Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Баттулга: Утааны тухай танин мэдэхүйн юм ярьж, чухал царайлахаа боль

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор өнөөдөр Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд Ерөнхий хяналтын сонсгол болж байна.

Х.Баттулга: Утааны тухай танин мэдэхүйн юм ярьж, чухал царайлахаа боль

Ерөнхий хяналтын сонсголын үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцож, байр сууриа илэрхийлэв.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулан Ерөнхий хяналтын сонсголд оролцож байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм.

 

Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр зохион байгуулсан билээ.

 

Агаарын бохирдлын асуудлаар явагдаж буй Ерөнхий хяналтын сонсголын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга:

 

“…Энэ бол Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу явагдаж буй анхны Ерөнхий хяналтын сонсгол. Хойшдоо сонсгол зохион байгуулах жишиг үүгээр тогтох тул дэгтэй холбоотой санал хэлье. Сонсголын дэгийн 11-т “Оролцогчид сонсголын үеэр хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн, бусад оролцогчоос асуулт асуухгүй” гэсэн байна. Нийтийн сонсголын тухай хуулийн зорилтод “Төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулна. Төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад оршино” гэсэн байна. Гэтэл УИХ-ын гишүүд оролцогчдоос асуулт асууж, иргэд УИХ-ын гишүүдээс асуулт асуух эрхгүй байна. Энэ дэгт өөрчлөлт оруулах саналтай байна. Хоёрдугаарт, сонсголд дөрөвхөн иргэнийг оролцуулж байна. Иргэд мэдээлэл авах, иргэдийн оролцоог хангах зорилготой хууль. Энэ бол УИХ-ын байнгын хорооны хурал биш цаашид жишиг болох учиртай сонсгол тул дэгд өөрчлөлт оруулах саналтай байна” гэсэн юм.

 

Харин хуралдаан даргалагч, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Сонсголыг зохион байгуулахын тулд нэлээн хэдэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан. Сонсголын тухай хуулийн зүйл заалтуудыг баримталж сонсголын дэг бичсэн…” гээд хуралдааныг үргэлжлүүлэв.

 

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурийг илэрхийлсэн мэдээллийг уншиж танилцууллаа.

 

МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД ХҮРЭЛЦЭН ИРЖ:

 

“Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Жилийн өмнө агаарын бохирдолтой холбоотой онц байдал зарлах санал гаргаж, агаарын бохирдолтой холбоотой тоо баримтуудыг мэдээлэл болгон өгч байсан.

 

Одоо танин мэдэхүйн шинжтэй асуулт, хариултаа зогсоо. Бид утаатай холбоотой мэдээллийг хэдэн жил ярьж, өөр хоорондоо солилцов? Тоо нь, хохирол нь ихдээд л байдаг. Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь эрх мэдэл нь ихсээд л байдаг. Гадаадын хүмүүс ирчихсэн байгаа юм шиг “утаа тэгсэн…, барилга тэгсэн…, мөнгө хүрэхгүй байна…” гэж бие биедээ танин мэдэхүйн юм яриад, ажил хийж байгаа мэт чухал царайлахаа боль.

 

Шийдэж цөхөөд байх зүйл байхгүй. Сэтгэл, зүрх байх юм бол шийдэгдэнэ. Мөнгөгүй гэж ярихаа боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Өөрсдөө захиран зарцуулах эрх мэдэлгүй. Сая УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байна. 2010 онд Монгол орны хөгжлийн бодлогыг бүх өнцгөөс нь харсан, хөдөө орон нутаг, дэд бүтэц, хотжилтоо оруулсан сайн хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрийг олон хүн эсэргүүцдэг.

 

Алслагдсан 98 сумаа шинэчилье, 21-р зуун гарлаа. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, захиргаа гээд бүгдийг нь халуун, хүйтэн устай болгоё гэсэн ч таван сумыг шинэчлэх мөнгийг нь шийдээд хоёр сум баригдаад л энэ ажлыг зогсоосон.

 

Энэ сонсголоор УИХ, Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй л гармаар байна. Шийдэл л гаргах ёстой. Хөдөөг хөгжүүлэхийн тулд яах ёстой билээ. Малчид л орлоготой болох ёстой биз дээ. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Хөдөө, аж ахуйн биржийг хөгжүүлье гээд Хөдөө, аж ахуйн сайд байхдаа эхлүүлсэн энэ ажил одоо хаана, хэрхэн явж байгааг юм бол.

 

Дарханаас сонгогдсон Д.Хаянхярваатай ярьж байгаад арьс, ноос боловсруулах үйлдвэрээ Дарханд барья гээд дэмжигдсэн. Иймэрхүү шийдлээ л өнөөдөр ярих хэрэгтэй байна. Хөдөөгөө хөгжүүлж байж л нүүдлийг зогсооно. Ямар ч замбараагүйгээр газар олгосноос болж төлөвлөлтгүй орон сууцнууд ихээр баригдсан. Тиймээс дагуул хот байгуулъя гэж 2010 оноос хойш ярьсан. “Шинэ яармаг” хороолол гэхэд 10 мянган айлаас судалгаа авахад 80 орчим хувь нь газраа орон сууцаар сольё гэсэн. Улмаар барилгыг нь өөрсдөөр нь бариулаад барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ ажлыг зогсоосон. Ажилгүйдэл, ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж л утаанаас салах ёстой. Иймэрхүү шийдвэрийг сонсголоос гаргаж Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй.

 

Нүүдлийг хөдөөгийн хөгжил, малчдын орлогыг өсгөх замаар, хотоо дагуул хот байгуулах, их сургуулиудыг гаргах, зарим яамдыг гаргах зэргээр шийдэх хэрэгтэй. Бусад орны шийдсэн туршилгыг судалж, яриад одоогоос 9 жилийн өмнө УИХ-аар батлуулчихсан ажлаа хийх хэрэгтэй байна. Одоо утаагүй зуух гэж ярих ёсгүй. Энэ сонсголоос шийдэл гараасай. Энэ бол танилцах уулзалт биш.

 

Баярлалаа” гэсэн юм.

 

Мөн энэхүү сонсголыг даргалж буй УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг утаагүй зуух зарсан компанитай нэр холбогдож буйг шүүмжилж, утаагүй зуух нэрийн дор олон зуун тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн асуудалд шүүмжлэлтэй хандаж, зарим эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

 

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАРААХ МЭДЭЭЛЭЛ ӨГСНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Г.УЯНГА УНШИЖ, СОНОРДУУЛЛАА.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

“Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчин, нийслэл болон аймгийн төвүүдэд оршин суугаа нийт иргэдийг хордуулж, амь нас, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулж байгаа агаарын бохирдол, хорт утааны асуудалтай Монгол Улс 10 гаруй жил тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна. Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж  эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтэндээ анхааруулсаар байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн нь ямар ч үр дүнд  хүрсэнгүй.  Ихээхэн хөрөнгө мөнгийг ч үргүй зарцуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс  170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд  хугацааны зорилтот хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ, Засгийн газрын тогтоол, журмууд, ҮАБЗ-ийн зөвлөмж зэрэг олон тооны цаас үйлдвэрлэж, олон сан, ажлын хэсэг байгуулж төсөв, зээл тусламжаас санхүүжүүлсэн ч бодтой нүдэнд харагдах үр дүн гарсангүйгээр барахгүй харин ч байдал улам дордсоор байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн хөтөлбөр- цогц бодлого МУИХ-ын 2010 оны 36дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрт эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг хангах, хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөний бодлогоор зохицуулах, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулах, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх үндэслэл шаардлагын хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн болон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот хөдөөгийн хөгжил ба үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөний сааруулах зэрэг чиглэлийн олон чухал зорилт, арга хэмжээг тусгасан боловч, энэхүү иж бүрэн хөтөлбөр ашиг хонжоо хайгч бизнесийн бүлэглэлийн утаагүй зуух, түлш мэтийн бизнест дарагдсаар арваад жил боллоо. Төсвийн мөнгөөр хувийн бизнесийг тэтгэхийн оронд энэ хөтөлбөрт хөрөнгө, зохион байгуулалтаа төвлөрүүлэн хэрэгжүүлсэн бол арваад жилд Улаанбаатарыг утаанаас салгах хангалттай хугацаа байлаа.

 

Тэр ч байтугай агаар.мн сайт  нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2,4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрч хэвлэлүүдээр цацагдаж байлаа. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогджээ.

 

Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5,1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна.

 

Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хээл хахууль авах”, “Хээл хахууль өгөх”, “Хээл хахуульд зуучлах”, “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011- 2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна.

 

Дурдсан тайлан, баримтуудад дүн шинжилгээ хийж хууль бус үйл ажиллагаа, зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг дурдвал тоймгүй олон байх бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бодлого, төсөл арга хэмжээний хүрээнд явагдсан сонгон шалгаруулалт, бүтээгдэхүүний туршилт ба шаардлага хангасан байдал, нийлүүлсэн тоо хэмжээний болон бараа, ажил, үйлчилгээний үнэ ханшийн бодит байдал, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан эсэх зэрэг асуудлуудын хүрээнд хэрэг үүсгэн шалгах шаардлагатай, анхаарал татсан олон асуудал байна.

 

Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ мэт асуудлуудад онцгой анхаарч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдсэн хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллүүдийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гардуулаад байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 2 дахь хэсгийн 1т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул” тохиолдсон” зэрэг нөхцөлд УИХ онц байдал зарлана” гэж заасны дагуу Ерөнхийлөгч миний бие агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх саналыг УИХ-д 2017 оны 12-р сард явуулсан. УИХ-ын дарга “… агаарын бохирдол нь гамшиг, аюулт үзэгдэл болон осолд хамаарахгүй байх бөгөөд … онц байдал зарлах онцгой нөхцөл үүссэн гэх хуулийн үндэслэл байхгүй байна” гэсэн хариулт өгсөн билээ. Нийслэлийн иргэд олноороо хүүхэд томчуудгүй ханиад томуу, хатгалгаанд нэрвэгдэн, эмнэлгийн ор, шалыг дүүргэж, нялхас хэдэн мянгаараа хэвлийдээ эндэж, цонхоо онгойлгож агаар амьсгалах боломжгүй ийм нөхцлийг онц байдал зарлах онцгой нөхцөл гэж миний бие үзэж байна. Өсөлтгүй жирэмслэлтээр эрдмийн ажил хийх гэсэн судлаачид 2007 онд улс орон даяар 20 ийм тохиолдол олоход хүнд байсан бол одоо зөвхөн нэг төрөх эмнэлгийн статистикаар авч үзэхэд өсөлтгүй жирэмслэлт 2013 онд 470, өнөөдөр 1300 болжээ. Энэ бол нэг л эмнэлгийн статистик. Судлаачийн дурдсанаар 2013 онд нийт улс орны хэмжээнд 700 гаруй бүртгэгдсэн өсөлтгүй жирэмслэлт жил бүхэн геометр прогрессоор өссөөр 2017 онд 4400 гаруй бүртгэгдсэн байгаа нь бүрэн тоо биш гэж судлаач хэлж байна. Монгол оронд жил бүхэн 15-17 мянган хүн цаг бусаар амиа алдаж байгаа бол Монголын ирээдүй – нялхсаа мянга мянгаар нь хэвлийд нь хөнөөж байгааг онц байдал зарлах гарцаагүй нөхцөл гэж үзэж байна. Онц байдал зарлаж, төсөв, хүн хүч, төрийн бүхий л нөөц бололцоог агаарын бохирдлыг бууруулах арга  хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж, яаралтай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж байсаар атал хойргошин сууж болохгүй ээ.

 

Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа  холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжид энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна.  Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж  газар суларна. Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй.

 

Хөрөнгө мөнгө, зохион байгуулалтын хүчийг төвлөрүүлж  хугацаатай, үе шаттайгаар богино хугацаанд утааг эрс багасгах ийм боломжийг ашиглахын оронд зуух, түлш зарж бизнес хийсээр ирсэн нь даан ч харамсалтай. Өмнөх үйлдлүүдийг цэгцлэн, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохын сацуу утаатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, нэгдсэн бодлогодоо төвлөрүүлэн, удирдлага, зохион байгуулалтаар хангаж  ажиллах шаардлагатай байна.

 

Ийм шалтгааны улмаас  Нийтийн сонсголын тухай хуулийн 8дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх  заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг УИХ-д гаргасан болно” гэжээ.

 

Агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны Жинжин Д.Сүхбаатарын танхимд үргэлжилж байна.

 

Х.Баттулга: Утааны тухай танин мэдэхүйн юм ярьж, чухал царайлахаа боль
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани