Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Ганхуяг: Хувьцааны үнийг өндөр тогтоох боломж бий гэж харж байна

Б.Ганхуяг: Хувьцааны үнийг өндөр тогтоох боломж бий гэж харж байна

 

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1,072 хувьцааг "амь оруулах” чиглэлийг Засгийн газраас компанийн  удирдлагуудад өгөөд байгаа. Энэ ажил ямар шатанд яваа  болон эрдэмтэдтэй хэрхэн хамтарч ажиллах талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай "Эрдэнэс-Тавантолгой, инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөний үеэр ярилцсан юм.

-"Эрдэнэс-Тавантолгой” компани эрдэмтдийн зөвлөлтэй хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа. Инноваци, шинжлэх ухааны салбарыг дэмжсэн анхны уул уурхайн компани боллоо. Санамж бичгийн хүрээнд хэрхэн хамтрах вэ?

-Тооцоо судалгаагүй хэрэгждэг төслүүд гэж байхгүй тул эрдэмтэд, судлаачид, санхүүгийнхэн, хуулийнхан, инженер техникийн ажилтан гээд бүх шатанд хамтран ажиллаж байна.

Эрдэмтдийн оюун ухаан, мэдлэг, инновацийг нутагшуулахын төлөө энэ ажлыг  ажил хэрэг болгон санамж бичиг байгуулсан нь одоогийн хамтын ажиллагааг илүү бодит болгосон томоохон алхам боллоо. Инноваци, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай компанийн болон бизнесийн эцсийн том зорилго юм. Энэ зорилгынхоо хүрээнд бид өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.

2011, 2012 онд компанийн ТЭЗҮ батлагдсан. Батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто зам, хийн үйлдвэрийн төслийг өндөр төвшинд авч үзсэн байдаг бөгөөд судалгааны ажлууд одоо ч үргэлжлээд явж байна. Иймд энэ чиглэлд бид эрдэмтэдтэйгээ илүү ажил хэрэгчээр хамтран ажиллах болно. Хувьцааны зах зээлд хөрөнгө босгохтой холбоотой ажлууд дээр ч мөн судлаачид, шинжээчид, эрдэмтэд хамтран ажиллаж байгаа. Үүний нэг илэрхийлэл нь бидний зохион байгуулсан эрдэмтдийн зөвлөгөөн юм.

-1,072 хувьцааг амь оруулах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Ирэх дөрөвдүгээр сард иргэдэд ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл байна?

-Энэ асуудлыг хуулиараа бол 50 хоногийн дотор эрх бүхий байгууллага шийдвэрлэх ёстой. Энэ хүрээнд Засгийн газрын төвшинд ярьсан зүйлүүд бий. Иргэдээс 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл хүлээж байгаа учраас тухай бүрд нь бид мэдээлэл өгөх болно. Компанийн тухай хуулиараа Төлөөлөн удирдах зөвлөл аудитлагдсан тайлан гарсны дараа тооцоог нь үндэслээд шийдвэрээ гаргах ёстой юм. Тэр шийдвэрээ хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж баталгаажуулах үйл явц хуулийн  дагуу явна. Одоогоор компани аудитлагдсан тайлангаа эцэслээд Үндэсний аудитын газарт өгөх ажлыг үе шаттайгаар хийгээд дуусаж байна.

-700 тэрбум төгрөгийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилах уу. Иргэн бүрд ногдол ашиг гэж 20-30 мянган төгрөг тараана гэсэн урьдчилсан тооцоо байгаа гэсэн үнэн үү?

-Компани тухайн санхүүгийн жилдээ ямар үр ашигтай ажиллав гэдэг тооцооллоо хийдэг. Яг тодорхой тэд гэсэн тооцоолол хэлэх боломжгүй. Бүх зүйл үйл явцын дагуу хийгдээд явж байна. Нэгж хувьцааны үнэлгээ хэдэн төгрөг байх нь Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө эцэслэн шийдэгдэх асуудал. Тиймээс өнөөдөр тодорхой болсон зүйл байхгүй байна. Компани бол ашигтай ажиллах үүрэгтэй. 

"Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2010 оноос хойш хасах баланстай буюу 2016 он хүртэл ашиггүй ажилласан. 2017 онд 414 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг та бүгд мэдэж байгаа. Ашигтай ажилласан л бол үр дүнг нь хуваалцах ёстой. Засгийн газрын зүгээс тооцоо, санхүүгийн тайлан балансаа яаралтай эцэслэх, аудитлагдсан тайлангийн хүрээнд иргэдийн 1,072 хувьцааг амь оруулах чиглэлийг бидэнд өгсний дагуу энэ хүрээнд ажлаа зохион байгуулаад явж байна.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн байгаа учраас хүлээлт их байгааг ойлгож байгаа. Ер нь хувьцаа эзэмшигчдэдээ эрхийг нь эдлүүлэх нөхцөлийг маш тодорхой болгохыг Засгийн газраас чиглэл болгон өгсөн учраас тооцоолол хийгээд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Хувьцааны нэгж үнэ өндөр тогтоогдох боломж байгаа юу?

-Хувьцаа хэдээр зарагдах нь хоёр дахь зах зээлд  гарсны дараа тодорхой болно. Нэгж хувьцааны үнийг аль болох өндөр тогтоож, олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох чиглэлээр бид ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд энэ чиглэлээр хөрөнгө оруулагчид болон банк санхүүгийн салбарынхантай уулзалтууд хийсээр байгаа. Компанийн үнэлгээ, санхүүгийн нөхцөл байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал гээд компанийн үнэлэмж муу биш байгаа болохоор өндөр үнэлгээ тогтоох боломж нь бидэнд бий гэж харж байна.

Харин хэзээ, хэдэн төгрөг яаж босгох, хэрхэн санхүүжүүлэх вэ гээд бүх төлөвлөгөөг хийгээд явж байна. Иймд хувьцаатай холбоотой тодорхой мэдээлэл бүрийг бид тухай бүрд нь өгөөд явна. Компани өөрсдийн санхүүгийн чадамжид тааруулан зарим төслөө өөрсдөө санхүүжүүлэх эсвэл зарим хэсгээ олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгон санхүүжүүлэх, хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллах гээд бүх хувилбарыг гаргаад ажиллаж байна.

-Иргэдийн эзэмших хувийг нэмэгдүүлэх үү. 2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцааг эзэмшүүлэх үү гэсэн асуултууд байна?

-"Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эрсдэлээс хамгаалсан Засгийн газрын тогтоол бий. 2014 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох эсэх нь Засгийн газрын шийдвэрлэх асуудал. Өөрөөр хэлбэл,   хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал байгаа. Төр 85 хувийг нь эзэмшиж байгаа шүү дээ.

-Хамгийн гол нь Засгийн газраас мэдэгдсэн хугацаа юу юугүй туллаа. Амжих уу гэдэгт олон нийт хариулт хүлээгээд байгаа?

-Өмнө хэлсэнчлэн шийдвэрийг 50 хоногийн хугацаанд гаргана. Засгийн газраас энэ ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөхдөө бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар биш төр хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд чиглэл өгөн ажиллаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор хувьцааны ногдол ашгийг авахгүйгээр дараагийн хөрөнгө оруулалтдаа зарцуулъя гэсэн санаачилгууд ч гарч байна.

-Австралид болсон үерийн улмаас нүүрсний үнээ өсгөх боломж гарлаа гэж эдийн засагчид ярьж байна. Үнээ өсгөсөн зүйл байгаа юу?

-2019 оны борлуулалтын төлөвлөгөөний дагуу олборлолт, борлуулалт хэвийн үргэлжлээд явж байгаа. Гурав дахь оронд болсон үйл явдлаас болоод үнэ өслөө, уналаа гэдэг зүйл зөвхөн яриа гэдгийг хэлье. Иймэрхүү үйл явдал зах зээлийн үнэлгээнд нөлөөлж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагууд судалгаа, аргачлал индексээрээ тогтоогоод явна. Компанийн хувьд үнээ өсгөх мэдээлэл хүлээн авсан зүйл байхгүй. Нэг тонн коксжих нүүрсийг 72.5 ам.доллараар борлуулж байгаа хэвээр байна.

Б.Ганхуяг: Хувьцааны үнийг өндөр тогтоох боломж бий гэж харж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани