Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Тлейхан: Хуульд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх эрчим хүчний үнэ эрс буурна

Сэргээгдэх эрчим хүчний acap их нөөцтэй Монгол орон байгаль цаг уур, өөрийн хэрэглээний онцлогтоо тохируулан “ногоон” эх үүсвэрийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуулт эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс бид энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхан сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан юм. 

-УИХ-аас анх 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Өнөөдөр энэ хууль хэрэгжээд 11 жил болж байна. Юуны өмнө хуулийн хэрэгжилтийн тухай асуумаар байна?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль бол сайн хууль. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн, үнэ тарифыг нь хүртэл валютаар тооцсон, гадна, дотны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хууль. Энэ хууль батлагдсанаас хойш Эрчим хүчний зохицуулах хорооноос нийт 32 хуулийн этгээдэд нар, салхины эх үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг олгосон.

Үүнээс нарны 712 МВт чадал бүхий 28, салхины 450.4 МВт чадал бүхий 4, усны 217.4 МВт чадал бүхий 3 хуулийн этгээд, нийт 1,379.8 МВт чадал бүхий нар, салхины эх үүсгүүр барих тусгай зөвшөөрөл аваад байна. Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1,309.5 МВт байгаа бөгөөд үүний 18.1 хувийг нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар нийлбэр хүчин чадал нь 35 МВт-ын гурван нарны цахилгаан станц, нийлбэр чадал нь 155 МВт-ын хүчин чадалтай гурван салхин станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна.

Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 17 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа бөгөөд жилдээ 270 орчим сая кВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр цаашдаа ч нэмэгдэнэ. Үүнээс харахад өнөөдөр мөрдөгдөж байгаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль үүргээ хангалттай сайн биелүүлсэн, хэрэгжилт ч сайн байгаа.

-Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуу-линд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дахиад Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хуульд яагаад дахин дахин өөрчлөлт оруулаад байна вэ?

-Анх УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан 2007 онд дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний хөгжил хэр байсан бэ, Монгол Улсын санхүү эдийн засаг ямар түвшинд байсан бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Тухайн үед дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмж асар өндөр үнэтэй, дэвшилтэт техник, технологи өнөөдрийнх шиг хөгжиж чадаагүй байсан.

Хоёрдугаарт, Монгол Улсын санхүү, эдийн засгийн чадавх сул, эрчим хүчний хангамжийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай байсан юм. Анх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлахдаа сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчлан, нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл, салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллароор худалдаж авна гэх мэтээр тогтоосон заалт бий.

Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1,200 төгрөг байсан. Гэтэл жил ирэх тусам ам. долларын ханш огцом өсөж эхэлсэн. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд үнийн зөрүү гарч эхэлсэн. Тиймээс 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Хуулийн дагуу 2015 оноос эхлэн Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг нэвтрүүлсэн. Өнөөдөр энэ хуульд өөрчлөлт оруулах хоёр үндсэн шаардлага байгаа. 

Нэгдүгээрт, эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр шинээр ашиглалтад орох тоолонд дэмжих тарифын хэмжээ нэмэгдэж, хэрэглэгчдэд үнэ тарифын дарамт учруулах болсон. Хоёрдугаарт, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал үүссэн. Тиймээс яалт ч үгүй Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэж харах ёстой.

-Та сая уламжлалт нүүрсний станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ хоёрын хооронд их зөрүү гарсан гэж ярилаа. Үүнийг тодруулж болох уу?

-Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог. Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг тогтоохдоо Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу тогтоох шаардлагатай болдог. Өнөөдөр хэрэглэгчдэд борлуулж байгаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг. Гэтэл нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422 төгрөг байгаа.

Харин салхин цахилгаан станцад үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 230 төгрөг байна. Энэ зөрүүг дэмжих тарифаар нөхөж өгдөг. Анх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дараа буюу 2015 онд дэмжих тарифыг 1 кВт.ц тутамд гурван төгрөг 95 мөнгө байхаар тогтоосон. Гэвч нар, салхины цахилгаан станц шинээр ашиглалтад орсноор сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын зөрүү нэмэгдэж, үүнээс шалтгаалан дэмжих тариф маань 1 кВт.ц тутамд 11 төгрөг 88 мөнгө болж нэмэгдэж байгаа.

Цаашид сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн тохиол-долд хэрэглэгчдэд борлуулах сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэмэгдэж, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үнэ тэр хэмжээгээр нэмэгдэх эрсдлийг бий болгож байгаа юм.

-Үнэ тарифын хувьд их зөрүүтэй байгаа юм байна. Тэгвэл сэргээгдэх эрчим хүч нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдсэнээр эрчим хүчний аюулгүй ажилла-гаанд нөлөөлж байгаа гэдэг асуудлыг тодруулж өгөөч?

-Жишээлбэл, нарны цахилгаан станцууд өглөө нар мандахаас эхлэн орой нар жаргах хүртэл эрчим хүч үйлдвэрлэдэг. Салхины станцууд салхигүй өдөр ажиллахгүй. Байгаль, цаг уураас хамааралтай эрчим хүчний ийм эх үүсгүүрүүд нэгдсэн системд үйл ажиллагаа явуулах нь тогтвортой ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Дулааны цахилгаан станцад саатал гарах, эрчим хүчний ямар нэг дутагдал гарах үед бид ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон тохируулга хийдэг.

Гэхдээ ОХУ-аас манайд өгөх цахилгаан эрчим хүчний дээд хязгаар гэж бий. Тэр нь 245 МВт-аас илүү тохируулга хийх боломжгүй. Үүнээс илүү гарвал ОХУ-аас шууд хязгаарладаг. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй, байгалиас хараат байдалтай, 245 МВт-аас илүү хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд нэгдсэн сүлжээнд ороод ирвэл бид тохируулга хийж чадахгүйд хүрнэ. Нар гарахаар, эсвэл салхи гарахаар эрчим хүчтэй болно гэж хүлээгээд сууж байж болохгүй биз дээ.

-Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байгаа юм байна. Тэгвэл олон улсад ямар байдаг юм бол. Харьцуулсан судалгаа бий юу?

-Байлгүй яахав. Эрчим хүчний зохицуулах хорооноос олон улсын жишиг үнийн талаар судалгаа хийж байдаг. Ялангуяа нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ дэлхий нийтэд жил ирэх тусам буурч байна. Жишээлбэл Арабын нэгдсэн Эмират улсад 1 кВт.ц нарны эрчим хүчний үнэ монгол төгрөгөөр тооцоход 57.3 төгрөг, АНУ-д 64.5 төгрөг, Мексикт 78.8 төгрөг, Германд 193.6 төгрөг, БНХАУ-д 186.4 төгрөг байгаа.

Дээрх орнуудад үнийн өрсөлдөөнөөр сон-гон шалгаруулалт зарлаж, хамгийн бага үнэ санал болгосон компани сэргээг-дэх эрчим хүчний эх үүсгүүр барьдаг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байгаа. Гэтэл Монгол Улсад 358-430 төгрөгийн үнэтэй байгаа. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос Дэлхийн банкинд хүсэлт гаргаж, Монгол Улсын нарны эрчим хүчний тогтвортой үнэ тарифын талаар судалгаа хийлгэсэн. Бүтэн жил хийсэн энэхүү судалгааны дүгнэлтүүд гарч байгаа. Энэ дүгнэлтэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ хэт өндөр байна гэдгийг тодорхой тусгаж өгсөн байна лээ.

Өнөөдөр мөрдөж байгаа үнээс бараг хоёр дахин үнийг бууруулах, нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн эрчим хүчийг 6.5-8.1 ам.цент, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг 5.1-6.4 хүртэл ам.центээр худалдаж авах боломжтой гэдэг тооцоо гаргасан. Мөн Дэлхийн банкнаас “Сэргээгдэх эр-чим хүчний зах зээлийг Монголд эхлүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад шууд саналын аргаар, тусгай зөвшөөрөл олгох механизм үүргээ сайн гүйцэтгэжээ.

Одоо дараагийн үе шатанд шилжих шаардлагатай бөгөөд зах зээлд олон хөрөнгө оруулагчдыг татах бус харин үнийг бууруулах үе шатыг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ үе шатанд өрсөлдөөнт тендер болон аукционы механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг өрсөлдөөнт шалгуураар, хямд үнийн зарчим баримтлан зах зээлд нэвтрүүлснээр цахилгаан эрчим хүчний үнэ буурч болдог гэдгийг олон улсын сайн туршлага харуулж байна.

Европ, Ойрх Дорнод, Азийн зарим орнууд өрсөлдөөнт зах зээлийн механизмыг хэрэглэснээр хэрэглэгчдийн үнэ буурсан байна” гэдэг зөвлөмж өгч байгаа. Үнэхээр Дэлхийн банкны судалгааны дагуу үнэ тариф тогтоож эхлэх юм бол уламжлалт, нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас нийлүүлж байгаа цахилгааны үнэ, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа цахил-гааны үнэ хоёр бараг ялгаагүй болно.

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг буулгах ёстой, үүний тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Гэвч өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид үүнийг хэрхэн хүлээж авах бол?

-Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчидтэй бид уулзсан, нөхцөл байдлаа ярилцсан. Дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний үнэ нүүрс, байгалийн хий буюу уламжлалт эх үүсвэр эрчим хүчний үнэтэй өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг зөв зохистой хөгжүүлэхийн тулд хэрэглэгчдэд дарамт учруулж, үнэ тарифын барьцаанд оруулах шаард-лагагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Монголд нарны томоохон станц барихаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Ньюком солар энержи” ХХК гэхэд л “Бид Монголд хамгийн хямд үнээр эрчим хүчээ нийлүүлье” гэдэг хүсэлт гаргаж, 1кВт.ц эрчим хүчийг 9.5 ам.центээр нийлүүлэхээр гэрээгээ хийхээр санал ирүүлсэн. Энэ бол дэвшил. Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн ч, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын ч эрх ашгийг тэнцвэртэй хангаж ажиллах ёстой.

Тиймээс бид аль болох хөрөнгө оруулагчдынхаа ч, хэрэглэгчдийнхээ ч эрх ашгийг хамгаалж, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд үнийн дарамтгүй, эрчим хүчний салбарынхаа найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжүүлэх шаардлагын хүрээнд ажиллаж байна.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд яг ямар өөрчлөлт оруулахаар тусгаж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,Д.Ганбаатар тэргүүтэй гишүүд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэхүү хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх, өрсөлдөөнт зах зээлийг бий болгох заалтууд орсон.

Хуульд нэмэлт өөрчлөлт орвол салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж, нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсвэрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллараар худалдаж авна гэж хуулиар тогтоосон өндөр үнийг өөрчилж, дэлхий нийтийн жишгийн дагуу хямд үнийн шалгуураар өрсөлдүүлдэг тогтолцоонд шилжүүлэх боломж бүрдэнэ. Хуульд өөрчлөлт орсноор сэргээгдэх эрчим хүчний үнэ эрс буурна.

-Тэгвэл цаашдаа бид сэргээгдэх эрчим хүчээ яаж хөгжүүлэх ёстой вэ?

-Ямар ч байсан өнөөдөр мөрдөж байгаа хуулиа өөрчилж, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар сэргээгдэх эрчим хүчний үнийг бүрдүүлэх сэргээгдэх эрчим хүчний бага чадлын тархмал эх үүсгүүрүүдийг хөгжүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, илүү гарсныг нь түгээх сүлжээнд нийлүүлэх, нарны үүсгүүрээр дулааны хэрэглээгээ хангах боломж бүрдэнэ. Цаашид нар, салхины томоохон чадлын үүсгүүрүүдийг цахилгааны хуримтлууртай хослон ажиллуулах замаар системийн тогтвортой ажиллагааг хангах, экспортлох зэргээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зэрэг асар их боломж бидэнд бий.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

А.Тлейхан: Хуульд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх эрчим хүчний үнэ эрс буурна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани