Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ядаж утаан дахь хүнд металлаа хэмждэг болчих!

Ядаж утаан дахь хүнд металлаа хэмждэг болчих!

 

Их утаа айсуй. Хэдийнэ сааралтаад эхэлчихсэн Улаанбаатар хотынхон удахгүй хажуудаа байгаа нэгнийгээ харахад бэрх болно. Эвлэрчихсэн энэ үнэнийг давж гарахын тулд биднийг ухаалаг бай гэсэн. Ядаж байгаа газрынхаа агаарын чанарын үзүүлэлтийг хараад аюултай төвшинд байвал гэр, орноосоо гаралгүй амиа хамгаал гээд байгаа. Өнгөрсөн арван жилд 1.4 дахин өссөн гэр хороолол, 331 мянган тээврийн хэрэгслийн үйлдвэрлэж байгаа агаарын бохирдлыг бууруулах гэрэл гэгээтэй ирээдүй ойрын үед харагдахгүй байгаа учир ядаж л бултаж зугтаад байх ухаантай байхыг шаардаж байна. Агаарын чанар ямар байгааг Улаанбаатарт суурилуулсан 15 харуул хэмждэг. Тэгвэл эдгээр харуул нь байсхийгээд л эвдэрчихдэг, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, хүний эрүүл мэндийг хохироодог гол үзүүлэлтүүдээ хэмжиж чадахгүй байна гэсэн ноцтой дүгнэлтийг төрийн аудит хийчихлээ.
 
ХҮНД МЕТАЛЛ ХЭМЖИХ ЗАРДАЛ ӨНДӨР ТУЛ ХИЙЖ БАЙГААГҮЙ
 
 
 
Нийслэлийн хэмжээнд 2008 онд агаарын чанарыг хянах суурин харуул дөрөв байсан бол 2009 оноос хойш гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 11 станц нэмэгдсэн. Зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл гэсэн хоёр үзүүлэлтийг хэмждэг байсан бол 2010 оноос том ширхэглэгт тоосонцор, нарийн ширхэглэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоныг хэмждэг болсон.
Үндэсний аудитын газраас хийсэн "Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн” сэдэвт аудитаар агаарын чанарыг хэмжих харуулууд нь хар тугалга, хром, цайр, зэс, кадми зэрэг хүний биед хамгийн их хорт нөлөө үзүүлдэг хүнд металлыг хэмждэггүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ талаар УЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсээс тодруулахад уг нь дээж аваад хүнд металлын агууламжийг хэмжих боломжтой, лаборатори нь бий гэв. Гэвч зардал мөнгөний хувьд асар их гардаг учраас өнгөрсөн хугацаанд судалгаа хийх, дүгнэлт гаргах хэмжээнд агаарын бохирдол дахь хүнд металлын агууламжийг тодорхойлж байсан түүх байхгүй гэлээ.  Зөвхөн хар тугалга л гэхэд хүний эрүүл мэндэд ямар хортойг бүгд гадарладаг. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш судлаачид гэр хорооллын хамгийн их бохирдолтой бүсэд амьдарч байгаа хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ маш өндөр төвшинд хүрсэн талаарх судалгааг танилцуулж байсан. Хар тугалга нь хүүхдийн сэтгэн бодох чадвартай шууд хамааралтайгаас гадна жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжлийг зогсоож байгаа гол хүчин зүйлийн нэг болдог харамсалтай мэдээлэл бий. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй хүнд металлын шинжилгээг үндэсний хэмжээнд ажил хэрэгчээр хийх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг харуулсаар байна.
 
СТАНЦУУД УНТРААСТАЙ БАЙНА
 
Түүнчлэн суурин станцуудад 2016 оноос эвдрэл гэмтэл үе үе гарч, хэвийн бус ажиллагаатай болсноос тоосонцор болон бусад бохирдуулагчдад тогтмол хэмжилт хийх боломжгүйд хүрсэн. Тухайлбал, нийслэл дэх суурин станцуудын багаж, төхөөрөмжид гэмтэл гарсан үед "Мишээл экспо” төвийн гадна байрлах зөөврийн станцаас хэмжигч төхөөрөмжийг авч шилжүүлж байснаас уг станц ашиглах боломжгүй болсон зэрэг дүгнэлтийг аудитаар хийсэн нь агаарын чанарыг хэмжих үйл ажиллагаа нь үр дүнгүй, учир дутагдалтай байгааг нотолсон юм.
Өчигдрийн байдлаар Амгалан, Баруун дөрвөн зам, Зурагтын суурин станцууд унтраастай байлаа. Харин Багшийн дээдийн станц 2017 оны арванхоёрдугаар сарыг зааж байсан нь хэзээний үзүүлэлт вэ гэдгийг ойлгоход хэцүү байв. Манайд өвлийн улиралд агаарын бохирдол асар өндөр болдгоос станцууд нь хэвийн ажиллахад хүндрэлтэй, эвдрэл гэмтэл гарчихаад байдгийг УЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийнхэн учирласан юм.
 
Улаанбаатарт суури­луулсан 15 харуулаас гурав нь автомат биш зохицуулгатай учир хоёрхон үзүүлэлтээр л гаргадаг. Яаралтай шинэчлэх шаардлагатай хуучнаараа байгаа энэхүү гурван станц нь агаарын бохирдлын голомт гэж хэлж болохоор Хайлааст, Офицеруудын ордон, Дамбадаржаад байрлаж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулж чаддаггүй юм гэхэд бүрэн дүүрэн, зөв хэмждэг болчихвол дээр хэлсэнчлэн иргэд нь ухаалгаар бултаж, зугтаагаад эрүүл мэндээ бага ч болов хамгаалахсан. Утааны асуудал зөвхөн нийслэлд гэлтгүй Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Орхон, Ховд, Өвөрхангай аймгийн төвд стандартаас хэтрээд байна. Гэтэл орон нутагт байдаг гар ажиллагаатай 25 станц нь зөвхөн хүхэр, азотын давхар исэл гэсэн хоёрхон үзүүлэлтээр л хэмжих жишээтэй.
 
СТАНДАРТ НЬ ХҮРТЭЛ ДЭМБ-ААС ЗӨВЛӨСНӨӨС ХОЁР ДАХИН БАГА
 
Агаарын чанарт хэмжилт хийсэн станцуудын 2008-2016 оны мэдээнээс үзвэл хорт бодисын агууламж өвлийн саруудад эрс нэмэгдэж зөвшөөрөгдөх хэмжээнээс хүхрийн давхар исэл 6-20 дахин, азотын давхар исэл 2-13 дахин, нарийн ширхэглэгт тоосонцор 9-26 дахин өндөр болдог. Тэгвэл зөвшөөрөгдөх хэмжээ гэж нэрлээд байгаа, үүнээс давбал эрүүл мэндэд аюул учирна шүү гэж зааглаад байгаа хэмжээ нь хүртэл асуудалтай байх юм. Тодруулбал, ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс манай улсын стандартад заасан хэмжээ нь хоёр дахин бага байгаа тул чангатгах зөвлөмжийг өгч байжээ. Жишээ нь, Австрали улсын агаарын чанарын стандартад нарийн ширхэглэгт тоосонцрын хүлцэх агууламжийг дэлхийн хэмжээнд хамгийн хатуу буюу өндөр тогтоосон байдаг. Харин манай улсад 24 цагийн дундаж хүлцэх агууламж Австрали улсынхаас хоёр дахин, жилийн дундаж хүлцэх агууламж гурав дахин доогуур байдаг аж. Манай улс агаарын чанарын одоо хэрэглэж байгаа стандартаа 2007 онд баталсан байдаг. 11 жилийн өмнөх агаарын бохирдлын нөхцөл байдалд тааруулан баталсан стандартаа сайжруулах, шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа нь дээрх баримтаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол нь аймшигтай, түүнийг бууруулахаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр нь ч үр дүнгүй, чанарын үзүүлэлт нь ч учир дутагдалтай, ерөөс энэ асуудалд болж бүтэж  байгаа, урагшилж байгаа нэг алхам ч алга гэсэн харамсалтай дүгнэлтээр төгсгөл хийж таарах нь.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ядаж утаан дахь хүнд металлаа хэмждэг болчих!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани