Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын Засаг захиргааны зохион байгуулалт /1931-1994 он/

Монгол Улсын Засаг захиргааны зохион байгуулалт /1931-1994 он/

 

1930 онд хуралдсан МАХН-ын VIII их хурал, Улсын VI их хурлуудаас тус улсын нутаг дэвсгэрийг эдийн засгийн талаар ангилж орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан аймгуудыг олшруулан, хошуудыг татан буулгаж сумдыг цомхотгон өргөтгөх талаар шийдвэрлэсэн. Засаг захиргааг шинэчлэн зохион байгуулахад Монгол орны газар зүй, хөрс ургамал, байгалийн баялаг, нутаг бэлчээр, цаг уур, зам харилцаа, мал аж ахуй, газар тариалан, хүн амын нягтшил зэрэг эдийн засгийн бүсчлэлийг гол болгон авч үзсэн. 1930 оны 11 дүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар хуучин аймаг хошууны захиргааг устгаж, шинээр байгуулагдах 13 аймгийн дарга ба аймгийн прокуроруудыг томилсон. Аймгийн түр хороог 1931 оны эхээр байгуулжээ. Мөн оны 2, 3, 4 саруудад аймгуудын төлөөлөгчдийн анхдугаар хурлуудыг шинэ сонгуулийн хуулийн дагуу явуулж аймгийг удирдах дээд байгууллага “Аймгийн яам”-ыг байгуулжээ. Нутгийн захиргааны шинэ хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрийг арван гурван аймгийн 311 суманд хуваасан бөгөөд Архангай аймаг 35 сумтай, Алтай аймаг 16 сумтай, Дорнод аймаг 26 сумтай, Дорноговь аймаг 26 сумтай, Дөрвөд аймаг 16 сумтай, Завхан аймаг 21 сумтай, Өвөрхангай аймаг 31 сумтай, Өмнөговь аймаг 24 сумтай, Тариалан аймаг 17 сумтай, Төв аймаг 36 сумтай, Хөвсгөл аймаг 25 сумтай, Хэнтий аймаг 28 сумтай, Ховд аймаг 13 сумтай болжээ.

1931 онд шинээр байгуулагдсан сумдын нэр нь хэтэрхий урт, тахин шүтдэг уул овооны нэрээр нэрлэсэн хэмээн үзэж 1932 онд 60 орчим сум, аймгуудаас Тариалан аймгийг Сэлэнгэ, Дөрвөд аймгийг Увс аймаг хэмээн өөрчилсөн. 1934 онд Алтай аймгийг Завхан аймагтай нийлүүлж татан буулгасан ч 1940 онд Говь-Алтай нэртэйгээр 20 сумтай дахин байгуулсан юм. 1937 оны 12 дугаар сарын 15-нд Булган аймгийг шинээр байгуулсан. Булган аймагт Сэлэнгэ аймгаас 8, Архангай аймгаас 1, Хөвсгөл аймгаас 4, Төв аймгаас 2 бүгд 15 сумыг таслан өгчээ. 1940 он Ховд аймгийг хоёр хуваан Баян-Өлгий аймгийг байгуулсан. Тус аймгийн Толбонуур, Баяннуур, Хужирт, Цагаан гол, Цагаан нуур, Улаанхус, Дэлүүн сум нь хасаг, Алтанцөгц, Цэнгэл, Сагсай сумд нь урианхай ард түмнээр байгуулагдсан. 1941 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Баянхонгор, Дундговь, Сүхбаатар гэсэн гурван аймгийг шинээр байгуулсан. Баянхонгор, Дундговь, Сүхбаатар анх байгуулагдаж байхад Баянхонгор аймгийг Говь бөмбөгөр аймаг, Дундговь аймгийг Шарангад аймаг, Сүхбаатар аймгийг Жавхлант шарга аймаг гэж нэрлэж байжээ. Говь бөмбөгөр аймаг (Баянхонгор аймаг)-т Архангай аймгаас Баянхонгор, Бөмбөгөр, Мандал, Заг гол, Гурванбулаг, Баянбулаг, Өвөрхангай аймгаас Баянзүрх, Эрдэнэцогт, Баруун-Өлзийт, Баруун Богд, Жинст, Говь-Алтай аймгаас Хүрээмарал, Буянт, Цагаангол, Баян-Өндөр, Баянцагаан зэрэг 16 сумдыг шилжүүлсэн. Шарангад аймаг (Дундговь аймаг)-ийг байгуулахад Өмнөговь аймгаас Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цогтчандмань, Хулд, Луус, Өлзийт, Гурвансайхан, Буянт-Овоо, Төв аймгаас Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Сайнцагаан, Дорноговь аймгаас Өндөршил, Баянжаргалан, Их-Эрээн сумдуудыг шилжүүлэн захируулжээ. Жавхлант шарга аймаг (Сүхбаатарь аймаг) байгуулахад Дорнод аймгаас Дарьганга, Баяндэлгэр, Хонгор, Онгон, Асгат, Зотолхан, Дарханхан, Халзан, Урт, Жавхлант шарга сумдыг, Хэнтий аймгаас Түвшинширээ, Өлзийт, Уулбаянмөнх, Баянтэрэм зэрэг 14 сумдыг шилжүүлэн өгчээ.

1956 онд Сэлэнгэ аймгийг татан буулгаж Ерөө, Дархан, Хушаат, Шаамар, Баянгол, Орхонтуул сумууд, Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнхараа хотыг Төв аймагт, Баруунбүрэн, Цагааннуур сумыг Булган аймагт шилжүүлсэн. 1960 онд Сэлэнгэ аймгийг дахин байгуулжээ. 1960 онд БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн ялсны дараагаар засаг захиргааны хуваарьт нэлээд өөрчлөлт оров. Учир нь нэг суманд Хөдөө аж ахуйн нэгдлийн үйл ажиллагааг өргөтгөж, нэг суманд нэг нэгдэл байхаар зохион байгуулж олон сумдыг татан буулгажээ.

1994 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн УИХ-ийн тогтоолоор Дархан хотын нутаг дэвсгэрээр Дархан-Уул аймгийг, Эрдэнэт хотын нутаг дэвсгэрээр Орхон аймгийг, Чойр хотын нутаг дэвсгэрээр Говьсүмбэр аймгийг тус тус байгуулснаар Монгол улс нийт 21 аймагтай болсон.

Түүхч Ч.Батдорж

Ашигласан ном зохиол:
Ц.Сономдагва. БНМАУ-ын орон нутгийн засаг захиргааны хуваарьт гаргасан өөрчлөлтүүд. 1921-1963. Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо. УБ., 1967
Ц.Сономдагва. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. МХАҮ Танхимын хэвлэх үйлдвэр. Улаанбаатар, 1998.
Монгол улсын түүх. Боть V. Адмон ХХК-д хэвлэв. УБ., 2004.
Д.Сүхбаатар, Т.Хасбаатар. Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хуваарилалтын түүхэн уламжлал. Мөнхийн Үсэг. УБ., 2011.

Монгол Улсын Засаг захиргааны зохион байгуулалт /1931-1994 он/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани