Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс “Роснефть”-тэй ямар чиглэлээр хамтран ажиллах вэ

 

Монгол Улс “Роснефть”-тэй ямар чиглэлээр хамтран ажиллах вэЗасгийн газрын өчигдрийн /2018.10.24/ хуралдаанаар  "Роснефть” компанитай хэлэлцээр хийх асуудал яригджээ. Хэлэлцсэн асуудлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Засгийн газар "Роснефть” компанитай хэлэлцээр хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ талаарх бодит мэдээллийг өнөөдөр Засгийн газрын сайд нарт өглөө” хэмээн мэдэгдлээ.  

Сайдын мэдээлж байгаагаар "Роснефть” компанитай урт хугацаанд хамтарч ажиллах тэр дундаа нефть боловсруулах үйлдвэрийн боловсруулсан түлшийг дамжуулах хоолой, онгоцны түлш нийлүүлэлт гэх мэт таван багц асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Иймд -50 хэмд нефть дамжуулах хоолой татаж байсан туршлагатай ОХУ-ын компанитай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг чиглэлийг авлаа гэжээ.  "Роснефть”-тэй хамтран ажиллах гол чиглэлүүдээ сайд ийнхүү товчоор тодорхойлов.

"Роснефть”-тэй хамтран ажиллах тухай тодорхойгүй мэдээлэл үе үе дуулддаг. Бүр анхных нь гэвэл 2008 оны сонгуулийн дараа С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын үед  ийм өнгө аястай яриа хэсэгхэн шуураад намжсан.  Тухайн үед "Роснефть”  компани Мянганы зам дагуу 100 ширхэг шатахуун түгээх станц байгуулж,  зах зээлийн үнээс хямд үнээр бензин шатахуун нийлүүлэх тухай яригдаж байв.  

Энэ яриа хэсэгтээ идэвхтэй байсан ч тэгсхийгээд намжиж, "Роснефть”  ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэхдээ үндэсний шатахуун нийлүүлэгч компаниуд энэ асуудлаар Засгийн газарт хүчтэй лобби хийж, монопол байдлаа хадгалж үлдсэн гэх байр суурийг зарим нэг нь илэрхийлж байсан юм даг. Ер нь "Роснефть” Монголын зах зээлийг сонирхож орж ирэх болон ашиг сонирхлоо илэрхийлсэн мэдээлэл  үе үе дуулддаг ч ажил болсон, албан ёсоор яригдсан эсэх нь тодорхойгүй байсаар өдийг хүрсэн. Хэрэв тус компани Монголд салбараа нээвэл бензин шатахууны үнэ зах зээлийн ханшаас 30 хувь буурна гэсэн тооцоолол ч байдаг.

Яг л ийм жишгээр энэ сарын эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И Сечинтэй УУХҮЯ-ны сайд Д.Сумьяабазарыг уулзуулсан байна.Энэ уулзалтын хүрээнд "Роснефть” компанийн зүгээс Монгол Улсад өөрийн салбараа нээх хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл дахин чих дэлсээд буй. Энэ талаар "Буян”-гийн Д.Жаргалсайхан "Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Роснефть” компанийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа оросын талд илэрхийлсэн мэдээлэл байна” хэмээн жиргэж байв.

Мөн тэрбээр "Засгийн газрын зүгээс энэхүү мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд монополь компаниуд нөлөөлөхөөр чармайж эхэлжээ. Дур зоргоороо авирладаг, Засгийн газраас татаас аваад сурчихсан нефть импортлогч компаниудын хандыг дарах болжээ” хэмээн цахим орчинд жиргэсэн.

Харин үүнээс хэдхэн хоногийн дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Роснефть” компани Монгол Улсад орж ирэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ.  Гэвч тус компанитай хамтын ажиллагааны хэлэлцээр хийх гэж байгаагаа өчигдөр мэдээллээ.

Монголын талаас тус компанид онгоцны түлш нийлүүлэх болон нефть боловсруулах үйлдвэр барихад хамтарч ажиллах саналыг тавиад байгаа аж. Ямартай ч ирэх сарын 15-ны дотор Монгол Улс "Роснефть”-тэй ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллах нь тодорхой болох бололтой.

Монголын газрын тосны хэрэглээ хангамж одоогоор тус компаниас бараг 100 хувь хамааралтай байгаа. ОХУ-ын нефть хийн энэ компанийн хувьцааны  багцыг тус улсын Засгийн газар бараг дангаараа эзэмшдэг бөгөөд 2013 оноос эхлэн нефть үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон компаниудын нэг болсон. Өнгөрсөн жил "Эксперт” сэтгүүлийн судалгаагаар "Роснефть”-ийн үйл ажиллагааны цар хүрээгээрээ дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан билээ.  Нийтдээ 170 гаруй ажилтантай, жилдээ хэдэн арван тэрбум ам долларын боруулалт хийдэг энэ компанитай хамтран ажиллах нь  манай улсын хувьд  онцгой ач холбогдолтой байж таарна.

Эдүгээ бензин шатахууны үнийн өсөлт У.Хүрэлсүхийн Засгийн газрын "хоолойд тээглэсэн яс” болоод байгаа. Дэлхийн зах зээл дээр ирэх онд нэг баррель нефтийн үнэ 100-120 ам доллар болно гэсэн таамаг байна. Энэ өсөлт Монголын зах зээлд үнийн шуурга дэгдээх магадлал өндөр бөгөөд үүнийг намдаах аргыг эрх баригчид сүвэгчилж буй.

"Роснефть”-тэй хамтран ажиллахаар таван багц асуудлыг Монголын Засгийн газрын зүгээс бэлдэж байгаа юм байна. Эдгээр багцын нэг нь дээрхи үнийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн байгаасай гэсэн хүлээлт иргэдийн дунд энэ өдрөөс эхлэн бий болж байна.

М.Нэргүй

Zaluu.com


Монгол Улс “Роснефть”-тэй ямар чиглэлээр хамтран ажиллах вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
Өнөөдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани