Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийслэлд утааны гурван голомтод 198 мянга 337 өрх нүүрс түлж байна

 

Нийслэлд утааны гурван голомтод 198 мянга 337 өрх нүүрс түлж байнаУлаанбаатар хотын утааны тухай бичээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дэвшүүлээгүй санаа гэж байхгүй болов бололтой. Утаа өтгөрөх тусмаа ярианы гол сэдэв болсоор ирлээ. Одоо ч тэр байдал хэвээрээ байгаа аж. Чингэлтэй дүүргийн 13 дүгээр хороо(таван буудал)-нд насаараа амьдарсан 56 настай Бат-Эрдэнэ "манай энд 1992 оноос утаатай болж эхлсэн юм. Гэхдээ одоогийнх шиг байгаагүй. Зөвхөн яндангийн утаа салхинд цохигдаж доошоо буух үед илүү үнэртдэг байсан даа. Харин өнөөдөр бол мөнхийн өмхий үнэртэй утаатай боллоо. Бид ч яах вэ, дараагийн хүмүүс, хүүхэд, залуусын эрүүл мэнд хайран байх байх даа” гэж хэлээд цаашаа яваад өгөв. Уг нь би тэр хүнтэй утааны талаар сайн ярилцаад авах бодолтой байсан юм. Гэвч тэр хүн энэ сэдвийг хөндхөөс төвөгшөөв. Аргагүй шүү дээ. Иргэдийн дуу хоолой төрд хүрэх биш гэж тэр бодсон биз.


Үнэхээр тэр үед сүр сүр зүйл ярьдаг хүмүүс олон байв. Нийслэлийн утааг Баянзүрх, Богд уулын орой дээр утаа сорогч төхөөрөмж суурилуулаад цэвэрлэх тухай маш их ярьж байсан билээ. Гэвч ийм зүйл болсонгүй. Гэхдээ төр засгаас утааны талаар арга хэмжээ аваагүй биш авсан байдаг. Гацхүү үр дүн гараагүйд хэрэгийн учир байгаа гэж хэлэх хүн олон байна. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж бүгдийг нь утааг арилгах үйл ажиллагаанд дайчилсан байдаг. Түүнд зарцуулсан мөнгө дүн өндөр гардаг. Харамсалтай нь утаа арилаагүй, жил бүр нэмэгдэж байгаа гэж утаатай тэмцдэг ТББ-ууд зарладаг.


БОАЖ сайд Н. Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нар 2018 онй 07 дугаар сарын 16-ны А/226- А/619 тоот хамтарсан захирамжаар нийслэлийн агаарын чанар(утааг арилгах)-ыг сайжруулах голомтыг шинэчлэн тогтоожээ.Утааны нэгдүгээр голомт, Сонгинохайрхан дүүргийн 2,3,4,5,6,7,8,9,10,11,19,23,24, 25,26,27,28,30,31, Баянзүрх дүүргийн 2,4,5,9,17,19,20,21,22,24,27, Чингэлтэй дүүргийн 7,8, 9,10,11,12,13,14,15,16,17,18,19, Сүхбаатар дүүргийн 9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20, гэсэн 55 хорооны 130 мянга 706 өрхийг хамруулжээ.Харин хоёрдугаар голомтод, Сонгинохайрхан дүүргийн 1,20,21,22,32, Баянзүрх дүүргийн 8,10,11,12,13,14,16,23,28, Баянгол дүүргийн 9,10,11,20,21,22,23, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16 гэсэн 33 хорооны 65 мянга 976 айл өрх гэж тооцсон аж.Тэгвэл гуравдугаар голомтод, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 1655 өрх байгаа аж. Одоогоорнийслэлд нийт 198 мянга 337 өрх нүүрс түлж гурван голомтод утаа "үйлдвэрлэж” байгаа юм байна. Утааны голомтыг дугаарлан тогтоохдоо 2015-2017 оны хоорондөвлийн улиралд агаарын бохирдолыг хэмжихээр Баянхошуу, Толгойт МҮОНРТ, Зуун айл, Баруун дөрвөн замдбайрлуулсан автомат суурин харуулуудын ажиглалтын 50 хувьд утаа стантаартаас давсан байжээ. Мөн агаар дахь хүхрийн давхар исэл нэгдүгээр голомтод 10-30 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн гэнэ. Ийм байдал мөн утааны хоёр, гуравдугаар дугаар голомтод 2,5-8 дахин их гэж тэмдэглэгдсэн байжээ. Түүнийг үндсэлэн утааны голомтыг шинэчлэн тогтоосон талаар захирамжид дурьдсан байна.


Хамтарсан захирамжийн хоёрдугаар хавсралтаар утааны гурван голомтод мөрдөх журам баталсан юм билээ. Тус журмаар бол утааны голомт дахь айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагч төхөөрөмжөөр халаах техникийн нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ арга хэмжээний хүрээнд амьдарлын баталгаажих түвшинээс доогуур орлоготой зорилтод бүлгийн айл өрхийг боловсруулсан түлш, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагч төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн нар, салхи, газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж болон ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан био түлшний хэрэглээг дэмжих гэх мэт амьдралд хэрэгждэг бол тус болох олон заалт оржээ.Дэмжиж тэтгэх зүйл заалтаас гадна хориглосон, зүйл заалтууд энэ журамд бас байна. Тухайлбал "ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн зууханд хаягдал дугуй, ажилласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт зүйлс шатаахыг хориглоно” гэж цагаан дээр хараар бичсэн байна.


Бүх нийтээр дагаж мөрдөх журам тул ажил хариуцсан бүх шатны төрийн байгууллага хэрэгжилтэд нь хяналт тавиж байгаа гэж найдъяа. Утааны гурван том голомтод нийлээд дөрөв дэх утааны голомтыг бий болгосон аж. Тэнд утаа ”үйлдэрлэдэг”-гүй нийслэлийн төвийн зургаан дүүргийн 49 хорооны иргэд дам нөлөөгөөр үүссэн дөрөв дэх утааны голомтод амьдрах болжээ. Ийм өргөн хүрээ хамарч байгаа болохоор Улаанбаатарын утааг гамшигийн хэмжээнд хүрсэн гэж үздэг байна. Гэхдээ манай төрийн байгууллага, албан тушаалтнуудад гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд анхаардаггүй сул тал бий. Энэ байр сууринаас авч үзвэл тэр журам мартагдсан байх магадлалтай. Ингэж хэлдэгийн учир бол утаа урьдын адил өтгөн, үнэртэй хэвээрээ байгаа.


Ер нь өнгөрснөөсөө сургамж авах үүднээс хандвал гэр хорооллын утааг дангаар нь арилгах боломж тун бага, боломж их муу юм. Нийслэлийн нийт өрхийн 60 орчим хувь нь амьдардаг гэр хороололд утаанаас гадна хөрс, усны гээд орчныг бохирдуулдаг олон зүйл бий. Тэр бүхнийг иж бүрнээр нь арилгах арга хэмжээ авсны эцэст утаа арилна. Гэр хороооллоос урган гарч ирж байгаа эдгээр асуулт ганцхан хариулттай. Тэр бол орон сууцтай болгох гэдгийг дээр дооргүй бүгд хэлдэг. Гэвч утаа "үйлдвэрлэгч” нийслэлийн 198 мянга 337 өрхийг орон сууцтай болгох нь ажил эхлээгүй байгаа гэж хэлж болно.


Харин тэднийг газар дээр нь хэрхэн тохижуулах талаар мэргэжилтнүүдийн байр суурь харилцан адилгүй байна. Гэр хороололд инженерийн дэд бүтцээ бие дааж шийдсэн айлууд бий. Тэр бол бас л орон сууцнаас дутахааргүй хэмжээний зардал гардаг гэнэ. Тэр зардлыг гаргах болоход иргэдийн орлого хүрдэггүй аж. Харин утааны голомт дахь өрхүүд нийлж дэд бүтцээ шийдвэл өртөг хямд тусах боломжтой аж. Инженерийн дэд бүтцийг нь өөр дээр нь шийдвэл, төвлөрсөн дэд бүтцийн шийдлээс бага зардал гарна гэж гадны зөвлөхүүд зөвлөдөг гэнэ. Дэд бүтцийг нь ингэж шийдсэн нөхцөлд түүнийг дагасан иж бүрэн үйлчилгээ бий болох учйртай. Үйлчилгээ өөрөө ашигтай байхын тулд тэндээс гарч байгаа элдэв хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барьж байгуулдаг юм байна. Тэдгээр үйлчилгээ, үйлдвэрлэл нь тухайн орчны иргэдийн ажлын байр болдог өөрийн онцлогтой гэнэ.

 


Улаанбаатарын хувьд гэр хорооллын иргэдийн хувийн орон сууцны дэд бүтцийг өөр дээр нь шийдэх, түүнийг дагасан иж бүрэн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдээгүй байна. Ийм нөхцөл бүрдүүлэхийн тулд бохирыг нь өөр дээр нь шийднэ гэж үзвэл хаягдлыг нь хамдагүйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж хэрэгтэй болно. Аж ахуйн нэгжийн хамсан хягдалыг гааз, бордоо болгодог үйлдвэр шаардлагатай болох аж. Ийм байдлаар энэ хүндэрлийг шийдвэл цаг хожих, эрүүл орчинд иргэд амьдрах боломжтой болох талаар саяхнаас хүмүүс ярих боллоо. Гэхдээ дулааны алдагдалгүй хувийн орон сууцны стандаарт гаргаж, түүнд тохирсон барилгын материалыг хямд өртгөөр айл өрхөд нийлүүлэх бүтэц бий болгох шаардлагатай гэнэ. Ийм жишээг япон улс өргөн хэргэлдэг юм байна. Энэ аргыг гэр хороололд хэрэглэбэл утаа арилна, иргэдийн амьдарлын чанар дээшлэх сайн талтай юм биш үү? Г. Эрдэнэбат

Монцамэ
Нийслэлд утааны гурван голомтод 198 мянга 337 өрх нүүрс түлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани