох дээрх төсөл дэлхийд анхдагч гэдгийг Rio Tinto-ийн Өсөлт, инновацийн группт багтдаг Бандуура судалгааны төвийн Техникийн хөгжүүлэлт хариуцсан менежер Жейред Осбор онцолсон юм. Инновацид хийсэн хөрөнгө оруулалтаараа уул уурхайн салбарыг тус групп хошуучилдаг. Зардал бууруулж, бүтээмж өсгөдөг нь технологийн давуу тал. Үүнийг хэдийн ойлгосон компаниуд өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө бэлэн байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн хөдөлгүүр нь уул уурхай болж, төсвийн орлого энэ салбараас үлэмж хамаарч байгаа. Энэ үед төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд технологийн тухай одооноос эрчтэй ярихгүй бол дэлхийтэй хөл нийлүүлэх бус хол хаягдаж мэдэх нь. Нүүрс, зэс, төмрийн хүдэртэй зэрэгцээд батарейн үндсэн түүхий эд болох лити, кобальт орлогын шинэ эх үүсвэр болон гарч ирсэн. Технологийн хувьсгал уул уурхайн эрдэс бүрийг эдийн засгийн үр ашигтай түүхий эд болгон өөрчилж буй. Технологи, түүний ноу хау компаниудын өрсөлдөх чадварыг тодорхойлж, өрсөлдөөнд үлдэх шалгуур нь болж байна.
 
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Уул уурхайг ухаалаг утаснаасаа удирддаг болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани