Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичил уурхайчдын хариуцлага нэмэгдсэн

Бичил уурхайчдын хариуцлага нэмэгдсэн

 

Монголын бичил уурхайчид нэгэн дээвэр доор нэгдсэнээс хойш тав дахь жилтэйгээ золгож байна. Нийгэмд нинжа хэмээх нэрнээс салж бичил уурхайчид болж улмаар хариуцлагатай уул уурхай эрхэлж төлөвшихөд олон талын хамтын ажиллагаа чухал. Тэднийг нэгтгэсэн “Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр” холбооны ажил  өнгөрсөн хугацаанд   шинэ шатанд гарч гадаад харилцаа нь олон улсын хэмжээнд хүрч хүрээгээ тэлжээ. Тэд таван жилийн ойн өдрөөр III их хурлаа хийсэн юм. Өдгөө нэг дүүрэг 15 аймгийн 45 суманд 79 гишүүн байгууллагууд 429 нөхөрлөлийн зохион байгуулалтад орж 6300 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэжээ. Тус холбоо нь бичил уурхайчдаа зохион байгуулалтад оруулж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад нь мэргэжлийн тусалцаа үзүүлдэг. Түүнчлэн нөхөн сэргээлт хийж орон нутагтаа хүлээлгэн өгдөг нь уул уурхайн компаниудаас хариуцлагатай гэдгээрээ ялгардаг. Мөн орлогын нэмэлт эх үүсвэр, хуримтлалтай болгоход дэмжлэг үзүүлдэг. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран ажиллаж тэдэнд чиглэсэн үр өгөөжтэй олон ажлыг хийсээр ирсэн юм. Ойн үеэр бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан юм.

 

Баянхонгор аймгийн “ХАМОДХ” ТББ тэргүүн Ж.Цэрэндамба: ЭКО АЛТЫГ АЗИДАА АНХ НИЙЛҮҮСЭН БАЙГУУЛЛАГА

 

-Манайх өөрсдийн гараар олборлосон алтаа Монголбанкаар дамжуулан Лондонгийн хөрөнгийн биржид тушаадаг. Бидний нийлүүлсэн алтаар хийсэн бүтээгдэхүүний зургийг хараад сэтгэл өндөр байдаг. Манайх алтны үндсэн ордод үйл ажиллагаа эрхэлдэг. Шороон ордод тухайн аймаг орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлоос хамаарч бичил уурхай эрхлэгчдийн дагаж мөрдөх Засгийн газрын 151 дүгээр журмыг хэрэгжүүлэхдээ гажуудуулах явдал гарч байна. Гар аргаар олборлохоос ажиллах бүтээмжийг дээшлүүлж техникийн моторын хэмжээг тогтоож өгсөн сайн журам. Харин бичил уурхай эрхлэгчдэд зориулан өгсөн газар дээр техникийн хүчээр богино хугацаанд олборлолт хийж буй нөхөрлөл нэртэй компаниуд орж ирэх боломж олгосон гэдгээр сөрөг талтай.Манай “ХАМОДХ” ТББ бичил уурхайчдын эко алт олборлолтыг дэлхийн зах зээлд таниулсан Азидаа анхдагч байгууллага.

 

Дундговь аймгийн Хулд сумын “Тахилгат лусын булаг” ТББ-ийн тэргүүн Ж.Рэнцэнпүрэв: 95 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ХУРИМТЛАЛ ТӨВЛӨРҮҮЛСЭН

 

-Манай аймгийн бичил уурхайчид 2011-2015 онд 95 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн хуримтлал үүсгэсэн. Жонш олборлогч бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орсноор аймаг орон нутгийн төсвийн 70 орчим хувийг бүрдүүлдэг. Одоогоор 2000 гаруй бичил уурхайчтай. Газар дээрээс нь худалдан авалт хийдэг гэрээтэй хоёр компаниар дамжуулан борлуулалтаа хийдэг. Эдгээр компани аймагтай гэрээ хийж ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг. Жоншны ханш дэлхийн зах зээлд өссөн үед дундын дамжлагагүйгээр өөрсдөө шууд борлуулалт хийвэл ашиг илүү унахаар байдаг. Засгийн газрын 151 дүгээр журмын хэрэгжилтийг аймгийн удирдлагууд мэддэг болсон. Сумын удирдлагууд зөвхөн нөхөрлөл, хоршоололтой гэрээ хийдэг болсон. Энэ байдал нь ашиг сонирхлын зөрчлийг илүү ихээр бий болгосон.

 

Увс аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ганболд: ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРООГҮЙ 500 БИЧИЛ УУРХАЙЧТАЙ

 

-Энэ жил манай аймгаас бичил уурхай эрхлэгчдэд жамц давс олборлоход зориулж таван мянган га газар олгосон. Долоон суманд бичил уурхайн дөрвөн  нөхөрлөлийн 800 иргэн үйл ажиллагаа явуулдаг. Цаана нь зохион байгуулалтад ороогүй 500 орчим бичил уурхайч бий. Тэднийг ажлын байртай болгох гол арга зохион байгуулалтад оруулж нөхөрлөл байгуулан газар олгох хэрэгтэй.  Засгийн газрын 151 дүгээр тогтоол Давс, Тариалан суманд сайн хэрэгжиж байна.

 

Өвөрхангай аймгийн Бөөрөлжүүт сумын малчин Т.Дэлгэрсайхан: МАЛЧИД НӨХӨРЛӨЛ БАЙГУУЛЧИХААД БАЙХАД ГАЗАР ӨГӨХГҮЙ БАЙНА

 

-Манай аймгийн Уянга сумыг бичил уурхайн алтны загалмайлсан сум гэдэг. Одоогоор Уянга суманд алтны 40 гаруй компани үйл ажиллагааг эрхэлдэг. Харин бичил уурхай эрхлэгчдийн нөхөрлөлд энэ жил газар олгоогүй. Аймагт нийтдээ  дөрвөн газраас хүсэлт илгээсэн ч Аймгийн ИТХ-аар хоёр сумын газрыг баталсан. Яагаад газар олгохгүй байгаа тухай удирдлагуудаас шаардахад бичил уурхайн нөхөрлөл сул байна гэдэг. Бусад аймагтай харьцуулахад нэгдсэн зохион байгуулалтад орох байдал удаашралтай байгаа нь үүнтэй холбоотой. Гэхдээ Уянга суманд 17 нөхөрлөл бүртгэгдсэн. Идэвхтэй үйл ажиллагаатай дөрвөн байгууллага байгаа ч энэ жил газар олгоогүй.  Бөөрөлжүүт суманд хоёр нөхөрлөл зөвшөөрөл авсан. Гэвч тэнд 10 гаруй уурхай ажиллаж байна. Малчид бид хоёр жилийн өмнө малаа зуданд алдсан. Алтаа ухаж амьдрахаас өөр аргагүй. Гэтэл байгалийн баялгийг хүнд техниктэй нөхөрлөл нэрийн дор том компаниуд ухаж аваад нөхөн сэргээлт ч хийхгүй хаяад явдаг. Харин малчид алтан дээр суусан гуйлгачин нэр зүүгээд хохирч байна.

2000 оны тэртээгээс замбараагүй ашигт малтмал олборлож байсан бичил уурхайчид ийнхүү таван жилийн өмнөөс нэгдэж төр, засагт үгээ хүргэж зохион байгуулалтад  орсноор  улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж эрдэнэсийн авдраа дүүрэн байлгах, өөрсдийнхөө амьдралын баталгааг хангах зэргээр  тэдний хариуцлага улам нэмэгдсэн.

 

 

 

Ц.БАЯР

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Бичил уурхайчдын хариуцлага нэмэгдсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани