Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тал ЕЭВЭН хаана вэ буюу “ЭРДЭНЭТ” хэнийх вэ?

 

"Эрдэнэт үйлдвэр"-ийг Сингапурын компанид зарсан тухай яриа саарал ордноос эхэлж Монгол даяар тархав. Дөнгөж дөрөв хоногийн өмнө улстөрчдийн амнаас гарсан яриаг төрийг төлөөлдөг ТУЗ-ийн гишүүн Н.Дэмбэрэл ч, зарсан гэж сэрдэгдээд байгаа "Монголын зэс” корпорац ч няцааж буй. Чухамдаа зарсан, эс зарсан ч ийм яриа гарах болсон нь чухамдаа эх орон илүү юу, эрх ашиг илүү юу гэдгийг улстөрчдөөс асуух шалтгаан боллоо.

Миний нутаг шүлгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин парламентын танхимын индрээс уншсан нь олон нийтийг бухимдуулж байсан цаг саяхан. Гэвч сонгууль бүрээр эх орон, элгэн садан гэж цээжээ дэлддэг улстөрчид эх орныхоо төлөө чухам юу хийсэн бэ гэж асуухад хүрлээ. Үзэл бодлоороо нэгдсэн улстөрчид УИХ-ын даргыг суудлаасаа буух ёстой гэж үзэн хэдэн сар парламентын үйл ажиллагаа гацаж, үзэл санаагаа нэгдсэн ард түмний төлөөлөл нь талбайд жагсаал зохион байгуулав. Цаашлаад өлсгөлөн болсон энэ тэмцэл одоо ч үргэлжилж буй. Парламентат ёсны 27 жилийн түүхэнд аль, аль нь шинэ үйл явдал байсан. Ард түмний эсэргүүцэл, олон нийтийн санаа бодлыг үл харгалзан "спикер”-ын суудал дээрээ байгаа М.Энхболд ч, үзэл бодлоороо нэгдсэн улстөрчид ч биенийхээ зөв гэдгийг батлах гээд өдийг хүрчээ.

 
Сандал ширээний асуудлыг түр цаашлуулаад олон жил "саалийн үнээ” байсаар ирсэн Эрдэнэтийн жинхэнэ эзэн хэн бэ гэдэг асуудал руу оръё. Саалийн үнээ. Сааж болдог, саалиа хүртэж болдог, улстөрчид дэлэнг нь шувтарсаар ирсэн болохоор ингэж нэрлэсэн байж таараа. Дэлэнг нь шувтардаг ч Монголын эдийн засгийг 40 илүү жил тэжээсээр ирсэн нь нотлох албагүй үнэн. Гэвч 40 жилийн өнгөн дээрээ хуурамч гарын үсгээр гаднын банкны барьцаанд үлдэж, үлдсэн хувийг нь хувийн өмчийн компани авч, үүнийг эсэргүүцсэн төр мэдэлдээ авах ёстой гэж үзсэн сүүлийн гурван жилийн маргаанаас эзэн нь хэн бэ? гэх асуулт хариултгүй хэвээр үлдэв. Үйл явдлын зураглалыг харвал Сингапурт зараагүй. Улстөрчдийн үгийг харвал Сингапурт байгаа гэх "Эрдэнэт”-ийн хувь заяа чухам хаашаа эргэх вэ гэдгийг хэн ч асуусангүй. Гэвч одоогоос гурав хүрэхгүй жилийн өмнө 49 хувийг цааш нь дамлах вий гэх хардлага гишүүдэд байсан гэдгийг энд дурдах нь зүй.

Тухайн үед хуралдаан дээр Шадар сайдын алба хашиж байсан Ц.Оюунбаатар "Тийм, хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаар хийгээд дахиад өөр газар худалдах ч юм уу, өөр эзэнтэй байх ч юм уу, тэр асуудлуудыг бас  тодорхой тусгаж өгөх шаардлага бий” гэж хэлж байсан бол Худалдаа хөгжлийн банкийг төлөөлсөн О.Орхон Энэ компани бол одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурал гэж байхгүй. Бүх зүйлийг совет дээр шийддэг ийм гэрээний дагуу явж байгаа. Энэ гэрээ автоматаар хүчингүй болсноор Монголын Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Тэрэн дээр бол 51 хувийн эзэмшигчийн давуу тал бүх эрх, үүргүүд компанийн тухай хуулиар зохицуулагдана” гэж хариулж байв.

 

Эзэн нь би, чи гэж маргаж байх хооронд төр болон худалдаж авсан компанийн төлөөлөл одоо "Эрдэнэт”-ийн ТУЗ-д бий. Гэвч эзэн нь хэн бэ гэдгээс илүү барьцаанд тавьсныг хэн ч сөхөхгүй байгаа юм бэ? Цаг хугацааны хүрдийг жилийн өмнөх рүү буцаавал Лондон хотын Арбитрын шүүх "Стандарт” банкны талд шийдвэр гаргаж "Эрдэнэт” үйлдвэр ялагдсан. Өөрөөр хэлбэл "Жаст”-ын Ш.Батхүү 2010-2012 онд "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ын даргын гарын үсгийг ашиглан "Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларыг гаргуулсан эсэх маргаанаар шүүхэд ялагдсан гэсэн үг. Лондон хотын арбитр 2017 оны сүүлээр хуралдаж "Эрдэнэт” үйлдвэрийг 51 сая ам.долларыг дансанд байршуулбал давж заалдах шатны хуралдаан зарлаж болох шийдвэр гаргасан юм. Үүнээс гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг "Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж мөн арбитрт хандсан байна. Лондоны арбитр уг  нэхэмжлэлийг бас л хангаж  зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг "Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан "Стандарт” банкинд олгох шийдвэр гаргав. Монгол мөнгөөр тооцвол сард 900 мянган ам.долларын хүү буюу 2.2 тэрбум, өдөрт 75 сая төгрөг төлөх ёстой болж таарсан.

 
Би, чи гэх маргаантай ч олон жил улстөрчдийн саалийн үнээ байсаар ирсэн "Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хэрхэх нь одоо ч тодорхойгүй хэвээр. "Эрдэнэт”-ийн эзэн хэн бэ гэж маргалдаж байх хооронд Лондон хотын арбитрын шүүхээс гаргасан шийдвэр, түүнийг хэрхэн хангаж байгаа талаар асуух улстөрчид алга. Сард 900 мянган доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн хүү төлөх шийдвэр жилийн өмнө гарснаас хойш бид МАНАН, дарга нартайгаа тэмцсээр өдийг хүрлээ. Еэвэнгийн тал нь яг хаачсан бэ?

 

Б.Болорсүх   

Zindaa.mn

 


<!-- [if !supportLineBreakNewLine] -->
<!-- [endif] -->


<!-- [if !supportLineBreakNewLine] -->
<!-- [endif] -->

 


Тал ЕЭВЭН хаана вэ буюу “ЭРДЭНЭТ” хэнийх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани