Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

KFC-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч нь Хятадуудаас уучлалт гуйжээ. Харин Монголд яах бол...?

“KFC” рестораны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Энэ хэрэг явдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн юм. Лабораторийн шинжилгээгээр тус сүлжээ рестораны ундны усны эх үүсвэрээс нитрат болон халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрчээ. Мөн хоёр ажилтнаас нь шигелийн төрлийн нян илэрсэн юм. НМХГ-ын дүгнэлтээр дотоодын хяналт хангалтгүйгээс болж олон хүн хохирох шалтгаан үүссэн гэсэн юм. Ингээд тодорхойгүй хугацаагаар Улаанбаатар хот дохь “KFC” рестораны салбаруудыг хааж мөнгөн төлбөрөөр торгох арга хэмжээ авахаар болоод байна.  

KFC сүлжээ рестораны толгой компани болох “YUM Brand” нь мөн түргэн хоолны “Pizza Hut”, “Taco Bel” болон “WingStreet” зэрэг сүлжээ ресторануудыг эзэмшдэг байна. "YUM Brand" дэлхийн дахинд 125 оронд 40.000 ресторантай юм. Нийт 60.000 албан ёсны ажилчидтай бөгөөд жилийн орлого нь 6 тэрбум ам.доллар давдаг аж.

Дэлхийн нэр хүнд бүхий сүлжээ рестораны үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн нь сайшаалтай хэрэг. Гэвч Монголд үүссэн нөхцөл байдал нь Монголын Засгийн газрын бүтэц бүхий Мэргэжлийн хяналтын газрын  "дотоодын хяналт хангалтгүй байсан" гэсэн дүгнэлтийн дагуу Улаанбаатар дахь салбар ресторануудыг тодорхойгүй хугацаагаар хаах болсон нь “KFC Mongolia” компанийг франчайзинг эрхээр хүлээсэн үйлчилгээний стандартыг зөрчсөн гэх хангалттай нотолгоо болж мэдэх юм. KFC компанийн албан ёсны вэб хуудсанд нийтэлснээр франчайзинг эрхийг нь худалдан авахад хамгийн багадаа 1.4-2.8 сая ам.доллар шаардлагатай байдаг аж. Хэрэв франчайзинг эрх эзэмшигч нь үйлчилгээний стандартыг ноцтой зөрчиж, брэндийн нэр хүндийг унагасан гэж үзвэл франчайзинг эрхийг хураан авах журам олон улсад үйлчилдэг байна.

Ер нь бол аль ч тохиолдолд KFC бурууддаггүй, яагаад гэвэл олон улсад дэлхийн брэндийн нэр хүнд унах учраас. Бурууг KFC-гийн ажилтнуудад үүрүүлэх мэтээр дэлхийн брэндийн нэр хүндийг аварч гарах нь франчайзинг эрхийг авсан компанийн албан бус үүрэг байдаг нь  бараг KFC-гийн алтан дүрэм ажээ. Хэрвээ ингэж “зохицуулж” чадахгүй бол тухайн компанийг франчайзинг хийх эрхийг цуцалдаг байна. Ийм сценараар  өрнөсөн үйл явдал, жишээ дэлхийд нэлээд байдаг байна.

Хэрвээ Монголд үүссэн энэ хэрэг явдлаас хамаарч “KFC Mongolia” компани франчайзинг эрхээ алдахад хүрвэл хэн ч хожихгүй бөгөөд Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд унах болно гэдгийг давхар санууштай. Гаднын хөрөнгө оруулагчид Монголоос нүүр бууруулах болоод хэсэг хугацаа өнгөрлөө, үүн дээр нэмж Монголын франчайзинг бизнесүүд нэр хүндээ алдах нь эдийн засагт хохиролтой юм.

Өмнө нь дэлхийн олон оронд KFC сүлжээ ресторанууд удаа дараа ийм асуудал гарч байжээ. Үүний дотор хамгийн их шуугиан тарьсан үйл явдал нь 2013 онд Хятадад болсон бөгөөд KFC рестораныг тахиагаар хангагч том нийлүүлэгчид нь тахиагаа их хэмжээний антибиотик болон даавраар тэжээж байсан нь илэрсэн юм. Энэ хэрэг явдлаас болж Хятадын хэрэглэгчид тус KFC-гийн рестораныг хүний биед муу, эрүүл ахуйн стандарт хангаагүй гэж  үзээд үйлчлүүлэхээс татгалзаж эхэлсэн байна. Мөн сайн дурын байгууллагууд KFC рестораныг тус улсаас гарахыг шаардаж, жагсаал хүртэл зохион байгуулж байжээ. “YUM Brand” нь Хятадыг хамгийн гол зах зээлээ гэж хардаг байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас болж тус улсаас олох орлогын хэмжээ нь хоёр дахин буурч байжээ. Тиймээс “YUM Brand”-ын тэргүүн дэд ерөнхийлөгч нь Хятадын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйж энэ хэрэг явдлыг намжааж байсан юм.

Харин Монголын KFC-д үүссэн нөхцөл байдалд Монголын ард түмэн  бухимдалтай хандаж, цахим орчинд тус сүлжээ рестораныг бүр мөсөн хаах ёстой гэсэн сэтгэгдлүүдээр дүүрчээ. Мэдээж хүний эрүүл мэндтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ олон улсын нэр хүнд бүхий компанийг хаалаа гээд  КFC-гийн франчайзыг эрхийг авсан Таван Богд групп биш, Монгол Улс л муу нэр дуулна, монголчууд хохирно.    

Гэхдээ нэн тэрүүнд “KFC Mongolia” компани брэндийн нэр хүндийг хамгаалахаас илүүтэй үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор уучлал хүсэх нь зүйн хэрэг юм. 

О.Мөнхбат

Эх сурвалж: scmp, bbc, kfc official

 

KFC-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч нь Хятадуудаас уучлалт гуйжээ. Харин Монголд яах бол...?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
Өнөөдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани