Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салхитын мөнгөний орд газартай холбогдоод байгаа Ян эмч гэж хэн бэ

Салхитын мөнгөний орд газартай холбогдоод байгаа Ян эмч гэж  хэн бэ

 

-Монголын цагдаа хятадуудын заавраар ажлаа хийдэг болсон  уу-

Хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгахаар ор үндэслэлгүй зүйлийг уншигч та бүхэнд хүргэж байгаа  юм биш. Сүүлийн үед манай улсад уул уурхайн салбарт эзэн суух сонирхолтой хятадууд олноор ирэх болсноор манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн ноцтой асуудлыг баримттайгаар хүргэж байна. БНХАУ-ын уул уурхайн салбарын дунд гарын тоглогч нар Монголын хуулийг зөрчиж, юу дуртайгаа хийдэг болоод байгаа гэнэ. Тэдний технологи маш тодорхой бөгөө энгийн  гэнэ.  Хятадууд их хэмжээний мөнгөтэй орж ирдэг. Тэд  ямар нэгэн аргаар манай улсын нэр нөлөө бүхий улстөрчидтэй хэн нэгнээр дамжуулан уулзаж, ойр дотно харилцаатай болдог байна. Мөн улстөрчдийн халаасанд их хэмжээний мөнгө хийж урхиндаа оруулчихдаг. Ингээд л өөрийнхөө сайн хамгаалалтын анхны хана хэрмийг босгодог байна. Үүний дараа  Монголын нэртэй, бусдад нөлөөлөл ихтэй, цагдаа, прокурор, шүүхийн дарга нарыг мөн л улстөрчдөд хэрэглэсэн аргаараа, багахан хэмжээний мөнгөөр өөрийн хамгаалагчаа болгочихдог байна. Хятадууд ерөөсөө ийм л технологийг Монголд нэвтрүүлж, түүнийгээ ажил хэрэг болгодог болоод цөөнгүй жил болж байгаа ажээ. Улстөрч, хууль хяналтынхнаар хамгаалуулсан  хятадуудМонголын хуулийг улан доороо гишгэж юу дуртайгаа хийж эхэлдэг гэнэ. Хятадууд бүгдийг хахууль, авлига өгч, замд тээглэсэн нэгнийг хамгаалагч нараараа нухчин даруулж, энэ улсын эзэн мэт дураараа аашилдаг байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд “Улстөрч, цагдаа, прокурор, шүүхийн дарга нараар хамгаалуулсан хятадуудыг хууль бус зүйл хийгээд байгааг мэддэг. Гэвч хуулийн хариуцлага хүлээлгэх ямар ч боломж алга байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаад эхлэхээр дээрээс тас цохиод л мөрдөлтийн ажиллагааг нам зогсоож байна” хэмээн онцлон ярьж байв.  Ийм технологи хэрэгжүүлсэн байх магадлалтай нэгэн хэрэг сүүлийн үед нийгэм даяар дуулиан шуугиан тариад байна. Энэ бол Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Салхитын алт мөнгөний уурхайтай холбоотой  хэрэг юм. БНХАУ-ын иргэд Салхитын мөнгөний орд газрыг хоорондоо булаацалдаж, хууль бус үйлдэл хийж байгаа гэдгийг АТГ-аас мэдэгдээд байгаа. Мөн Салхитын мөнгөний орд газрыг булаацалдаж, хууль хяналтын байгууллагын дарга нар оролцсон  хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга ноцтой  мэдэгдэл хийсэн.  Тэрбээр МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа “1.3 сая ам.доллар БНХАУ-ын иргэний гэрээс олдсон мэдээ гарсан. Энэ бол үнэн. Ямар асуудал болов, ямар мөнгө байв гээд асуусан. Ван гэж хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ. Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авлига өгөх хэмжээнд хүрсэн байна. Бидний гэрт орж ирээд бидний баялгийг булаалдаж байна шүү дээ. Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гээд байна. Нэг талынх нь цагдаагийн талыг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа шүү. Би мэдээлэл ойр тул хүн гүтгээгүй. Эндээс бид юу болов гэдгийг харах, дүгнэх хэрэгтэй”  хэмээн ярьсан.

 Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлээд байгаа БНХАУ-ын иргэн болох Ян гэгч  хэн болохыг уншигч та бүхэнд нэхэн сурвалжилж хүргэж байна. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар олон жил ажиллаж байсан нэртэй генерал, нэр нөлөө бүхий шүүгч эмэгтэй хамгаалдаг гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Тэгвэл Ян хэмээн нэрлэгдээд байгаа хүн нь манай улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа уламжлалт эмнэлгийн эзэн Ян Жин Гуан гэгч нь бололтой. Түүний эмнэлэгт олон хүн очиж эмчилгээ хийлгэдэг. Тэр тусмаа улстөрчид болон хууль хяналтын байгууллагын дарга нар, тэдний ойр дотны хүмүүс эмчилгээ хийлгэдэг гэнэ. Ян Жин Гуан гэх БНХАУ-ын иргэний эмч Ян гэдгээр нь олон хүн таньдаг байна. Түүнийг олон хүнд  сайн эмчилгээ хийж, өвчин зовиурыг нь эдгээсэн гэж сайшаан магтах хүн олон байгаа аж. Гэхдээ сайнаас  илүү дээрх эмчтэй холбоотой сөрөг мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдэллийн хэрэгслээр гарах болжээ.

Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч  Х.Бямбадоржид авлига өгсөн хэрэг

Одоогоос зургаан жилийн өмнө БНХАУ-ын иргэн Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Х.Бямбадорж гэгчид 20 сая төгрөгийн хээл хахууль өгсөн хэрэг илэрч байсан. АТГ-аас БНХАУ-ын иргэн уламжлалт эмнэлгийн эзэн Ян Жин Гуан гэх хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Нэгдүгээр төрөх эмнэлгийн барилгын өргөтгөлийн барилгыг “Өрнө өрнөх” гэх компани барьсан байдаг. Дээрх компанийн эзэн нь БНХАУ-ын иргэн Лу Зөн Чуан гэх хүн байсан байдаг. Лу Зөн Чуан нь Ян Жин Гуантай хамаатан садан, тодруулбал түүний бэр эгчийнх нь хамаатан гэнэ. 2012 оны  наймдугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын харьяа Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс 01/97 тоот "Барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу  “Өрнө Өрнөх” ХХК-ний үйл ажиллагаанд Монгол Улсын Нийгмийн даатгалын багц хууль болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол шийдвэр, дүрэм журмын хэрэгжилт, ажиллагсдын нийгмийн хамгааллын байдлыг шалгасан байдаг. Ингээд тус компани ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн байдаг. Шалгалтын дагуу улсын байцаагч Уранбилэг, Урангоо нар шалгалтаа явуулж байжээ. Шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн учир 170 сая төгрөгөөр торгохоор болсон байна. Энэ үеэс эхлэн Ян Жин Гуан Мэргэжлийн хяналтын байцаагч Х.Бямбадоржтой удаа дараа уулзаж, авлига өгөх талаар санал тавьсан байдаг. Ингээд Ян эмч хүнээр дамжуулан
Дөлгөөн нуур авто сэлбэгийн худалдааны төвийн тэнд 20 сая төгрөг авлига хэлбэрээр өгүүлсэн байдаг. Гэхдээ “Өрнө Өрнөх” компанийн захирал Ян эмчид 30 сая төгрөг өгсөн. Үүнээс 20 сая төгрөгийг нь авлига хэлбэрээр өгч, 170 сая төгрөгийн торгуулийг хэд дахин багасгуулсан байдаг. Ян эмч гэгч ингэж л анх мэргэжлийн хяналтын байцаагчид 20 сая төгрөгийн авлига өгсөн хэргээр Монголын эрүүгийн ертөнцөд хөл тавьсан түүхтэй. Анхан шатны шүүхээс түүнд жил зургаан сар хорих ялаар шийтгэж байжээ. Харамсалтай нь өгсөн авсан нь тодорхой болсон хэрэг давж заалдах шатны  шүүхэд замхарсан байдаг. АТГ-ын мөрдөн байцаагч “Мэргэжлийн хяналтын байцаагч Х.Бямбадорж гэгчид 20  сая төгрөгийн авлига өгсөн БНХАУ-ын иргэд Ян Жин Гуаныг Монголын нэр нөлөө бүхий хуульчид хамгаалж, ялыг нь сэгсэрч байсан” хэмээн ярьсан байдаг.

Авлига өгч Цуурайтын аманд  газартай болох гэсэн хэрэг хэний захиалгаар намжиж байв

            Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Цуурайтын  ам гэх газарт газар авахын тулд газрын албаны байцаагч нарт авлига өгөх гэсэн асуудал мөн гарч ирсэн байдаг. Бүр 50 сая төгрөг бусдад авлига хэлбэрээр өгөх гэж оролдоод бүтэлгүйтсэн байдаг.  Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага дээрх хэргийг шалгаж эхэлсэн байна. Хэргийг шалгах явцад БНХАУ-ын иргэн Ян Жин Гуан гэгч нь нь манай улсын иргэнтэй  нийлж авлига өгөх гэж оролдсон сэжиг бүхий  үйлдэл шалгагдаж эхэлсэн гэнэ. Харамсалтай нь дээрх хэрэг эхлээд маш эрч хүчтэйгээр шалгагдаж байгаад гэнэтхэн хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хүч нь суларч, хэрэг  замхарсан байдаг. Бүр сүүлдээ авлига хэлбэрээр өгөх  50 сая төгрөгийн эзэн нь тогтоогдохоо больж, эзэн нь олдохгүй болсон. Ингээд эзэн холбогдогчгүй хэрэг болон хувирсан байдаг. Үнэн хэрэгтээ цагдаа нар муу ажилласан юм биш Ян эмчтэй хуйвалдаж, газар авах гэсэн манай улсын иргэний нэр ч тодорхой болсон байдаг. Хэнд ямар замаар яах гэж авлига өгөх гэж байсан зэрэг ч ил тод байсан юм байна лээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг дээрх хэргийг сэргээн шалгавал бүх үйлдэл, мөнгө төгрөг хэрхэн гаргасан гээд хэргийн материал тодорхой байгаа юм байна лээ. Харамсалтай нь, хууль хяналтын байгууллагын дарга нар хэргийн материалыг хав дарчихаад гаргаж өгдөггүй гэнэ. Зарим эх сурвалж түүнтэй холбоотой хавтаст хэргийг устгасан байх магадлалтай гэж буй.

Мөнгөний сорьц дардаг, улсад онц их хэмжээний хохирол учруулсан  ноцтой хэрэг

Улсын мөрдөн байцаах газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БНХАУ-ын иргэд, Гаалийн ерөнхий газрын алба хаагчид, Геологийн төв лабораторийнхон нийлж улсад татвар төлөхөөс зайлсхийж, онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нэгэн хэргийг одоогоос гурван жилийн өмнө  шалгаж байв. Одоо хэд аманд өртөөд байгаа Салхитын мөнгөний орд БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” компанийн талаар юм. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш ноцтой мэдээлэл гарч байжээ. Түүнийг уншигч та бүхэнд түүвэрлэн хүргэж байна. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр “Салхит” уурхайгаас алт, мөнгөний хүдэр олборлодог компани аж. УМБГ-т дээрх компанийн хууль бус үйлдлийн талаар ноцтой мэдээлэл ирсэн тул захирал Жин Жиа Минд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. “Салхит” уурхай нь их хэмжээний мөнгөний нөөц бүхий орд газар юм байна. Тус газраас гарч буй тонн хүдэрт 1400-гаас дээш грамм мөнгө агуулагддаг аж. “Жи Пи Эф” компани мөнгөний хүдэр олборлоод Гурвансайхан сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Чойрын өртөө хүртэл хүнд даацын автомашинаар зөөвөрлөдөг гэнэ. Чойрын өртөөн дээрх Гаалийн хяналтын бүс бүхий хашаанаас вагонд ачиж, БНХАУ руу хил давуулан худалдаалдаг байна. Тус компанийн олборлосон мөнгөний хүдрээс Гаалийн төв лаборатори болон Геологийн төв лабораторид тусгай лацтай дээж авч шинжилгээнд өгдөг байсан байна. Шинжилгээгээр шороон хүдэрт байгаа мөнгөний агууламж маш өндөр буюу тонн тутамд 1400-1500 орчим грамм мөнгө байгаа нь тогтоогдож байсан аж. Гэтэл компанийн удирдлагууд солигдсон цагаас “Жи Пи Эф” компанийн хүдэр дэх мөнгөний агууламж хэд дахин буурсан байна. Өмнө нь шороон хүдрийн агууламж нь тонн тутамдаа 1400 граммаас дээш агууламжтай гардаг байсан бол гэнэт 428 болтлоо буурчээ. Гаалийн ажилтнууд юуны учир мөнгөний агууламж хэд дахин буурч байгааг мэдэж байсан боловч огт мэдээгүй мэт хилээр гаргаж эхэлсэн байна. Мөн урд хөршид тонн хүдэр нь 250 ам.доллараас буудаггүй байсан “Салхит” уурхайн хүдрийн үнэ ч навс унах нь тэр. “Жи Пи Эф” компани олборлосон хүдрээ тонныг нь 54 ам.доллараар худалдаалж байгаа талаарх хоёр компанийн хамтарч ажиллах гэрээг манай албаныхан, хууль хяналтын байгууллагынханд үзүүлжээ. Тус компани мөнгө олборлоод өөрсдийн зардлаа нөхөх ямар ч боломжгүй болжээ. 428 мөнгөний агууламжтай шороон хүдрийг худалдан авах компани байхгүй гэнэ. Цаг зав, хөрөнгө мөнгөний гарз болдог байна. Мөн уул уурхайн компани ч ямар ч ашиг байхгүй, алдагдалтай ажиллаж, дампуурах зам руугаа орох эрсдэлтэй гэнэ. Гэвч “Жи Пи Эф” компани ямар нэгэн доголдолгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлээд байсан аж. Бүр бичиг баримт, лабораторийн шинжилгээгээр маш бага мөнгөний агууламжтай гарсан хүдэр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд буугаад л шууд зарагддаг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болжээ. “Жи Пи Эф” компанийн “Салхит” уурхайн хүдрийг шинжилгээнд Гаалийн төв лабораторийн нэр дээр өгсөн байна. Ингэхдээ гурван дээж аваад гурван өөр газарт өгч шинжилгээ хийлгэжээ. Хүдрийн дээжийг Геологийн төв лабораторийн шинжилгээний албанд шинжлүүлсэн байна. Магадлан итгэмжлэгдсэн уул уурхайн олборлосон дээжийн эрдэсийг шалгах тусгай зөвшөөрөл бүхий “Ханлаб” ХХК-ийн шинжилгээнд мөн хүргүүлжээ. Түүнчлэн уул уурхайн компаниуд дунд шинжилгээ үнэн бодит хийдгээрээ нэр хүндтэй “SGS” компани руу нэг дээжийг нь хүргүүлсэн байна. Гэтэл дээрх гурван газрын шинжилгээний хариу гурван өөр гарсан байх юм. “Ханлаб” ХХК“Та бүхний ирүүлсэн дээжийг шинжилж үзэхэд шороон хүдэрт 1398 грамм мөнгө агуулагдаж байна” гэсэн албан ёсны хариуг өгчээ. Харин “SGS” компани “Хүдэрт байгаа мөнгөний агууламж 1706 грамм байна” гэх шинжилгээний хариу илгээжээ. Гэтэл Монгол Улсын Геологийн төв лабораторийн хариу “Жи Пи Эф” компанийн “Салхит” уурхайн хүдрийн дээжид шинжилгээ хийхэд мөнгөний агууламж 441 грамм байна” гэж гарчээ. Ийм хол зөрүүтэй хариу гарч таарах уу. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж эхэлжээ.

Дарга нарын хяналтанд хийсэн шинжилгээгээр мөнгөний агууламж хэддахин нэмэгджээ

Геологийн төв лабораторийн захирлаар томилогдож ирээд удаагүй байхдаа “Танай ажилтнууд Хятадын компаниудтай нийлж, мөнгөний агууламжийг дарж шинжилгээ хийсэн байна. Хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу тухайн үед ажиллаж байсаэ  Н.Тэгшбаяр захирал шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Ингээд Геологийн төв лабораторийн захирлын тушаалаар Ажлын хэсэг гарч, шинжилгээнд ирсэн дээжид дахин шинжилгээ хийлгэжээ. Ингэхдээ Н.Тэгшбаяр тэргүүтэй дарга нарын хяналт дор шинжилгээ хийсэн байна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө мөнгөний агууламж нь 441 грамм гэсэн хариу гарч байсан “Жи Пи Эф” компанийн “Салхит” уурхайн хүдэр удирдах албан тушаалтнуудын нүдэн дээр өөрчлөгджээ. Бүр мөнгөний агууламж 1417 грамм байгаа нь тодорхой болов. Ингэж Геологийн төв лабораторийн мэргэжилтнүүд “Жи Пи Эф” компанийнхантай нийлж гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй хэрэг цааш хүрээгээ тэлж эхэлжээ. Геологийн төв лаборатори дотооддоо хяналт шалгалт хийж буруутай этгээдийг олохоор болсон байна. Харин УМБГ-ынхан Гаалийн алба хаагчид болон “Жи Пи Эф” компанийг шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагад БНХАУ-ын “Жи Пи Эф” компанийн ажилтнууд мөнгөний агууламж багатай дээжийг жинхэнэ дээжээр солих ажил хийдэг байж болзошгүй мэдээлэл ирсэн гэнэ. Үүний дагуу гэрчүүдээс байцаалт авах үед тус компанийн нэгэн жолооч бага агууламжтай тусгайлан бэлдсэн дээжийг Геологийн төв лабораторийнхонд аваачиж өгч жинхэнэ дээжийг сольдог байсан талаар мэдүүлжээ. Үүний дагуу шалгалт хийгдсэн байна. “Жи Пи Эф” компанийн захирал Жин Жиа Мин, түүний дотны найз гэгдэх эмч  Ян Жин Гуан нарыг хуулийн байгууллагынхан ийнхүү шалгасан байна. Гэвч дээрх хэрэг мөн л замхарсан байдаг. Өөрөөр хэлбэл, хил гаалийнхны оролцоотой гэмт хэргийн томоохон сүлжээ гэмт хэрэг бусдын нөлөөгөөр  дарагдсан түүхтэй ажээ.

Ян гэх эмчийн талаарх ноцтой мэдээлэл Монголын шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад  их байдаг юм байна. Харамсалтай нь, тэр бусдын  “хамгаалалтад”  байдаг  болохоор Монголын хууль хяналтынхан шалгаж чадахгүй олон жилийн нүүр үзэж байгаа ажээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд хууль хяналтын байгууллагынхан бүгд мэддэг болжээ. Харамсалтай нь, хууль түүнд үйлчилж чадахгүй байсаар өдий хүрч байгаа гэнэ. Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт цагдаа нар хятадуудыг биш хэдэн монгол залуусыг шоронд хорьж, тэднийг буруутгаж эхэлсэн байна.  Үнэн хэрэгтээ хятадуудын хоорондын зодоон монголчуудыг хөлдөө чирч байгааг хэлэх хүн олон байна.  Гэвч Ян эмчийн талынхан  Монголын цагдааг гартаа атгаж, тэдний “дэглэсэн” зохиолоор хэрэг шалгагдаж байгаа гэх хүмүүс ч байна.

 

 

Г.Батзориг

Салхитын мөнгөний орд газартай холбогдоод байгаа Ян эмч гэж хэн бэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

  УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол ...

2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 51 минут
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 06 минут
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 39 минут
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 03 минут
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани