Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэ жилийн баяр угтаад худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 500 төгрөгөөр нэмжээ

Манай улсад жил бүрийн баярын үеэр ялангуяа “Шинэ жил” “Цагаан сар”-ын үеэр хүнсний ногоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг нь нэгэнтээ бичигдээгүй хууль болжээ. Дэлхийд хамгийн амттай нь Монгол үхрийн мах гэж гадаадын иргэд дуу нэгтэй хэлдэг. Энэ нь ч үнэн. Монгол улс 60 сая малтай, гурван сая гаруй хүн амтай.  Гэвч өнөөх амттай мах нь ард иргэдийнхээ амьдралаас тасарсан үнэтэй.  Хүрэлцэхгүй махны хомсдолд орсон нь тун эмгэнэлтэй. Энэ нь чухам юунаас болж байна вэ гэвэл мөн л нөгөө “ногоон цаас”-тай шууд холбоотой.

Урд хөрш БНХАУ ойрын жилээс монгол малын махыг ихэд сонирхоод буй. Монгол үхрийн мах Хятадын эдийн засгийн үнээр тооцвол хамаагүй хямд тул их хэмжээгээр малчдын гараас шууд бөгөөд зарагдаж байгаа үнээс нь илүү үнэтэй авч буй учир малчид ч мөн махаа “үнэтэй” зарж ашиг олох дуртай. Гэвч манай орон шиг бага цалинтай, өндөр хүүгийн зээлтэй, эдийн засаг тогтворгүй орны хүмүүс махыг тийм өндөр үнээр авах боломж байдаггүй.

Элдэв баяр дөхөж махны хэрэгцээ зайлшгүй их болсон энэ үеэр мах зардаг худалдаачид өөрийн дураар махны үнийг тэнгэрт тултал нь нэмчихдэг гэж иргэд шүүмжилдэг. Шинэ жилийн баярыг тохиолдуулан юмны үнэ өсч эхэллээ гэсэн иргэдийн гомдол их байсан тул үнэн худлыг дэнслэхээр бид газар дээрээс нь сурвалжиллаа. 

Баянзүрх  худалдааны захаар орж жимс жимсгэний үнэ ханш судаллаа. худалдагч  Чука  “жимс жимсэн бүтээгдэхүүн зардг зарим худалдаачид барааны үнийг өсгөсөн байж магадгүй, баяр болж байна бид ч гэсэн мөнгө олохын тулд адилхан л хичээж байна. Бусдаас түрүүлж бүтээгдэхүүнээ зарахын тулд аль болох хамгийн чанартай бүтээгдэхүүн оруулж ирж бусдаас хямд эсвэл арай буулгаж өгч хямд зарахыг хичээдэг жимсний үнээ нэмлээ ч энэ их худалдаачны өрсөлдөөн дунд бараагаа сайн зарахын тулд хямдруулж заран өөрсдөө ямар ч ашиг олохгүй үе бас бий"   хэмээн тэрээр  хэлсэн юм.

Энэ захад аль хэдийн шинэ жилийн уур амьсгал оржээ.  Иргэдийн хөл хөдөлгөөн ч ороход аль хэдийнэ шинэ жилийн уур амьсгал орчихсон хүн хөдөлгөөн ихтэй байлаа.

Гурил гурилан бүтээгдэхүүний тасгаас худалдан авалт хийж буй Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны иргэн Алтайтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр  “Баяр болохоор юмны үнэ нэмэгддэг нь одоо нээх сонин биш болчихсон. Энгийн л үзэгдэл. Бас худалдаачдаа хамаагүй муу хэлж болохгүй ээ. Тэд ч гэсэн амьдрах гэж зүтгэж байгаа” гэсэн юм.

Энэ захад зарагдаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээс 

Банана-1кг = 5000 төгрөг.

1кг Алим орж ирсэн газраасаа хамааран 3500-5000 төгрөг.

1кг Марако 4500-3000 төгрөг.

1кг Усан үзэм ястай ясгүйгээсээ хамааран 10000-12000 төгрөг.

1кг Лийр 7500-7000 төгрөг.

1кг Өргөст хэмх 5000-6000 төгрөг.

1кг брокколи 5500-6000 төгрөг.

1кг Хатаасан жимс 12000 төгрөг.

1кг Үхрийн мах ястай ясгүйгээсээ хамааран 7800-10500 төгрөг.

1кг Хонь 6800-700 төгрөг.

Салиам хиам 12000 төгрөг.

Годгор хиам 6500-7500 төгрөг.

Гахайн утсан мах 12000-18000 төгрөг.

Өндөг ширхэг нь 350 төгрөг.

3кг Майноз 13500 төгрөг.

2 литр наран цэцгийн тос 8500 төгрөг.

1 кг Тахианы мөч 8500 төгрөг.

1 литр Сүү 2500 төгрөг.

1 Литр Аарц 3500-3800 төгрөг.

1 кг Хатуу ааруул 18000 төгрөг

1 кг Хайлмаг 9000 төгрөг.

1 кг Төмс 900-1000 тагрөг.

1 кг Лууван 1500 төгрөг.

1 кг Манжин 1500 төгрөг.

1 кг Сонгино 2500 төгрөг.

5 кг Будаа 11500 төгрөг.

Лапша гоймон 6000 төгрөг.

1 кг Гурил 2400-1800 төгрөг.

1 кг Элсэн чихэр 2200 төгрөг.

1 кг Гурвалжин будаа 3000 төгрөг.

“Монкек” бялуу хэмжээ орцоосоо хамааран 16000-28000 төгрөг.

Нэг жижиг хайрцаг “зөв аарцны ундаа” 9000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Баянзүрх зах дээр худалдан авалт хийж байсан иргэн Сарангэрэлээс “Манайх үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж боддог. Гэвч үндэсний үйлдвэр нь хэтэрхий үнэтэй. Ноос ноолууран эдлэл, гар хийц, төмс будаа тариа нь хүртэл үнэтэй. Яагаад хүн амаа 20 нугалсан малтай байж өөрсдийн ард иргэддээ махаа арай хямд үнээр борлуулж, гадагшаа хятад ч байна уу орос ч байна уу илүү өндөр үнээр борлуулж болохгүй гэж.” гэв.

Өнөөдөр Монгол улс бензиний үнээ дагаж бараа бүтээгдэхүүн өсч, махаа дагаж хүнсний бүтээгдэхүүн үнээ нэмдэг болсон “арчаагүй” цаг үе бий болжэээ...

Гурилын худалдаачин  Г.Анартай валютын ханш өсөхөд наймаа хийдэг хүмүүст хэр их нөлөөлсөн бэ ? Зарим хүмүүс өөрсдийг чинь дур мэдэж үнээ нэмчихдэг гэдэг гэхэд тэрээр “Бид яалаа гэж дур мэдэн барааны үнийг нэмэх вээ дээ. Үнийг нэмж байгаа гол шалтгаан нь цаана авч байгаа бидний эх үүсвэр үнэ нэмсэнтэй холбоотой бид ашгаа олохын тулд тодорхой хэмжээгээр нэмж байгаа. Наймаа хийдэг биднийг “инфляц”-ын шуурганд хомрогодож өөрийнхөө хоол ундыг залгуулах гэж л 50 төгрөг л нэмэхэд ард иргэд бариж идчих гээд байдаг. Гэвч ард иргэдийн мөнгөөр их хэмжээний зээл аван “хүний нүд хуурсан тоглолт” хийж суугаа улс төрчдөдөө хариуцлага тооцож чаддаггүй” гэлээ.

Барс зах дээр худалдан авалт хийж буй Дорж өвөө хэлэхдээ “ Намайг залуу байхад ч бүх юм сайхан байж дээ. 20 мянган төгрөгтэй дэлгүүр ороход тор дүүрэн юм авдаг байсан бол өнөөдөр энэ мөнгө ганц хэл махны үнэд ч хүрэхээ больжээ. Улс орон ч тогтвортой амар тайван байсан. Одоо бол “ учраа мэдэхгүй хүүхдүүд төр болон тоглож, улс оронд хэт баян эсвэл нэн ядуу л гэж хуваагддаг болж. Ардын нам хоёр хуваагдаж ардчилсан нам хоорондоо хагарлаа, юу болоод байгааг үнэндээ мэдэх юм алга даа. Хойч үедээ л санаа зовох юм даа өвөө нь” гэж хэлэв.

Мөн Барс зах дээр худалдан авалт хийж байсан Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Э. Аюуш хэлэхдээ “Барааны үнэ өсөхөд манай гэрийн амьдралд маш их нөлөөлдөг. Би охинтойгоо хоёул амьдардаг. Хороололд алт мөнгөний дархан хийж өдрийнхөө хуурай идэх, оройн хоолны мах авах мөнгөө олдог” гэв. “Томчууд” төрөө булаацалдаж булхайгаа дэлгэж байх энэ хооронд инфляц урд хожид байхгүйгээр өсч түүхэн дээд амжилтаа тогтоож юмны үнэ бага багаар өссөөр л... Баяр, наадам, тэмдэглэлт баярууд өдөр бүр тохиосоор байна.

 

Ulsturch.mn

Шинэ жилийн баяр угтаад худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 500 төгрөгөөр нэмжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани