Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Энхтүвшин: Хамарын хийдэд лиценз авсан компанийн үйл ажиллагааг зогсоосон

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Дорноговь аймгийн өвөлжилт ямар байна вэ. Өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан уу?

-Аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл сайн байгаа. Энэ жилийн хувьд цас ороогүй ч зуншлага сайхан байсан учир мал сүрэг өссөн. Бид 2017 онд хоёр сая толгой мал тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцсээр хоёр сая 147 мянган толгой мал тоолуулсан. Цаашдаа аймгийн мал өсөх, малчид бэлчээрийн аж ахуй эрхлэхээс гадна фермийн аж ахуй эрхлэх бололцоо бүрдэж байна. Малчид ая тухтай, өнтэй өвөлжиж байгаа гэж хэлж болно.

-Хуулийн дагуу аймаг, орон нутаг төсвөө баталсан байх учиртай. Энэ жилийн төсвийн тухайд?

-Төсөв өнгөрсөн оноос өссөн. Бид орлогоо нэмэгдүүлж чадсан. Ялангуяа, уул уурхайн компаниудаас авах татварын хэмжээ үнэн, бодит болсонтой холбоотойгоор төсөв нэмэгдсэн. Хоёрдугаарт, Дорноговь аймгаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслээс татвар авдаг боллоо. Мөн Засгийн газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нөөцийн татварыг орон нутагт нь хуваарилах шийдвэрийг гаргасан. Энэ хэмжээгээр аймгийн орлого нэмэгдэж байна. Тиймээс аймаг хөрөнгө оруулалтаа бие дааж хийх бололцоо бүрдэж байгаа.

-Олон жил яригдсан газрын тосны үйлдвэрийн ажил өнгөрсөн зунаас эхэллээ. Үүнийг дагасан бүтээн байгуулалтын ажил ямар төвшинд байгаа вэ?

-Нефть боловсруулах үйлдвэрийн ажил ид явагдаж байна. Мөн Засгийн газар, УИХ-ын тогтоолын дагуу Ханги-Мандал -Зүүнбаян, Зүүнбаян -Тавантолгой чиглэлийн төмөр замын ажил энэ онд эхэлчихвэл Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулах боловсруулах болон баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орох, экспортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэх боломж нээгдэнэ. Мөн төмөр зам тавьснаар уул уурхайн тоосжилт, хүнд даацын автомашинаас салах боломжтой.

-Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажил хэдэн хувьтай байгаа бол?

-Хүмүүс 40 гаруй хувьтай байна гэж байна. Одоогоор цахилгааны 110 кВт-ын шугамын ажил, дэд станц баригдаж дууссан. Авто замын хучилт хийхэд бэлэн болсон байна. Төмөр замын ажил 2-3 км явсан байгаа. Ингээд тооцохоор нийт дүнгээрээ 70 гаруй хувьтай байгаа болов уу. Ирэх дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлбэл зургаадугаар cap гэхэд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүх ажил дуусах боломжтой.

Орон нутгийн зүгээс шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Ялангуяа, бодлогын бичиг баримт гаргах, элс хайрга зэрэг түгээмэл тархацтай газар олгох асуудлыг цаг хугацаанд нь шийдээд явж байна.

-Дорноговь аймгийн нутагт дэвсгэр Хамарын хийд орчимд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын лиценз эзэмшиж, үйл ажиллагаа явуулж эхэллээ гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ ямар учиртай юм бол?

-Ашигт малтмал, газрын тосны газраас 2007 онд лиценз авсан юм билээ. Хамарын хийд орчмыг аймаг, орон нутгийн тусгай хамгаалалтад 2014 онд авсан байгаа. Ингээд асуудал шүүхээр явж байгаад 2017 онд Хятад Улсын хөрөнгө оруулалттай компанийн талд шийдвэр гарч, лицензээ сэргээсэн байдаг. Бид ямар ч байсан энэ компанийг ажиллуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад вэ гэвэл, энэ газрыг 2014 онд тусгай хамгаалалтад авсан. Хоёрдугаарт, Хамарын хийд нь олон хүн мөргөл хийдэг “Энергийн төв” гэж нэрлэгддэг, аялал жуулчлалын бүс учир бид уул уурхайн компанийг ажиллуулахгүй.

-Газар дээрх нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Тус компани одоогоор кэмп, шатахууны агуулахаа байрлуулсан байна гэсэн мэдээлэлтэй байна. Манай цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас уржигдар (даваа гараг) шалгалт хийсэн. Компанийг цаашид ажиллуулахгүй байх мэдэгдлээ шат шатны Засаг дарга нар хүргүүлж байгаа. Мөн би Ашигт малтмал, газрын тосны газарт уул уурхайн лицензийг хүчингүй болгуулахаар асуудлаа тавьж байна.

Ер нь Дорноговь аймгийн түүх дурсгалын хэд хэдэн газарт иймэрхүү асуудал гарч байна. Тухайлбал, Өргөн сумын газар нутагт “Аргалын уул” гэж бий. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газарт Австралийн компани хайгуул хийсэн байсныг 2017 онд үйл ажиллагааг нь зогсоож, лицензийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

Цуцлуулаад өөр газарт шилжүүлэх эсвэл нөхөн төлбөрийг олгох гэх мэтээр асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Харамсалтай нь Ашигт малтмал, газрын тосны газар энэ асуудлыг одоо болтол шийдээгүй байна. Мөн Хамарын хийдэд үүссэн асуудлыг шийдэж, лицензийг нь цуцлах эсвэл адил төстэй өөр аймгийн газар нутагт шилжүүлэх албан бичийг ойрын хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ.

-Аймгийн Засаг захиргаанаас авч байгаа арга хэмжээ байгаа юу?

-Дээр дурдсанчлан аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газраас газар дээр нь шалгалт хийсэн. Үндсэндээ бичиг баримт нь дутуу юм билээ. Мөн бид энэ газарт ажиллуулахгүй гэдгээ мэдэгдэж, үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Аль 2014 онд аймаг тусгай хамгаалалтад авчихсан газарт кэмп барьж, ажиллахаар бэлтгэлээ хангаж ирсэн байгаа нь харамсалтай. Тиймээс орон нутаг, тэр дундаа Өргөн сумын Засаг дарга, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас ажиллуулахгүй гэдэг албан тоотоо хүргүүлсэн. Лацдаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Харин бид энэ хугацаанд холбогдох газруудад цуцлуулах бичгээ хүргүүлнэ.

-2014 онд тусгай зөвшөөрөл олгосон байхад өнөөдрийг хүртэл аймаг, сум мэдээгүй байсан гэсэн үг үү?

-Өмнө нь энэ компани лицензгүй байсан. Уг компани 2007 онд “А” лицензээ авсан юм байна. 2014 онд энэ газрыг аймаг улсын тусгай хамгаалалтад авсан. Улсын тусгай хамгаалалтад авснаас хойш энэ газрын тухай яригдаагүй. Би 2016 онд ажлаа авснаас хойш мөн компанийн тухай асуудал яригдаагүй. Түүнчлэн 2018 онд энэ газрын тусгай зөвшөөрлийг шүүхээр сэргээлээ гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдээгүй. Өмнө нь “А” лицензтэй байсан учир шүүхийн шийдвэр аваад үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна гэж ойлгосон. Дөрвөн шатны шүүхийн шийдвэр гараад сэргээсэн юм билээ. Гэхдээ бид энэ компанийг ажиллуулахгүй.

-Улсад хохиролтой юм биш үү. Лиценз олгохоос өмнө шийдвэрлэж болоогүй юм уу?

-2007 онд энэ компани зөвшөөрлөө аваад хайгуулаа хийгээд дуусчихсан юм байна. Харамсалтай нь тэр үед ажиллаж байсан хүмүүс зогсоох ёстой байсан. Тухайн үед нь улсын тусгай хамгаалалтад авч, “X” лицензтэй байхад нь асуудлыг ярих ёстой байсан.

-Цагаан дэлийн агуйд жонш олборлож байгаа хууль бус үйлдлийг зогсоох чиглэлээр аймгийн удирдлагууд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Айраг сумын Цагаан дэлийн агуй гэж бий. Монголын түүх дурсгалт газруудын нэг. Монгол Улсдаа хамгийн том агуйд тооцогддог. Бид энэ газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулахаар санал хүргүүлсэн. Аймаг, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Энд бичил уурхай эрхлэх, гар аргаар алт олборлож байна. Бид энэ агуйг хамгаалахаар тэмцэж байгаа. Улсын тусгай хамгаалалтад авах асуудал саяхан Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. УИХ-аар шийдчихвэл хамгаалалтын захиргаа байгуулж, хамгаалах бүрэн бололцоо бий. Ер нь улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтийг Засгийн газар, УИХ-ын төвшинд гурав дахь удаагаа тавьж байгаа.

Б.НОМИН, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Т.Энхтүвшин: Хамарын хийдэд лиценз авсан компанийн үйл ажиллагааг зогсоосон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани