Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Асгатын ордод Oростой хамтрахаас өөр сонголтгүй

 

Асгатын ордод Oростой хамтрахаас өөр сонголтгүй

 

Асгатын ордыг төрийн өмчит "Эрдэнэс Монгол” компа­нийн мэдэлд шилжүүлэх тухай Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Цагаан сарын өмнө ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг өгчээ. Тэрбээр "Асгатын холимог буюу полиметалын ордыг "Монголросцветмет” нэгдлээс "Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэл УУХҮЯ, АМГТГ-т өгсөн. Ингэснээр Асгатын ордыг "Эрдэнэс Монгол” компанийн хувьцаа эзэмшигч 3 сая иргэний өмчид шилжүүлж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд учир одоогийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани хөрөнгө гарган хайгуул хийсэн эрсдэл байхгүй"  хэмээн тодотгов. Хэрэв нэг сарын хугацаанд ашиглалтын бэлтгэх тодорхой ажил  хийгдээгүй бол "Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудад хариуцлага тооцохоо ч сануулсан.

БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд 1973 онд байгуулсан  хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид хоёр улсын хил орчим Монголын нутгийн 100 км гүнд геологийн судалгаа явуулснаар Хөвсгөлд фосфор, Дорнодод алт, Баян-Өлгийд мөнгөний ордыг нээн илрүүлсний нэг нь Асгат юм. Монгол Улсын баруун хойд хэсэгт ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улс болоод Туватай хиллэх зааг дээр орших Асгатын орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос 170, Ногооннуур сумаас 70, Цагааннуурын дамжлага баазаас 110 км зайд байршилтай. 

Эл орд нь хоёр улсын хил дамнан цааш үргэлжилж, Оросын 3-4 ордтой геологийн тогтцын нэг судалд хамаардаг. Оросууд тэдгээр ордыг дангаар нь  ашиглахад эдийн засгийн хувьд ашиггүй гэж үздэг. Тиймээс Монголын талтай нэгдмэл байдлаар Асгатыг түшиглэн өөрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол бий. Анх зөвхөн Оросын талаас Асгатын ордод очих боломжтой байсан тул тухайн үед Монголын талаас зам тавьсан түүхтэй. Энэхүү зам нь зөвхөн геологийн ангийн суурин хүрэх бөгөөд одоо ч зайлшгүй Оросын хилээр гарч байж   ордод хүрнэ. Хэрэв Оросын хилээр орохгүй гэвэл геологийн ангийн суурингаас уурхай хүртэл бүхэл бүтэн уулыг сэтэлж, туннель ухах шаардлагатай болно. Тэгэхээр хоёр улсын хил дээр орших Асгатын ордыг ашиглахад хүссэн хүсээгүй Оросын талтай ярилцах, энэ улстай хамтрахаас өөр сонголтгүй юм.
 
"Монголросцветмет” нэгдлийн мэдэлд 1993 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлснээс хойш Асгатын ордыг ашиглахаар "Асгат мөнгө” компани, дараа  нь ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улстай "МС Асгат” компанийг тус тус байгуулсан удаатай. Хамгийн сүүлд 2006 онд Оросын "Полиметал” компани ордыг сонирхсон хөрөнгө оруулагчаар тодорч байв. Хамтарсан "Асгат Полиметал” компанийг байгуулах санамж бичгийг Москва хотноо 2006 оны арванхоёрдугаар сард үзэглэсэн. Үүнээс нэг сарын дараа УИХ-аас Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтыг батлахдаа Асгатын ордыг хамруулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад  суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.В.Азизов"Жагсаалтын 15-д Асгатын орд дугаарлагдсан санагдаж байна. Оросын талын ойлгож буйгаар, хувийн хөрөнгө оруулалтаар ордын хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бол төслийн 34%-ийг Монголын төр, 66%-ийг компани эзэмшинэ. Хэрэв төрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн бол төслийн 51%-ийг Монголын төр мэдэлдээ авна. Энэ хууль дүрмийн дагуу Асгатын ордыг ашиглахад Оросын тал бэлэн байсан. Харамсалтай нь хоёр улсын хамтарсан компанийг бодитоор байгуулж чадаагүй. Гэхдээ Асгатын ордыг ашиглалтад оруулах талаар бодит бололцоотой бүхий л саналыг холбогдох нөхцөл хангагдвал авч үзэхэд Оросын тал бэлэн” хэмээн 2018 онд MMJ-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн. Эндээс Асгатын орд дахь оросуудын сонирхол одоо ч хэвээр гэдэг нь төвөггүй ойлгогдоно.

"Запсибгеология” хүрээлэнгийн Курайгийн экспедицийн геологичид Асгатын ордыг нээн илрүүлэхдээ хүдрийн I-V бүсийг тогтоон 1976 онд судалгаагаа эхлүүлж байжээ. Тэр үеэс хойш Монголын геологичид геологийн ерөнхий эрлийн үе шатны ажлыг хийж, зарим хүдрийн бүсүүдэд урьдчилсан үнэлгээ өгч, шинэ хүдрийн бүсүүдийг нэмж илрүүлжээ. 1987-1991 онд ордын урьдчилсан хайгуулыг Асгатын Геологийн нэгдүгээр анги Зөвлөлтийн геологийн экспедицитэй хамтран уулын ил ба далд гадаргууд өрөмдлөг, төрөл бүрийн дээжлэлт зэргийг хийсэн байна. Ингэхдээ ордын 25 км хавтгай дөрвөлжин талбайд тархсан хүдрийн 15 бүсийн мөнгө, зэс, сурьма, висмут агуулсан судалд судалгаа хийсний үр дүнгээр ордын нөөцийг доорх байдлаар тооцсон байдаг.

 

 

Үндсэн ашигт малтмалаас гадна дагалдах 490 тонн хар тугалга, 2,092 тонн цайр, 4,229 тонн мышьяк, 356 кг алт болоод 8.9 тонн кадмийн нөөц бий. Холимог металын орд тул хүдэрт агуулагдах мышьяк, сурьма зэрэг хортой хольц зөвшөөрөгдөх хэмжээнээс их. Тиймээс Асгатын ордыг өнөөг хүртэл ашиглахгүй байгаа гол хүндрэл нь баяжмалаас металуудыг ялгаж авах  технологийг сонгож чадаагүйтэй холбоотой. 

”Хортой бодис агуулсан баяжмалыг худалдахад хэцүү. Өндөр торгууль тавьдаг. Тиймээс баяжуулалтын технологийн асуудлыг нэн түрүүнд шийдэх ёстой. Технологийн янз бүрийн судалгаа хийгдсэн байдаг. Гэхдээ үүнийг эцсийн байдлаар хараахан шийдээгүй байгаа. Энэ чухал асуудлыг шийдэхийн тулд барууны технологийг ашиглах хэрэгтэй. Австралийн нэгэн компанийн технологийн судалгаа хийх боломжтой гэсэн дүгнэлт бий. Гол нь үнэ өртгийг тооцох ёстой. Технологийн судалгаа хийхийн тулд хүдрийн дээж авах хэрэгтэй. Үүний тулд Асгатын орд дээр малтсан штольнуудыг нээж дахин малтлага хийнэ гэсэн үг” хэмээн  Монгол Улсын зөвлөх геологич, доктор (Ph.D, LLM, MBus)  Д.Бат-Эрдэнэ тайлбарлаж байна. Асгатын ордод мөнгө, зэсийн холимог хүдрийг боловсруулах технологийн гол туршилтыг Оросын байгууллагууд өмнө нь хийсэн бөгөөд уурхайн хам баяжмалыг тээвэрлэлтийн зай, үнэ өртгөөс хамааран Оросын төмөрлөгийн үйлдвэрүүдээс өөр худалдан авагч үгүй гэдгийг ч тэрээр хэлж байлаа.  

Ордыг 1990 оноос ашиглалтад оруулахаар бэлтгэж эхлэх үед "Монгол­росцветмет” нэгдлийн хөрөнгөөр Геологийн төв лаборатори, Оросын институттэй хамтран АНУ-ын "Dawson”, Оросын "Гинцветмет”, Уралын "Мария трейд”, Новокузнецкийн "Запсибгеолсьемка” хүрээлэнд ордын хүдрийн  I-V бүсийн дээжүүдэд технологийн туршилт хийжээ. Туршилтын үр дүн шингэн шил, керосин, ксантогенат, хушны тос зэрэг бодис хэрэглэн флотацийн аргаар баяжуулан хам баяжмал гаргаж авах нь илүү дүнтэй, хялбар болохыг тогтоосон байна. 

Асгатын ордыг ашиглах тохиолдолд далд уурхайн аргаар жилдээ 50-70 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бага оврын үйлдвэр байгуулах боломжтой гэсэн төсөөллийг мэргэжилтнүүд хэлдэг. Баяжуулах үйлдвэр байгуулах байршлыг зөв тогтоох, хам баяжмал дахь хорт бодисоос мөнгийг салгаж авах, үйлдвэрээс гарах хаягдлыг хэрхэн цуглуулах гээд экологи талаасаа анхаарах асуудал чамгүй. Ордоос хамгийн ойр суурин Ногооннуур суманд Асгатын баяжмалыг боловсруулах тухай ч яригддаг. Энэ нь тус суманд метал баяжуулах Хятадын үйлдвэр байдгаас үүджээ. Одоогоор энэ үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй аж.

Аль ч тохиолдолд Монголын онгон дагшин байгалийн бүсэд орших Асгатын орд газарт экологид хор нөлөөгүй маш өндөр технологийг ашиглах ёстой. Оросуудын хувьд ч өөрцгүй Уулын Алтай нь ЮНЕСКО-гийн байгалийн үнэт өвд багтсан дархан цаазат нутаг. Тиймээс байгаль экологийн асуудал ч хурцаар хөндөгдөж, эсэргүүцэлтэй тулгарахыг үгүйсгэхгүй. Байгаль экологид хор нөлөөгүй  өндөр технологи хөгжсөн гуравдагч орны хөрөнгө оруулагчтай хамтрахад хүрвэл оросууд хил дээрээ саад тавьж чадна. Өөр хамтрагчийг сонгох тохиолдолд хойд хөрштэй наймаалцаж таарна.

 

 

Геологийн ангийн суурин хүртэл 7.3 км зам, 72.8 метр урттай бетонон гүүрийг 2013 онд ашиглалтад орсны дараа тухайн үеийн УИХ-ын дарга Баян-Өлгий аймагт айлчлахдаа "Монголын талаас ордыг ашиглах боломж нээгдэж байна. Цаашдаа энд цахилгаан, эрчим хүчинд холбох, Баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг ОХУ-ын Засгийн газарт хандан,  богино хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. 

Ордыг ашиглах талаар олон жил яригдсан боловч ажил хийгдэж байгаагүй. Иймээс энэ жил Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах бодит ажил заавал хийгдэх ёстой” хэмээн Оросын талтай хамтрах асуудлыг хөндөж байсан юм. Түүнээс хойш Асгатын ордын асуудал хэсэгтээ намжиж одоо төрийн мэдэлд 100% авахаар дахин сөхөгдөж байна.  

Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг утгаараа төрийн мэдэлд байх нь зүй. Хуулиараа стратегийн ордод төр 51%-ийг эзэмших ёстой. Тусгай зөвшөөрлийг 25 жил эзэмшиж буй "Монголросцветмет” нэгдлийн 51%-ийн Монголын төрийн мэдэлд Асгатын орд  байсаар ирсэн. Төр 100% мэдэлдээ авч, "Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн ч эл ордыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй нь өнгөрсөн он жилүүдийн оролдлого, тэр бүхэнд тулгарсан асуудлуудаас тодорхой харагдаж байна. 

Газар зүйн байршил, геологийн тогтоцын хувьд хүндрэлтэй томоохон ордыг олборлож байсан туршлага одоогоор Монгол Улсад байхгүй. Тэгэхээр ОХУ-тай хилийн асуудлаа шийдэх, боловсруулах үйлдвэр барих газраа тогтоох, эрчим хүчний хангамж, хөрөнгө оруулалт, зах зээл, экологийн асуудлаа маш сайн нарийвчлан судалж, ТЭЗҮ боловсруулсны дараа Асгатын ордыг ашиглах асуудлыг шийдэх нь илүү оновчтой байх болов уу. Гагцхүү хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхэд Монголын төр баталгаа болох учиртай. Манайхан, өнөөдөр хийлээ гэсэн ч маргааш нь болилоо гэх "хөлбөрөмтгий” зантай. Ийм тохиолдолд Асгатын ордын төсөлд аль ч улсын хөрөнгө оруулагч хамтрахгүй.

 Өнөөгийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 унц мөнгөний ханш 15 ам.доллар байна. Тухайн ханшид тулгуурлан Асгатын ордын зөвхөн мөнгөний нөөцийг тоймлон тооцож үзвэл хамгийн ихдээ 3-4 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллахаар байгаа юм. Үүнээс тал хувь нь уурхайн зардалд зарцуулагдана. Баяжмалаас мөнгийг салгах технологийн өртөг нэмэгдэнэ. Далайн түвшнээс дээш 2300-3200 км өргөгдсөн уулын оройд оршдог эл орд хан­гам­жийн төвүүдээс алс хол учир ашиг­лахад зардал бүр ч өндөр тусна. 

Тэгэхээр зах зээлийн талаас авч үзвэл, 2011 онд хамгийн дээд буюу 49 ам.долларт хүрч байсан мөнгөний ханш өнөөдөр 15 ам.доллар болтлоо буурсан одоогийн цаг үед Асгатын ордыг ашиглах нь төдийлөн тохиромжтой биш гэдгийг илтгэж байна. Гэхдээ яваандаа мөнгө үнэд орох цаг айсуй гэсэн таамаглалыг олон улсын зах зээлийн шинжээчид дэвшүүлж буй. Ашиглах цаг хугацааг зөв тооцоолж чадах юм бол зах зээл дэх ханшийн таатай үе ирэхэд Асгатын ордын үнэ цэн  илүүтэй өснө. 

 


Асгатын ордод Oростой хамтрахаас өөр сонголтгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани