Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Долоо дордож, найм сэхэгч

УИХ өнөөдөр шинэ даргаа томилох гэж байна. Энэхүү албан тушаалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшүүлж Удирдах зөвлөл нь дэмжсэн юм. Улмаар өчигдөр орой УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө шйидвэрийг хэлэлцэж түүнийг УИХ-ын даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Г.Занданшатар гэж хэн болохыг танилцуулж байна.

УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Г.ЗАНДАНШАТАР ГЭЖ ХЭН БЭ?

Г.Занданшатар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш олон нийтэд танигдан улс төрд орж ирсэн. Улмаар 2004, 2008 оны сонгуулиар ялалт байгуулж УИХ-д найман жил тасралтгүй суусан юм. Харин одоо гурав дахь удаагаа УИХ-д сууж байна. Гурвууланд нь уугуул нутаг Баянхонгор аймгаасаа сонгогдсон. Хөдөлмөрийн баатар, сум, нэгдлийн дарга Д.Гомбожав гуайн хүү гэдгээр нь Г.Занданшатар сайдыг Баянхонгорынхон андахгүй. 

Тэрээр 1970 оны гуравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Занданшатар нэрийг түүнийг эх барьж авсан эмч Ёндонцоо гэж хүн өгсөн гэдэг. Тэрээр нэрнийхээ утга агуулгад их ач холбогдол өгдөг бөгөөд 1994 онд Энэтхэгээс зандан модоор хийсэн шатар олж аваад ихэд баярлаж байснаа дурссан нь бий. Ер нь түүнд хүний нэрний утга агуулга сонирхолтой санагддаг бололтой.

С.Батболдын Засгийн газарт ажиллаж байхдаа танхимынхаа Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн нэрний тухай хүмүүст “Манай Ламбаа сайдын нэр чинь хуварга хүндэр гэсэн үг ш дээ, та нар мэдэх үү” гэж хэлсэн тухай хошин яриа бий. Мөн өнгөрсөн хавар намынхаа 97 жилийн ойн баяраар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул мэт хөл тавин алхаж, олон нийтийг хөгжөөсөн.

СУРГУУЛИАСАА ХӨӨГДӨХ ШАХСАН НЬ 

Г.Занданшатар сайд Баянхонгорт төрсөн ч Улаанбаатар хотод өсч, 77 дугаар сургуулийг төгсчээ. Төрсөн нутаг Баянхонгор аймагтаа олон жил ажиллаж, амьдраагүй ч бусад улстөрчдийн адил төрсөн нутгаа бараадан тойргоо сонгожээ. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Оюутан байхдаа Орос, Монгол, Украин, Польшийн хооронд наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа Монгол руу их хэмжээний бараа гаргах гэж байгаад хил дээр саатуулагдан бараагаа хураалгаж байжээ. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдсэн албан бичгийг хүлээж авсан багш нь сургуулийнхаа удирдлагад мэдэгдэлгүйгээр өөрийг нь дуудаж уулзаад сургуулиас хөөлгөх бодолгүй байгаагаа хэлж, хэргийг хав даржээ.

ШАТАРЧИН ЗАНДАНШАТАР

Аав Д.Гомбожав нь Намын дээд сургуульд суралцахаар болж 1972 Баянхонгороос Улаанбаатарт нүүж иржээ. Д.Гомбожав гуай шатарт хорхойтой, Намын дээд сургуульд сурч буй сум, нэгдлийн дарга нар голдуу оюутнууд тэднийд ирж шатар тоглодог байсан учраас Г.Занданшатар хүү тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурчээ. Шатар сугавчилчихаад “Тоглоё” хэмээн хүмүүсийг шалж явдаг, аавыгаа орой ирэхэд нь тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байсан тухайгаа дурсчээ. Ээж О.Дашзэвэг нь хүүгээ шатар тоглохыг ихэд дэмжиж, “Шатар бол монгол хүний оюун ухааны тоглоом. Даалуу бол хятад худалдаачны тоглоом. Харин хөзөр бол орос ноёны тоглоом” гэдэг байжээ. Г.Занданшатар сургуулиас авахуулаад хаа очсон газраа сайн шатарчин гэгддэг байснаа ч дурссан нь бий.

Одоо ч шатар тоглох дуртай хэвээрээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 25 жилийн ойгоор үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд дэд байр эзэлж байв. Тэргүүн байрыг нь иргэн Д.Ламжав эзэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүдийн дунд зохион байгуулсан “Цэцэн түшээ-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Г.Занданшатар гишүүн түрүүлсэн юм. Тэрээр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн 10 удаагийн аварга А.Стефанова нараас гадна Монголын их мастеруудтайгаа тоглож байжээ. Хувьдаа шатрын цуглуулгатай бөгөөд тэдний нэг нь дээр дурдсан зандан модон шатар. Шатар тоглохоос гадна усанд сэлэх, хөлбөмбөг тоглох дуртай. Тэрээр Испанийн “Реал Мадрид” багийг дэмждэг юм байна.

ШҮҮМЖЛЭЛ ХҮЛЭЭСЭН “ТОГООЧ” 

Г.Занданшатар УИХ-д гурван удаа сонгогдсоноос гадна Засгийн газрын гишүүнээр хоёр дахь удаа томилогдон ажиллаж байна. Тэрээр өмнө нь 2009- 2012 онд С.Батболдын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байлаа. Харин сүүлийн жил гаруй хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гал тогоог барилаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг салбарын яам хоорондынхоо уялдааг хангагч, эвийн цавуу байх ёстой. Гэвч түүний хийсэн нэгэн үйлдэл Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдад таалагдаагүй. Г.Занданшатар сайд Тавантолгойн 1072 хувьцааг амь оруулах асуудлаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өгсөн юм. Үүнд салбарын сайд Д.Сумъяабазар бухимдан “Занданшатар аа, чи зүгээр чиг үүргийнхээ хүрээнд ажлаа хийвэл хийгээрэй. Мөнхбат сайдыг нүүрсний ченж хийлээ гээд л толгойтой бүхэн ярьсан шүү. Хэлсэндээ байцгаагаарай” гэсэн удаатай. 

Дэд сайдаас эхэлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу “давхар дээлтэй” сайд хүртлээ дэвшсэн түүний улс төрийн карьер шулуун, дардан байсангүй. Долоо дордож, найм сэхсэн хүн гэвэл нэг их буруудахгүй. 2008 оны сонгуулиар баянхонгорчууд түүнд итгэл хүлээлгэж УИХ-д сонгосон юм. Харин 2012 оны сонгуулиар намаасаа одоогийн УИХ-ын гишүүн М.Билэгттэй хамт Баянхонгор аймагтаа нэр дэвшсэн ч ялагдсан. Тэд олноо “бидон” хэмээх тодотголтой Д.Ганбат, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарт ялагдаж байлаа. Сонгуульд ялагдсаныхаа дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож Ө.Энхтүвшин даргатай хамт намаа удирдсан. Гэвч 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон гэдэг үндэслэлээр ажлаа хүлээлгэж өгсөн юм. Улмаар 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан. Энэ хугацаандаа авто замын осолд орж маш хүнд гэмтэл авч байлаа. Сайн эмчлүүлсний хүчинд эрүүл саруул болж улс төрд эргэн ирсэн юм.

  • ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
    1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
    1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү эдийн засагч
    2012 онд ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
    АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
    1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү, эдийн засгийн тэнхимд багш
    1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, валютын хэлтсийн захирал
    1998-2000 онд Монголбанкинд Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
    2000-2003 онд ХААН банкны дэд захирал
    2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
    2004-2012 онд УИХ-ын гишүүн
    2009-2012 онд Гадаад харилцааны сайд
    2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
    2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
    2016 оноос УИХ-ын гишүүн
    2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
    ШАГНАЛ:
    2004 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
    2006 онд Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан
    2009 онд Алтангадас одон
    2011 онд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
    ГАДААД ХЭЛ:
    Англи, Орос

С.Шийлэгтөмөр

 

 

Долоо дордож, найм сэхэгч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани