Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс, зэсийн баяжмал, нефтийн экспортын орлого нэмэгджээ

 

Нүүрс, зэсийн баяжмал, нефтийн экспортын орлого нэмэгджээМонгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сард 9.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.9 хувь буюу 1.92 тэрбум "ногоон”-оор нэмэгдсэн дүн болохыг Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтэс мэдээллээ. Дээрх хугацаанд экспорт импортоос давсан байна.

Тодруулбал, экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллароор эерэг гарсан аж. Манай улс 1-9 дүгээр сард 151 улстай худалдаа хийснээс 71-д нь бараагаа экспортолж, 149 орноос бараа импортолжээ. Экспорт 5282.8 сая ам.долларт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеэс 699.9 саяар буюу 15.3 хувиар өссөн дүн юм. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 888.6, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 69.1 сая ам.доллароор өссөн нь үүнд голлон нөлөөлсөн аж.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс, цайр, молибдений баяжмал, жонш, боловсруулаагүй нефть зэрэг нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5, нийт экспортын 84.6 хувийг эзэлсэн гэнэ.

Дээрх хугацаанд 2122.3 сая ам.долларын 27 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 398 сая "ногоон”, хэмжээний хувьд 1494.7 мянган тонноор илүү юм. Нүүрсний 99.1 хувийг БНХАУ-д нийлүүлжээ. Тэгвэл 2017 оны 1-9 дүгээр сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1155.5 сая "ногоон” байсан бол энэ жил дээрх тоо 1487.6 саяд хүрсэн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 4811.7 мянган баррель буюу 316.1 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 824.6 мянган баррелаар бага ч үнийн дүнгээр 43.8 сая "ногоон”-оор их байгаа юм. Түүнчлэн төмрийн хүдрийн экспорт 5314.7 мянган тонн буюу 240.4 сая ам.долларт хүрчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 954.5 мянган тонноор өсөж, үнийн дүн нь 8.9 сая ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. Харин нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 45.2 ам.доллар болсон нь 7.9 "ногоон”-оор уруудсан дүн болохыг Гаалийн ерөнхий газрын статистикт тэмдэглэжээ.

1-9 дүгээр сард манай улс 92.2 мянган тонн цайрын баяжмалыг тонныг нь дунджаар 1665.1 ам.доллароор экспортолжээ. Ингэснээр хилийн дундаж үнэ 192.1 "ногоон”-оор өссөн байна. Уг таваарын экспорт үнийн дүнгээр 153.5 сая ам.доллар болсон нь 2017 оныхоос 19.8 саяар нэмэгдсэн дүн юм байна. Үүнээс гадна манай улс 115.7 сая ам.долларын 344.7 мянган тонн жонш нийлүүлсэн нь 2017 оны мөн үеийнхээс 129 мянган тонноор, үнийн дүнгээр 60.5 сая ам.доллароор нэмэгдсэн дүн болов.

Жоншийг БНХАУ, ОХУ, Украин, Узбекистан, Беларусь улсад нийлүүлсний дийлэнх буюу 41.2 хувь нь хойд, 58.6 хувь нь өмнөд хөршид ногджээ. Түүнчлэн молибдений баяжмалын экспорт үнийн дүнгээр 36 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 саяар өсчээ. Үүнийг нэг тонныг нь дунджаар 8133.5 ам.доллароор экспортолсон нь 2542-оор нэмэгдсэн дүн аж. Хэдий эхний есөн сард 4428.6 тонныг экспортолсон нь өнгөрсөн оныхоос 495.7 тонноор бага ч ийм дүн гарсан байна. Молибдений баяжмалын 87.2 хувийг БНХАУ-д нийлүүлжээ.

Манай улс 1-3 дугаар улиралд 3431.9 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6452.1 кг-аар бага дүн аж. Шар металлын экспортын дундаж үнэ өмнөх оны мөн үед 40 748.6 ам.доллар байсан бол энэ онд үүнээс даруй 1356.3 "ногоон”-оор дээшиллээ. Алтны экспорт үнийн дүнгээр 144.5 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 258.3 сая "ногоон”-оор буурсан дүн гэнэ. Ер нь бүтцийг нь есдүгээр сарын байдлаар авч үзвэл нийт экспортын 85.9 хувь нь эрдэс бүтээгдэхүүн, 2.7 хувь нь алт, 6.8 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлд ногджээ.

Тэгвэл Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний импорт 976 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 саяар буюу 32.9 хувиар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлсэн аж. Тодруулбал, эхний есөн сард 814.7 сая ам.долларын 1184.9 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь жилийн өмнөхөөс 133.8 мянган тонноор, үнийн дүнгээр 224.8 сая "ногоон”-оор нэмэгдсэн дүн болохыг Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байв. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6 хувийг автобензин, 66.4 хувийг дизель түлшний импорт эзэлсэн гэнэ.

Дээрх хугацаанд Монгол Улс 319 мянган тонн автобензин импортолсон нь 2017 оны мөн үеэс 3.1 мянган тонноор бага дүн. Өмнөх жилийн мөн үед нэг тонн автобензиний импортын дундаж үнэ 583.3 ам.доллар байсан бол энэ жил 702.1 ам.долларт хүрч, 20.4 хувиар өсжээ. Дизель түлшний импорт 630.4 мянган тоннд хүрч 2017 оны мөн үеэс 4.2 мянган тонноор нэмэгдсэн байна.

2017 оны эхний есөн сарын байдлаар нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 515.9 ам.доллар байсан бол энэ онд 656.4 ам.долларт хүрсэн нь 27.2 хувиар өссөн дүн юм. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90.7сая ам.доллараар нэмэгдсэн аж.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн давамгайлсан хэвээр буй юм байна. Эдгээр нь нийт дүнгийн 76 хувийг эзэлснээс үүнийг харж болно.

Үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 22.4, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.5, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 15.7, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.2, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.8 хувийг эзэлжээ.

http://unuudur.mn/article/109421
Нүүрс, зэсийн баяжмал, нефтийн экспортын орлого нэмэгджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани