Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гахай жилийн өөдрөг төсөөлөл

Биенээ үгүйсгэсээр парламентыг 50 гаруй хоног тэг зогсоож, тэр хэрээрээ төрийн ажлыг гацаасан МАН М.Энхболдыг чөлөөлж, Г.Занданшатарыг сонгосноор гахай жилтэй золгож байна. Засгийн газрынхаа эсрэг кноп дарсан Ц.Цогзолмаа болон ЖДҮ-ээс зээл авч, ёс зүйн хариуцлага хүлээж, огцорсон Я.Содбаатар нарын оронд Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдаар томилсноор У.Хүрэлсүхийн танхим бүтэн болов. Үүн дээр мэдээж УИХ-ын спикер болж дэвшсэн Г.Занданшатарын албан тушаалд очиж, Засгийн газрын гал тогоог зангидахаар болсон Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг нэмж тодотгох хэрэгтэй. Ийнхүү гахай жилийн босгон дээр монгол төрийн ажил эмх цэгцэндээ орж, элдэв талцал, тэмцэлгүйгээр урагшлах хүлээлт нийгэмд бага ч гэсэн үүсгэв. Намрын ээлжит чуулган ч хаалтаа хийчихлээ. Гагцхүү гахай жилийн улс төр гэхээсээ улс оронд өрнүүлэх бүтээн байгуулалт тойрсон өөдрөг төсөөллийг зураглах гээд үзье.

“УИХ-ын чуулганы танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх учиргүй” хэмээгээд намрын чуулганыг хаах алх цохьсон спикер Г.Занданшатарын хэлснээр 2019 оны төсөвт 123 сургууль, сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7, цэцэрлэгийн 176 барилга барих хөрөнгийг суулгаж, 58 сургууль, 5 сургууль-цэцэрлэгийн цогцолбор болон 134 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ тааруу сугалаагаар хүүхдээ оруулдаг, бусдыг нь цоожтой хаалганы ард үлдээдэг байдлыг халахад энэхүү бүтээн байгуулалт багагүй хувь нэмрийг оруулж таарна. Харин сургууль, цэцэрлэгээр зогсохгүй нийгэм, эдийн засагт голлох нөлөө үзүүлэхүйц томоохон бүтээн байгуулалтууд хэрхэх бол?...

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал

Хамгийн гэрэл гэгээтэй, томоохон бүтээн байгуулалт нь. “Хоёр талдаа харилцан ашигтай байхаар менежментийн гэрээгээ байгуулах хэрэгтэй. Ирэх жилийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Үндэсний их баяр наадмаар шинэ нисэх буудал ашиглалтад ороосой гэж хүсэж байна. Энэ өдөр Япон, Монголын хооронд түүхт өдөр болно” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд очихдоо тодотгосон. Харин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаока "Шинэ нисэхийн 40 орчим байгууламж ашиглалтад орно. Олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болсон тул зөв, сайн ашиглах хэрэгтэй. Аюулгүй байдлын асуудлыг сайн хангавал найдвартай үйл ажиллагаа явуулах юм. Монгол талаас гаргах хөрөнгийг шийдэж, шинэ нисэхийн менежментийг явуулахад хамтран ажиллах хэрэгтэй байна" гэдгийг Засгийн газрын тэргүүнд уламжилсан. Тэгэхээр Японы талаас тавьж байгаа холбогдох шаардлагыг Засгийн газраас бүрдүүлээд өгчихвөл монголчууд ирэх долдугаар сард олон улсын шинэ нисэх буудалтай болох нь.

Хөшигийн хөндийн онгоцны буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, дөрвөн метр өргөн, 38 см зузаантай. Хамгийн том давуу тал нь хоёр талаас бууж, хөөрөх боломжтой. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1,500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм. Мөн 70-100 мянган хүнтэй хот сууринг дулаанаар бүрэн хангах хэмжээний тус бүр нь 14 мВт-ын хүчин чадалтай гурван зуух бүхий дэд цахилгаан станц, хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийг бариад байна. Нисэх онгоцны буудлыг түшиглэн Монгол Улсын анхны 32.2 км хурдны замыг барьсан нь онцлох бүтээн байгуулалтын нэг юм.

Сайдын “толгой”-ны үнэтэй бүтээн байгуулалт

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж танхимаа бүрдүүлснийхээ дараа Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд нэгэн үүргийг өгсөн байдаг. Тэрээр “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг Х.Баделхан сайд та толгойгоороо хариуцна шүү. Гэртээ орох бүрт гэрээс чинь өмхий үнэртээд байдаг бол яах вэ? Албан тушаалтнууд өөриймсөг сэтгэлээр ажилдаа хандах цаг болсон” хэмээн мэдэгдсэн.

Харин “Мянганы сорилтын корпорацад ямар технологиор барихаар болсон талаараа танилцуулж, зөвлөгөө авснаар эцсийн дүн гарна. Энэ долоо хоногт дүгнээд ирэх хоёр, гуравдугаар сард цэвэрлэх байгууламжийн ажил эхэлнэ” гэдгийг Х.Баделхан сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлсэн юм. Тэгэхээр зундаа утаанаас илүүтэй нийслэлчүүдийг бухимдуулдаг төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх нь. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд хийсэн айлчлалынхаа үеэр зүгээр ч нэг шинэ цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолд оролцож, тууз хайчлаагүй нь лав.

Нөгөөтэйгүүр, хариуцлагын асуудлыг хөндөж, хэн бүхний толгойг илээд байхгүй гэдгээ илэрхийлэх болсон Ерөнхий сайд танхимынхаа гишүүнийхээ амыг асуух нь мэдээж. Тэр үед ямар нэгэн ажил эхлээгүй бол “толгой”-гоороо хариуцах үүрэг хүлээсэн Х.Баделхан У.Хүрэлсүхийн хариуцлагын сэлмэнд өртөж таарна.

1.6 жилийн дотор барьж 2020 он гэхэд ашиглалтанд орох юм. Хуучнаасаа 2.5 дахин их нэмэгдүүлсэн хүчин чадалтай энэхүү үйлдвэр нь Монголын цаг агаарт тохирсон, лагаа өөрөө бүрэн боловсруулж цэвэрлэн метан хий гаргах, түүнийгээ үйлдвэр өөрийн эрчим хүчээ гарган авах, мөн цэвэрлэсэн усаа олон улсын стандартад нийцсэн технологиор өөрөө бүрэн цэвэршүүлдэг байгаль орчинд ээлтэй, экологийн шийдэл бүхий иж бүрэн орчин үеийн цогцолбор үйлдвэр юм.

60 жилийн дараах шинэчлэл

Үе үеийн Засгийн газар, нийслэлийн удирдлагууд эхлүүлэх гээд чаддаггүй, хөрөнгө санхүүжилт олдоггүй нэг төсөл явж ирсэн нь Налайхын зам байв. Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийг хэрэгжүүлж арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Ингэхдээ төслийн гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай арилжааны гэрээг яаралтай шинэчлэх, үүний дараа төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банктай нэн даруй байгуулахыг холбогдох сайд нарт даалгасан юм.

Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийх, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байна.

Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэргийг хийж дуусгах юм.

Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ.

Зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ. Налайхын зам нь Улаанбаатар хотыг зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол гарц зам юм. Энэ замыг 1959 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар, шинэчлэл хийгээгүй учир чанар нь муудсан. Мөн ачаалал эрс нэмэгдсэнээс байнга осол гарч эрдэнэт хүний амь нас үрэгдэн, эд материалын хохирол учирч байна.

 1-1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий цахилгаан станц

Эрчим хүчний яам, Оюу Толгой компани хооронд байгуулж, Тавантолгойн ордыг түшиглэн барих цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахаар болов. Дэлхийн хэмжээний томоохон нөөц бүхий Оюу Толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг эл компани Монголд үйл ажиллагаа явуулдаг ч дотоодоос эрчим хүч авдаггүй. Харин Өвөрмонголын Эрчим хүчний корпорациас жилдээ 100 гаруй мВт-ын цахилгаан эрчим хүчийг импортоор авсаар өнөөг хүрч буй юм. Энэ нь Монголоос найдвартай, холбогдох нөхцөл шаардлагыг хангасан цахилгаан авна гэсэн тэдний шаардлагатай холбоотой.  

Манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэх цахилгааныг тэд урд хөршөөс авдаг гэсэн үг. 100 гаруй мВт эрчим хүч гэдэг нь 160-170 орчим сая ам.доллар. Ойролцоогоор 450 гаруй тэрбум төгрөг. Дотооддоо цахилгааны шинэ эх үүсвэргүйн улмаас жил бүр бид ийм хэмжээний мөнгийг сул алддаг хэрэг.

Харин хоёр тал гэрээ байгуулснаар 2019 оноос Оюу Толгойн эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг, 2023 оноос 100 хувь дотоодоосоо хангаж эхлэхээр болж байна. Төдий хэмжээний валютыг дотооддоо шингээж, төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг. Рио Тинто групп ч хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Тус гэрээнд Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах шийдлийн зарчим, төслийн ерөнхий дизайн, талуудын үүрэг болно 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станыг барих асуудлыг тусгасан юм.

Ийнхүү Оюу Толгой компанийн оролцоотойгоор Тавантолгойг түшиглэсэн 300 мВт-ын цахилгаан станц барих ажил энэ жилээс эхэлж байна. Компанийн гүйцэтгэх захирал Армандо Торресийн онцолсноор цахилгаан станц барих ажилд 1-1.5 тэрбум ам.долларыг зарцуулах тооцоо гарчээ. Гэхдээ энэ нь гэрээг байгуулах өмнөх ширээний ард өрнөсөн яриа учраас албан ёсны тоо биш гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Хамгийн гол нь, улстөрчдийн популизм, Засгийн газрын эргэж буцсан шийдвэрээс эхлээд энэ гэрээг тойрсон элдэв гацаа бий болчихгүй л бол 2020 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2023 оны зургадугаар сарын 30-нд Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд бариагүй эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох юм.

Гэрээтэй холбоотой зарим мэдээлэл

-Цахилгаан станцыг барих, хөрөнгө босгох зарчмыг 2019 оны гуравдугаар сарын 1-нд хамтарч эцсийн шийдвэрийг гаргана.

-Цахилгаан станцыг Оюу Толгой компани ажиллуулах бөгөөд дорж хаяж 51 хувийг эзэмших гэнэ.

-Өдгөө хэрэгжиж буй Оюу Толгойн төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөний хүрээнд гуравдагч талын хөрөнгөөр санхүүжилтийг босгохоор төлөвлөжээ.

-Тавантолгой нь Оюутолгойгоос 134 км зайтай оршдог.

Есдүгээр сард хүлээлгэж өгөх гэрээтэй гүүрэн гарц

2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын авто замыг хааж, Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барихаар төлөвлөсөн нь жолооч нарын бухимдлыг багагүй төрүүлсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Замын цагдаагийн урд талд гүүрэн гарцыг бүтээн байгуулснаар төмөр зам, авто машинтай нэг төвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах юм. Мөн замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжирч, тэр хэрээр ачаалал буурахаар тооцжээ.

 

  • Үндсэн гүүрэн гарц: 477 у/м, 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэгтэй
  • А рамп: 506.24 у/м, 1 эгнээ, 7.5 м өргөн /Нарны замын зүүн чиглэлээс төмөр зам дээгүүр урагш гарах/
  • B рамп: 337.12 у/м, 1 эгнээ, 8.5 м өргөн /Нарны замын баруун чиглэлээс Нарны зам болон төмөр зам дээгүүр урагш гарах/ 
  • C Рамп: 203.1 у/м, 1 эгнээ, 9.5 м өргөн /Үндсэн гүүрийн хойд чиглэлээс Нарны зам руу буух/
  • Явган хүний 2 гүүр: 2.5 м өргөн
  • Гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай байх аж.

Гэрээ ёсоор гүүрэн гарцыг энэ оны есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх юм.

Г.Сөрөлт

Гахай жилийн өөдрөг төсөөлөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани