Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ

Компаниуд шаардлагатай хөрөнгөө хурдан хугацаанд татах боломж бүрдэнэ

 

Иргэд газрын хэвлийн баялгийнхаа өгөөжийг хувьцаагаар дамжуулан хүртэх боломж дотоодын хөрөнгийн зах зээлд тун удахгүй нээгдэх гэж байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тус компанийн хувьцааг ирэх оноос иргэд биржээс шууд худалдан авах бэлтгэл ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн арилжааны цэсэнд албан ёсоор шинэ бүтээгдэхүүнтэй боллоо. Өөрөөр хэлбэл, тус компанийн хувьцаа өдөр тутмын арилжаанд оролцсоноор хөрөнгө оруулагчдад сонголт бий болох юм.

 

Монголын хөрөнгийн биржийг олон улсын хөрөнгийн зах зээлүүдтэй холбох давхар бүртгэлийн хүрээнд орж ирсэн анхны компанийн хувьцааг ийнхүү олон нийт цагийн зөрүүгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдан авна гэсэн үг. Одоогийн байдлаар гаднын гурван хөрөнгийн биржид Монголд үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй компани бүртгэлтэй байна. Эдгээр компани дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болох "салхи”-ийг Erdene Resource Development хагалсан. Тэгвэл дараа дараагийн компани ч энэ жишгээр замнахад тун ойртжээ. Давхар бүртгэлтэй холбоотой дүрэм, журам үндсэндээ цэгцэрч, эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд компаниуд хувийн бэлтгэлээ базаах л үлдэв. Эхнээсээ сонирхлоо илэрхийлсэн компаниуд бий бөгөөд зарим нь судалгааны ажилдаа хэдийн орсон байна. Тухайлбал, Монголын компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан "Энержи Ресурс” хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр судалж буйгаа мэдэгдсэн.

 

Өнгөрсөн хавар Канадын хөрөнгийн биржид IPO хийж, анхдагч зах зээлээс 25 сая канад доллар татан төвлөрүүлсэн Steppe Gold компани Монгол дахь "Алтан цагаан овоо” талбай дээрээ энэ онд эрчимтэй ажиллаж буй. Тус компани энэ онд амжиж анхны олборлолтоо хийхээр зорьж байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь "Уудам хөндий” төслийн талбайгаас алтны өндөр илэрц бүхий дөрвөн хэсгийг олж ирүүлснээ өмнө нь мэдээлсэн. Одоогоор тус компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх судалгаа хийж эхэлжээ.

 

Дараагийн боломжит компанийн тоонд австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines орж байна. "Хармагтай” ордын "Зараа” талбайд хийсэн хайгуулын дүнгээ шинэчлэн танилцуулсан тус компани хувьцаагаа Монголын хөрөнгийн биржээс гадна торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх сонирхолтой байгаа аж.

 

Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.долларт шүргэж байсан жилүүдэд Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын томоохон биржүүдэд бүртгэлтэй компанийн тоо 30 хүрч байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ дүн хоёр дахин хумигдсан билээ. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай "Давхар бүртгэлийг дагаж монголчууд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан монгол төгрөгөөр тухайн уул уурхайн төслөөс хувь эзэмшиж, өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Харин компаниудын хувьд Монголд монгол хөрөнгө оруулагчтай байна гэдэг нь тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм.

 

Давхар бүртгэлтэй компанийн хувьцааг арилжаалах нөхцөл бүрджээ

Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Топ 20 индекс энэ оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна. Давхар бүртгэлтэй компаниуд энэ зах зээлд эрчимтэй орж ирснээр дээрх үзүүлэлтүүд илүү өсөх боломжтойг Санхүүгийн зохицуулах хорооноос онцолсон юм.

 

Хувьцаат компаниуд нэг болон түүнээс дээш тооны хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтаа хурдан хугацаанд татаж чаддаг. Энэ нь ч тухайн компанийн боломжийг нэмэгдүүлдэг. Ийм учраас Монголын хөрөнгийн бирж 2015 оноос давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр зорьж, компаниудтай уг асуудлаар санал солилцох болсон юм.

 

Гадаадын томоохон хөрөнгийн биржид гарсан компаниудаас зарим нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд давхар бүртгэлийн системээ жигдрүүлэх үйл явц өрнөж байна. Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлд бүртгүүлснээр хөрөнгө оруулалт татах, гадаад харилцагчтай болох, гадаад зах зээлд өөрсдийгөө таниулах боломжоор хангагдах юм. Анхны давхар бүртгэл хийлгэсэн Erdene Resource Development зургаан жил үүнд бэлдэж, түүчээний эхэнд зогсож байна. Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй компанийн тоо нэмэгдэхийн хэрээр зах зээлийн үнэлгээ өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Арилжааны идэвх сэргэж, уул уурхайн компаниудын засаглал сайжирч, санхүүгийн ил тод байдал ч улам нээлттэй болох зэрэг давуу талтай юм.

 

Ubinfo.mn


Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани