Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Скай ресорт” дархан цаазат газрыг “цоордох” аргаар 12 жил төлбөргүй ашиглажээ

“Скай ресорт” дархан цаазат газрыг “цоордох” аргаар 12 жил төлбөргүй ашиглажээ

 

“Мариотт” ХХК Богдхан уулын Хүрхрээгийн аманд газар эзэмшиж эхлээд 15 дахь жилдээ, тэнд нь “Скай ресорт” цанын бааз, аялал жуулчлалын цогцолбор үйл ажиллагаагаа явуулаад 11 дэх жилдээ орж байна.

Өөрөөр хэлбэл, дархан цаазат 13.9 га газрын төлбөрийг төлөөд, үлдэх 131.8 га газрыг Хариуцан хамгаалах гэдэг гэрээгээр халхавчлан даруй бүтэн 11 жил гаруй болсон байгаа юм.

Энэ талаарх шүүхийн  гурван ч шатны шийдвэр бидэнд байна. Анхан шатны шүүх “Мариотт” ХХК-ийн талд шийдсэн бол давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан хууль дагаж шийдвэрээ гаргасан байгаа юм.

Тухайлбал, 2018 оны долдугаар сарын 3-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 128/ШШ/2018/0427 дугаартай шийдвэртээ “…Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн зохих заалтуудыг баримтлан БОАЖЯ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 дугаартай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа,”Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны долдугаарын сарын 3-ны өдөр байгуулсан БО-08/А-09 дугаартай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ…. зэргийг хүчингүй болгуулахаар хандсан нэхэмжлэгч “В” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” байна.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны аравдугаар сарын 3-ны өдөр шүүх хуралдаанаар дээрх асуудлыг авч хэлэлцээд гаргасан магадлалдаа “…Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл түр олгох журам”-ыг баталсан байна. Уг журмын 4.1-д “…Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгуулллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр Урт хугацааны гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг Байгаль орчны сайд батална” гэж заасны дагуу гуравдагч этгээд “Мариотт” ХХК-тай хариуцагч Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр “гуравдагч этгээд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцоолбор бааз багуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” харилцан тохиролцсон хэмээх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй.

Учир нь дээрх журмын 4.1 болон бусад зохицуулалтаар Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээгээр хамгаалалтын талбайг тогтоож болох талаар зохицуулаагүй бөгөөд хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалтын талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн дээрх Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээнд “…Таван жил тутам энэхүү гэрээ болон Газар ашиглах гэрээг дүгнүүлнэ” гэж тусгасан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд 2007 оноос хойш Урт хугацааны хөрөнгө оруулалтын болон Газар ашиглах гэрээг дүгнүүлж байгаагүй ба 131.8 га газар буюу хамгаалалтын талбайн хувьд газрын төлбөрийг төлж байгаагүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/254 дүгээр албан бичгээр ирүүлсэн агаарын зургаас үзвэл “Мариотт” ХХК нь тухайн хамгаалалтын гэх газартаа орон сууцны зориулалттай эд хөрөнгүүдийг барьж, ашиглаж байгаа болох нь нотлогдож байна.

… БОАЖЯ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 дугаартай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа,”Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны долдугаарын сарын 3-ны өдөр байгуулсан БО-08/А-09 дугаартай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ….зэргийг хүчингүй болгосугай” гэжээ.

Мөн Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны 494 дугаартай тогтоолд “…Гэрээгээх “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсвэл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” болох нь тогтоогдсон. Уг үйл баримттай талууд маргаагүй байх тул гуравдагч этгээд “Мариотт” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй.

…Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд, аж ахуйн нэгж, байгууллага нь газрыг зөвхөн “эзэмших”, эсвэл “ашиглах” эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын талбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсний үндсэн дээр өөрийн мэдэлд байлгах боломжтой. Өөр бусад байдлаар буюу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олголгүйгээр “Хөрөнгө оруулалтын” гэх гэрээгээр газрыг бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “газрын төлбөрөөс чөлөөлөх” талаар гэрээгээр тохирох эрхийг хариуцагч байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад хуулиар олгоогүй байна” гэж шийдвэрлэжээ.

Үүнээс гадна БОАЖЯ-ны албаны эх сурвалж Дархан цаазат, тусгай хамгаалалттай газарт газар ашиглах, газрын төлбөрийн асуудлаар “… Тусгай хамгаалалтай газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулдаг. Уг хуулиар нийт газар нутгийг бүсчилж тойрог хэлбэрээр төлбөрийн хэмжээг тогтоосон. Энэ бүсчлэлээр Тусгай хамгаалалттай газар нутгийг хот суурин газрын  төлбөрийн ангилалд оруулж  төлбөрийг гурав дахин нэмэгдүүлж авдаг. Газрын суурь үнэлгээг 1997 онд Засгийн газрын 152 дугаар тогтоолоор баталсан бол 2018 оны зургадугаар сарын 10-нд Засгийн гзарын 182 дугаар тогтоолоор дахин шинэчилсэн.

Харин Газрын төлбөрийн тухай хуулиар Тусгай хамгаалалттай газар нутаг гэлгүй нийт газар нутгийн хэмжээнд эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын зориулалтаар газрыг ашиглаж байгаа бол газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн хуультай. Богдхан уулын Их тэнгэрийн ам нь төрийн тусгай хамгаалалттай газар нутаг, төрийн байгууллагын хэрэгцээнд гэдгээр тодорхой нөхцөл болзолтойгоор газрын төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бий. Өөрөөр хэлбэл, улсын тусгай объект байрлаж байгаа гэдгээр чөлөөлж байгаа хэрэг. Гэхдээ үүнд тодорхой хуулийн зохицуулалт байхгүй.

Бусад үндэслэлээр буюу аялал жуулчлал, амралт зугаалга, соёл спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор газрыг ашиглаж байгаа тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхгүй. Газрын төлбөрийн тухай хуулиар газрын гэрчилгээнд заасан га-гаар  журамд заасан хэмжээгээр төлбөрөө төлж барагдуулна. Сайд нарын хамтарсан тушаалаар газрын төлбөрөөс чөлөөлж болно гэсэн хуулийн заалт байхгүй.

Газрын төлбөрийн тухай хуулийн 40.1.5,6 гэсэн хоёр заалтаар хоёр жил хүртэл газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй бол газар эзэмших эрхийг цуцална” гэсэн тайлбарыг бидэнд өглөө.

Ер нь бол томоохон компаниуд Тусгай хамгаалалттай газар нутгийг иймэрхүү байдлаар ашигладаг явдал зөвхөн үүгээр зогсохгүй. “Эм Си Эс”-ийн “Мариотт” ХХК нь “Скай ресорт”-ын газрыг ашиглахдаа газрын төлбөр төлөөгүй гэдгийг шүүх тогтоочихлоо. Гурван сайд ч “Мариотт” ХХК-ийг газрын төлбөрөөс чөлөөлөх эрхгүй гэж шүүх үзсэн байна. Бас “хариуцан хамгаалах” нэрээр газрыг нь хашиж байгаад хаус барьж, худалдсан нь ч асуудал дагуулж мэдэхээр боллоо.

Ингэж хувьчилж авсан мэт ашиглаж, хэрэглэдэг аргыг “Цоордох” хэмээн нэрийддэг юм байна. Өөрөөр хэлбэл, багахан хэсгийг Газар ашиглах гэрээгээр, ойролцоох газрыг бүтэн амаар нь хашиж ашиглахыг хэлдэг зарим компаниудын өөрсдөө гаргасан хуулийн цоорхой гэж ойлгоход болно.

Зөвхөн Богдхан уулын амнуудын ашиглалтыг шалгаад, нягтлаад үзэхэд л “Цоордож” ашиглаж байгаа зөрчил олноор илэрнэ гэдэг мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.

Түүнчлэн “Цоордох” аргыг зөвхөн Тусгай хамгаалалттай газрыг ашиглахад бус уул уурхайд ч хэрэглэдэг байна.

Тиймээс бид тун удахгүй “Скай ресорт”-ын толгой компани стратегийн ордод ч багтах боломжтой томоохон ордыг “Цоордох” аргаар ашигласаар олон жил болж байгаа баримтыг хүргэхээр бэлтгэж байгаа болно.

Угтаа “Цоордох” арга гэдэг нь “Луй­вар” гэсэнтэй ижил гэдгийг уншигчид тэрхүү уул уурхайн ордын эзэмшил, ашиглалттай холбоотой нийтлэл, сурвалжлагуудаас харах болно.

Зууны мэдээ
Б.ДАМДИН-ОЧИР, Ц.БАЯР

“Скай ресорт” дархан цаазат газрыг “цоордох” аргаар 12 жил төлбөргүй ашиглажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани